
KhBaynkhangai
@KhBaynkhangai • 5,830 subscribers
Би та нарыг ажиглаад л байгаа шүү!
Shorts
Videos

Үйлийн үр гэж байдаг ажээ. Хятадын Шанси мужийн Тайюан хотод оршин суудаг тэтгэвэрт гарсан 4 өвгөн хуримтлуулсан мөнгөө нийлүүлээд автобус худалдаж аваад, тэднээ төлөөлөн Жо овогт өвгөн энэ Ганхуягтай хамтарсан компани байгуулаад, намар орой автобусуудаа өгөөд, хойтон хавар нь иртэл компаниа Тэнүүн-Огоо гэж нэрлээд бүх автобусыг нь өөррүүгээ шилжүүлээд авчихсан байдаг. Өвгөний цөхөртөлөө олон жил явсан заргын төгсгөл дээр орж мэдсэн. Ганхуягийг тухайн үед АН-аас эрх мэдэлтэн нэгэн хүн хаацайлдаг байсан, (тэр бас одоо муугаа үзэж явна) тэгээд энэ луйвардаад өнгөрсөн. Сүүлд Жо өвгөн нэгэн хүнийг дагуулж ирсэн нь хувь нийлүүлсэн хятад өвгөний хүү, тэдний өрийг Жо барагдуулсан боловч тэр хүү аав нь гомдолтой байсаар үхсэн гэж мөн гомдол тасрахгүй, Жо өвгөн ийм залилангийн хэрэг үнэхээр болсон гэж өөрт байгаа монголын “хууль хамгаалах байгууллагуудын үүсгэсэн баримтууд”-ыг мөнөөх хүүд надаар тайлбарлуулж байж билээ. Би тэр хэргийг шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж энэ Ганхуягтай уулзаж яваагүй ч тэдгээр баримтаар луйварчин гэдгийг нь мэдэж авсан юм. Одоогоос 14-15 жилийн өмнө. Via Miyegombo
KhBaynkhangai32,078 次观看 • 2 年前
0:33
Sensitive content
This media may contain sensitive content.