Орчуулагч's banner
Орчуулагч's profile picture

Орчуулагч

@Choidorj_5,160 subscribers

Жиргээч гүүш ‘Мэргэд төрөг ээ’

Videos

Choidorj_'s profile picture

Өдөр бүр 30 удаа түншвэл, чих шуугихаа болино! Хэрэв танд чих шуугих шинж тэмдэг илэрвэл дараахийг хийгээрэй. 👉 Эхнийх нь, чихний ар талыг түнших Эхлээд алгаараа чихээ чанга дараад, дараа нь долоовор болон дунд хуруугаараа толгойн арын дэр дэрлэдэг хэсгийг зөөлөн тогшино. Чихэнд “тон” гэх чимээ сонсогдтол хийвэл болно. Өдөр бүр 30 удаа тогшиж хийнэ. 👉 Хоёрдугаарт, хоёр чихийг дарж суллах. Хоёр гараа өргөж, долоовор хуруугаа хоёр чихэндээ зөөлөн хийнэ. Чихний суваг бүрэн бөглөрсөн мэт мэдрэгдэх хүртэл хийгээд, дараа нь хурдан татаж гаргана. Өдөр бүр 30 удаа давтана. 👉 Гуравдугаарт, чихний гаднах хэсгийг үрэх. Алгаа чихний урд талд тавьж, нүүрэн дээрээ наагаад, дараа нь хүчтэйгээр арагш даран үрнэ. Урагшаа-хойшоо чиглэлээр, чихний гадаргаас чихний урд хэсэг хүртэл үрнэ. Өдөр бүр 30 удаа давтана. 👉 Дөрөвдүгээрт, И Фөн хэмээх цэг дээр дарж нухах. И Фөг цэг нь чихний ар талд, эрүүний хонхор хэсэгт байрладаг. Долоовор хурууны өндгөөр дарж, нухах байдлаар 3 минут үргэлжлүүлнэ. (бичлэг дээрээс харах) 👉 Тавдугаарт, чихний омгийг нухаж базах. Долоовор хурууны өндгөөр чихний омгийг зөөлөн нухаж, 30 секунд барина. Чихний омгоо дулаацтал хийгээд дараа нь доош заөлөн татна. Өдөр бүр 30 удаа давтана. Дээрх хөдөлгөөнүүд нь чих шуугих шинж тэмдэг илэрвэл тогтмол хийхэд тохиромжтой бөгөөд энергийг урсгал, цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн системийг зохицуулах, мөн ихэнх чихний өвчнөөс сэргийлэхэд үр дүнтэй гэжээ. Бас та нартаа хэрэг болох байх гээд муу Орчуулагч нь.. 😌

Орчуулагч

18,190 次观看 • 1 年前

没有更多内容可加载