
Жудагийн Баярмаа🇲🇳
@bayarmaaju • 13,969 subscribers
Бодитоор харж, хандахыг оролдогч
Shorts
Videos

‼️Хатуухан хэлэхэд, ихэнх төрийн өмчит компани ялсан намын сонгуульд ажилласан хүмүүсийн орогнох байр, дараагийн сонгуулийн санхүүжилтийн баазын үүрэгтэй гэж хэлэхэд хилсдэхгүй. ‼️Өнөөдөр төрийн өмчит компаниудын 35% нь алдагдалтай ажиллаж, нийт ашгийн дийлэнхийг ердөө 4-5 компани л бүрдүүлж байна. ‼️Төр хүнсний зах хүртэл ажиллуулж, бизнес эрхлэн, улс төрийн томилгоогоор удирдуулдаг тогтолцоо үр ашиг биш, үрэлгэн зардал дагуулдаг. ‼️ Тиймээс, төр бизнесээс гаръя. Хувьчлахыг нь хувьчилж, татан буулгахыг нь татан буулгаж, төрийн өмчөөр үлдэхийг нь олон нийтийн өмчлөл, хяналттай болгоё‼️
Жудагийн Баярмаа🇲🇳10,465 次观看 • 21 天前

#Үндсэн_хуулийн_хулгай. ✅ҮХ-ийн Цэц ЕС-ыг огцруулах УИХ-ын өнөөдрийн шийдвэр нь 43.1-ийг зөрчсөн эсэхийг шалгахаар маргаан үүсгэжээ. ✅Хуулийн акулууд болох С.Нарангэрэл, Н.Лүндэндорж нар зөрчил болохыг хэлж сануулж байсан. ✅Гишүүд ч мөн өчигдрөөс эхлээд зөндөө хэлсэн. Би ч бас. ✅Харамсалтай нь огцруулах тал өмнөх ЕСайдуудын огцорсон жишгүүдийг ярьсаар санал хураалгасан. Парламентын шийдвэр шүүхийнх биш хэдий ч Монгол нь Англо-Саксоны бус, Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улс гэдгээрээ шүүхийн шийдвэр нь өмнөх жишигт бус хуулийн заалтад үндэслэгддэг. ✅Ам ангайх бүрдээ “Хүн биш хууль засагладаг улсын төлөө” гэх ч ачир дээрээ эсрэгээрээ хүн эсвэл бүлэглэл засаглаад байна даа🥺
Жудагийн Баярмаа🇲🇳58,704 次观看 • 9 个月前

#ХХОАТ_1_ 👉2024 оны байдлаар 10 саяаас дээш төгрөгийн цалинтай 3192, 15-аас дээш 3158 иргэн байна. Давхардсан тоогоор тул 3200 ч байж магад! 👉Өөрөөр хэлбэл, “тэнгэрийн” цалинтай гэж яригддаг хүмүүс улсын хэмжээнд 1%-д ч хүрэхгүй. 👉Эдгээр хүмүүс бол нисэгч, өндөр ур чадвартай инженер, мэргэжилтэн, компанийн гүйцэтгэх удирдлагууд байгаа байх. 👉Харин жинхэнэ том баячуудын орлого нь цалин биш. Бизнесийн ашиг, ногдол ашиг, хувь эзэмшил, хөрөнгийн орлого зэрэг шал өөр эх үүсвэрээс бүрддэг. 👉 Тэгэхээр ХХОАТ-ын үндсэн ачааг цалин авч, хөдөлмөр эрхэлдэг 1 сая орчим иргэн үүрч байна. 👉 Тиймээс ХХОАТ-ын асуудал бол цөөн баячуудын биш, Монголын дундаж анги болон ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн асуудал юм.
Жудагийн Баярмаа🇲🇳13,495 次观看 • 1 个月前

Тодотголд “Сумын иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” гээд 2-3.5 тэрбумын барилгууд байх юм. Уг нь ч зун Говь-Алтайд малчин айлаас асуухад бүх мэдээллээ бараг л Фэйсбүүк (сумын дотоод групп)-ээс авдаг гсн л юм да,арга байхгүй😜 Нээрээ ч бас зорилгыг нь сайн ойлгохгүй байж болноо🤔🙏
Жудагийн Баярмаа🇲🇳80,606 次观看 • 1 年前

