
Д. Хулан(MAK)
@MGL_XXI • 8,381 subscribers
Vice President & Shareholder of Mongolyn Alt (MAK) LLC. MCM from Lincoln University, Canterbury, New Zealand
Shorts
Videos
4:55
Sensitive content
This media may contain sensitive content.

Стратегийн орд түүний үр өгөөжийг иргэдэд хүртээх хэлцлийг сонсоод охиныхоо хэлсэн үг дээр хошуу нэмэрлээд хашилтанд бичив: 1. Хуримтлалын сангийн эх үүсвэрийг баялагийн сангийн эх үүсвэрээс бүрдүүлэхийг дэмжиж байгаа. Сүүлийн 15 жил АМНАТ-ын (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) 15 их наяд төгрөг (~18) улсын төсөвт төвлөрүүлжээ. Хуримтлалын сангаас иргэдийн дансанд ногдол ашиг хэлбэрээр тараах юм байна гэж ойлгож байгаа. 2.Бусад орнуудад, жишээлэхэд Норвегд АМНАТ нь (арвижуулах, ирээдүй үедээ х/о хийх, макро э/з-ийн тогтвортой байдлыг хангах, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зарчимтай) шууд хуримтлалын санд 100% төвлөрдөг. Харин манайд (улсын төсвийн ~10%-ийн эзлэмжтэй) энэхүү хуримтлалыг төсөвт татаж зарцуулдаг. Энэ нь өнөөдрийн улс төржөөд, 'поп'-роод байгаагийн суурь шалтгаан нь болж байна (18 и/н намын, бүлгийн, гишүүдийн хулгай хийх эх үүсвэр, үр ашиггүй тарааж “попрох сан” болж хоосорсон). 3.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж сүүлийн 20 хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа а/а нэгжийн хувьд бид тэгш шудрага, үндсэн хуулийнхаа дагуу дийлэнхээс дээш ч өгөөжийг татвар хэлбэрээр улсын төсөвт төлж ирсэн. Тэгш гэх ойлголтыг 50/50 гэж ойлгодог. Тэгтэл 60/40 гэдгийг тэгш гээд байгаа нь өөр томъёоллын асуудал үүсэхийн болов уу? Өмнөх Е/С болон өнөөдөр дэвшүүлж байгаа (тэгш гэх) 60% өгөөж гэдгийг хуульчилна гэж байна (уул уурхайн салбарын ойлголтгүй байна уу өөр учир байна уу?). Ордуудын уул геологийн нөхцөл (бүтээгдэхүүний шинж чанар, тогтоц, үечлэл гэх зэргээс хамаарч гарах зардал) үр ашиг, х/о хэмжээ өөр өөр байдаг (өнөөдөр 60% гэж туйлширч байгаа нь зарим нэгжийн үйл ажиллагааг зогсоох гацаах зорилготой гэж харагдаж байна). Уул уурхайн яам 55 газрыг судлаж ревиз хийх юм бол ашигт ажиллагаа нь өөр өөр байгаа. Тэгхээр энэ 55 а/а нэгжийн хэд нь үйл ажиллагаагаа явуулж чадах юмбэ? хэд нь яг 60% хүрэх юм бэ гэдэгт дүн шинжилгээ хийх нь зөв юмаа. 60% гэж хуульчлаад түүндээ хүрэхгүй бол гадаад дотоодын х/о үндсэндээ зогсооно, төсөл ашиггүй болно гэсэн үг ээ. 4.Гадаадын х/о татъяа гэвэл нийт татварынхаа % хэмжээг эргэн харах хэрэгтэй. Зөвхөн а/а нэгжийн орлогын албан татвар болон бусад татвараас гадна үр ашигт татварын хувь хэмжээ гэж байдаг. Энэ талаасаа харах юм бол манай улс маш өндөр татварт өрттөг. Дундчаар 80% байдаг. Үүн дээр уул уурхайн ассоциаци нилээн судалгаа хийсэн байдаг. Гадны х/о дээр энэ 60%-тай оршин тогтнох үндэслэлгүй юмаа (тэгхээр 60%-ийн тохиролцооны ард ямар өгөө аваа илрэх нь цаг хугацааны л асуудал бизээ. Харин бид 33 жилийнхээ зарчмыг өөрчилж чадахгүй. Уул уурхайн ассоциаци 1 компанийн мэдэлд байна уу?). 5.Бид Хэрэглэх хууль томъёоллоо, хэлэлцээрийнхээ дүрэм, журмаа тогтоочихвол түүний дагуу саналаа өгөхөд бэлэн байгаагаа 9 удаа захиагаар хүргүүлсэн боловч хариу ирээгүй” тэгээд 1 л төрлийн захиа хариуд нь ирдэг. Хэлэлцээрт ир үгүй бол “бэт” ээ томилно гэж. Үндэслэл судалгаатай хэлэлцээр явуулахад бид нээлттэй бэлэн байгаа.
Д. Хулан(MAK)45,069 просмотров • 3 месяцев назад
1:23:18
Sensitive content
This media may contain sensitive content.

