Жудагийн Баярмаа🇲🇳's banner
Жудагийн Баярмаа🇲🇳's profile picture

Жудагийн Баярмаа🇲🇳

@bayarmaaju13,969 subscribers

Бодитоор харж, хандахыг оролдогч

Shorts

2024.7.10 буюу УИХГ-ээр дөнгөж сонгогдоод, шинэ Засгийн бүтэц хэлэлцэж байх үед Соёл бараг л гар утсанд байдаг болсон тул яам дангаараа байх хэрэггүй гэж хэлж хаяж урлаг, соёлынхонд “алуулж” билээ😜 Анх 2020 онд Соёлын яам дангаар нь байгуулж өгч байсантай харьцуулахад бас яахав бусад салбартай хавсаргасхийсэн. Гэхдээ л байлгаад л байгаа. Баримт, факт ч уг нь Хувь&Төрийн чадамж, ялгаа, зөв бурууг дэнсэлж өгөөд л байх юм! Даанч төр, засаг ойлгохгүй юм! АН засгийг авбал Соёлын нэртэй яам хэзээ ч байгуулахгүй. Спорт ч бас…🤔

2024.7.10 буюу УИХГ-ээр дөнгөж сонгогдоод, шинэ Засгийн бүтэц хэлэлцэж байх үед Соёл бараг л гар утсанд байдаг болсон тул яам дангаараа байх хэрэггүй гэж хэлж хаяж урлаг, соёлынхонд “алуулж” билээ😜 Анх 2020 онд Соёлын яам дангаар нь байгуулж өгч байсантай харьцуулахад бас яахав бусад салбартай хавсаргасхийсэн. Гэхдээ л байлгаад л байгаа. Баримт, факт ч уг нь Хувь&Төрийн чадамж, ялгаа, зөв бурууг дэнсэлж өгөөд л байх юм! Даанч төр, засаг ойлгохгүй юм! АН засгийг авбал Соёлын нэртэй яам хэзээ ч байгуулахгүй. Спорт ч бас…🤔

14,903 görüntüleme

#огцрохамархан. ☝️Чуулган тараад шударга бус, ёс зүйгүй аливаа үйлдлийн эсрэг жагсаж буй Ардчиллын дархлаа болсон залуусаа дэмжиж, 2 дахь өдрөө очлоо. ☝️Тэд УИХ-ын 32 гишүүдээр гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлж байгаа юм байна. Санаандгүй хамгийн анхны хүн нь болчихлоо😉 ☝️Нийгэм шударга, амьдрал сайхан байсан бол хэн ч цагаа үрж, талбай дээр өнжихгүй нь лавтай!! Яаж ч гүтгэж, харлуулаад, юу үнэн энэ үнэн‼️

Sensitive content

#огцрохамархан. ☝️Чуулган тараад шударга бус, ёс зүйгүй аливаа үйлдлийн эсрэг жагсаж буй Ардчиллын дархлаа болсон залуусаа дэмжиж, 2 дахь өдрөө очлоо. ☝️Тэд УИХ-ын 32 гишүүдээр гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлж байгаа юм байна. Санаандгүй хамгийн анхны хүн нь болчихлоо😉 ☝️Нийгэм шударга, амьдрал сайхан байсан бол хэн ч цагаа үрж, талбай дээр өнжихгүй нь лавтай!! Яаж ч гүтгэж, харлуулаад, юу үнэн энэ үнэн‼️

14,428 görüntüleme

#Огцор “Сайдаа хамгаалъя” хэмээн хашхирах үүрэг өгч, хүүхдүүдийг аваачин нүүрээ хийх, байж суух газраа олохоо байтал нь, хөгшдийг юугаа ч юм булаацалдаж хоорондоо зодолдтол нь олон нийтийг турхирч, хооронд нь хагаралдуулж, Үндэсний эв нэгдлийг бусниулах явдал бүр газар авлаа!!! (доорх бичлэг) 104 жилийн түүхтэй ууган хүчин, тогтолцоо гэгддэг МАН нэн яаралтай Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдвэрлэж, төрийг гацаанаас гаргаж, түмнийг тайван байлгана уу!!! Арай xэтэрлээ, гутарлаа!!! Ухнаагийн ХҮРЭЛСҮХ. Д. Амарбаясгалан Баттөмөрийн ЭНХБАЯР. Tsogtbaatar Damdin Гонгорын Дамдинням Содбаатар Янгуг

