
📣Purevdulam Lawyer⚖️
@Purevdulam_mn • 12,196 subscribers
Lawyer, advocate, PhD candidate in International Human Rights. Masters of public administration management. Never deviates from principles.
Videos

Энэ мэдэгдлийг хийсний дараа түүнийг шууд цагдан хорьсон. Яалтачгүй улс төрийн захиалга!!! Хятадууд хуурамч Банчин богдыг өөрсдөөсөө тодруулж гар хөлөө болгосон. Манай Х богдыг мөн л хуурамчаар тодруулах оролдлогуудыг удаа дараа хийсэн. Харин Далай лам холч мэргэн ухаан сийлж Х богдыг тодруулсан түүхтэй. Хятадууд манай Х богдыг одоог хүртэл албан ёсны ширээнд нь залуулахгүй байх, нэр төрийг нь гутаах, харлуулах бүхий л аргыг Монголын төрд шургалсан өөрсдийн гар хөлүүдээрээ дамжуулан гүйцэтгэж байгаа. Түүнд нь оролцсон “ Үнэн ба Зөв”гэх Отгонбаатар болон хэвлэл мэдээллийнхэн ч бий. Буддын шашины 3 оргил болох Далай лам, Х богд, Банчин богд нарыг Хятадын коммунист нам өөрсдөөсөө тодруулж улс төр, оюун санааны асар их эрх мэдлийг гартаа оруулахын төлөө улайрч байгаа энэ цаг үед Монголын ард түмэн бид л Х богдыгоо хүндэтгэн дээдэлж хамгаалах учиртай 🇲🇳🙏 #FreeGaramjav
📣Purevdulam Lawyer⚖️33,772 просмотров • 2 лет назад

2019 оны 1 сарын сарын 17-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд зөвхөн нэг хүнд зориулсан, нэг удаа хэрэгжих хуулийн заалтыг оруулж Монголын Парламентын дархлаанд бүдүүлгээр халдсан байдаг. Тухайн үед Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамт жагсагсад /шударга тав/ өнгөрсөн 20 жилийн бүх муу муухайг зөвхөн нэг хүнд тохож, М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн огцрохыг шаардан жагсаж байв. М.Энхболдын хувьд гагцхүү хуульд заасан үндэслэлээр огцрох ёстой. МАНАН бүлэглэл гэх эзэн биегүй зүйлийн сүүлчийн бөглөөс гэх үндэслэлээр огцрох ёсгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй хэмээж байв. Эцэст нь арга буюу нэг хүнд зориулсан хуулийн төслийг хүчээр оруулж парламентыг шахаж баталсан. Улмаар 2020 оны 05 сарын 07-ны өдөр дээрх хуулийг хүчингүй болгож УИХ-ын тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Түүнээс хойш “Намайг өндөрөөр үнэлэх хэрэггүй, би Байнгын хорооны ч дарга болохгүй гэж амлаж байсан Оюун-Эрдэнэ Монголын түүхэнд байгаагүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдын албыг хашиж, 8 жилд хийсэн бүтээсэн зүйлгүй байгаагийн гол буруутанаа МАНАН бүлэглэлийн эзэн Элбэгдорж хэмээн цоллож нөгөө л улиг болсон МАНАН мафи, МАНАН дэглэм гэх зүйлээ гарган сүүлчийн бөглөөс М.Энхболд нь Элбэгдоржоор солигдчихсон олны тархийг угааж байна. Цаашид Оюун-Эрдэнэд хэдэн Энхболд, хэдэн Элбэгдорж шиг буруутан хэрэг болохыг бүү мэд!!!
📣Purevdulam Lawyer⚖️22,841 просмотров • 2 лет назад

Энэ хэдхэн минутын бичлэг заавал үзээрэй маш чухал‼️ Асуудал, сэдэв ярихаар өөдөөс хүн ярьдаг, аан бас хүний юуг ярьж байгаа биш хувь хүнрүү нь нэр хоч өгөх зэргээр субьектив дайрдаг, хүний эрх ярих мөртлөө хүчирхийлэл түрэмгийлэлийн аргаар тэмцэх гэдэг манай нийгмийн нийтлэг төрх болчихсон.
📣Purevdulam Lawyer⚖️10,186 просмотров • 2 лет назад
Больше нет контента для загрузки