80 ДУГААР МИКРОФОН “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай хийсэн ярилцалга
Д. Хулан(MAK)44,639 просмотров • 2 лет назад
6:51
Sensitive content
This media may contain sensitive content.

“Бүү Мэд, Мэдсэнийг Бүү Сонс” гэсэн Хар Тангадын хараал байдаг гэж мэддэгч үгүй явж. Мэдсэн 1-ий хэлсэн нь тогтоогүй биз. Харин саяхан нүдний үзүүрт харагдахад зог тусав. Хараал ерөөлд итгэдэггүй ч биднийг “Тэнэг бай, Мунхаг бай” л гэж! Чингис Хаан “Өглөө бүр тангад буйг сануулж бай” гэдэг учиртай л байж. Тэднийг ялаад буцах замдаа тэнгэрт хальсан, алтан сэгүүртэй тэрэг нь шаварт суусан, Гэлүүгээ баатрын халил гэх мэтийг санав. “Нууц товчоо”, Хөх судар”, Wikipedia-г ухав. Домог ч биш юмаа, эвгүй л юм. Тэнэгтэж мунхагласаар хагас Хэл-тэй, хагас Хил-тэй, хагас Мал шиг болов уу ч гэж бодох шиг. Ертөнцөөс ирэх мэдээллийг хаах, ирсэнийг зөвөөр тусгахгүй байж болох уу? “Хийснийг Хорол, Хулгайлсаныг Хэлтрүүл” гэсэн бодлого, түүнд нь баясах мунхарсаны шинж үү? Үнэндээ Намчид нь баян, Түмэн нь бэлэнчлэгч, Хот нь хогонд, Хүн нь утаанд, Хожоо нь хөршид л болсон. Одоо бүр нийлээд бөх толгойтой болж ганц дайсан нь “Үндэсний Эвсэл”. Site, troll, bot-уудын “Мэдсэнийг” устгах бодлогт нь автаж баясаад л… За юу ч гэхэв тэртэй тэргүй эвсэлд өгсөн саналыг хар машинаар хакердсан бол дахиад л хакердах биз. Арай тангадууд байдаг юм биш биздээ? За за байсан ч хэндээ ч сануулах вэ? Юутай ч “Мэд, Мэдсэнийг Сонс” л гэж хэлье.
Д. Хулан(MAK)33,224 просмотров • 1 год назад
5:37
Sensitive content
This media may contain sensitive content.

