
Uchral Nyam-Osor
@NyamUchral • 7,004 subscribers
Prime Minister of Mongolia, and Chairman of the Mongolian People's Party
Videos

Тусгай зөвшөөрөл гэсэн алга дарам цаас барьчихаад ард түмний баялгийг миний өмч гэж хэлж хэрхэвч болохгүй. Тийм учраас стратегийн орд эзэмшдэг хувийн эзэмшлийнхэн Монгол улсын үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэн дээдэлж, хэлэлцээрийн ширээний ард асуудлаа ярилцан байгалийн баялгийг ард түмний эзэмшилд байх хүрээнд шийдвэр гаргах хэрэгтэй.
Uchral Nyam-Osor150,616 просмотров • 2 лет назад

ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсвийн үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл огт үгүй. Цаашид харин чуулган, байнгын хорооны хуралдаанд Д.Энхтүвшин гишүүнээс асуулт асууж болохгүй юм байна. Их эмзэг хүн бололтой. Би ер нь хүн бүртэй найрсаг сайхан харилцаж нөхөрлөж явдаг гэдгийг бүгд мэднэ дээ.
Uchral Nyam-Osor118,272 просмотров • 1 год назад

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд Моннис групп 10 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө”-г ашиглалтад орууллаа. 9-р сардаа багтааж нийт 42 “Ногоон өртөө” ашиглалтад орно. Цаашид улсын хэмжээнд үндэсний сүлжээ бүхий 500 "Ногоон өртөө" байгуулна. Энэ бол түлш, эрчим хүчний нэг эх үүсвэрээс хамааралтай манай улсыг хараат байдлаас үе шаттайгаар чөлөөлөх бодит ажил юм. Төр хувийн хэвшлийн өмнө хана босгохгүй, замыг нь нээж, бүх талаар дэмжинэ. Хамтран ажиллаж буй хувийн хэвшлүүддээ баярлалаа.
Uchral Nyam-Osor12,371 просмотров • 1 месяц назад

2028 оноос Монголчууд дотооддоо онгоцны түлш 100%, шатахуун, түлшний 55-60% хангана. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайдын хувьд бүрэн хяналтдаа авлаа. Долоо хоног бүр ажлын явц, гүйцэтгэлийн мэдээлэл авч, шаардлагатай үүрэг даалгавар тухай бүр өгнө.
Uchral Nyam-Osor11,748 просмотров • 1 месяц назад

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 50% буюу 2,2 тэрбум доллараар багасгаж, төлбөрийн давхардал арилгаж, Монголчуудынхаа хүртэх үр өгөөжийг өсгөх тохиролцоонд хүрч чадсан Ажлын хэсэгт талархал илэрхийлье. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан хэлэлцээрийн баг, Монгол залуучууд дэлхийн түвшинд улс орныхоо эрх ашгийг хамгаалж чаддаг гэдгийг батлан харууллаа. Би Монгол залуусынхаа эх оронч сэтгэл, эрдэм боловсролд итгэдэг.
Uchral Nyam-Osor22,604 просмотров • 4 месяцев назад

Арван долоон жилийн дараа Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. Монголын Заяа их.
Uchral Nyam-Osor16,902 просмотров • 3 месяцев назад

Х.Баттулга та Төгрөг нуурын нүүрсний ордыг зарсан нь үнэн. Та өөрийн үүсгэн байгуулсан Camex, Хятад, Сингапурын иргэд, Хонконгийн бирж, Виржини, Кайманы арал дамнуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем угсарч 250 сая доллараар зарсан чинь бас үнэн. Та төрийн тэргүүн байсан чинь үнэн. Та байгалийн баялаг бол ард түмний өмч гэж байнга хэлж ярьдаг чинь бас үнэн. Танд өөрийн хутгасан энэ будилааныхаа учрыг олж ирэх 7 хоногийн хугацаа олгож байна. Хэрэв үгүй бол бид ХУУЛИЙН ДАГУУ ӨӨРӨӨР ШИЙДЭХ БОЛНО. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх үг яриагаа үйлдэл, үр дүн болгох эсэхийг олон түмнээрээ анхааралтай харж байгааг сануулъя.
Uchral Nyam-Osor59,061 просмотров • 1 год назад

