
Graph.mn
@graph_mn • 2,493 subscribers
news
Shorts
Videos

К.Сархад: Казахстанд анх үр хүүхдүүдийнхээ төлөө ирээд одоо 32 дахь жилдээ амьдарч байна. Монгол орноо маш санадаг. Ковидын хоёр жил бараг муужирч унах шахаад хөл хорио зогсонгуут нутагтаа очиж сайхан амарсан даа. Унасан газар угаасан усаа хүн хэзээ ч мартдаггүй юм билээ
Graph.mn15,058 views • 21 days ago

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн. Таны хулгайтай хийсэн тэмцлийг С.Амарсайхан үргэлжлүүлнэ гэж та бодож байна уу? ,5 жил ажилласан сангийн сайдыг солиод тавьж байгаа хүнийг нь хар. Тоо балансаа уншиж чаддаг хүн танай намд байхгүй юм уу? Танай Засгийн газрыг дэмжиж ажиллаж чадахгүй нь...
Graph.mn14,853 views • 3 months ago

Х.Нямбаатар: Чам шиг бууны нохойд яриа өгөхгүй. Чи намайг шүүхдээ өг.
Graph.mn15,351 views • 4 months ago

Хуульч О.Батхүү: Байрны залиланд өртсөн иргэдийн тоо маш их нэмэгдэж байна. Би өөрийн шийдлээ хэлье. Улсын мөрдөн байцаах алба дээр нэгдсэн ажлын хэсэг гаргамаар байна. Нэг байрыг олон хүнд давхардуулж зардаг, байр нь ашиглалтад ордоггүй гэх мэт өндөр үнийн дүнтэй хохирол барагдахгүй байна. Барилга хот байгуулалтын яам барилга барих явцын хяналтын мэдээллийг ил болгох ёстой. Байр захиалсан иргэдэд мэдээллээ нээлттэй өгдөг болох ёстой. Захиалгын бүртгэлийг ил болгох. Жишээ нь кино үзэхэд энэ суудлыг хүн захиалсан гээд харагддаг шүү дээ. Яг тийм байх ёстой. Мөн барилгын компанийн барьж буй үйл явцыг хөндлөнгийн байгууллагууд хянамаар байна. Ингэвэл байр ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог байдлыг зогсоох ёстой.
Graph.mn21,990 views • 7 months ago

Н.Наранбаатар: Өмнөговь аймаг төсвийн орлого бүрдүүлж буй дүн жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ онд ₮1,5 их наядыг төсөвт төвлөрүүлсэн. Гэтэл эргээд орон нутагт хавиарлагдах мөнгө асар бага. Орон нутгийн хөгжлийн санд 42 тэрбумыг манай аймагт тавьж өгсөн. Энэ аймагт чинь бэлчээр нутаг ус, сургуул гээд шийдэх ёстой асуудал илүү их байдаг. Ухуулж байгаа нь хохироод ухуулахгүй байгаа нь хожоод явах нь шударга бус. Аймаг бүр өөрийн нөөц боломжоо дайчлаад орлогоо нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх улсаас татаас авахгүй байх боломж байгааг эрэлхийлэх ёстой.
Graph.mn25,866 views • 9 months ago

Сангийн дэд сайд Б.Хулан: Миний хувьд мэргэжлээрээ 14 жил ажилласан. Үүнээс эх орондоо 7 жил ажиллаж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад 7 жил тус тус ажилласан туршлагатай . Боловсролын тухайд МУИС-ийг эдийн засаг, математик загварчлал чиглэлээр төгсөж, магистраа Люксембургийн их сургуулийг "Олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч"-ээр дүүргэсэн. Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой. Цаашид татварын шинэчлэл, ОУ-ын санхүүгийн хэлэлцээр хариуцан ажиллана.
Graph.mn18,731 views • 6 months ago
