
Erh Chölöönii Evsel
@Liberte1206 • 19,602 subscribers
🇲🇳 Erh Chölöönii Evsel | Liberté party | 2016.12.06 | #Mongol #Liberté
Shorts
Videos

Эрх Чөлөөний Эвслийн Б.Цацрал нарыг Засгийн газар огцор жагсаалын турш дарамт үзүүлж, халдлагууд хийгдэж, нүүр рүү нь нунтаг зүйл цацах, төв талбайгаас хөөх зэрэг хууль бус үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар байна. Өнөөдөр дахин эрх чөлөөнд нь халдлаа. Түүнчлэн СБД Засгийн газар огцор жагсаалыг цаашид бүртгэж авахгүй гэж мэдэгдлээ. Эрх Чөлөөний Эвслээс Засгийн газар огцор жагсаалыг зогсоохгүй бөгөөд 2025.01.20-нд бүх нийтийн ажил хаялт, Засгийн газрыг огцруулах жагсаалыг зарлаад байна.
Erh Chölöönii Evsel204,732 views • 1 year ago

Засгийн газар огцор жагсаалыг өрнүүлж буй Эрх Чөлөөний Эвслийн гишүүдийн эсрэг явагдаж буй Л.Оюун-Эрдэнийн захиалгат ажиллагаанууд хэрхэн явагддаг болохыг видеоноос үзнэ үү. (Масктай этгээдүүд Украины алдаатай далбаа гаргаж ирж зураг видео аваад зугтаж байгаа нь) Мөн Эрх Чөлөөний Эвслийн гишүүд өнөөдөр хэд хэдэн удаа халдлагад өртөж, халдлагын үеэр цагдаагийн байгууллага бүх хамгаалалтаа татаж авлаа. Жагсаалын эд зүйлүүдээ дээрэмдүүлж, зарим гишүүд зодуулсан. Засгийн газар огцор хөдөлгөөн багадаа 2025.01.22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Erh Chölöönii Evsel158,133 views • 1 year ago

МАН vs Эрх Чөлөөний Эвсэл нам (МҮОНРТ-ийн устгасан мэтгэлцээн) "Төр, хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал, МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Хууль зүйн дэд сайд Б.Солонго нар мэтгэлцлээ. Youtube link: #LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл
Erh Chölöönii Evsel129,600 views • 2 years ago

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul
Erh Chölöönii Evsel26,982 views • 3 months ago

МЭДЭГДЭЛ 1. МАН-ыг нэн даруй татан буулгахыг шаардаж байна. 2. Ардчилсан нам Монгол ардын намтай хүний амиар аливаа хэлбэрийн "ЗӨВШИЛЦӨЛ"-д орохыг тууштай эсэргүүцнэ. 3. Бүх улс төрийн намуудыг тарааж шинэчлэн бүртгэхийг шаардаж байна. #ЭрхЧөлөөнийЭвсэл #LibertéParty
Erh Chölöönii Evsel83,787 views • 2 years ago

Ц.Жаргалсайханаас ямар нэг бодис илэрсэнгүй. Засгийн газар огцор жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ц.Жаргалсайханыг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газар эвлүүлгээр гүтгэсэн пост, комментоор 6 төрлийн хар тамхи мансууруулах бодис илрүүлэхээр шээлгэж тест авсан ч ямар нэг зүйл ИЛЭРСЭНГҮЙ. Гэвч цагдаагаас цаашид ийм төрлийн зохиомол эвлүүлэг пост болгоноор Ц.Жаргалсайханыг шалгасаар байх болно гэж дарамталлаа. Мөн комментоор цагдаад гомдол гаргасан гэх этгээдийг олж тогтоогоогүй бөгөөд эвлүүлэг постыг цагдаа нар өөрсдөө хийж хэлмэгдүүлэх ажиллагаа явуулж байна гэж Эрх Чөлөөний Эвслийн гишүүд үзэж байна. Засгийн газар огцор жагсаалын 7 дахь өдөр.
Erh Chölöönii Evsel55,745 views • 1 year ago

МЭДЭГДЭЛ Засгийн газар огцор жагсаал 2025.01.11-с 2025.01.22-ны хооронд 12 өдрийн турш "амаргүй" саад бэрхшээл дундуур, төвлөрсөн эрх мэдлийн эсрэг тасралтгүй өрнөлөө. Эрх Чөлөөний Эвсэл нам Үндсэн хуульд заасны дагуу иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх үүргээ биелүүлж ажиллалаа. Утаа, Татвар, Авлига, Ажилгүйдлийг бий болгож, Дарангуйлал, Айдас, Нийгэмчлэл, Хэлмэгдүүлэлт явуулж буй данхар бүтцийг задлахын төлөө, эрх мэдлийн төвлөрлийн эсрэг Эрх Чөлөөний Эвсэл нам тууштай зогсох болно. Эрх Чөлөөний Эвсэл нам 2025.01.22
Erh Chölöönii Evsel54,190 views • 1 year ago

