
Uchral Nyam-Osor
@NyamUchral • 6,810 subscribers
Prime Minister of Mongolia, and Chairman of the Mongolian People's Party
Videos

Монголын баялаг Монголдоо үлдэх шинэ түүх Бортээгээс эхэлж байна. Бортээгийн орд бол 2.6 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, 424.2 сая тонн баталгаат нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий орд. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 15 сая тонн нүүрс олборлоно. Эхний арван жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Үндэсний компаниудтай хамтран ажилласнаар 10.2 их наяд төгрөг Монголын эдийн засагт үлдэж, Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр бий болно. Энэ бол Монголын баялаг Монголдоо үлддэг, Монгол хүндээ илүү өгөөж өгдөг шинэ түүхийн эхлэл юм.
Uchral Nyam-Osor13,958 Aufrufe • vor 11 Tagen

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 50% буюу 2,2 тэрбум доллараар багасгаж, төлбөрийн давхардал арилгаж, Монголчуудынхаа хүртэх үр өгөөжийг өсгөх тохиролцоонд хүрч чадсан Ажлын хэсэгт талархал илэрхийлье. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан хэлэлцээрийн баг, Монгол залуучууд дэлхийн түвшинд улс орныхоо эрх ашгийг хамгаалж чаддаг гэдгийг батлан харууллаа. Би Монгол залуусынхаа эх оронч сэтгэл, эрдэм боловсролд итгэдэг.
Uchral Nyam-Osor22,376 Aufrufe • vor 1 Monat

ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсвийн үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл огт үгүй. Цаашид харин чуулган, байнгын хорооны хуралдаанд Д.Энхтүвшин гишүүнээс асуулт асууж болохгүй юм байна. Их эмзэг хүн бололтой. Би ер нь хүн бүртэй найрсаг сайхан харилцаж нөхөрлөж явдаг гэдгийг бүгд мэднэ дээ.
Uchral Nyam-Osor118,241 Aufrufe • vor 1 Jahr

146 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛӨВ МЭДЭГДЭЭД ШУУД ЭХЭЛ! Дугуй, засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл зөвшөөрөл гэдэг нэргүй ч дүгнэлт, гэрээнээс чөлөөллөө. системд гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлнэ. Төр бизнесээ эхлэхээс чинь өмнө бичиг цаас нэхэхгүй. Та ажлаа шууд эхэлнэ. Төр эхэлсэн хойно чинь очиж галын дүгнэлт гэх мэтийг гаргаж үйлчилнэ. #Чөлөөлөв
Uchral Nyam-Osor22,088 Aufrufe • vor 2 Monaten

Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байна. Манай улс сарын өмнө 3200 төгрөг байсан түлшийг өнөөдөр 4400 төгрөгөөр авч байна. Ирэх сард 6400 төгрөг хүрэх эрсдэл үүслээ. Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авч, гаалийн татварын 5% тэглэхээс эхлээд салбарын сайд Г.Дамдиннямыг ОХУ, Казахстанд яаралтай хэлэлцээр хийхээр томилж явуулсан. Сайн үр дүн гарна гэж найдаж байгаа ч хамгийн муу нөхцөл байдалд ч бид бэлэн байх ёстой.
Uchral Nyam-Osor18,611 Aufrufe • vor 2 Monaten

2026 онд төлөвлөгдсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа. Зөвхөн эрүүл мэнд, байгаль орчинд бодит эрсдэл үүссэн, иргэний санал, гомдолд үндэслэн хяналт шалгалт хийнэ. Бизнес эрхлэгчдийн ажлыг саатуулдаг, давхардуулж дарамталдаг тогтолцоог чөлөөллөө. Бизнест түвэг учруулахгүй. Бүтээж байгаа хүн бүрд Монгол Улсын Засгийн газар үргэлж итгэнэ. Дэмжинэ.
Uchral Nyam-Osor18,378 Aufrufe • vor 2 Monaten

