
Г.Лхагвадорж UBN.MN
@GanboldLkhagva1 • 14,120 subscribers
Сэтгүүлч, 🟠https://t.co/OoZYCdRBU1 сайтын эрхлэгч, 🎤📺 NTV телевизийн "Лхагвын ТОЙМ" нэвтрүүлгийн сэтгүүлч
Shorts
Videos

📣Гаалийн АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ ганцхан сард хамгийн багадаа 123.8 тэрбумын ХУЛГАЙЛДАГ байжээ ⁉️ АТГ-аас өнгөрсөн 3 сард Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Замын Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтантай холбоотой авлигын сүлжээг “дэлбэлсэн”. Үүнд 2 аж ахуйн нэгж оролцдог байж. Хуурамч бүрдүүлэлт хийдэг, гаалийн татвараас зугтдаг, гаалийн хяналтын бүсэд биечлэн хяналт хийдэггүй зэрэг маш хорон олон үйлдлүүдээр нийт 50 орчим хүн АТГ-т шалгагдаж эхэлсэн. Гэтэл энэ шалгалт, хэрэг мөрдөлтийн араас харамсалтай нэг тоо гарч ирж байна. Энэ нь гаалийнхныг шалгаж эхэлсний дараагийн сарын гаалийн татвар ногдуулалтын хэмжээ 23%-иар буюу 123.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Яагаад өссөн сайн үзүүлэлтийг харамсалтай гэж байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл сар бүр төсөвт орох ёстой байсан 123.8 тэрбум, магадгүй үүнээс их татварын орлого гаальд шигдсэн хулгайч, авлигачдын гарт орж байжээ. Намайг хүүхэд байхад л гаалийн тэрбумтан, гаалийн авлигачид гэж яригддаг байсан. Одоо тэд сүлжээ угсарч байгаад бүр төгс хулгайлдаг болжээ. Гаалийн хүнд суртал, авлига, хулгай дээр Ерөнхий сайд нэг анхаарах цаг болжээ. Цахимжилт гээд ярьдаг зүйлээ гаальд хэрэгжүүлж, гаалийг авлигачдаас чөлөөлмөөр байна ‼️Uchral Nyam-Osor АТГ
Г.Лхагвадорж UBN.MN23,566 views • 1 month ago

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр
Г.Лхагвадорж UBN.MN42,694 views • 4 months ago

📌Онцгой сүүлийн 7 жилд төсвийнхөө 94.1%-г барилга, байгууламж санхүүжүүлээд, ердөө 5.9%-г тоног төхөөрөмжид зарцуулчихаар бөөрийг нь цоолсон канистраар шороо зөөхгүй яадаг юм ‼️😞‼️ Энэ бол цэвэр 2016-2024 онд ОБЕГ-г удирдсан дарга нар, Шадар сайдуудын бодлогын алдаа. ‼️ 2016-2023 онд 44.7 тэрбумаар цемент зуурчихаад ердөө 2.8 тэрбумаар тоног төхөөрөмж авахаар газын дэлбэрэлтийн үеэр ашиглах төхөөрөмжгүй, 9 давхраас дээш гардаг техникээ дөнгөж өнгөрсөн жил авахгүй яадаг юм. Тангараг өргөсөн хэдээ алба хаагчид нь тоног төхөөрөмж дутуу, цалин хангамж хүрэлцээгүй бор зүрхээрээ туулж яваа. 2024 онд бас тоног төхөөрөмжийн хэрүүл гарч байж сүүлийн 2 жил 17, 29 тэрбумыг төсөвт тавьж байгаа юм. Онцгой хариуцдаг сайдууд, дарга нар нь үнэхээр сэтгэлгүй. Тэр барилга бол шахаа тендер ордог учраас зүтгүүлж байгаа юм. Нэг сумын барилгыг хэдэн жил ч бариад байгаа юм бүү мэд. 📌Н.Н.Номтойбаяр Шадар сайд ирэх жил орчин үеийн тоног төхөөрөмж дээр нь анхаарсан төсөв тавиад явах нь зүйтэй шүү. Иргэдийн болон алба хаагчдын амь насыг хамгаална гэсэн үг. Хуучин дарга нарыг нь солих хэрэгтэй дээ Uchral Nyam-Osor
Г.Лхагвадорж UBN.MN12,751 views • 29 days ago