Засгийн газар огцор жагсагчдын эсрэг Л.Оюун-Эрдэнийн нацист бүлгүүд халдаж дуусмагц цагдаа гэнэт гарч ирж жагсаал тарааж, зохиомол хэрэгт гүтгэх ажиллагаа эхэлж байна. Засгийн газар огцор жагсаалын эсрэг Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулсан бүх өдөөн хатгах үйл ажиллагааны хариуцлагыг Эрх Чөлөөний Эвслийн Б.Цацрал хүлээх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байна. 2025.01.12
Erh Chölöönii Evsel54,496 views • 1 year ago

МЭДЭГДЭЛ: 2025.01.11-нд 11:00 цагаас Засгийн газар огцор жагсаал орон даяар эхэлнэ. ЗӨВЛӨМЖ Үргэлжлэх хугацаа: 2025.01.11 - 2025.01.22 Цаг агаар өдөр -15-20, шөнөдөө -25-35 хэм хүртэл байх магадлалтай. 📌Засгийн газар огцор жагсаал ЗГ-тай аливаа хэлбэрээр ЗӨВШИЛЦӨЛД ОРОХГҮЙ, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Зорилго: Засгийн газар огцор Шаардлага: Засгийн газар огцор Оролцогчид: Засгийн газар огцрохыг шаардаж буй нийт иргэд, залуус, бизнес ААН, клубууд, УТН Зохион байгуулагч: ЗГ огцрохыг шаардсан хүн бүр Бусад зөвлөмж, мэдээлэл: 1. Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа нь ирэхгүй байх 2. Засгийн газар огцор жагсаалыг дэмжигч иргэд, байгууллагууд жагсаалд оролцогчдод үзүүлэх дэмжлэг, оролцоогоо нийтэд ил зарлах төлөвтэй (кофе, цай, сэндвич, нөмрөг, маск, лоозон юу ч байж болох юм) 3. Засгийн газар огцор жагсаалд оролцогчид бүтээлч, шинэ санаа гарган огцруулах шалтгаанаа илэрхийлж оролцох, чөлөөтэй байх төлөвтэй Жагсаал төв талбайн Их хааны хөшөөний өмнө төвлөрнө (Орон нутагт тухайн төв талбайд) Засгийн газар огцор жагсаалд хэрэглэх гар самбар (Slogan) нь ямар ч хэлбэр дүрс, өнгө загвар, бичмэл болон хэвлэмэл, энгэртээ зүүдэг байх боломжтой. - Дулаан хувцаслах (Бээлий, ороолт) - Халдаг улавч санал болгож байна - Утаанаас хамгаалах маск (2+) - Гар утсаа сайтар цэнэглэх - Power bank биедээ авч явах - Жагсаалын шаардлагаас гадуур зүйл ярьсан, сэжиг бүхий этгээдээс зайлсхийх, зайгаа авч байршилаа солих - Цагдаагийн хууль бус, хувийн шаардлагыг биелүүлэхээс зайлсхийх - Ордныг бүтэн тойрч явахгүй байхыг зөвлөж байна (Тойрч алхах үед барьж саатуулах, эд зүйл эвдсэн гэх мэтээр гүтгэдэг) - Та гадаад улсад байгаа бол зураг видеогоо оруулах эсвэл илгээхийг зөвлөж байна - Ойр орчимд өрнөж байгаа үйл явдлын зураг видеог боломжит хэмжээнд хийж post, story, live хийхийг зөвлөж байна - Тус жагсаал нь чөлөөт хэлбэртэй ба дуулж, бүжиглэх, чанга яригчаар үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлэх, туг, төрөл бүрийн лоозон, материаллаг биет дүрслэл, баримал, гэрэл, яригч, хөгжим, хөгжмийн зэмсэг (бөмбөр, бүрээ г.м) байх боломжтой - Жагсаалд оролцогчид цагдаа болон бусад этгээдэд ямар нэг тайлбар өгөх, асуултад хариулах үүрэг хүлээхгүй - Засгийн газар огцор жагсаал нэгэнт эхэлсэн бөгөөд төв талбайд очиж зогсолт хийх, эсэргүүцэх, шаардах, байр сууриа илэрхийлэхийг зөвлөж байна - Жагсаалтай холбоотой санал уриалгаа сэтгэгдэл хэсэгт бичиж хувь нэмрээ оруулаарай - Жагсаалыг дэмжих иргэд, ААН, бизнесүүд жагсаалд оролцогчдод шууд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох ба урьдчилан ямар нэг хандив дэмжлэг бараа материал авах зохион байгуулалтын хэлбэргүй болно. Жагсаалд оролцогчдод халуун кофе, халдаг улавч, маск, маркер, цаас, нөмрөг, зөөврийн сандал, бээлий, туг далбаа, яригч, гэрэл зэрэг зөвхөн жагсаалтай холбоотой дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Жагсаал үндсэн шаардлагын зорилгодоо хүрэх шинж чанартай ба тус жагсаалыг төлөөлж хэн ч Засгийн газартай аливаа яриа хэлцэл зөвшилцөлд орохгүй байхаар зохион байгуулагдсан болно. Та Монголд жагсаалын орчин үеийн соёл нутагшуулахад оролцож байна. Засгийн газар огцор иргэдийн жагсаал 2025.01.11 #ЗГогцор
Erh Chölöönii Evsel51,815 views • 1 year ago

