
Chinzilla🇲🇳🇺🇦
@ChinzillaMon • 7,328 subscribers
Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈
Shorts
Videos

Долоон жилийн өмнөх МАН-ын 30/32 хагарлын үед Д.Хаянхярваа Хүрэлсүхийн улс төрийн амбиц, хувь хүний чадварын талаар ил тод шүүмжилж байжээ. Эцэст нэг нь Хүүк эрх мэдлийн оргилд хүрч, Хаянхярваа шүүмжлэлийнхээ төлөөсийг төлсөн байдаг. Энэ бол зүгээр нэг улстөрчдийн хувийн зөрчил биш. Энэ бол эрх мэдлийг шүүмжилсэн хүнийг хэрхэн шахаж, эрх мэдлийг шүтсэн хүмүүсийг хэрхэн шагнадаг улс төрийн тогтолцооны бодит дүр зураг юм. Өнөөдөр МАН-ын дотор юу болж байна вэ? Хааны өмнө үнэн үг хэлэх хүн байна уу? Байлаа гэхэд хэлж зүрхлэх үү? Намын дарга, Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байсан алдаа гаргавал шүүмжлэх ёстой атал өнөөдөр бүгд л толгой дохиж, алга ташиж, ая тал засах уралдаанд оролцож байгаа мэт харагдана. Нам гэдэг үзэл баримтлал, зарчим, улс төрийн өрсөлдөөний талбар байхаа больж, нэг хүний эрх мэдлийг тойрон эргэлддэг бүтэц болон хувирчээ. Шийдвэр гаргахдаа зарчим биш, хүний аяыг хардаг байр сууриа илэрхийлэхдээ үнэн биш, албан тушаалаа боддог улс төрийн соёл газар авчээ. Хамгийн эмгэнэлтэй нь, долоон жилийн өмнө ганц хүний дуу хоолойг дарсан улс төрийн соёл өнөөдөр бүхэл бүтэн намыг дуугүй болгож чаджээ. Мэдээж, Д.Хаянхярваагийн хэлсэн үг бүр зөв байсан эсэх нь тусдаа асуудал. Гэхдээ улс төрийн хамгийн том алдаа бол шүүмжлэлийг няцаахын оронд шүүмжлэгчийг нь зайлуулах явдал. Учир нь шүүмжлэгчээ дарсан эрх мэдэл өөрийнхөө алдааг олж харах нүдгүй болдог. Харин шүүмжлэлээс айдаг нам эцэстээ өөрийгөө засах чадваргүй болдог. Хаан ширээ бат бөх байж болно. Гэхдээ түүний эргэн тойронд үнэн үг хэлэх хүнгүй бол тэр ширээний дор ялзрал хэдийнэ эхэлсэн гэсэн үг. Долоон жилийн өмнө нэг хүн дуугарсан. Өнөөдөр тэр дуу хоолойгоор дамжин бид нэг зүйлийг ойлгож байна: эрх мэдэлд хязгаар тавьдаг зүйл нь магтаал биш, шүүмжлэл; улс төрийг авардаг зүйл нь сохор үнэнч байдал биш, зарчим юм.
Chinzilla🇲🇳🇺🇦29,295 просмотров • 2 дней назад

Басу маань 2028 онд гишүүн болох бэлтгэлээ хийж ордонтой танилцаж явна даа!🤭👇🤣
Chinzilla🇲🇳🇺🇦10,735 просмотров • 13 дней назад

Иргэн: Баавгай хонь барьжээ‼️ Амийг нь таслахгүй их зовоож иддэг гэж үнэн юм биш үү🙏
Chinzilla🇲🇳🇺🇦14,058 просмотров • 21 дней назад

С.Баярцогт ОТ сонсгол дээр ч ллруудыг ёстой бут авсан даа!!! Энэ өрөөн дотор Монголын төлөө явсан гээд яриад байгаа хүмүүс бүгд худалчууд. Даваасүрэн ганц станц барьж чадаагүй шдээ, чи юу ч хийж чадахгүй. Чи параноид эмгэгтэй шд, тэрийг чинь би мэднэ. Гүндалай гэж камер харахаараа юу хамаагүй ярьдаг. Гүндалай гэж энэ хүн энэ ажилд ерөөсөө оролцоогүй шд, өөрийгөө инфлюнсер гээд бодчихсон. Төсөл боловсруулахад юу ч хийгээгүй шдээ. З.Энхболд гэж хүн болгоныг гүтгэнэ. Намайг бас гүтгээд шүүхээр намайг гэм буруугүй гээд цагаатгасан шд. Харин та нарыг бодвол Баяр дарга алсын хараатай үнэхээр удирдагч хүн шүү.
Chinzilla🇲🇳🇺🇦12,059 просмотров • 23 дней назад

Батлан хамгаалахын сайд чинь ЕӨК-д бэлдээд эхэлжээ!👇🤦♂️
Chinzilla🇲🇳🇺🇦10,992 просмотров • 28 дней назад

Энэ эрхийн балай хүүхнийг битгий юм яриулж бай гэж СБД-ийн иргэд бид хүсэж байна аа!! Өөр юм үнэхээр хүсэхгүй байна!🤮🤦♂️
Chinzilla🇲🇳🇺🇦20,564 просмотров • 3 месяцев назад
0:50
Sensitive content
This media may contain sensitive content.