‼️ИПОТЕК бол ХАЛАМЖ биш. Оочерт байгаа 35 иргэн чинь гэр хороололд очиж ЯНДАН босгож байж ипотек олж авах хэрэг үү⁉️ Uchral Nyam-Osor Ерөнхий сайдаа ипотекийн зээлийг гэр хорооллын иргэд рүү цаашид чиглүүлж, яндан буулгана. Урьдчилгаа 30%-г нь 50% бууруулна гэсэн бодлого чинь буруу байна. Ипотек бол цэвэр дундаж давхарга руу чиглэсэн бодлого. Улс орныг чинь дундаж давхарга л чирдэг, ба ардчиллыг чинь хамгаалдаг. Энэ улсад нэг бол гэр хороололд амьдарч байж л төрийн дэмжлэг авдаг. Эсвэл хэт мөнгөтэйн хүчээр бизнес хийдэг болж болохгүй шд. Тэгвэл тэр дундаж давхарга чинь бүгд гадагшаа гараад явчихна. Итгэл алдарна. Дагаад их бага хэмжээгээр санхүү чинь гадагшилна. Эцсийн дүндээ улс чинь хэт баян ба ядуу гэсэн хэсэгт хуваагдаж байгаад хоорондоо байлдана. Баячууд нь хөрөнгөө гадагшаа зөөгөөд гараад явчихна. Залуу хүмүүс жоохон өөрөөр юмаа харъя л даа. 📌1. Ипотек бол 1 удаа бэлэн төлөлтөөр зээл авах боломжгүй. Урьдчилгаагаа өгөх хэмжээний хуримтлал үүсгэсэн, сар бүр төлбөр төлөх чадамжтай, тогтмол орлоготой, өр орлогын харьцаагаа хангаж байгаа, НД төлдөг, дунд болон доод дундаж орлоготой өрхүүдэд чиглэсэн санхүүгийн схем. 📌2. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлого түрээслээд өмчлөх, эсвэл дулаалгын татаас гэх зэрэг өөр бодлогоор дэмжих ёстой. 📌3. 2026 оны 2-р улирлын байдлаар 35 мянган иргэн ипотекийн зээлийн хүлээлэгт байна. Тэд тогтмол орлоготой, 30% урьдчилгаатай. Зөвхөн төр нь 5.5 их наядыг санхүүжүүлж чадахгүй байгаа учраас 2-3 жилийн урт оочер хүлээж сууна. 📌4. Хэрэв ингээд ипотекийн концепцыг нураагаад хаячихвал эрт ихэсч байрны үнэ нэмэгдэнэ. 📌5. Урьдчилгааг бууруулчихаар иргэдийн чинь сард төлөх мөнгөн дүн өснө. Орлого нотлох байдал нь хүндэрнэ. Банкууд яг амьдрал дээр 30% төлөх чадамжтай хэсэгтээ л үйлчилнэ, зээлээ сонгож олно. Ингээд гоё сайхан бодлого чинь амьдрал дээр унана. 💡Баялгийн сан нтр-ээ ашиглаад ипотекийн зээлээ эрчимжүүлээд яг оновчтой хэсгүүдээ дэмжээрэй. Гэр хорооллын иргэдээ ч бас оновчтой өөр хөтөлбөрүүдээр дэмжээрэй 🇲🇳🇲🇳🇲🇳
Г.Лхагвадорж UBN.MN11,921 views • 1 month ago

