
inews.mn
@inews_mn • 3,083 subscribers
Таны мэдэх эрх
Videos

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх хоёр чиг үүргийг нэг байгууллагад өгч болдоггүй. Энийг нэг байгуулагад өгснөөс болоод нэг гараагаа гэмт хэрэгтэй тэмцдэг, нөгөө гараараа соён гэгээрүүлэх гэж оролдсоноосоо болоод мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгуулга шүүх рүү нотлох баримт зөөх биш хэвлэл рүү мэдээ гаргаж намнадаг болоод хувирчихсан. Хэн хүнийг сошиал дээр харлуулж гүтгэж байна гээд ухаад үзэхээр дандаа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд байна. Хүнийг харлуулж, гүтгэж, доромжилчихоод араас нь шүүх рүү аваачих гэж оролддог, шүүх дээр очоод нотлох баримтын шаардлага хангахгүй унадаг. Ийм болоод удаж байна. Тийм учраас соён гэгээрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг салгахгүй бол энэ дампуу үйл явц байнга байна.
inews.mn32,050 görüntüleme • 2 yıl önce

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг байгууллага. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдал цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!
inews.mn19,466 görüntüleme • 1 yıl önce

Цагдаажсан төр гэж цагдаагийн тухай яриа биш. Төр нь бүхэлдээ харгис цагдаа арга барилаар ажилладаг, иргэнээ боол мэт дорд үздэг болсон төрийн тухай яриа юм. Иргэн эрх чөлөө, эд хөрөнгөө хамгаалуулж, өөрсдийн амьдралыг аюулгүй байлгахын тулд төрийг үүсгэсэн. Иргэнээс, хүнээс үүсгэлтэй учраас иргэнээсээ үнэ цэнэтэй албан тушаал, иргэнээс эрхэм алдар нэр гэж ойлголт байх ёсгүй. Даргын төлөө байдаг төр биш, иргэний төлөө байдаг төртэй байхын тулд Монгол Улс цагдаажсан төрөөс салах ёстой! #Цагдаажсантөр #ХишигдэмбэрэлийнТЭМҮҮЖИН
inews.mn20,900 görüntüleme • 2 yıl önce

Иргэн О.Үлэмж: Өөр үзэл бодолтой, өөрийн үнэт зүйлтэй байсныхаа төлөө эсвэл МАН-ын гишүүн биш байсныхаа төлөө амь насаа алдаж байна. Энэ бол ямар ч хүнд дарангуйлал хаалганы гадаа байдаг гэдгийг санууллаа. Сонгууль гэдэг бодлогын өрсөлдөөн болохоос дайн тулаан, амь насаа алддаг биш шүү!! 2024.06.16
inews.mn16,007 görüntüleme • 2 yıl önce
Daha fazla içerik yok.