
Badral Badral
@BadralBadral8 • 3,736 subscribers
Монгол хэмээх Ардчилсан улсын Энэ цагт Өвөг дээдсээ таниулагч Монгол хүн болгондоо элэгтэй Шударга ёсыг эрхэм болгосон Худлыг илчлэгч,үнэнийг таниулах
Shorts
Videos

Тэрбумтан Илон Маск долоодугаар сарын 1-нд X платформоороо дамжуулан 11 аудио ном санал болголоо. Тэдгээр номын нэг нь түүхч Жэк Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном байв. 2004 онд анх хэвлэгдсэн жилээ “New York Times” сонины бэстсэллэрийн жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн энэ ном тус сонины 2014 оны шилдэг цахим номын 6 дугаарт шалгарч байв. Мөн аudible.com-ын 2011 оны шилдэг аудио номоор шалгарсан. CNN мөн 2011 онд уг номыг Долоо хоногийн шилдэг номоор шалгаруулж байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ном гадаадын 21 хэлээр орчуулагдан гарсан юм. Ж.Уэтерфорд номынхоо борлуулалтыг эхлүүлэхдээ өөрийн найз, залуу лам Батсайханаар өдөр судар үзүүлж товлоод яг тэр өдрөө худалдаанд гаргаж байв. И.Маскийн өмнө Английн хөлбөмбөгийн дэд лигийн “Bristol Rovers” багийн дасгалжуулагч Жои Бартон хоёр ч удаа энэ номыг уншсанаар дэлхийн түүхэнд хорхойсох болсноо хэвлэлд ярьсан байдаг. Чингис хаан, Их Монгол улсын сэдвээр хэд хэдэн ном бичиж манай түүхийг дэлхий дахинаа таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Ж.Уэтерфорд 2022 онд Чингисийн одонгоор шагнуулсан юм. Түүний ээлжит ном, Их Юань улсын хаан Хубилайн тухай “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” ирэх аравдугаар сард худалдаанд гарна. И.Маск үүнээс гадна 10 ном санал болгосон нь: Уиль Дюрант, Ариэл Дюрант нарын бичсэн “The Story of Civilization”, “Penguin” хэвлэлийн газрын “The Iliad”, Фрэдрих Хэйкийн “The Road to Serfdom”, Уильям Манчэстэрийн “American Caesar”, Дэвид Кушнэрийн “Masters of Doom”, Адам Түүзийн “The Wages of Destruction”, Эрнст Жангэрийн “The Storm of Steel”, Барбара Тучмэний “The Guns of August”, Юлий Цезарийн “The Gallic Wars”, Уильям Болито Райллийн “Twelve Against the Gods” байна. Тэрбээр өнгөрөгч сард Дэн Кэрлиний “Hardcore History”, түүхийн “Explorers Podcast”, “The Аge of Napoleon” подкастыг сонсохыг санал болгосон билээ. 🔥🔥🔥 Хаан түүхээ тэврэн дээдэл Хаадын хаадаа дээдлэн судал Их монголын гал голомт мөнхөд мандан бадарна. 🔥🔥🔥
Badral Badral10,573 просмотров • 5 месяцев назад

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.
Badral Badral13,001 просмотров • 11 месяцев назад

Дэлхий дээр байсан 2000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн! 260 гаруй үндэстнээс 5 хүрэхгүй үндэстэн нь дэлхийг засаглаж байсан. Тэдний нэг нь Монгол үндэстэн! Энэ 5-н дайчин үндэстэнээс нэг нь Дэлхийд удаа дараа хүчирхэгжиж байсан тэр Монгол үндэстэн! Монголчууд бол дэлхийн 260 үндэстэн дундаас үндэстний хувьд бие даан УЛС байгуулсан 10 хүрэхгүй цөөхөн хэдэн супер үндэстний нэг нь шүү! Монголчууд бид ҮНДЭСТЭН! Бидэнд өвгөдөөс залгамжилж ирсэн унаган газар шороо, соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, баатарлаг түүх, баялаг эрдэнэс нэр хүнд бүгд байна! Их Монголын сайхан Ө.мэндээ 🇲🇳🇲🇳🇲🇳
Badral Badral17,472 просмотров • 1 год назад
Больше нет контента для загрузки