Ц..Туваан сайдын оруулж ирсэн зүйл бол хэлэлцээр биш ТУЛГАН ШААРДАЛТ байна. Ингэж улсаа хорлоод яах вээ. Хэлэлцээр дээр үнэ хямдруулах нэг ч үг үсэг алга ‼️‼️‼️ 📌1. Агаарын тээвэр, Нисэх буудлын эрх ашгаа алдах эрсдэлтэй 📌2. Бөөн өр тавьж барьсан Газрын тосны үйлдвэрээ үнэгүйдүүлэх гэж байна. Үйлдвэр ашиглалтад орсон ч 20 жил бид онгоцны түлш дотоодын үйлдвэрээсээ авч чадахгүй. 📌3. Гэрээг цуцлахыг ОХУ л мэднэ 📌4. Гэрээ цуцлаад ч бид 20 жил үүрэг хүлээж мэдэх аюултай заалт оруулсан байна. 📌5. Шахуулж, дарамтлуулаад байгаа бол үнэнээ хэл. Эрчим хүч, төмөр зам дээрээ нэмээд өөр асуудлуудад сайн дураараа орохоор юм байна. @tuvaanofficial энийгээ татаж ав.
Г.Лхагвадорж UBN.MN47,670 views • 1 year ago

Эрчим хүчний тусгаар тогтнолоо нэмээд ДЭЭРЭМДҮҮЛЧИХЛЭЭ🫣🫣🫣 5.2 их наядыг зарцуулж ОХУ-аар 3-р цахилгаан станцаа өргөтгүүлж 198МВт-аас 300 МВт л болно. Гэтэл цоо шинэ 5-р цахилгаан станцыг барих өртөг нь 2.2 их наяд. 20 жилийн хугацаанд жилийн 2%-н хүүтэй гэхээр 6 их наядыг бид хангалттай Оросуудад төлнө. Энэ бол 460 МВт-н хүчин чадалтай орчин үеийн технологиор 3 ширхэг 5-р цахилгаан станц барих мөнгө. Салбарынхны тооцооллоор энэ өргөтгөлийг бид өөрсдөө хийвэл 3 их наядыг зарцуулна. Барилга угсралтын ажлын явцыг 2 жилээр багасгана гэж тооцсон🙃🙃🙃 Оросууд туслан гүйцэтгэгч, бараа материалаа хүртэл өөрсдөө оруулж ирнэ. Манай тендер, худалдан авалтын хууль, дүрэм журам огт хамаарахгүй. Манайд зээл өгөөд зээлсэн мөнгөө өөрсдөө буцааж халааслаад гарна гэсэн үг Чойжоо сайдыг ч ойлгосонгүй, шинэ парламентын 72 гишүүнийг ч ойлгосонгүй 🤔🤔🤔
Г.Лхагвадорж UBN.MN52,738 views • 1 year ago

‼️Хотын дарга талбай дээр барьсан муухай майхан, саваа хураалгаачээ. Яам болгон тойрч нээлттэй хаалганы өдөрлөг хийгээд талбайг “завгүй” байлгаж байгаа нь иргэдийг наадам хүртэл жагсаахгүй гэсэн ЗАСАГ, ТӨРИЙН САНАА. Гай болж нэг жагсагч майхан савыг нь нураагаад, гаргаад хаячихвал араас нь бөөн асуудал үүснэ шүү. 2017 оны хавар яг ингэж талбайг “завгүй” байлгаж байгаад сонгууль хүргэж байсан. Иргэдийн чөлөөтэй жагсаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг санаатайгаар хясан боогдуулж байна. Дарга нар аа‼️‼️‼️ Иргэдээ сонс, иргэдтэйгээ харилц, ВАКУМААСАА гараачээ Х.Нямбаатар Uchral Nyam-Osor Л.Оюун-Эрдэнэ Д. Амарбаясгалан Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
Г.Лхагвадорж UBN.MN32,283 views • 1 year ago

