BATENGINEER's banner
BATENGINEER's profile picture

BATENGINEER

@batengineer107,845 subscribers

Aircraft engineer and aviation lawyer educated in 🇲🇳🇺🇦🇨🇦🇦🇺

Shorts

Барьц тавьж тайвширч бхад хавирчээ. Допингоос ялгаагүй булхай л юм даа.

Барьц тавьж тайвширч бхад хавирчээ. Допингоос ялгаагүй булхай л юм даа.

53,157 просмотров

Videos

batengineer's profile picture

Дэлгэрсайхан сайдад хэд хэдэн зарчмын реформ хийсэн легаси үлдэнэ гэж бодоод бн. Эхнийх нь Хөшгийн хөндийн төмөр замыг барьж хотыг аюултай бараа тээвэрлэсэн олон вагоны эрсдлээс аварч бн. Түгжрэл дагаад буурна. Хурдны зам төмөр замын хуучин трасс руу алсдаа шилжих биз. Дараагийнх нь Иргэний нисэхэд ИКАО шалгалтаас өмнө regulator provider 2-г бүрэн салган Тайланд шиг унах боломжийг амжиж хаасан. Энэ бол 1994 оны АХБ-ы гэрээнээ хойш хүлээгдэж бсан реформ бсын. Одоо энд ярьж бгаа замын хураамжийг АНУ шиг түлшний үнэнд шингээж автомашин эзэмшигч зам хэрэглэж эвдсэн нь зам засвараа өөрөө төлдөг сонгодог тогтолцоо руу оруулж бн. Энэ бол бараг зам тээврийн репорм цаашаа хувьсгал шүү. Санхүүжилт нь эхэлж зөв болж бж тогтолцоо дагаад зүгширдэг. Үүнээс хойш автозамуудыг Highway Trust Fund-д түлшний борлуулалтаас цугларсан хураамжийн орлого, эсвэл BOT нөхцөлөөр хувийн хөрөнгөөр барьдаг болж улсын төсөв дахь зам барих зардал, дагаж үүсдэг өр шир, тасвийн аяаалал бхгүй болно. Ийм зөв санхүүжилтийн горимд л сайн замтай байх нөхцөл бүрдэж бгаа юм. Иймд хэдүүлээ бензиний үнэндээ шингээгээд замын хураамжаа асуудалгүй төлөөд бвал хот хөдөөгүй сайн замаар зорчдог болох цаг ойрхон ирж бн гэж ойлгож болно шүү.

BATENGINEER

12,643 просмотров • 1 месяц назад

batengineer's profile picture

90-д онд төрийн өндөрлөгт бсан нэгэн хүн Төв аймагт албаны машинаараа ан хөөж яваад онхолдож цаг агаарын хүнд нөхцөлд нисдэг тэрэг дуудан авруулсан бдаг. Зарим мэдээллээр жолооч нь амь үрэгдсэн тухай ч яригддаг. Тухайн үед нисэхийн дүрэм зөрчигдөж, зөвшөөрөгдсөн минимумаас доош нөхцөлд нислэг үйлдсэн асуудалд хариуцлага яригдахад албан тушаалаар далайлган нисдэг тэрэг дуудсан дарга нисэхийнхэн дүрмээ мөрдөх нь өөрсдийнх нь үүрэг гээд өөрөө хариуцлагаас бултсан. Эрсдэл үүрч хүн аварсан биш хариуцлага хүлээлгэх үүрэг дээрээс ирсэн. Ингээд нислэг үйлдсэн хөлгийн дарга, нислэгийн хэлтсийн дарга нарт арга хэмжээ авагдсан. Энэ явдлаас хойш том дарга нарын дур зоргоор дүрэм зөрчих хүнгүй болсон доо. Дараа нь томчуудын шахалтаар дүрэм зөрчсөн нэг тохиолдол ослоор дууссан. Малчин сумын осол бол өндөр албан тушаалтны шахалтаар үүссэн ослын нөхцөл бсан бдын. Бүүр эзтэй юм шиг шахалт үүсгээд бсан асуудлаар дараа нь юм гардаг. Улсын нисэхэд ийм тохиолдол олон гарсан. Үнэг хөөж яваад унасан, бороотой үед түймэр унтраахаар яваад осолдсон явдлууд дандаа албан тушаалтны шахалтаар үүссэн ослын нөхцөлүүд бсан. Дээгүүрээ хууль дүрэм зөрчихийг шахаад бвал доогуураа цусаар бичигдсэн дүрмүүд зөрчөөд эхэлдэг. Маш аюултай. Бид 3 хоногийн өмнө бүртгэлгүй, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгүй нисдэг тэргээр, нисгэгчийн үнэмлэхтэй эсэх нь тодорхойгүй хүн нислэг үйлдэж бгаа тухай мэдээлэл авсан. Энэ асуудлыг тодруулахаар нислэгийн аюулгүй байдлын байцаагчид ажиллаж бн. Энэ видео бичлэг дээр бгаа хүмүүс ИНЕГ-т ирж тайлбар өгөх хэрэгтэй бн. Таних хүмүүс бвал дамжуулаарай.

BATENGINEER

21,740 просмотров • 10 месяцев назад

Больше нет контента для загрузки