Шижир Энхбаяр's banner
Шижир Энхбаяр's profile picture

Шижир Энхбаяр

@shijirse5,944 subscribers

Investment, Metallurgy, Mining, Communication, Mongolian Steel, #кьюэсси, #steel, #QSC #монголган, #dmp

Videos

shijirse's profile picture

ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР Өнөөдрийн дүр зураг сонирхолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна. Үзүүлэлтүүд үнэхээр сайн. Гэхдээ нэг асуултыг хэн ч тавьсангүй: ❓ Энэ амжилтын үндэс суурийг хэн тавьсан бэ? “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх 2010, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны Концессын гэрээний хүрээнд 630 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр: -Уурхай босгосон, -Баяжуулах үйлдвэр байгуулсан, -Дэд бүтэц, цахилгаан, төмөр зам шийдсэн, -Машин механизм, эргэлтийн хөрөнгө бий болгосон, -Гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай, өртэй, түүхий эдээ ч олборлох чадамжгүй үйлдвэрийг бэлэн экспортлогч, ашигтай компани болгож чадсан. 🤥Харин дараа нь юу болсон бэ? Концессын гэрээгээр Кью Эс Си компани 30 жилийн хугацаанд ажиллах ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулагчийн хууль ёсны итгэл, гэрээний тогтвортой байдлыг үл харгалзан төр “нийтийн эрх ашиг” гэх ерөнхий ойлголтын дор нэг талын шийдвэр гаргаж “булааж” авсан. Өнөөдөр төр нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр, хувийн хэвшлийн бий болгосон суурин дээр ашигтай ажиллаж, экспорт өсгөж, валютын нөөцөд хувь нэмэр оруулж байгаадаа талархаж байна. Харин хохироод үлдсэн хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нь хаалганы цаана суусаар л байна. Эдийн засгийн хэллэгээр үүнийг “asset appropriation with zero capital injection” гэдгээр хэлж болох юм. Гэхдээ увайгүй аргаар шүү. Зүйрлэж хэлбэл: “Бусдаар байрандаа засвар хийлгэчихээд, дараа нь хөөж гаргангуутаа засварын зардал хэмнэсэндээ баярлах, сайн зассанд нь сэтгэл ханамжтай байх явдал” ⁉️Үнэхээр сайн үр дүн мөн үү? Хэрэв гэрээний дагуу үргэлжилсэн бол өнөөдөр 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр бариад ашиглалтад орж байх ёстой байлаа. Гэтэл энэ алдагдсан боломжоо, баяр мэт тэмдэглээд сууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар үүнийг нийтийн ашиг сонирхолыг хангаж төрд авлаа гэж нэрлэж байгаа нь хачирхалтай. Хэний ямар ашиг сонирхол юм бэ? Бид одоо зөвхөн баяжмал экспортолж байгаа биш, дотоодын ган үйлдвэрлэлээр импортыг орлож, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийн эхлэл цэг байх байлаа . Гэтэл, Төр өнөөдөр “үр дүнтэй, бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах” үүрэг өгч байна. Гэтэл боломжит цаг хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихөөд байгаа нь хэнд ашигтай байна вэ? Хөрөнгө оруулагчийг уландаа гишгээд, бүтээсэн суурийг нь авчихаад, гарсан үр дүнг нь өөрийн мэт хараад баярлаж зогсох нь бодлогын ялалт биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагч нарт өгч буй хамгийн аюултай дохио: “Барь. Хөрөнгө оруул. Ашигтай болго. Дараа нь бид авна.” Ийм жишгээр маргааш хэн Монголд урт хугацааны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ логикоор гангийн үйлдвэртэй болох “найдвартай арга” нь: Дахиад хувийн хэвшлээр бариулчихаад, ашигтай ажиллах үед нь дахин “нийтийн эрх ашиг” гэж нэрлээд хураагаад авах байх. Энд надад бол сайн үр дүн огт харагдахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй, бид аль хэдийнээ ийм болгочихсон байсан юм. Хайран цаг хугацаа 😡

Шижир Энхбаяр

35,419 Aufrufe • vor 4 Monaten

shijirse's profile picture

БАЯЛГИЙН САН бол ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ Норвегийн баялгийн санг жишээ болгож их яриад байгаа шүү та нар! Энэ чинь үзэл баримтлалын хувьд шал өөр зүйл Норвегичүүд газрын тосны олборлолтоос бий болж буй хэт их орлогыг эдийн засагтаа оруулахгүй байх зорилгоор үүсгэсэн сан. Учир нь тэд эдийн засгийн халалт бий болох, барааны үнэ өсөх, валютын ханшны тогтворгүй байдал бий болох, төсвийн хэт өндөр зарцуулалт бий болохоос сэргийлж буй ХАМГААЛАЛТ юм. Яаж хамгаалдаг вэ гэхээр: 1. Зөвхөн гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж арвижуулна, 2. Иргэдэд шууд бусаар үр ашигийг нь хүртээнэ. 3. Ингэхдээ сангийн 3%-иас илүүг авч ашиглаж болохгүй, 4. Зөвхөн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарыг сайжруулахад зарцуулна, 5. Эдийн засгийн тогтворгүй байдлаас хамгаална. Шууд тарааж өгөх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж үздэг.

Шижир Энхбаяр

53,385 Aufrufe • vor 1 Jahr

Keine weiteren Inhalte verfügbar