📌НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДСЭН НЬ ДЭЭР. 📌Ил санал хураалт дээр тохирсон, дарамталсан ажлаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бүртгээд авна. 📌Дараа нь тойрогт нь төсөв ч тавихгүй 📌Ил санал хураах юм бол парламент хэрүүлээ дийлэхгүй бараг тарна. АН, МАН, ХҮН гээд бүгд зөрчилдөнө. Хүнтэй холбоотой юмыг нууц санал хураалтаар шийдэх нь зөв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд талаас аймаар их дарамт гишүүдэд ирж байгаа аж. Ил өгсөн дүнг хараад хоёр тал хоёулаа талцал эсрэг санал өгсөн хүмүүс рүүгээ дайрна. 📌Ил санал хураалт дуусахгүй их хэрүүл шүү. Парламент тар гэдэг рүү явах гээд байна шүү
Г.Лхагвадорж UBN.MN29,001 views • 1 year ago

📌ХУЛГАЙ БА БОЛОМЖ: Сүүлийн 10 жилд гарсан 124.6 ИХ НАЯД төгрөгийн “ТОП-10” хулгайн мөнгөөр 283 ЦАХИЛГААН СТАНЦ барих боломжтой байв‼️ 2016 оноос хойш төрд гарсан шигшмэл 10 хулгай шүү. Үүний цаана ил болоогүй, зуун саяын хэмжээтэй хулгай зөндөө бий. ‼️Өнөөдөр Чойжоо сайд ц/с барих мөнгө байхгүй гэж байна лээ. V станц, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд бүгд зээлээр баригдана. Гэтэл бид 10 жилд 126.4 ИХ НАЯД төгрөгөө авлигчдад алджээ. Өөрөөр хэлбэл, бид мөнгөгүй биш мөнгөтэй гэсэн үг. Дээр нь нэмээд гэрэл асааж унтраадаг, бүтэхгүй станцуудын нэрийг барьж нөгөөг нь зогсоодог дотоодын хорлогчид. Эрчим хүчний тусгаар тогтнолыг нь санаатай алдагдуулж хорлодог гадны хорлогчдын гарт бид бүх боломжоо алдаж, өнөөдөр хүртэл хохирлоо. Эрчим хүчний салбарыг төрийн хараат байдлаас нь салгахгүй бол энэ зовлон дуусахгүй. Үнийг нь зах зээлийн зарчимд шилжүүлье ‼️ Одоо бүгдээрээ асуудлыг өөрөөр харъя. Эрүүл дүгнэлт хийгээд ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛОО олж авцгаая‼️
Г.Лхагвадорж UBN.MN12,910 views • 5 months ago

Лука гишүүн зарчимтай залуу. Ийм үнэт зүйл, зарчим Монголын улстөрд орсонд талархаж, алдвал зөв зүг рүү чиглүүлж, дэмжих хэрэгтэй. Линкээр орж Ганзоригийн Лувсанжамц гишүүнтэй хийсэн ярилцлагыг үзээрэй 👉 📌1. Утаанаас салахын тулд хэрэглээг биш хэмнэлтийг дэмжих бодлого; 📌2. Түгжрэл ба хотын шийдэл иргэдийн амтьдралтай нийцдэг байх; 📌3. Улс төрийн үзэл хандлага гэх мэт сэдвээр ярилцсан нэвтрүүлгийг үзээрэй. ОЭ Ерөнхий сайд унах цаг үетэй давхцаад удаан хугацаанд харж, бодож байгаад Лувсанжамц гишүүнтэй ярилцсан ярилцлага маань "Орлого нотлох, Засаг унах" шуугианд дарагдаад өнгөрчихсөн юм өө. Үндсэн хууль, хуулийн хүрээ хязгаартаа баригдаж улс төр хийх нь зөв шүү 😉😉😉 #Дулаанбаатар
Г.Лхагвадорж UBN.MN16,001 views • 8 months ago

