
News Room
@Newsroommongol • 2,778 subscribers
📍Иргэний индэр, мэдээ мэдээллийн нээлттэй төв
Shorts
Videos

"Манай гуанзанд 15 бууз идчхээд тавгаа авчирч өгөхдөө 'Алив, ах нь үнсье' гэсэн. Яагаад би үнсүүлчихсэнээ одоо ч мэддэггүй. Уг нь чанга охин байлаа..." Баяр наадмын энэ өдөр эгэл малчны хотноос амьдралын нандин холбоо, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх нандин сурвалжилгыг хүргэж байна. Г.Батцэнгэл, Ц.Цоож нар ханилаад 24 жил болжээ. Тэд зөвхөн нэгэндээ түшигтэй хань ижил нь байгаад зогсохгүй, үр хүүхдүүддээ монгол ахуй, үндэсний ондоошил, нүүдэлчин соёлоо өвлүүлэн үлдээж буй үнэ цэнтэй сурган хүмүүжүүлэгчид юм.
News Room10,979 次观看 • 9 天前

Х.Нямбаатар: Нэг компани нь 300 га талбайг нь аваад Скай Ресорт байгуулж болдог. Төр өөрөө театр байгуулъя гэхээр болдоггүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй огт хавирахгүй. Энэ мэдээллийг ямар хүмүүс гаргаад байгааг би ойлгохгүй байгаа. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр Хятадын тусламжаар театр барина" гэх мэдээллийн дагуу Хотын дарга Х.Нямбаатараас #тодруулав.
News Room145,004 次观看 • 8 个月前

Лу.Гантөмөр: Өчигдөр З.Энхболд даргыг эргэж очсон. Өрөөнд нь хоригдож байгаа залуу зөрчлийн хуулиар 600 мянган төгрөгөөр торгуулсан. Торгуулиа төлөөгүй тав хоноход 40 хоногийн хорих ял авсан байна. Энгийн хүмүүсээр хорих газрыг дүүргэдэг. Эрх мэдэлтэй хүмүүсийг шалгаж байгаад замын дунд орхичихдог... Тодорхой болгох хэрэгтэй.
News Room37,795 次观看 • 2 个月前

Э.Батшугар: Нэг инээдтэй, намайг шок-нд оруулсан зүйл байна. Бид өмнө нь эмнэлэгт очоод хурууны хээгээ уншуулахад систем цаанаа иргэн Батшугарын хурууны хээ мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ тэр хуруу уншигч төхөөрөмж нь төрийн нэгдсэн 'Дан' системд огт холбогдоогүй байсан юм билээ. Тэгэхээр эмнэлэг дээр хүн ирээгүй байсан ч регистрийг нь бичээд, эмч нь өөрийнхөө хурууг уншуулаад л "Батшугарыг үзчихлээ" гээд даатгалаас мөнгө аваад байж болохоор байсан гэсэн үг. Одоо харин энэ бүхнийг болиулж, хуруу уншигчийг "Дан" системтэй бүрэн холбож, яг тэр иргэн мөн эсэхийг баталгаажуулдаг болгож байгаа.
News Room24,194 次观看 • 2 个月前

"Автомашины торгуулиа төлөхөд зориулж төрөөс "Smart payment" гэх програм нэвтрүүлжээ. Тухайн газар нь гүйлгээний шимтгэлд ₮200 төгрөг авч байгаагаас гадна ажиллахгүй 2 сар орчим болж байна. Тухайн нэг компани нэвтрүүлэхийн тулд төрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 20 хувийн хэвшлийн үйл ажиллагааг хязгаарлажээ. Тухайлбал, Гэрэгэ киоскоор автомашины торгуулийг төлж боломжгүй болсон. Сангийн яам болон холбогдох байгууллагуудтай уулзахад бүгд л “Манайд хамаагүй” гэх байдлаар бөмбөг шидэж байгаа мэт уялдаа холбоогүй ажиллаж байна"
News Room42,808 次观看 • 4 个月前

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Булган аймгийн Сэлэнгэ суманд авга талынхан маань золголтоо хийсэн нь үнэн. Гэхдээ архидан согтуурсан зүйл болоогүй. Ёс болгож л ширээн дээрээ тавьсан. Тухайн үед хичээл, сургуулийн үйл ажиллагаа явагдаагүй амарсан байсан. Суманд том ресторан байхгүй учир золголтоо зохион байгуулсан л зүйл болсон.
News Room41,700 次观看 • 4 个月前