
liveTV.mn
@livetvmn • 46,706 subscribers
LIVE, мэдээллийн сайт
Shorts
Videos

🔴1226 метрийн гүнд зургаан цаг гацсан иргэн: Оюутолгойн гүнд бүтэн 12 цагийн турш ажилласан 61 хүн суух ч зайгүй, усгүй, агааргүй өргүүрт зургаан цагийн турш дүүжлэгдсэн. Эндээс амьд гарчих юмсан л гэж бодсон. Ар гэрээ бодсон, сэтгэлзүй асар хүнд хүмүүс л байсан. Аврах баг бэлэн байхад “хуралдаад” удсан бололтой. Хүний амь нас нэн тэргүүнд байх ёстой. Монгол хүнийг үнэлэх үнэлэмж дутуу санагдаж байна. Бүгд хань ижил, үр хүүхэдтэй, “дахиад утсаа авахгүй бол яах юм бэ” гэдэг хүнд асуулттай цаг мөч байсан -Оюутолгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226 метрийн гүнд зургаан цагийн турш гацсан талаар бид мэдээлсэн. Оюу толгой ХХК-ийн зүгээс агаарын урсгал хэвийн, уух усаар хангаж байсан гэх мэдээллийг өгсөн юм. Бид бодит нөхцөл байдлыг газрын гүнд өргүүрт гацсан 61 ажилтны нэг болох иргэн А-аас тодрууллаа
liveTV.mn12,675 次观看 • 12 天前

Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар дараах есөн асуудлыг тохиров. -Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана. -“Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. -Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. -Шатахуун тогтвортой нийлүүлнэ. -ОХУ - Монгол - БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална. -ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ. -Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна. -Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна. -ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15нд Улаанбаатар хотод зохион байгуулна ДЭЛГЭРЭНГҮЙГ: Khurelsukh
liveTV.mn13,640 次观看 • 17 天前

Украины дронууд Орос дотор 2500 км туулж, Уралын нуруу даваад Омскийн нефтийн үйлдвэрт хүрч дэлбэлж байна Манайд бензин өгдөг Эрхүүгийн Ангарскийн үйлдвэр өртөхгүй гэх баталгаа алга. Долоодугаар сард Украины 190 удаагийн довтолгоонд Оросын 16 нефтийн үйлдвэр шатсан. Оросын нефтийн үйлдвэрлэл 45 хувь унасан. Манайх бензинийхээ 97 хувийг Оросоос авдаг. Энэ 16 үйлдвэрийн тавыг нь сэргээж чадсан ч хуучин хэвэнд нь оруулахад бүтэн жил хэрэгтэй
liveTV.mn13,388 次观看 • 1 个月前

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баяжуулах гэж Манлай баатар Ж.Дамдинсүрэн гамингийн шоронд босоогоороо үхээгүй юм шүү. Авлигачин түшмэлийн халаасанд мөнгө цутгах гэж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюуш 21-хэн насандаа Жанчхүүгийн даваанд 12 буудуулж нас бараагүй. Төрд амласан олигархи компанийг баяжуулах гэж Бэгзийн Гиваан 1948 онд Байтагбогдод алуулаагүй юм шүү O.Altangerel
liveTV.mn52,864 次观看 • 10 个月前

Хотын дарга Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ. Маргааш эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбар бүхий гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” групп-д хүлээлгэн өгнө. Ингэснээр “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ онд багтаан “Парк” шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ
liveTV.mn27,704 次观看 • 4 个月前