3-н хүсэлт байна, 7-н булчирхайгаа тоочье: 30 гэр бүл гэх, Төрийн өмчит ЭТТ.ГОК.ОТ-н дараа 4-т жагсдаг хувийн хэвшлийн хамгийн их татвар төлөгч. Харин 300-н ТТ₮-ны ядаж 30-г нэрлэхэд туслаарай!!! 40 лиценз гэх, элс хайрга дайрга, шавар шохой гөлтгөнө гэсэн байгалд элбэг мак-н үйлдвэрийн түүхий эд. Харин хайгуулын 14299, ашиглалтын 2518 лицензд багтдаг тэр олон алт мөнгөний, өнгөт металлын, газрын ховор элементийн лиценз хаана хэнд байна вэ? Нэрлэж туслаарай!!! Цагаан суврага гэх, макийг авсаны дараа хор санаж стратеги гэгч дэлхийд байхгүй нэр томъёог зохиож х/оруулагч нарыг үргээсэн. 60-д онд хийсэн хайгуул шаардлага хангаагүй гээд бүртгээгүй, дээж нь үрэгдсэнд төрөөд удаагүй мөлхөж байсан бид яахаараа буруутай юм бэ? Социализын 1980 онд налайхад төлөөлөгч байсан ханийг маань тагнуул, далдыг харагч болгоод мэдээлэлд ойрхон байсан, 2000 онд Ц/С-г европ стандартаар хайгуул хийхээ мэдэж байсан гэж мөшгиж мөрдөөд амар заяа үзүүлдэггүй. Эрдэнэт, Оюу Толгой шиг Саалийн Үнээ, Шахааны Үүр болгох гээд байгаа ТТ₮-г нэрлээд өгөөрөй!!! Баярлалаа!!!
Д. Хулан(MAK)34,501 просмотров • 2 лет назад
5:09
Sensitive content
This media may contain sensitive content.

Гэр бүлийн зураг тавиад Дух болгон дээр 40 гэж бичээд 200 лиценз эзэмшидэг гээд сэвж өгчээ! Тэгвэл МАК 40-н тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба бүгд монголдоо баялаг болсон! Харин хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл баялаг болж чадсан уу? Саравчлаад2 олж харахгүй л байна! Хийсэн бүтээлгүй хэдэн суваг, сайт, шар хэвлэл, нэртэй нэргүй хуудас бүтээж Луйвараа нууж Үндэсний Баялаг Бүтээгчээ Ангийн Дайсан болгож Ард Иргэдээс салгах ажилбараас өөр юу хийж байгаа юм бэ?
Д. Хулан(MAK)32,981 просмотров • 2 лет назад
13:14
Sensitive content
This media may contain sensitive content.

Та нарын ёсыг мэдэхгүй! Хүний эцэг эхрүү дайрах нь монголын ёс биш! Хийсэн Бүхэн маань Монголдоо! Та нарых бол гадаадад! Бүтээсэн гавъяа чинь, элгээр нь хэвтүүлсэн Монгол! Хүслээр чинь навсайхгүй! Азидаа 2-т орох шилдэг бүтээл минь 5 одтой буудал. Дахиад ч 2-ийг барьна. Үйлдвэр барьсан хорсоод байна уу 7-оог барьсан 70-ыг барьна. Улсаа Үйлдвэржүүлнэ, Үндэстнээрээ баяжина, эзэддээ хэлээрэй! Ханийн төрсөн газар угаасан ус, Цэнхэрмандалын Хар Зүрхний Хөх Нуур! 50 насныхан ойгоор финляндаас чирж ирсэн модоор барьсан байшин. Женко шиг найруулагч биш, Хутга ханцуйлагч түгжил ч биш! Ишлэлийг өш хонзонд ашигласан Херо шиг мэргэжилийн биш! Өөрийн хүчээр кино бүтээв. Дүрс биш 2020-д хэлсэн үгийг нь сонс!
Д. Хулан(MAK)26,428 просмотров • 2 лет назад
14:23
Sensitive content
This media may contain sensitive content.

✅ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН ТЭРГҮҮН Н.НОМТОЙБАЯР НИЙГМИЙГ БУТАРГАСАН ХАР ПИАР АА ЗОГСООЖ, ИРГЭДЭЭ ХУВААЖ, ТАЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА. ✅ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ” НАМ, ЭВСЛИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДУНД БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН ЯВУУЛАХ ТУХАЙ ШААРДЛАГЫГ МҮОНРТ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ. ✅ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ” ХӨВСГӨЛ, ОРХОН, БУЛГАН НУТГИЙН ИРГЭДЭД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА. #ҮндэснийҮйлдвэрлэлээДэмжье #ҮндэстнээрээБаяжъя
Д. Хулан(MAK)24,921 просмотров • 2 лет назад
Больше нет контента для загрузки