
Н. Мөнхнасан
@Nasaa88 • 21,904 subscribers
Investor, Entrepreneur, Chairwoman of @Monpolymet, @Moncement, Director at Мөнх Тогтвортой Хөгжлийн Сан, YPO regional, UNICEF Mongolia Ambassador
Shorts
Videos

Ээж маань ингэж л мод тарьдаг үлгэр жишээч геологич доо ❤️ модыг тарих амархан ингэж сайхан ургуулах нь харин олон жилийн арчилгаа туршлага шаардана. Сэтгэлээсээ хийдэг ажил ийм л үр дүнтэй байдаг. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн болон байгуулсан нуурын намрын өнгө 🍂🍂🍂 Төв аймаг Заамар сум, Булган аймаг Бүрэгхангай сум #монполимет_групп #Жишиг_Нөхөн_Сэргээгч_Үндэсний_Компани
Н. Мөнхнасан101,390 просмотров • 2 лет назад

Манай дээр болж байгаа ажиллагаа, төрийн дарамт, шахалт, гадуурхагдалт бол зүгээр солонгос кино цаашаа.. ер нь л кино хийж авч үлдэх хэрэгтэй л юм бн. Уг нь тусгаар улс байхын хамгийн чухал илэрхийлэл нь эдийн засгийн бие даасан, хараат бус байх явдал. Үүний төлөө л бид хөдөлмөрлөж, зүтгэдэг. Гадны импортоос бүрэн хараат байсан стратегийн бүтээгдэхүүн болох цементээ өөрсдөө найдвартай чанартайгаар үйлдвэрлэхээс эхлэн олон төсөл дээр хувийн хэвшлийнхэн зориглон хөдөлдөг. Иргэн хүний итгэл, найдвар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн зориг, зүтгэлийг бидний хийж бүтээсэн зүйлсээр, эх орныхоо сайхан ирээдүйн төлөө хөдөлмөрлөж байгаа олон зуун залуус хамт олноос минь харж болно доо.. #Moncement #Monpolymet
Н. Мөнхнасан26,293 просмотров • 1 год назад

Монцемент үйлдвэр маань 10 нас хүрлээ. 2006 оноос хойш ТЭЗҮ, 2013 оноос барилга бүтээн байгуулалтын ажлаа говийн хоосон талд хоёр гэртэй эхэлж байсан Монцемент төсөл маань Монголын анхны шинэ технологи болох хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх WHR системийг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй цемент үйлдвэрлэлийг нутагшуулан ийнхүү өнөөдөр 10 нас хүрлээ. Бид энэ хугацаанд улсын чанартай автозам, төмөр зам, гүүрэн байгууламж зэрэг 24 мега төслийн бүтээн байгуулалтанд оролцож, 400 гаруй үндэсний ханган нийлүүлэгч, 350 гаруй харилцагч хэрэглэгчидтэйгээ хамтран ажилласан байна. Мөн улсын төсөвт 82 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, сум орон нутаг хийгээд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд 1000 гаруй хамт олон маань бодит хувь нэмрээ оруулсаар байна. Монцементтэй 10 жилийг хамтдаа угтаж буй нийт харилцагчид, хэрэглэгчид, хамтран ажиллагсад мөн хамт олондоо ойн мэндийг хүргэе! #МонЦемент #MonCement #Монполимет_Групп
Н. Мөнхнасан14,667 просмотров • 1 год назад

Монцемент үйлдвэрийн хамт олон жил бүр тарвас, өргөст хэмх, хулуу, хаш зэрэг нарийн ногоог өөрсдөө тарьж ургуулан, хоол хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Харин 2022 онд бид анх удаа туршилтаар алимны 5 мод үрслүүлж, ихээхэн арчилгаа, тордлогоо хийсний үр дүнд гурав дахь жилдээ ургацаа хураалаа. Энэ нь Монголдоо, тэр дундаа говийн хөрсөнд алим ургуулах боломжтойг харуулж байна.🍎
Н. Мөнхнасан13,515 просмотров • 1 год назад
Больше нет контента для загрузки