#ХХОАТ_1% 👉 МАН-ын анхны дарга Солийн Данзан: “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн өмнө хэлж байжээ. 👉 Харамсалтай нь өнөөдөр хүртэл иргэд маань хангалттай чинээлэг болж чадсангүй. Харин тэдний төлсөн татвараар улс төрчид улам баян, төр улам данхар болсон. 👉 Тиймээс ядаж энэ хүнд үед иргэдийнхээ татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нь жаахан ч гэсэн нэмэгдүүлэх ямар ч хурдны замаас илүү тулгамдаад байна! 👉 Иргэн хөдөлмөрийнхөө үр шимээс 9%-иа өөр дээрээ үлдээж, өөрөө зарцуулах нь өрөөлөөр, тэр тусмаа улс төрчдөөр татвар нэрээр хураалгаж зарцуулахаас хавьгүй ухаалаг, үр ашигтай нь энгийн логик. 👉 Маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг гишүүд иргэдийнхээ талд зогсож дэмжинэ гэдэгт итгэж байна!! Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor
Жудагийн Баярмаа🇲🇳11,865 次观看 • 1 个月前

#ОгцроходАмархан Бид 4-ийг жагсаал зохион байгуулсан, санхүүжүүлсэн, бензины үнийг нэмүүлсэн гол буруутнаар зарлан сэвж эхэлжээ. Үүнийг л гэхэд ж.нь: 330.000 хүртэлх дагагчтай нийт 900-аад группт шэйрлэж. “Эгүүлэн тат, хариуцлага тооц, ард түмний шүүхээр оруул, тархи руу нь бууд, чулуугаар шид” гэж заналхийлжээ… За тэр УИХ-ын гишүүний халдашгүй нтр ч дүүрч зүгээр л ҮХ-ийн 16.16-аар үг үзэл бодлоо ч хэлж болохгүй байна. Нийгмийг ч иргэдийг ч үг хэлүүлэхгүй, айдас хүйдэст автуулах технологи бол дарангуйллын сонгодог шинж шүү Л.Оюун-Эрдэнэ -ээ!!!! Ардчилал үнэхээр аюулд оржээ!!! Д. Амарбаясгалан Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Цэндийн Баатархүү
Жудагийн Баярмаа🇲🇳49,920 次观看 • 1 年前

➡️Ноднин өдийд Ерөнхий сайд юу ч юм бүү мэд Элбэгдорж, Зоригийн хэргээс болж байгаа гэж их ярьдаг байснаа чуулганы нээлт дээр шахам давтахаар нь би ч бас “Авлигын индекс чинь 2015 оноос тогтмол буурч байхад та дандаа л Элбэгдоржоос…, бараг Зоригийн хэргээс… боллоо гэх юм “гэж шүүмжилж хаясны дараахнаас л Элбэгдоржийн шээс гэх контент явж эхэлснээс хойш яг 10 сар болж байна. ➡️Төсөв эсэргүүцээд тэмбүүтэй болсон. ➡️ За тэгээд л Баярцогт, Оджаргалын тэжээвэр, Мега төсөл, Баялгийн сан, Хөрөнгө хураах хуулийг гацаагч, No war-ынх, үндэсний өв соёлыг эсэргүүцэгч, гадны гар хөл, жагсаал санхүүжүүлэгч, зохион байгуулагч, том охин нь өөр хүний хүүхэд, биеэ үнэлэгч, 50 байр зарагч, мөнгө угаагч, луйварчин…гээд л гүтгэлэг хөвөрч л байна. ➡️ Би гарын үсэг зурж, өндөр дээд албан тушаал хашин авлига, тендер авч, сан тонож байгаагүй, мөн 1 ч хүнээс 1 ч төгрөг хулгайлж, луйвардаж үзээгүй, цаашид ч тэгэхгүйгээ бат мэддэг тул хэнээс ч айлгүй хэлье гэснээ хэлдэг! Ядаж аавынхаа занг нэвт авчихаж! ➡️Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа, танай давхрынхан юу ч сэдэж, яаж ч гүтгээд би айж дуугүй болдог хүн биш ээ!!!
Жудагийн Баярмаа🇲🇳46,241 次观看 • 1 年前

Аудитын дүгнэлт: Ирээдүйн өв сангийн дансан дахь 1.3 их наядад хүү тооцоогүй зөрчилтэй аж😒 Уг нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-ээр бол сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй л юм байна. Сангийн яам 2024.12.31 гэхэд 4.3 их наядын хуримтлалыг ИӨС-д хүлээлгэж өгнө гэж байсан байна🤔 Яадаг бол🤔
Жудагийн Баярмаа🇲🇳61,412 次观看 • 1 年前

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ
Жудагийн Баярмаа🇲🇳49,346 次观看 • 1 年前