📣2025 оны 251 ажлын өдөрт манай төр 325 ДАРГА томилсон байна. Зөвхөн удирдах албан тушаалтан болох сайд, дэд сайд, ТНБД, захирал. Энэ 325 дээр газар хэлтсийн дарга, дэд захирал гэсэн томилгоо огт ороогүй тоо ‼️‼️ 2024-2028 онд Улс төрийн хэрүүлгүй ажил урагшлуулах байсан ганц жилээ бид хэрүүл, улс төр дунд живж өнгөрүүлсэн. Иргэдийн, улс орны амьдралд хэрэгтэй реформ, шийдвэр огт гарахгүй. Яам, тамга, Засгийн газар, парламент дээр ярьдаг, хэлэлцдэг гол асуудал нь ХЭНИЙГ солих уу, ХЭНИЙГ томилох вэ гэдэг л зүйл яригдсан гэсэн үг🤨🤨🤨 Энэ их тооны ард👇🏻 📌Авлига 📌Бодлого, шийдвэрийн гацаа 📌Төсвийн үргүй зардлын нэмэгдэл 📌Гэнэт халдсан тэтгэмж 📌Улстөржилт 📌Даргын “марафон” 📌Өс хонзон 📌Хэзээ халагдаж, юу өөрчлөгдөх бол гээд ЭС ҮЙЛДЭХҮЙ хийсэн ажил цалгардалт 📌Улс төрийн өр төлөлт зэрэг маш олон асуудал үүснэ. Uchral Nyam-Osor Zandanshatar G Тогмидын ДОРЖХАНД
Г.Лхагвадорж UBN.MN12,202 views • 5 months ago

Цаазын ялыг сэргээж гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэй гэх үгийг нь сонсоод “Нийгэм дэндүү харгис болсон байна” гэдэгтэй нь санал нийлж байна ‼️‼️ Үнэхээр харгис бодолтой өмгөөлөгч байна. Цаазын ял гэдэг бол хэрэг үйлдэгчдийг цээрлүүлж буй хэлбэр биш. Хаашдаа л цаазын ялтай гээд улам шийдсэн хулгайч л болдог. Ер нь эрүүл ухаанаар нэг бодоод үздээ. Цаазаар авна гэдэг бол гэмт хэрэг нэгэнт үйлдэгдсэн хойно нь хийж буй үйлдэл. Урьдчилан сэргийлэх ажил буюу гэмт хэрэг гарахаас нь өмнө л ажиллаж байж энэ төрлийн гэмт хэрэг буурна. Цаазын ял байлаа гээд энэ төрлийн хүнд гэмт хэрэг буурсан гэх судалгаа байдаггүй. Бас Монгол Улс нэгдэн орсон ОУ-ын конвенц, гэрээнүүдээр үндэслээд ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ. Энэ хүн хуульч гэнэ. Ядаж эхлээд судлах ёстой юмсан. Цаазын ялны цаана хэлмэгдүүлэлт яг зэрэгцээд явах эрсдэлтэй. Нэгэнт “авчихсан” амийг буцааж болдоггүй. Ганцхан жишээ дурдахад, Тимоти Эвансыг эхнэрээ хөнөөсөн гээд цаазаар авчихсан. Дараа бодит алуурчин Жон Кристи (түүний хөрш) олон эмэгтэйг хөнөөсөн нь илэрч, Эванс цагаатгагдсан. Цаасан дээр цагаадаад л өнгөрсөн.
Г.Лхагвадорж UBN.MN15,287 views • 9 months ago

