
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦
@Baagij13310361 • 7,116 subscribers
Зорилго чинь хол байсан ч алхам бүр чамайг түүнд ойртуулж байна.
Shorts
Videos

📌Бэлтгэл хурандаа К.Женисгүл Ёс зүйн дэд хороонд М.Нарантуяа-Нара гишүүний талаар гомдол гаргаж, бид энэ тухай УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа 🔴Б.Хэрлэн: М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой Ёс зүйн гомдол манай хороонд ирсэн, ирсэн гомдлын дагуу шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ-ын даргад хэлсэн байгаа. Казахуудтай холбоотой яс үндсээр гадуурхсан тухайд Баян-Өлгийн иргэдээс гомдол ирсэн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөж байгаа.
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦25,057 次观看 • 16 天前

П.Батчимэг: Та нар бүгдээрээ бизнес класст суугаад л явдаг шүү дээ. Ард иргэд хардаггүй. Өөрсдөө тансаглалаа танаж, цалин тэтгэврийг тултал нэмэх хэрэгтэй. Энэ олон цавчаа, үргүй зардал, сайд дарга нарыг дагаж давхидаг машины зардал, гадаад дотоодын томилолтоо болих хэрэгтэй шүү дээ.
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦23,514 次观看 • 16 天前

ТОМОКО: С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үеэр би сэдвийг өөрчлөх гэж хичээсэн боловч өөрөө Чингис хааны талаар ярих гээд байсан‼️ Би түүхч хүн байж түүний яриаг үгүйсгээгүй нь миний алдаа боллоо. Болгоомжгүй хандсандаа уучлал хүсч байна‼️ С.Молор-Эрдэнэ доктортой өнгөрсөн жилийн 9-р сард ярилцлага хийсэн ба олон нийт устга гэвэл устгахад бэлэн
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦27,524 次观看 • 26 天前

Намайг Вильхельм Фоссенкуль гэдэг. Би Герман улсын Мюнхен хотын Людвиг-Максимилианы их сургуулийн философийн профессор. Би яагаад ийнхүү ярьж байна вэ? гэхээр Миний хуучин докторант Молор-Эрдэнэ баривчлагдсан тухай мэдээг би сонссон бөгөөд энэ мэдээ намайг гүнээ цочирдууллаа. Молор-Эрдэнэ 2007 онд миний удирдлага дор философийн чиглэлээр “Мэдлэг гэж юу вэ?” гэсэн асуудалыг хөндсөн докторын ажлаа хамгаалан төгссөн. Түүний диссертацийн сэдэв нь “ Мэдлэгийн этик ба соёлын этик ” байлаа. Энэ докторын ажилд зөвхөн онолын бус, практик асуудлуудыг авч үзсэн. Өөрөөр хэлбэл, түүний эх орон Монгол Улсын ирээдүйтэй холбоотой практик асуудлуудыг авч үзсэн. Мэдлэг гэж юу вэ? Мэдлэг ямар утга учиртай вэ? Ялангуяа өнөөгийн Монголын хувьд мэдлэг ямар ач холбогдолтой вэ? Үнэн гэж юу вэ? Зөвтгөл гэж юу вэ? Молор-Эрдэнэ эдгээр бүх асуултыг докторын бүтээлдээ гүнзгий бөгөөд маш үнэмшилтэйгээр авч үзсэн. Энэ бүтээлээс тэр эдгээр асуудалд хэр нухацтай ханддагийг, мөн өнөөдөр түүнд тулгаж буй буруутгалууд хэр үндэслэлгүй болохыг ойлгож болно. Тэр бол ёс зүй, ёс суртахууны хувьд шударга, зарчимч хүн. Түүний хувьд эх орныхоо өмнө хүлээх хариуцлага, мөн мэдээж өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага нэн чухал. Түүнийг бодитой бус үнэн зөв бус үндэслэлгүйгээр баривчилж, урьдчилан хорьж байгаа нь миний сэтгэлийг маш их түгшээж байна. Монголын эрх зүйт төр түүнийг суллаж, амьдрал болон ажлаа үргэлжлүүлэх боломжийг нь хангана гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна. Философич хүн мэдлэгийн талаарх тогтсон ойлголтуудыг шүүмжлэлтэйгээр эргэлзэн шинжлэх ёстой. Мөн бусдад таалагдахгүй, таагүй санагдаж болох байр суурийг илэрхийлж, бусдын асууж зүрхэлдэггүй эсвэл таагүй гэж үздэг асуултуудыг тавих эрхтэй байх ёстой. Молор-Эрдэнэ шүүмжлэлт сэтгэлгээ, нээлттэй үзэл бодлынхоо улмаас одоо урьдчилан хоригдож байгаа нь надад маш их санаа зовнил төрүүлж байна. Энэ нөхцөл байдал эцэс болно гэдэгт би түүний төлөө чин сэтгэлээсээ найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦15,403 次观看 • 16 天前

Н.Учрал: АН-ынхны гай, барцад одоог хүртэл дуусаагүй. “Сайн хувьцаа” нэрээр сая төгрөгөөр иргэдийн хувьцааг САМАРСАН‼️ Самраачдын үр хүүхэд нь одоо УИХ-д сууж байна. Тэд шударга, үнэн юм ярих эрхгүй‼️ Улс орныг самарсан “10 их наяд”-ын мөнгө хэвлэж, канондсон нөхөд шүү, эд нар‼️
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦12,287 次观看 • 16 天前