
Баярсайхан Галигаа
@BayarsaihanG • 63,572 subscribers
Шударга ёс бүлгэмийн тэргүүн
Shorts
Videos

ХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРИЯ‼️ Улаанбаатар хотын хүн ам 1.8 сая давжээ. 1 саяас дээш хүн амтай бол том хот гэнэ, том хотыг хурдны замгүйгээр төсөөлшгүй‼️ Х.Нямбаатар хотын дарга болоод хотын замыг хуу шинэчилсэн. Туулын хурдны зам ашиглалтад орох нь түүний улс төрийн өрсөлдөгчдийн дургүйг хүргэв бололтой. Сэлбэ голыг муухай болгосон л гэнэ. Сэлбийн эргийг гоё тохижуулаад мөнгөний гарз, нэг зуны хүчтэй үерт сүйрэх нь тодорхой‼️ Туулын бургасыг хядаж, голын ай сав дотор барьсан тансаг орон сууцны зарим оршин суугч дургүйцэх тал бас байх шиг. Хурдны замд ойрхон амьдрах жаргал бус уу⁉️ Нарантуул захын ар талын Нарт, Цагаанхуаран хотхонд би саяхан нэг байр авсан. Хоёр хотхоны дундах хоёр эгнээ зам хэцүүхэн. Цагаанхуаран хотхоны араар бас хоёр эгнээ зам тавигдах сураг гараад энэ хавийнхан бөөн баяр. Туулын бургасны зарим баячууд, энэ хавийн эгэл иргэд бидний хүсэл тэнгэр газар шиг өөр ажээ 🙂 Эх орны бүтээн байгуулалт бүхнийг эсэргүүцэж явцуу ашиг хонжоо хардаг нөгөө хэдийн сэрэл хөдлөх цаг дор ⤵️ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг жинтэй хариу болох биз ээ. 2025.08.12-нд их амралтын үеэр цацагдсан Туулын хурдны замын төсөөлөл бүхий 3 минут хүрэхгүй бичлэг төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөнийг энд тавилаа. Хоёр жилийн өмнөөс эхлэн зураг төсөл, төсөв, байгаль орчины үнэлгээ энэ тэр хийгдсэн юм байна. Ажил гүйцэтгэх явцад анхаарах зүйл багагүй гарах нь мэдээж. Туул гол урсдагаараа урсана. Туулын хурдны зам голын хойд далан дагах маягтай, зарим хэсэгтээ гол дээгүүр тавигдана. Дэлхийн том хотууд бүгд голтой. Голын хажуугаар, мөн дээгүүр нь тавьсан хурдны замтай‼️ Туулын хурдны замыг түшиглэн төрөлжсөн зах, худалдааны төвүүд хотын гадна талд гарна. Мөн зүүнээс баруун, баруунаас зүүн тийш хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн хурдны зам руу шилжих гээд хэлж баршгүй олон сайн тал байнаа‼️ (Нийтлэлийн сэдэвтэй холбогдох мэдээлэл хайж олоод, коммент хэсэгт оруулая)
Баярсайхан Галигаа15,329 views • 4 months ago

АНДУУРААД БАЙНА, ККК Батцэцэглэнгийн тоглолтын үеэр бололтой. Цахим сүлжээний нэлээн хэдэн найз над руу ийм бичлэг явуулаад, хүн андуураад байнаа 🙂 Надтай адилхан ч юм шиг. Майкл Жексон, бизнес энэ тэр яриад шал өөр хүн, ккк. Миний Х хуудасны Videos буланд миний сүүлийн үеийн бичлэгүүд байгаа 😉
Баярсайхан Галигаа10,334 views • 3 months ago

Ховд нутгаас Э.Бат-Амгалан гэдэг сайд төрлөө гэж баярлаж суусан цаг саяхан. Гэтэл ах дүүгээрээ нийлж, 25 мянган иргэний хувьцааны 30 тэрбум ₮ туучихжээ‼️ Нутгийн нэр гутаасан хүн байна. Яасан ч дийлдэшгүй шуналтай сайд гэгч вэ, таминь‼️ Ах дүү хоёулаа төрөөс төрсөн тэрбумтан‼️
Баярсайхан Галигаа12,126 views • 5 months ago

ДӨРВӨДҮҮДИЙГ УЛС ТӨРД ӨӨД ГАРГАЛГҮЙ ДАРДАГ, ӨӨРӨӨ ГАНЦААРАА ДӨРВӨДҮҮДИЙН САНАЛААР УЛС ТӨРД НОЁЛОХ САНААТАЙ ЭТГЭЭД: Ч.Хүрэлбаатарыг хэлээд байгаан. Тэрбээр дөрвөд залуусыг улс төрд өөд нар харуулалгүй дардаг. Ингэхдээ муу арга хэрэглэнэ. Ах дүүсийнхээ компанид ажилд авч, өөрийнхөө үгнээс гарахгүй болгоно. Төрийн албанд ажилд аваад албан тушаал дэвшүүлэхгүй дарна. Хүрэлбаатарыг даган баясдаг Батсайхан, Цасчихэр, Заяабал, Дашпүрэв, Түвдэндорж, Батхүү нар дөрвөд хүмүүс биш байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татна. Энэ бүхэн Ч.Хүрэлбаатарт ямар ашигтай вэ?! Увс аймагт УИХ-ын гишүүний 3 мандаат (эрх) ногддог. 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш Увсын тойрогт Хүрэлбаатараас өөр дөрвөд ястан МАН-аас ч, АН-аас ч нэр дэвшээгүй. Дөрвөд ястан Увс аймагт олонх болдог тул тэр цагаас хойш Ч.Хүрэлбаатар УИХ-д дөрөв дараалан сонгогджээ. Хүрэлбаатар ерээд оны сүүлээр Австралийн Сиднейн их сургуульд мэргэжил дээшлүүлж байхдаа гадны үндэстэн дамнасан корпорацийн олигарх эздийн анхааралд өртөж, ивээл дэмжлэгээр нь улс төрд гарч ирсэн этгээд. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулахдаа гадаад эзэддээ өндөр ашигтай, Монгол Улс өрөнд орох заалт тусган гадаад эзэддээ үнэнчээ харуулсан. Гадны олигарх эздийн дэмжлэгтэй Хүрэлбаатар МАН-д ч, АН-д ч их нөлөөтэй. Одоо ХҮН гэх хармааны намтай. Хүрэлбаатарыг дөрвөд гэхээсээ илүү эрлийз хурлийз гэвэл зохино. Учир нь түүний улс төрийн бүх үйл ажиллагаа Монгол Улсын эсрэг гэдгийг баталж ядаад байх юмгүй. Ч.Хүрэлбаатарын талаар хоёр дөрвөд өвгөн хэрхэн хүүрнэсэнийг сонсоорой.
Баярсайхан Галигаа14,074 views • 2 years ago

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БА ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР: (5 МИНУТЫН БИЧЛЭГ) Ч.Хүрэлбаатар 1990-ээд оны сүүлээр Австралийн Сиднейн их сургуульд мэргэжил дээшлүүлж суралцсан. Тэнд байхдаа Рио Тинто компанийн нөлөө бүхий хүний анхааралд өртөж, тэдний бодлогыг хэрэгжүүлэхээр бэлтгэгдсэн этгээд.
Баярсайхан Галигаа10,288 views • 2 years ago
No more content to load