
Eguur News
@Eguur_mn • 11,514 subscribers
БИДНИЙ ТУХАЙ: “Логоо” ХХК нь 2019 оноос https://t.co/g02XMGaXpM мэдээллийн сайтыг эрхлэн гаргаж, редакцын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Videos

Б.Солонгоо: С.Баярцогт эхнэрийнхээ компаниар дамжуулаад 60 тэрбум төгрөгийн тендер авсан асуудал бий. Нөгөө талаас худалдан авах ажиллагаагаар дамжуулаад Монголын шийдвэр гаргах түвшний улс төрийн нөлөө бүхий хүмүүст тендер өгч, өөртөө давуу байдал бий болгодог. Мөн “Оюу толгой”-н талаар ярьсан, гэрээг нь сайжруулъя гэсэн улстөрчдийг харлуулах үйл ажиллагааг хийдэг
Eguur News44,225 просмотров • 3 месяцев назад

📷Видео: 62 настай таксины жолооч "Ким Ду Хан" Хуягаа 📷Хүнсний 4-р дэлгүүрийнхэн түүнийг ганган Хуягаа ах гэх нэрээр нь андахгүй. Өдгөө 62 настай Ц.Ганхуяг Хүнсний 4-р дэлгүүрээс 7 буудал, Хайлааст чиглэлд такси үйлчилгээ үзүүлдэг ажилтай. Түүний машинд гунигтай, ууртай, шархалсан, гутарсан хүмүүс олон суудаг ч буухдаа бүгд л аз жаргалтайгаар инээд цацруулан дуу аялаад буудаг байна. 📷Такси үйлчилгээнд яваад хоёр жил болж буй түүнийг одоо танихгүй хүн цөөн болжээ. Түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Eguur News17,476 просмотров • 2 месяцев назад

О.Сийлэгмаа: Л.Энх-Амгалан сайд дээр асуудал бий. Эхнэр, дүү хоёр хоёр нь сонгон шалгаруулалтын журмын үед суралцсан. Хамгийн гол асуудал нь өөрийг нь БШУБХ-ны дарга, УИХ-ын дэд дарга байхад тэр зээлүүд чөлөөлөгдсөн. Эхнэр нь захиалагч байгууллагад ажилласан уу гэдэг маш том асуултын тэмдэг Ярилцлагын дэлгэрэнгүйг:
Eguur News24,026 просмотров • 3 месяцев назад

С.Тулга: Нэгхэн жилийн өмнө Дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан баг дөрөв хожигдохыг харлаа. Тэр охидуудыг гаргаж ирэхийн тулд өөрийнхөө охиноос илүү санаа тавьж байсан. Одоо “багшийг чинь хөөгөөд явуулсан. Та нар илүү юм яривал хөөгөөд явуулна” гэсэн байсан. Залуу хүүхдүүд нүдээ аниад л Хойд Солонгос шиг л тэсэж байгаа. Хүний сайхан сэтгэл, хүний хийсэн бүтээснийг луйвардсан “MCS” ичих л хэрэгтэй. Өөр хүмүүсийн бизнесийг хөрөнгө оруулалт нэрээр авчихдаг гэж өмнө нь сонсож байсан. Гэхдээ хүүхдүүдэд цалин өгөөд, амьдралыг нь шийдэж байгаа юм чинь яах вэ гээд хүлцсэн. Одоо хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн юм сонсогдож байна. Бүр болохгүй бол булхайг нь ичтэл нь зарлана. Нүүрээ хийх газаргүй болох муухай, муухай жишээнүүд байна
Eguur News16,334 просмотров • 2 месяцев назад

Ц.Шаравжамц: Аав хүний хувьд нойр муутай хоногууд үргэлжилж байна. NBA драфтын хариу яаж ч гарч болно. Гэхдээ миний хүү хийдгээ хийчихсэн. Үргэлж сайн байсан, сайн байсаар ч байх болно 📷 Таван настайгаасаа хойш тууштай зүтгэж, мөрөөдлөө бүтээсээр яваа хүү минь. NCA-д тоглосон, NBA-д нэрээ өгсөн анхны монгол тамирчин болж байна 📷 Ш.Энхийн-Од гэдэг нэр NBA-д дуудагдаж, тоглолтын талбайд гишгэхийг харах өдөр ирнэ гэдэгт итгэдэг. Хайртай шүү хүүдээ 📷 NBA драфт тийм амар зүйл биш. Хэдийгээр сонгогдох магадлал бага ч гэсэн ард нь маш олон боломж хүлээж байгаа. Таван баг драфтын өмнөх бэлтгэлдээ урина гэдэг бол тэр хэрээр сонирхож байна гэсэн үг 📷 Зураглаач: Г.Золбоо 📷Байршил: ХУД-ийн 20-р хороо | Сити клуб
Eguur News12,530 просмотров • 2 месяцев назад