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.
Uchral Nyam-Osor61,506 просмотров • 1 год назад

"Рио Тинто" группэд Оюутолгой төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрөө буулгах шаардлага тавилаа.
Uchral Nyam-Osor14,361 просмотров • 3 месяцев назад

146 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛӨВ МЭДЭГДЭЭД ШУУД ЭХЭЛ! Дугуй, засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл зөвшөөрөл гэдэг нэргүй ч дүгнэлт, гэрээнээс чөлөөллөө. системд гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлнэ. Төр бизнесээ эхлэхээс чинь өмнө бичиг цаас нэхэхгүй. Та ажлаа шууд эхэлнэ. Төр эхэлсэн хойно чинь очиж галын дүгнэлт гэх мэтийг гаргаж үйлчилнэ. #Чөлөөлөв
Uchral Nyam-Osor22,207 просмотров • 5 месяцев назад

Монголын баялаг Монголдоо үлдэх шинэ түүх Бортээгээс эхэлж байна. Бортээгийн орд бол 2.6 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, 424.2 сая тонн баталгаат нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий орд. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 15 сая тонн нүүрс олборлоно. Эхний арван жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Үндэсний компаниудтай хамтран ажилласнаар 10.2 их наяд төгрөг Монголын эдийн засагт үлдэж, Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр бий болно. Энэ бол Монголын баялаг Монголдоо үлддэг, Монгол хүндээ илүү өгөөж өгдөг шинэ түүхийн эхлэл юм.
Uchral Nyam-Osor14,340 просмотров • 3 месяцев назад

Булган аймагт Монголын анхны “Ногоон өртөө” нээгдлээ. Замд явахад амарч болно. Хооллож болно. Цэвэр ариун цэврийн өрөө орно. Усанд орно. Машинаа цэнэглэнэ. Худалдаа, үйлчилгээ авна. Та бидний мэддэг "Урьхан" шиг бүгдийг нэг дор шийдсэн "Ногоон өртөө" юм.
Uchral Nyam-Osor13,355 просмотров • 3 месяцев назад

Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байна. Манай улс сарын өмнө 3200 төгрөг байсан түлшийг өнөөдөр 4400 төгрөгөөр авч байна. Ирэх сард 6400 төгрөг хүрэх эрсдэл үүслээ. Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авч, гаалийн татварын 5% тэглэхээс эхлээд салбарын сайд Г.Дамдиннямыг ОХУ, Казахстанд яаралтай хэлэлцээр хийхээр томилж явуулсан. Сайн үр дүн гарна гэж найдаж байгаа ч хамгийн муу нөхцөл байдалд ч бид бэлэн байх ёстой.
Uchral Nyam-Osor18,656 просмотров • 5 месяцев назад

2026 онд төлөвлөгдсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа. Зөвхөн эрүүл мэнд, байгаль орчинд бодит эрсдэл үүссэн, иргэний санал, гомдолд үндэслэн хяналт шалгалт хийнэ. Бизнес эрхлэгчдийн ажлыг саатуулдаг, давхардуулж дарамталдаг тогтолцоог чөлөөллөө. Бизнест түвэг учруулахгүй. Бүтээж байгаа хүн бүрд Монгол Улсын Засгийн газар үргэлж итгэнэ. Дэмжинэ.
Uchral Nyam-Osor18,419 просмотров • 5 месяцев назад

Халтмаагийн Баттулга Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотол гэсэн. Би нотолж байна. Нийт 1000 нүүр, 3 улс, 3 оффшор бүсийн баримт, бүртгэл, албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээгээр нотолж байна. Мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, авлига, ашиг сонирхлын асуудал байж болзошгүй тул АТГ, прокурорт шалгуулахаар өглөө. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Монголын төрд авлигад идэгдээгүй, үндэстэн дамнасан схем, оффшор нууцыг олж илрүүлж чаддаг шинэ үеийн шилдэг шинжээчид байдаг юм шүү!
Uchral Nyam-Osor42,038 просмотров • 1 год назад