‼️ ‼️ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА “Гахай” илүү эрхтэй… 📌Цэцээс сонгуулийн хуулийн 44.6 дахь хэсгийн “Нэр дэвшихээс өмнө УИХ-ын гишүүн тайлан тавьж болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг үндсэн зарчим зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. 📌Үүнийг нь УИХ “Тийм байна. Засъя” гээд хүлээгээд авчихсан 📌Тэгээд хууль өөрчлөх болсон чинь УИХ-ын гишүүн гэдгийг нь аливаа этгээд болгоод өөрчлөөд найрууллаад оруулаад ирлээ 📌Тайлан тавьж болох аливаа этгээдэд гэдэгт нь гишүүн ч орно, иргэн ч орно 📌Иргэд ямар юмныхаа тайлан тавих вэ⁉️ 📌Тайлан хэвлэх тараах мөнгө байх уу. Энэ бол цэвэр хуулийн хулгай Энэ хуулийг санаачилсан Сандаг-Очир, Shijir Ulziikhuu (Шижир Өлзийхүү) , Nominchimeg Odsuren , BatbaatarBatiin Г. Уянгахишиг гишүүдээс асууя. Яагаад иргэдээ, сонгогчдоо тэнэг гэж бодоод, дорд үзээд байна вэ⁉️ Эрх мэдэлтэй, гишүүдэд өчнөөн давуу тал байгаа шүү. Ядаж сонгуулиар тэгш гараанаас гарч болохгүй юу. ҮХЦ-ийн дүгнэлтийн “нүүрий угаадаг” нь ямар учиртай вэ⁉️ П.Сайнзориг Баттөмөрийн ЭНХБАЯР Temuujin Kh Хассуурийн ГАНХУЯГ Гонгорын Дамдинням Tsogtbaatar Damdin Сүхбаатарын Эрдэнэболд O.Altangerel Батчулууны ЦОГТГЭРЭЛ-ШИЛЭН
Г.Лхагвадорж UBN.MN15,955 views • 1 year ago

📣ДАХИАД Л АВЛИГАЖСАН ТӨСӨВ… Сангийн яам, ЗГ төсвөөр дамжуулж гишүүдэд УЛС ТӨРИЙН АВЛИГА өгөх гэж байна‼️‼️ Тойргийн гишүүн бүрээс 15 тэрбумын дүнтэй тойрогтоо "БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР" бариулах уу ⁉️ гэдэг ХҮСЛИЙН ЖАГСААЛТЫГ нь Сангийн яам авчээ. Энэ бол маргаангүй ашиг сонирхлын зөрчил үүсгэх төсвийн АВЛИГА ‼️‼️ 78 гишүүн тус бүр 15 тэрбумын өртөгтэй тойргийн хөрөнгө оруулалтын санал өгнө гэдэг бол нийт дүнгээрээ 1 ИХ НАЯД 170 тэрбум төгрөг гэсэн үг. Нэмээд жагсаалтын хэдийг "хоосон" үлдээхгүй. Н.Энхбаярын анх 2000 онд эхлүүлж байсан гэгддэг тойргийн мөнгө буюу ЗГ-аас гишүүдэд өгдөг АВЛИГА энэ удаад 15 тэрбум болж өсчээ. Уг нь 5 тэрбум байсан юм. Энэ удаад Сангийн яамнаас гурван жилийн саналыг нь нэг дор авч байгаа аж. Мэдээж 2026 онд эхний 5 тэрбумыг нь суулгана. 15 тэрбум болгосон нь нэг мөр тойргийн хөрөнгө оруулалтаа шийдүүлээд дор бүрнээ “барьцаалагдцгаа” л гэсэн үг. Энэ бол цэвэр УЛС ТӨРИЙН АВЛИГА шүү дээ. Мэдээж тойрогтоо хэрэгтэй зүйлээ гишүүд нь хэлээд төсөв хөрөнгө тавиулаад сургууль, цэцэрлэг бариулж бололгүй. Гэхдээ энэ их тойргийн мөнгөний ихэнх хувь нь хулгай замаар ордог. Тойргийн хөрөнгө оруулалтаа гишүүн нь тавиулна. Араас нь тендер нэртэй жүжгийг зохион байгуулж А3-тай хүмүүсээ оруулна. Тэгээд холбоо сүлбээтэй компаниа захиж өгөөд яам, аймаг, дүүргийн тендерт нь автоматаар ялуулна, давуу тал олгоно. Ядаж л зураг төсөл, ТЭЗҮ хийж байна гээд зуу, зуун саяар нь хусчихна. Ингээд л бидний дансаа хаалгаж, үүдээ барьж, хоосон хонохоос наагуур хуруу хумсаа хугалан байж цуглуулаад улсдаа өгсөн татварын мөнгө нохойн замаар орно. Тэд түүгээрээ наргиж цэнгэнэ. Таныг худалдаж авна. Мөнгөнтэй баяны дүрд тоглоно. Гадаад дотоодод зугаална. Хүүхдүүд нь каст үүсгэнэ. Нийгэм дэх баян хоосны ангал улам бүр тэлж холдоно. Улсаараа дампуурах зам руугаа улам ойртоно. Уг нь аль сум, дүүрэгт юу хэрэгтэй байгааг ЗГ өөрийн бүтцээрээ дамжуулж судлаад, зураг төсөл, ТЭЗҮ хийгээд түүнийгээ Үндсэн хуулиар олгогдсон ЗГ-ын бүрэн эрхийнхээ дагуу төсвийн төлөвлөлтөө хийж улмаар хууль болгон УИХ-д өргөн барих ёстой. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, ЗГ-ын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гарчихсан. Гишүүдээс одоо ямар балдуушаа асуух вэ дээ. Хийх ажил, замын зураг аль дээр батлагдаад бэлэн болчихсон байгаа шүү ‼️ УИХ төсвийн хуульд доголдол байгаа эсэхийг нь "шүүгээд" хууль болгоод батлах ёстой. Гишүүд тойргийн хөрөнгө оруулалтын санал өгөхөөр төсөв олон жижиг үр ашиггүй зүйлд зарцуулагдсаар ирсэн. Нэгдсэн төсвийн бодлого унана. Хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа алдагдаж "10 хувь" гуайн БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР шиг юм болно. Ерөнхий сайд, Сангийн сайдын нутаг руу хамаг төсөв “урсана”… Энэ заваан тогтолцооны гайгаар бид 30 жил цахилгаан станцгүй, том төсөл явуулж чаддаггүй, ганц үйлдвэр ч барьж дийлэхгүй хэрнээ төсөвт өртөг нь 9.5 тэрбумаас 16.5 тэрбум болтлоо өссөн ч 2021 оноос хойш одоо болтол баригдаж дуусдаггүй “БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР”-ийн БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ сууж байгаа юм. Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайдууд яг ийм АВЛИГАЖСАН ТӨСӨВ батлуулдаг жишиг давтагдах замдаа орлоо‼️‼️‼️ Zandanshatar G Д. Амарбаясгалан Uchral Nyam-Osor Хассуурийн ГАНХУЯГ Гонгорын Дамдинням
Г.Лхагвадорж UBN.MN13,339 views • 11 months ago