Хүний гавьяат эмч П.Батчулуун: Би тэр газар нь байж байгаад л гарч ирсэн. Хууль, эрх зүйн байгууллага намайг цагаатгасан. Гэхдээ залуучууд маань дахин буруу ойлголтоос болж битгий хэлмэгдээсэй Яг үнэнийг хэлэхэд хутга бариад мэс засал хийж байгаа эмч нар маш хүнд нөхцөлд, айдастай ажиллаж байна. Би ч олон жил мэс засал хийсэн, залуу байхад зоригтой ч байж. Эмч хүн бусдын амь насыг аварна гэсэн хүсэл зорилготой мэс заслын өрөө рүү ордог. Хэн ч алдаа гаргая гэж ордоггүй, тангараг өргөсөн эмч, сувилагчаас хэзээ ч тийм сэтгэл гарахгүй. Ёс суртахуунтай, зөв хүн л сайн эмч болдог. Би шавь нартаа ч үүнийг л захидаг Хүний амьдрал баян. Яг зүрхний бичлэг шиг өгсөж, уруудаж байдаг. Би өнгөрсөн зүйлийн араас ярьж, хэрүүл өдөхгүй. Тэртээ тэргүй Монголоор дүүрэн хэрүүл байна. Ирээдүйн сайн сайхны төлөө зорих хэрэгтэй 📷Сэтгүүлч: П.Даваажаргал 📷 Зураглаач Г.Золбоо 📷Байршил: СБД-ийн 1-р хороо | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байр
Eguur News10,741 просмотров • 1 месяц назад

Д.Энхтөр: Хүүхдүүдээ хүрээд ирэх болов уу гэж харуулдахаа больсон. Эцэг хүн өөрөө олигтой явахад бусад нь болох юм байна 📷Ямар ч байсан хүүхдүүдээ боловсролтой болгоё гэж бодоод Америк явуулахаар шийдсэн. Эхэндээ хэцүү байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам дээрдэж байгаа. Хүүхдүүд маань ч том болсон 📷 Над руу ирж өчнөөн доллар үрж байхаар тэндээ ажил амьдралаа төвхнүүлээсэй гэж бодох юм. Машин тэрэгнээс эхлээд хүний хэрэгцээ дуусахгүй шүү дээ
Eguur News11,864 просмотров • 2 месяцев назад

Д.Энхтөр: Би ерөөсөө улс төрийнхнөөс хол байсандаа л алдсан юм байна. Бүх зүйлийг МАНАН шийддэг байсан юм байна гэж бодох болсон “Анод” банкыг хүнд байдлаас гаргахын тулд АНУ-аас хөрөнгө оруулалт татах замыг олсон юм. Гэвч манай зах зээл, эдийн засгийн нөхцөлд нийцээгүй. Капитилист оронд бол банк дампуур л байдаг, босож л байдаг хэвийн үзэгдэл Монголчууд 10 дахин бага цалинтай хэрнээ бараг Америктай ижилхэн үнэтэй мах, талх хэрэглэж байна. Х.Баттулгыг, У.Хүрэлсүх харлаа, УИХ-ын 126 гишүүнийг ч харлаа. Ийм төр засаг байдаг юм уу гэж асуумаар байна
Eguur News11,236 просмотров • 2 месяцев назад

Милан-Кортина 2026 оны өвлийн олимпын наадамд Монгол Улсын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг албан ёсоор танилцууллаа
Eguur News25,523 просмотров • 7 месяцев назад

ATR 72-600 онгоц Буянт-Ухаа ОУНБ-д буулаа Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудал-д Монголын иргэний агаарын тээврийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдлээ. Номин Холдинг болон Чингис Аэрлайнс Юнити компанийн хамт олон орчин үеийн, өндөр бүтээмж бүхий ATR 72-600 агаарын хөлгөө албан ёсоор хүлээн авлаа.
Eguur News10,172 просмотров • 5 месяцев назад

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ж.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Түүний тэмцээний талаар мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэмцээнд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байгаа юм. Тэрбээр уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулжээ.
Eguur News15,679 просмотров • 10 месяцев назад