
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
@bbolorerdenemn • 57,956 subscribers
Хүсэхээс бусад нь амархан. #NUM #UT #trendsmn #writing #politics #humanity #philosophy #art #MongoliaJapan #MA
Shorts
Videos

Үүнээс хойш юу болов гэхээр тоглолтын дараа босож зогсоод алга ташаад зогсохгүй байсан тул тайз эргээд 3 удаа нээгдэж ёсолгоо хийлээ. Бараг 11 минутын тасралтгүй алга ташилт анх удаа сонслоо, сонсохдоо улсын театрынхаа жүжгээр дэлхийн театрт🇲🇳🇲🇳... гээд уран бүтээлчдээс илүү хөөрөөд гараад уугаад алга болжээ 😅😅. Энэ бичлэгийн төгсгөлд Модун Шинэбаярын тайзны харизм цухас ч гэсэн илт харагдаж байгаа.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ17,981 просмотров • 22 дней назад

Энэ жил хоёр агуу дараалалд очерлож үзлээ. Эхнийх нь наадмын дугуй хуушуурын очер. Тэгээд мэдээж шатахуун. Шатахуун импортлогч ТОП зуу муу, сүртэй сүртэй цол гуншинтай том группууд ядаж хуушуурынхнаас суралцаасай. Тэд урт очерт хуушуур шарагчаараа тооцоо хийлгээд ухнатаад байдаггүй. Очерт зогсож байхад урдчилаад төлбөр төлүүлээд тооцоо нийлчихсэн байдаг. Ер нь хувийн хэвшил илүү үр ашигтай, илүү смарт байдаг хэмээх онол Монголд нэх хэрэгждэггүй нь сонин. Зах зээлд өрсөлдөхгүйгээр томордог болохоор улсын хэдээсээ ч долоон дор, зарим үзүүлэлтээр.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ16,592 просмотров • 1 месяц назад

Зайсангийн гүүрнээс алхаад Яармагийн гүүр рүү ирж, Туул голын голдиролд урсгал боож зогссон машиныг бичлээ. Бид нарыг ирэхээр хятад ажилчид нь суудлын машинд орж сууж бн. Бодвол явсан хойно гарч ирж ажлаа үргэлжлүүлнэ. Нүгэл чинь нүдээрээ гарна аа Нямбаатар аа Х.Нямбаатар❗
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ30,769 просмотров • 6 месяцев назад

'Өрөг' хэлэлцүүлэгт хэлсэн хариултуудаа нэгтгэж орууллаа. Туулын хурдны зам бол нэгдсэн улсын засаглал ба төсөв хуваагдлын ердөө нэг л үр дагавар. Одоо шинэ Ерөнхий сайд хамгийн түрүүнд хяналтаас гарсан нийслэлийн төсөв, эрх хэмжээг зохицуулах шаардлагатай. #SaveTuul
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ26,695 просмотров • 6 месяцев назад

Өчигдөр Хүй7 явсан дотоод гадаадын наадамчдаас энэ ганган хосоос хамгийн их санаа зовлоо. Улсын наадам үзнэ гэдэг монгол хүнд онцгой үйл явдал. Ингэтэл гоёод ирж бхад УБын гол байшинд суугаа хэд эднийг ирэхэд нэг хүн шиг юм хийгээд наадуулчдаг болоосой, өөр сүртэй юм хийх биш.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ11,459 просмотров • 2 месяцев назад

Нямбаатар нийслэлийг дансандаа 2.6 их наядын мөнгөн хөрөнгөтэй болгож баяжуулж үлдээсэн гэх асуудлаар тайлбар хийлээ. Энэ мөнгө бол 1. Дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдийн бизнест эргэж байх мөнгө. Нийслэлийн айл өрхүүдийн моргэжээ төлж байх мөнгө. 2. Засгийн газраас багш нартаа цалинд төлж байх мөнгө. Монголын ирээдүй хүүхдүүдийн толгойд мэдлэг болон шингэж байх мөнгө. 3. Байх зохих эздэд нь буцааж зарцуулахгүй бол хятад компанийн орлого, хятад ажилчдын цалин, Хятадын цемент бетон импортын орлого болох мөнгө. Туул голыг, яваандаа Улаанбаатарыг булшлах мөнгө. Жич. Тэр видео дунд дурдсан 70 тэрбум бол нэгж нь доллар шүү. Yes, USD.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ16,769 просмотров • 4 месяцев назад

Наташа: Туулын хурдны зам гэдэг Налайхын хятадууд, Эмээлтийн хятадуудыг хооронд нь зөөх зам юм уу? Хотын төвд явж байснаа түгжрээд байна гээд Баянзүрхийн товчоо орсноо за за Эмээлт явъя гэх юм уу? Зам тээвэр, ложистик, нийслэлийн зорчих хөдөлгөөний хувьд ямар их тэнэглэл болохыг энгийн амьдралаас гоё тайлбарлаад өглөө.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ16,550 просмотров • 5 месяцев назад

Нээлттэй мик арга хэмжээн дээрх Anu-Ujin-н лекцийг таслалгүй оруулъя. Асар өндөр өртөгтэй, экологид хөнөөлтэй хурдны зам түгжрэлд нэмэргүй болохыг бүтэн зургаар нь тайлбарласан. Хүн бүрийн мэдлэгээс оюун ухааны их энерги хуримтлагдсаар Туул голоо хамгаалж чадна гэдэгт итгэж бн.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ13,451 просмотров • 5 месяцев назад

Сандаг-Очир Зандааг унасан бөх гэжээ. Би өвөл уулан дээрээс ч, хавар талбай дээр ч, намрын ярилцлагуудаар ч нэг л зүйлийг тайлбарласаар бн. ОЭ/АБ нар парламентыг өөрсдөд нь үйлчлэгч институц болгож намын картел угсрахдаа Үндсэн хуулийн бүх манаачийг санаатай зайлуулсан бдаг.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ18,897 просмотров • 11 месяцев назад

Монголд капитализм, демокраси хоёрыг хольж хутгаж бантагнуулсан үзэл суртал тасралтгүй явсаар байна. Хулгайн өмчийг хамгаалахдаа хүртэл эрх чөлөөний нэр барьж байна. Өчигдөр ч явж өнгөрлөө. Үүнийг залруулж товч тайлбар хийлээ. TenGer TV Балба дахь жагсаалын тухай хэлэлцүүлэг
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ19,702 просмотров • 1 год назад