Нүүрсний гэрээ-2 ✅Нүүрсийг 10 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 36 их наядын алдагдалтай байж мэдэхээр хэтэрхий хямдаар 16 жилийн турш зарахаар нууц гэрээ байгуулсан байж магад тул асууж шалгахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч асан Н.Энxбаяр бүх гишүүдэд ирүүлсэн. ✅Үнэн бол маш ноцтой асуудал тул холбогдох байгууллагуудад мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Гэвч нууцалсан тохиолдолд ирүүлэхгүй байх хэмээн Д.Ганбат гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна. ✅Шаардагддаг багагүй бичиг баримтыг боловсруулж дуусаад маргаашнаас 32 гишүүний гарын үсэг цуглуулахад бэлэн болсон. ✅ Ерөнхий хэлэлцээр УИХ-аар батлагдсан үйл явцын талаарх мэдээллийг хүргүүлж байна. ✅2024 оны 12.27-нд УИХ -аас Засгийн газарт Хил холболт….ттой холбоотой хэлэлцээр байгуулах ерөнхий чиглэл өгсөн тогтоол гарсан. ✅УИХ-ын Чуулган 1.24-нд завсарласны дараа 1.27-нд Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж хэлэлцээрийн төслийг батлуулсан юм билээ. Энэ байнгын хорооноос бусад гишүүд мэдээгүй гээд байгаа нь ортой л гэсэн үг. ✅Тэр 1.27-ны өдрийн байнгын хороодын хурлын тэмдэглэлийг уншихад гишүүд нь болох Д.Энхтүвшин, Д. Ганбат, Б.Энхбаяр нар хулгай явах нь гэж эсэргүүцэж байсан байна.
Жудагийн Баярмаа🇲🇳28,666 次观看 • 9 个月前

‼️ЕС асан Л.Оюун-Эрдэнэ үнэнтэйгээ нүүр тулж, бодит амьдрал мэдэхээ байтлаа вакумжсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн баахан парламентын дархлаа ярихаар нь хаан болсон ч парламентыг дарангуйлж болохгүйгээ оройтсон ч гэсэн ухаарчээ гэж ойлголоо.🤔 ✅Парламентын гишүүний хувиар вакумжсаныг нь шүүмжилтэл миний нэрийг мартан өөр улс төрчийн нэрээр дуудталаа сүрхий бантаж, баахан загнаж билээ. Маргаашаас нь миний эсрэг зохион байгуулалттайгаар иргэдээс яриа авах, өдөр бүр лайв, хэвлэлийн хурал хийлгэх (бүр миний зурагтай самбар, баннэр, плакаттай) сошиалаар гүтгэлэг, харлуулалт тараах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт ажиллагаа үерийн ус шиг л бууж билээ. Үр хүүхэд рүү минь орж, хань ижил, ах дүүг минь хүртэл АТГ-д шалгуулах зэргээр эрчимжсэн. ✅ Ер нь бол 2024 оны намар Ган татлагат гүүр, Төрийн ордны шинэ байр, 18 тэрбумын ваучер зэрэг 14 Мега үлгэр бүхий алдагдалтай төсвийн эсрэг акц хийснээс эхлээд, 2025 оны хоёрдугаар сард Лодойсамбуу гишүүний ЕС-ыг огцруулах бичигт 3 хан билүү гишүүн зурсны хамгийн эхнийх нь болсноос хойш намайг 👉 тэмбүү өвчтэй 👉 хэн нэгэн компанийн төлөөлөл, 👉 хэн нэгэн улс төрчийн гар хөл, 👉 луйварчин, хулгайч 👉мөнгө угааж баяжигч болгон харагдуулах гүтгэлэг, харлуулалт эрчээ авч, өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж…😢 ‼️Гэхдээ нэг зүйл маш тодорхой. 15 давхрын ажиллагаа хорлонтой бөгөөд дарамттай ч, хулгайн их мөнгөөр гүтгэлэг, харлуулалтыг хурдан тарааж болох ч үнэнийг удаан нууж, үүрд дарах ямар ч боломжгүй!!
Жудагийн Баярмаа🇲🇳14,410 次观看 • 4 个月前

770,6 тэрбумын Үндэсний хиймэл дагуулын төсөл 2025 онд хэрэгжих төслүүдээс N 1-т бичигджээ. Орон нутгийн 518,000 өрхөд бараг бүгдэд нь старлинк тараачих хэмжээний мөнгө бус уу гүй юу, жаахан шогловол 😉😜 Мартсанаас мал мэндүү гэгчээр, хэдэн жилийн өмнө хөөргөсөн Мазаалай дагуул маань хаана, юу хийж яваа юм бол🤔😜 Хэр их хөрөнгө мөнгө зарцуулсан юм бол🤔
Жудагийн Баярмаа🇲🇳47,974 次观看 • 1 年前

