
Khurelbaatar Chimed
@KhurelbaatarCh • 71,830 subscribers
Not all readers are leaders, but all leaders are readers. Harry Truman
Videos

“Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээллийг сошиалаас харлаа. Ц.Гарамжавыг Хөгжлийн банктай холбоотойгоор барьж хорьж байгаа юм бол Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой биз дээ. Асуудал дууссан үед нь, огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсөн энэ үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу? Covid-19 цар тахлын 2 жилийн дараа эдийн засаг өсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Хувийн хэвшлийнхэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 80 хувийг бий болгодог. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт огт хэрэггүй. Хориг саад багатай байж эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болно. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу?
Khurelbaatar Chimed75,329 次观看 • 2 年前

Англи хэл бол аялал жуулчлалын хэл, англи хэл бол бизнесийн хэл, англи хэл бол техник, технологийн хэл, англи хэл бол мэдээлэл, мэдлэг авах хэл. Тэгээд ч 53 орны албан ёсны хэл, бараг ихэнх орны 2 дагч хэл. Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар байна, хурдан хөгжмөөр байна. Хөгжил боловсролоор дамжиж ирдэг. Англи хэлийг хуулиндаа зааж, бүх хүүхдүүдэд заах ёстой. Аргацаасан хулхи тайлбарууд хэрэггүй. Англи хэлийг хассан зааалтыг унагаах хэрэгтэй.
Khurelbaatar Chimed72,091 次观看 • 3 年前

Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр өгөх хууль санаачиллаа, муу урвагч, хятадын эрлийз, хурлийз гэх гүтгэлгийг хэдэн төлбөртөнгүүд тараасан. Тэгвэл газрыг 60+40 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг УИХ чуулганы 2013 оны 10-р сарын 3-ны өдрийн хуралдаанд З.Энхболд хэрхэн хуульд тусган батлуулж байгааг нүдээрээ үзэж, чихээрээ сонсоно уу? Энэ заалтаа Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа яагаад засах санаачлага огтхон гаргаагүй вэ? Өөрсдөө санаачилж хийчихээд өрөөл бусдыг буруутан мэтээр гүтгэхээ зогсооно уу!!!
Khurelbaatar Chimed53,681 次观看 • 2 年前

Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хужаа, гадныханд газраа 100 жилээр өгөх хууль санаачиллаа зэрэг олон гүтгэлгийн “нууц эзэн” нь өнөөдөр өөрөө гарч ирлээ. Женко Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Сангийн сайдын хувьд надад долоон удаа хориг тавьсан. Хөрөнгө оруулалтын хуулийг гацаах энэхүү үйлдлийг би найм дахь “хориг” гэж харж байна. Хуулийг гацааж байгаа захиалагч ил гарч ирсэнд “баярлаж” байна. Хөрөнгө оруулалт бол манай улсын хөгжлийн хөдөлгүүр юм. Монголд хөрөнгө оруулалт ихээр орж ирээсэй гэж би хүсэж байна: ✅ Банкууд орж ирээсэй. Тэгвэл Монголын банкуудын монополь задарч зээлийн хүү буурч зээлийн хүртээмж нэмэгдэнэ. ✅ Дэлхийн нэртэй их сургуулиуд орж ирээсэй. Тэгвэл залуучууд эх орондоо дэлхийн боловсролыг эзэмших болно. ✅ Том эмнэлгүүд орж ирээсэй. Тэгвэл гадаадад эмчилгээ, оношлогоонд зарцуулагдаж буй олон зуун сая доллар хэмнэгдэж, өвчин эмгэгтэй олон хүмүүст учрах санхүүгийн дарамт буурна. ✅ Арьс ширний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчид орж ирээсэй. Жалгаар нэг хаягдаж, хог болж буй арьс шир борлогдож малчдын маань орлого нэмэгдэнэ. ✅ Түүхийгээр нь шахуу экспортолж буй уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд орж ирээсэй. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ… Энэ хөрөнгө оруулалтууд нь ажлын байрыг олноор бий болгож, мянга мянган монголчууд гадаадад биш эх орондоо ажиллацгаах болно. Монгол улс хөрөнгө оруулалтыг татаж, дэмжиж, хамгаалж байж хөгжинө. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж буй АН-ыг хараад би харамсаж байна. Уг нь би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан юм. Монгол улс бол ардчилсан улс. Хааж боож биш нээж байж Монгол улс хөгжинө…
Khurelbaatar Chimed53,464 次观看 • 2 年前
没有更多内容可加载