Erh Chölöönii Evsel's banner
Erh Chölöönii Evsel's profile picture

Erh Chölöönii Evsel

@Liberte120619,602 subscribers

🇲🇳 Erh Chölöönii Evsel | Liberté party | 2016.12.06 | #Mongol #Liberté

Shorts

Засгийн газар огцор жагсаалын улмаас Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацралын ажилладаг аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлж нэгжлэг хийх, дансыг нь царцаах, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдсан тул 2025.01.29-ний өдрөөр тасалбар болгон компаний ажлаас нь чөлөөлжээ.

Засгийн газар огцор жагсаалын улмаас Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацралын ажилладаг аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлж нэгжлэг хийх, дансыг нь царцаах, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдсан тул 2025.01.29-ний өдрөөр тасалбар болгон компаний ажлаас нь чөлөөлжээ.

39,568 görüntüleme

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Улс төрийн намуудыг дахин бүртгэж МАН, АН-ыг татан буулгая."

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Улс төрийн намуудыг дахин бүртгэж МАН, АН-ыг татан буулгая."

24,125 görüntüleme

Videos

Liberte1206's profile picture

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

26,982 görüntüleme • 3 ay önce

Liberte1206's profile picture

МЭДЭГДЭЛ: 2025.01.11-нд 11:00 цагаас Засгийн газар огцор жагсаал орон даяар эхэлнэ. ЗӨВЛӨМЖ Үргэлжлэх хугацаа: 2025.01.11 - 2025.01.22 Цаг агаар өдөр -15-20, шөнөдөө -25-35 хэм хүртэл байх магадлалтай. 📌Засгийн газар огцор жагсаал ЗГ-тай аливаа хэлбэрээр ЗӨВШИЛЦӨЛД ОРОХГҮЙ, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Зорилго: Засгийн газар огцор Шаардлага: Засгийн газар огцор Оролцогчид: Засгийн газар огцрохыг шаардаж буй нийт иргэд, залуус, бизнес ААН, клубууд, УТН Зохион байгуулагч: ЗГ огцрохыг шаардсан хүн бүр Бусад зөвлөмж, мэдээлэл: 1. Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа нь ирэхгүй байх 2. Засгийн газар огцор жагсаалыг дэмжигч иргэд, байгууллагууд жагсаалд оролцогчдод үзүүлэх дэмжлэг, оролцоогоо нийтэд ил зарлах төлөвтэй (кофе, цай, сэндвич, нөмрөг, маск, лоозон юу ч байж болох юм) 3. Засгийн газар огцор жагсаалд оролцогчид бүтээлч, шинэ санаа гарган огцруулах шалтгаанаа илэрхийлж оролцох, чөлөөтэй байх төлөвтэй Жагсаал төв талбайн Их хааны хөшөөний өмнө төвлөрнө (Орон нутагт тухайн төв талбайд) Засгийн газар огцор жагсаалд хэрэглэх гар самбар (Slogan) нь ямар ч хэлбэр дүрс, өнгө загвар, бичмэл болон хэвлэмэл, энгэртээ зүүдэг байх боломжтой. - Дулаан хувцаслах (Бээлий, ороолт) - Халдаг улавч санал болгож байна - Утаанаас хамгаалах маск (2+) - Гар утсаа сайтар цэнэглэх - Power bank биедээ авч явах - Жагсаалын шаардлагаас гадуур зүйл ярьсан, сэжиг бүхий этгээдээс зайлсхийх, зайгаа авч байршилаа солих - Цагдаагийн хууль бус, хувийн шаардлагыг биелүүлэхээс зайлсхийх - Ордныг бүтэн тойрч явахгүй байхыг зөвлөж байна (Тойрч алхах үед барьж саатуулах, эд зүйл эвдсэн гэх мэтээр гүтгэдэг) - Та гадаад улсад байгаа бол зураг видеогоо оруулах эсвэл илгээхийг зөвлөж байна - Ойр орчимд өрнөж байгаа үйл явдлын зураг видеог боломжит хэмжээнд хийж post, story, live хийхийг зөвлөж байна - Тус жагсаал нь чөлөөт хэлбэртэй ба дуулж, бүжиглэх, чанга яригчаар үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлэх, туг, төрөл бүрийн лоозон, материаллаг биет дүрслэл, баримал, гэрэл, яригч, хөгжим, хөгжмийн зэмсэг (бөмбөр, бүрээ г.м) байх боломжтой - Жагсаалд оролцогчид цагдаа болон бусад этгээдэд ямар нэг тайлбар өгөх, асуултад хариулах үүрэг хүлээхгүй - Засгийн газар огцор жагсаал нэгэнт эхэлсэн бөгөөд төв талбайд очиж зогсолт хийх, эсэргүүцэх, шаардах, байр сууриа илэрхийлэхийг зөвлөж байна - Жагсаалтай холбоотой санал уриалгаа сэтгэгдэл хэсэгт бичиж хувь нэмрээ оруулаарай - Жагсаалыг дэмжих иргэд, ААН, бизнесүүд жагсаалд оролцогчдод шууд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох ба урьдчилан ямар нэг хандив дэмжлэг бараа материал авах зохион байгуулалтын хэлбэргүй болно. Жагсаалд оролцогчдод халуун кофе, халдаг улавч, маск, маркер, цаас, нөмрөг, зөөврийн сандал, бээлий, туг далбаа, яригч, гэрэл зэрэг зөвхөн жагсаалтай холбоотой дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Жагсаал үндсэн шаардлагын зорилгодоо хүрэх шинж чанартай ба тус жагсаалыг төлөөлж хэн ч Засгийн газартай аливаа яриа хэлцэл зөвшилцөлд орохгүй байхаар зохион байгуулагдсан болно. Та Монголд жагсаалын орчин үеийн соёл нутагшуулахад оролцож байна. Засгийн газар огцор иргэдийн жагсаал 2025.01.11 #ЗГогцор

Erh Chölöönii Evsel

51,815 görüntüleme • 1 yıl önce

Liberte1206's profile picture

МЭДЭГДЭЛ Улсын Их Хурал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжвэл Улсын Их хурал өөрөө тарж, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл намаас УИХ-ын гишүүдэд хандан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгийг хүргүүлж, (Өнөөдрийн байдлаар ердөө УИХ-ын 4 гишүүн огцруулах санал гаргаад байна) Ерөнхий сайдыг огцруулах нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг 2025.01.11-нд эхлүүлсэн боловч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Иймд Үндсэн хуулийн хүрээнд 2025.01.22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий сайдыг огцруулах чадамжгүй УИХ өөрөө тарах асуудлаар санал гаргах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн 2025.05.14-ний өдрөөс эхэлсэн Ерөнхий сайдыг огцруулах иргэдийн жагсаалыг дэмжин оролцож УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг удаа дараа шаардсаар байгаа боловч эсрэгээрээ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны нотолгоо гэж үзэж байна. УИХ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд УИХ тарах, улс төрийн намуудыг татан буулгах үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно." гэж заасныг үндэслэл болгон Улсын Их Хурал тарах, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл нам 2025.06.02 (Архив дүрс: УИХ өөрөө тарах үндэслэлийн тухай 2025.01.22)

Erh Chölöönii Evsel

12,703 görüntüleme • 1 yıl önce