БАРИМТ: Засгийн газар огцор жагсагчдын эсрэг Л.Оюун-Эрдэнийн масктай этгээдүүд халдахаар ирэхэд цагдаа нар сэмхэн талбайг орхин явж байгаа нь. Засгийн газарт хариуцлага тооцож огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой УИХ-ын гишүүд ордон дотор Үндсэн хуулийн өдрийн баяр тэмдэгдэж байна.
Erh Chölöönii Evsel48,953 views • 1 year ago

Засгийн газар огцор жагсагчдыг төв талбайгаас хүч хэрэглэн хөөж, Б.Цацралын биед Л.Оюун-Эрдэнийн нацист бүлгүүд халдлаа. Цагдаа халдлага гарах бүрт төв талбайгаас зориуд бүх цагдаагаа татаж, халдлага дууссаны дараа гарч ирж нэмж дарамт үзүүлэх байдлаар ажиллаж байна. 2025.01.12
Erh Chölöönii Evsel43,133 views • 1 year ago

Б.Цацрал: "Үзэл баримтлал хэзээ ч ганцаарддаггүй юм аа." Эрх Чөлөөний Эвсэл намд прокурорын байгууллага хуульд үндэслэж бус эрх баригчдын алдаатай албан бичигт үндэслэж үндэслэлгүй зохиомол хэргээр дарамт шахалт үзүүлж хэлмэгдүүлж байгаа асуудлаар тус намаас мэдээлэл хийлээ.
Erh Chölöönii Evsel35,224 views • 1 year ago

Э.Одбаяр: "Монгол улс кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих цаг болсон." Кирилл үсэг нь Монголд хүчээр тулгасан хэл соёлын геноцид бөгөөд Монгол хэлийг бүрэн тэмдэглэж чаддаггүй. Latin үсэг нь Монгол бичгийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Erh Chölöönii Evsel32,351 views • 1 year ago

Б.Цацрал нарын Эрх Чөлөөний Эвслийн гишүүдийг Л.Оюун-Эрдэнийн масктай этгээдүүд төв талбайгаас хүч хэрэглэн чирж гаргаж байна. Эдгээр халдлагын үеэр цагдаагийн байгууллага бүх хамгаалалтаа татан авч нэг ч хууль сахиулагч байлгахгүйгээр зохион байгуулдаг. #ЗГогцор 2025.01.12
Erh Chölöönii Evsel28,207 views • 1 year ago

Засгийн газар огцор жагсаалын эсрэг жагсаж буй Л.Оюун-Эрдэнийн хүмүүс цагдаагийн эс үйлдлийн доор жагсагчдыг заналхийлж, доромжилж байгаа нь. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэхийн учир нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, ЗГ-т хариуцлага тооцдог болохыг УИХ-ын нийт гишүүдэд уриалж байна.
Erh Chölöönii Evsel27,282 views • 1 year ago

Засгийн газар огцор жагсагчдын биед халдаж зодсон Л.Оюун-Эрдэнийн 30 орчим этгээдийн зарим хэсэг өнөөдөр дахин ирж Б.Цацралыг талбайгаас гаргахаар дарамталж байна. Яг энэ үед цагдаа хамгаалалтаа буулгасан. Мөн Засгийн газар огцор жагсаалын эсрэг төв талбайд Л.Оюун-Эрдэнийг дэмжих жагсаал зэрэгцүүлэн зохион байгуулагдаж эхэллээ.
Erh Chölöönii Evsel21,225 views • 1 year ago

МЭДЭГДЭЛ Улсын Их Хурал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжвэл Улсын Их хурал өөрөө тарж, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл намаас УИХ-ын гишүүдэд хандан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгийг хүргүүлж, (Өнөөдрийн байдлаар ердөө УИХ-ын 4 гишүүн огцруулах санал гаргаад байна) Ерөнхий сайдыг огцруулах нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг 2025.01.11-нд эхлүүлсэн боловч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Иймд Үндсэн хуулийн хүрээнд 2025.01.22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий сайдыг огцруулах чадамжгүй УИХ өөрөө тарах асуудлаар санал гаргах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн 2025.05.14-ний өдрөөс эхэлсэн Ерөнхий сайдыг огцруулах иргэдийн жагсаалыг дэмжин оролцож УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг удаа дараа шаардсаар байгаа боловч эсрэгээрээ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны нотолгоо гэж үзэж байна. УИХ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд УИХ тарах, улс төрийн намуудыг татан буулгах үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно." гэж заасныг үндэслэл болгон Улсын Их Хурал тарах, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл нам 2025.06.02 (Архив дүрс: УИХ өөрөө тарах үндэслэлийн тухай 2025.01.22)
Erh Chölöönii Evsel12,703 views • 1 year ago