#Огцор “Сайдаа хамгаалъя” хэмээн хашхирах үүрэг өгч, хүүхдүүдийг аваачин нүүрээ хийх, байж суух газраа олохоо байтал нь, хөгшдийг юугаа ч юм булаацалдаж хоорондоо зодолдтол нь олон нийтийг турхирч, хооронд нь хагаралдуулж, Үндэсний эв нэгдлийг бусниулах явдал бүр газар авлаа!!! (доорх бичлэг) 104 жилийн түүхтэй ууган хүчин, тогтолцоо гэгддэг МАН нэн яаралтай Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдвэрлэж, төрийг гацаанаас гаргаж, түмнийг тайван байлгана уу!!! Арай xэтэрлээ, гутарлаа!!! Ухнаагийн ХҮРЭЛСҮХ. Д. Амарбаясгалан Баттөмөрийн ЭНХБАЯР. Tsogtbaatar Damdin Гонгорын Дамдинням Содбаатар Янгуг

12,868 görüntüleme

Videos

bayarmaaju's profile picture

#ХХОАТ_1% 👉 МАН-ын анхны дарга Солийн Данзан: “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн өмнө хэлж байжээ. 👉 Харамсалтай нь өнөөдөр хүртэл иргэд маань хангалттай чинээлэг болж чадсангүй. Харин тэдний төлсөн татвараар улс төрчид улам баян, төр улам данхар болсон. 👉 Тиймээс ядаж энэ хүнд үед иргэдийнхээ татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нь жаахан ч гэсэн нэмэгдүүлэх ямар ч хурдны замаас илүү тулгамдаад байна! 👉 Иргэн хөдөлмөрийнхөө үр шимээс 9%-иа өөр дээрээ үлдээж, өөрөө зарцуулах нь өрөөлөөр, тэр тусмаа улс төрчдөөр татвар нэрээр хураалгаж зарцуулахаас хавьгүй ухаалаг, үр ашигтай нь энгийн логик. 👉 Маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг гишүүд иргэдийнхээ талд зогсож дэмжинэ гэдэгт итгэж байна!! Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor

Жудагийн Баярмаа🇲🇳

11,865 görüntüleme • 1 ay önce

bayarmaaju's profile picture

➡️Ноднин өдийд Ерөнхий сайд юу ч юм бүү мэд Элбэгдорж, Зоригийн хэргээс болж байгаа гэж их ярьдаг байснаа чуулганы нээлт дээр шахам давтахаар нь би ч бас “Авлигын индекс чинь 2015 оноос тогтмол буурч байхад та дандаа л Элбэгдоржоос…, бараг Зоригийн хэргээс… боллоо гэх юм “гэж шүүмжилж хаясны дараахнаас л Элбэгдоржийн шээс гэх контент явж эхэлснээс хойш яг 10 сар болж байна. ➡️Төсөв эсэргүүцээд тэмбүүтэй болсон. ➡️ За тэгээд л Баярцогт, Оджаргалын тэжээвэр, Мега төсөл, Баялгийн сан, Хөрөнгө хураах хуулийг гацаагч, No war-ынх, үндэсний өв соёлыг эсэргүүцэгч, гадны гар хөл, жагсаал санхүүжүүлэгч, зохион байгуулагч, том охин нь өөр хүний хүүхэд, биеэ үнэлэгч, 50 байр зарагч, мөнгө угаагч, луйварчин…гээд л гүтгэлэг хөвөрч л байна. ➡️ Би гарын үсэг зурж, өндөр дээд албан тушаал хашин авлига, тендер авч, сан тонож байгаагүй, мөн 1 ч хүнээс 1 ч төгрөг хулгайлж, луйвардаж үзээгүй, цаашид ч тэгэхгүйгээ бат мэддэг тул хэнээс ч айлгүй хэлье гэснээ хэлдэг! Ядаж аавынхаа занг нэвт авчихаж! ➡️Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа, танай давхрынхан юу ч сэдэж, яаж ч гүтгээд би айж дуугүй болдог хүн биш ээ!!!

Жудагийн Баярмаа🇲🇳

46,241 görüntüleme • 1 yıl önce

bayarmaaju's profile picture

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,346 görüntüleme • 1 yıl önce

bayarmaaju's profile picture

Нүүрсний гэрээ-2 ✅Нүүрсийг 10 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 36 их наядын алдагдалтай байж мэдэхээр хэтэрхий хямдаар 16 жилийн турш зарахаар нууц гэрээ байгуулсан байж магад тул асууж шалгахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч асан Н.Энxбаяр бүх гишүүдэд ирүүлсэн. ✅Үнэн бол маш ноцтой асуудал тул холбогдох байгууллагуудад мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Гэвч нууцалсан тохиолдолд ирүүлэхгүй байх хэмээн Д.Ганбат гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна. ✅Шаардагддаг багагүй бичиг баримтыг боловсруулж дуусаад маргаашнаас 32 гишүүний гарын үсэг цуглуулахад бэлэн болсон. ✅ Ерөнхий хэлэлцээр УИХ-аар батлагдсан үйл явцын талаарх мэдээллийг хүргүүлж байна. ✅2024 оны 12.27-нд УИХ -аас Засгийн газарт Хил холболт….ттой холбоотой хэлэлцээр байгуулах ерөнхий чиглэл өгсөн тогтоол гарсан. ✅УИХ-ын Чуулган 1.24-нд завсарласны дараа 1.27-нд Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж хэлэлцээрийн төслийг батлуулсан юм билээ. Энэ байнгын хорооноос бусад гишүүд мэдээгүй гээд байгаа нь ортой л гэсэн үг. ✅Тэр 1.27-ны өдрийн байнгын хороодын хурлын тэмдэглэлийг уншихад гишүүд нь болох Д.Энхтүвшин, Д. Ганбат, Б.Энхбаяр нар хулгай явах нь гэж эсэргүүцэж байсан байна.