Жагсаал цуглаан хийх эрхийг олгож байгаа мэт боловч 8.2-р заалтаараа ХҮССЭН жагсаалаа хийлгэж, ХҮССЭН жагсаалаа тараах эрхийг ТӨР авчээ. 📌8.2-т “Авто замын зорчих хэсэгт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол цагдаагийн байгууллагад 72 цагаас доошгүй хугацааны өмнө мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлж, бүртгэсэн эсэх талаар хариу авсны дараа зохион байгуулна” 📌Энэ заалтаар бол жагсагчид авто зам руу орох л юм бол хуулийн дагуу жагсаал нь хууль бус болно гэсэн үг 📌Цагдаа нь зам руу орох эсэх зөвшөөрлийг өгнө. Өгөхгүй байж ч болно гээд 8-р зүйл дээрээ бичсэн байна. 📌Хууль бус болсон жагсаалыг тусгай хэрэгсэл ашиглаад тараах бүх эрхээ Дайны байдлын тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Цагдаагийн албаны хуулиудыг дагах хуулийн өөрчлөлт байдлаар төр өөртөө авчээ 📌Жагсагчид үүн дээр анхаарах хэрэгтэй. Ер нь ардчилсан улсад тайван жагсах цуглах чинь хэн нэгнээс зөвшөөрөл аваад хийдэг зүйл биш шүү дээ ‼️
Г.Лхагвадорж UBN.MN15,358 views • 1 year ago
No more content to load