Х.Баттулга та Төгрөг нуурын нүүрсний ордыг зарсан нь үнэн. Та өөрийн үүсгэн байгуулсан Camex, Хятад, Сингапурын иргэд, Хонконгийн бирж, Виржини, Кайманы арал дамнуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем угсарч 250 сая доллараар зарсан чинь бас үнэн. Та төрийн тэргүүн байсан чинь үнэн. Та байгалийн баялаг бол ард түмний өмч гэж байнга хэлж ярьдаг чинь бас үнэн. Танд өөрийн хутгасан энэ будилааныхаа учрыг олж ирэх 7 хоногийн хугацаа олгож байна. Хэрэв үгүй бол бид ХУУЛИЙН ДАГУУ ӨӨРӨӨР ШИЙДЭХ БОЛНО. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх үг яриагаа үйлдэл, үр дүн болгох эсэхийг олон түмнээрээ анхааралтай харж байгааг сануулъя.
Uchral Nyam-Osor58,905 Aufrufe • vor 1 Jahr

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.
Uchral Nyam-Osor61,387 Aufrufe • vor 1 Jahr

Төрийн албыг тайлангаас чөлөөлөх ecabinet dashboard гэж юу вэ?
Uchral Nyam-Osor12,377 Aufrufe • vor 2 Monaten

Иргэдээ утаанаас салгаж, зардлыг хэмнэх бодит боломж байна. Жишээ нь Чингэлтэй дүүргийн 22-р хорооны иргэн Г.Ууганжаргал сүүлийн хоёр жил нүүрс түлээгүй. Гэрт нь яндан байхгүй. Зөвхөн нарны илчээр гэрээ дулаацуулж, цахилгаанаа бүрэн шийдсэн байна. Тог тасарна гэж байхгүй. Өвөлдөө нүүрстэй, нүүрсгүй гэж айхгүй. Хамгийн гол нь сар бүрийн цахилгааны зардал эрс багассан байна. Цаашлаад нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломж байна. Нарны эрчим хүч гэдэг “болохгүй юм” биш. Болчихсон юм. Гэтэл энэ боломж, шийдлийг 14 шат дамжлагатай журмаар хаачихсан. Энгийнээр нарны илчээр тог, дулаанаа шийдэхдээ хүртэл төрөөр заалгаж байна. Тийм учраас "ЧӨЛӨӨЛЬЕ!" санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчинд чөдөр, тушаа болсон 14 шат дамжлага, 1 жилийн хүлээлтийг цуцалж байна. Эхний үр дүн болгож нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлыг маргаашдаа багтаан төвийн системд холбож орлого олдог болгоно. #ЧӨЛӨӨЛЬЕ!
Uchral Nyam-Osor24,185 Aufrufe • vor 6 Monaten

Гайхамшиг бүтээж чадахгүй байж гай болмооргүй байна. Иргэд 8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд сар сараар зөвшөөрөл хүлээгээд суух ёсгүй. Үсчин ажиллуулахын тулд “энэ тамга дутуу” гэх шалтгаанаар төрийн үүд сахиад явах нь утгагүй. Залуучууд Кофе шоп нээе гээд зөвшөөрөл хүлээсээр үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө дампуурч байна. Тиймээс Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг гишүүдийн хамт санаачилж, өргөн мэдүүлсэн. Хуульд иргэн, бизнес эрхлэгч "Мэдэгдээд" ажлаа эхлүүлнэ. Төр саад болохгүй, ажил гацаахгүй, зогсоохгүй.
Uchral Nyam-Osor23,161 Aufrufe • vor 6 Monaten

Халтмаагийн Баттулга Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотол гэсэн. Би нотолж байна. Нийт 1000 нүүр, 3 улс, 3 оффшор бүсийн баримт, бүртгэл, албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээгээр нотолж байна. Мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, авлига, ашиг сонирхлын асуудал байж болзошгүй тул АТГ, прокурорт шалгуулахаар өглөө. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Монголын төрд авлигад идэгдээгүй, үндэстэн дамнасан схем, оффшор нууцыг олж илрүүлж чаддаг шинэ үеийн шилдэг шинжээчид байдаг юм шүү!
Uchral Nyam-Osor42,011 Aufrufe • vor 1 Jahr