Жудагийн Баярмаа🇲🇳

28,666 görüntüleme • 9 ay önce

bayarmaaju's profile picture

‼️ЕС асан Л.Оюун-Эрдэнэ үнэнтэйгээ нүүр тулж, бодит амьдрал мэдэхээ байтлаа вакумжсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн баахан парламентын дархлаа ярихаар нь хаан болсон ч парламентыг дарангуйлж болохгүйгээ оройтсон ч гэсэн ухаарчээ гэж ойлголоо.🤔 ✅Парламентын гишүүний хувиар вакумжсаныг нь шүүмжилтэл миний нэрийг мартан өөр улс төрчийн нэрээр дуудталаа сүрхий бантаж, баахан загнаж билээ. Маргаашаас нь миний эсрэг зохион байгуулалттайгаар иргэдээс яриа авах, өдөр бүр лайв, хэвлэлийн хурал хийлгэх (бүр миний зурагтай самбар, баннэр, плакаттай) сошиалаар гүтгэлэг, харлуулалт тараах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт ажиллагаа үерийн ус шиг л бууж билээ. Үр хүүхэд рүү минь орж, хань ижил, ах дүүг минь хүртэл АТГ-д шалгуулах зэргээр эрчимжсэн. ✅ Ер нь бол 2024 оны намар Ган татлагат гүүр, Төрийн ордны шинэ байр, 18 тэрбумын ваучер зэрэг 14 Мега үлгэр бүхий алдагдалтай төсвийн эсрэг акц хийснээс эхлээд, 2025 оны хоёрдугаар сард Лодойсамбуу гишүүний ЕС-ыг огцруулах бичигт 3 хан билүү гишүүн зурсны хамгийн эхнийх нь болсноос хойш намайг 👉 тэмбүү өвчтэй 👉 хэн нэгэн компанийн төлөөлөл, 👉 хэн нэгэн улс төрчийн гар хөл, 👉 луйварчин, хулгайч 👉мөнгө угааж баяжигч болгон харагдуулах гүтгэлэг, харлуулалт эрчээ авч, өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж…😢 ‼️Гэхдээ нэг зүйл маш тодорхой. 15 давхрын ажиллагаа хорлонтой бөгөөд дарамттай ч, хулгайн их мөнгөөр гүтгэлэг, харлуулалтыг хурдан тарааж болох ч үнэнийг удаан нууж, үүрд дарах ямар ч боломжгүй!!

Жудагийн Баярмаа🇲🇳

14,410 görüntüleme • 4 ay önce

bayarmaaju's profile picture

#Үндсэн_хуулийн_хулгай Ардын нам бол Ардынх бус Авлигачдын нам болоод удаж байгаа. ЗГ-ыг огцруулах бол нэг хэрэг. Харин шударга ёс, зарчим, ёс суртахуун гэж бас өөр хэрэг. 5 жил 125 их наядыг үрчихээд, 1 ч цахилгаан станц бариагүй, Авлига, Хэвлэлийн эрх чөлөө, Бизнес хийхүй, Засгийн төсвийн үр ашиг…гэх мэт бүх индексийг ухрааж, дээр нь Ардчилсан Монгол Улсыг Авторитар дэглэмтэй улсын тоонд оруулсан, дээрээс нь бөөн авлига, хулгай, мөн нисдэг тэрэг унадаг хүүхдийн тансаглалын асуудалтай, иргэдээ Ялаа гэсэн Ерөнхий сайд асан Оюун-эрдэнийг “засаг тогтвортой байх ёстой, алтан сайхан Ерөнхий сайд минь, алтан сайхан төсөв минь” хэмээн авч үлдэхээр улайрч байсан УИХ-ын гишүүд “3 сар болсон ЕС-аа “Бузрын дээд тул огцруулна” гээд 180 хэм эргэчихээд, гарын үсэг зурсан. Атлаа, Төрийн ББХ-н дээр “огцруулахгүй” гээд кноп дарчихаад, түүгээрээ ҮХ-ийн 43.1, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.3-ыг зөрчиж санал хураалгалаа. Засаглалын, ҮХ-ийн хямрал жинхэнээсээ нүүрлэлээ.

Жудагийн Баярмаа🇲🇳

21,547 görüntüleme • 9 ay önce