#Авлига ➡️Эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл нь углуургаараа гишүүдийг ёс суртахуунтай бай, сонгогчдоо битгий доромжил, соёлтой бай, авлига, албан тушаалын хэрэгт бүү орооцолд, хулгай зэлгий битгий хий гэсэн л агуулгатай. Хасаж, танах зүйл дотор нь байгаа хэдий ч заавал хэлэлцэх ёстой. ➡️УИХ бол парламентын дархлаа нэрээр авлига, албан тушаалын болон бусад элдэв хэрэг төвөгт орооцолдсон гишүүдийн нуугдах байр биш! ➡️УИХ-ын гишүүд ч гахай илүү эрхтэй гэдэг шиг ямар нэгэн илүү ямба эдлэх ёсгүй!!! ➡️Мөн төрд алдарсан иргэдийн итгэлийг дахин сэргээхэд тустай. Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor
Жудагийн Баярмаа🇲🇳10,775 次观看 • 3 个月前

#Нийтийн_төсөв Өчигдөр шөнө хүртэл Төсвийн байнгын хорооны хурлыг сахиж суусаар Үнэгүй билет, олон улсын мэдээллийн төвийг болиулах санал маань хэлэлцэгдсэн ч мэдээж дэмжигдээгүй🥺. Нөгөө Хиймэл дагуул, зураг төсөвгүй барилга …нтр-ийг хасах саналууд маань Төсвийн байнгын хороонд шууд өгсөн гэдгээрээ Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд унавал цааш хэлэлцдэггүй юм байна оо😢 Мэдээж Ажлын хэсэг дээр унасан🥲
Жудагийн Баярмаа🇲🇳42,662 次观看 • 1 年前

#Үндсэн_хуулийн_хулгай Ардын нам бол Ардынх бус Авлигачдын нам болоод удаж байгаа. ЗГ-ыг огцруулах бол нэг хэрэг. Харин шударга ёс, зарчим, ёс суртахуун гэж бас өөр хэрэг. 5 жил 125 их наядыг үрчихээд, 1 ч цахилгаан станц бариагүй, Авлига, Хэвлэлийн эрх чөлөө, Бизнес хийхүй, Засгийн төсвийн үр ашиг…гэх мэт бүх индексийг ухрааж, дээр нь Ардчилсан Монгол Улсыг Авторитар дэглэмтэй улсын тоонд оруулсан, дээрээс нь бөөн авлига, хулгай, мөн нисдэг тэрэг унадаг хүүхдийн тансаглалын асуудалтай, иргэдээ Ялаа гэсэн Ерөнхий сайд асан Оюун-эрдэнийг “засаг тогтвортой байх ёстой, алтан сайхан Ерөнхий сайд минь, алтан сайхан төсөв минь” хэмээн авч үлдэхээр улайрч байсан УИХ-ын гишүүд “3 сар болсон ЕС-аа “Бузрын дээд тул огцруулна” гээд 180 хэм эргэчихээд, гарын үсэг зурсан. Атлаа, Төрийн ББХ-н дээр “огцруулахгүй” гээд кноп дарчихаад, түүгээрээ ҮХ-ийн 43.1, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.3-ыг зөрчиж санал хураалгалаа. Засаглалын, ҮХ-ийн хямрал жинхэнээсээ нүүрлэлээ.
Жудагийн Баярмаа🇲🇳21,547 次观看 • 9 个月前

☝️Сөрөг хүчний гишүүн нь эрх баригчаа шүүмжилж, эсэргүүцэж болдоггүй парламент, ардчилал гэж байдаг юм уу🤔 ☝️Дахин хэлэхэд Элбэгдорж Ерөнхийлөгч асан, Оджаргал захирал…нартай ямар ч холбоогүй⁉️ Эдгээр хүмүүстэй холбохоор Ерөнхий сайд маань бяцхан тайвширдаг юм болов уу🤔 ☝️Намайг болон миний гэр бүлийг элдвээр цоллож бичих, харлуулах, дарамтлах гэсэн эрх баригчдын бүх оролдлогоос айх шалтгаан надад байхгүй. ☝️Цор ганц үнэн гэвэл би “Монголын амьдрал сайхан байна, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГД-аар 2 жил, ЕС-аар 4 дэх жилдээ гайхамшигтай ажиллаж, мундаг удирдаж буй тул АН сүүлийн 10-аад жил цөөнх байхдаа “гацаагаад” байсан Меганууд хөдөлж, ард иргэдийн амьдрал сайжирч, Монголын бүх үзүүлэлт өсөж байна…” гэж нулимс унагааж, бялдуучлах хүмүүжилгүй.
Жудагийн Баярмаа🇲🇳31,262 次观看 • 1 年前