
Solongoo Bayarsaikhan
@SolongooBayars1 • 11,326 subscribers
Хуульч
Videos

Татвараа бүрэн авья. Оюутолгой компани өнөөдөр 🇲🇳 баялгийг ашиглаад 5% нөөц ашигласны төлбөр л төлж байна. Ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Монгол Улс олон жил үргэлжилж буй татварын арбитрын маргаанд ялагдах юм бол цаашид ч ашгийн татвар авахааргүй байна. Энэ юу гэсэн үг вэ? Оюутолгой компани энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн баяжмал экспортлоод 20 их наяд төгрөгийн орлого олжээ. Үүнээс бид 5% буюу 1 их наяд төгрөгийн л бодит татварын орлого авсан. Энэ бол маш чамлахаар дүн юм. Бусад улсуудад бодитоор 30-40% татвар авах нь байдаг л жишиг. Огт ашгийн татвар төлөхгүй гэдэг бол бид маш муу гэрээ байгуулсны нэг илрэл. Үүнийг өөрчлөх цаг болсон. Оюутолгой компаниас татвараа бүрэн авдаг больё. #оюутолгойгМонголчуудад
Solongoo Bayarsaikhan16,125 次观看 • 5 天前

БАЯЛАГТАА ЭЗЭН СУУЦГААЯ. Оюутолгой төслийн бодит асуудлыг ярихаар анхаарал сарниулах, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл, гүтгэлэг ихээр тарааж байна. Монголчууд бид Оюутолгойн баялгаас үр өгөөж шударгаар авах асуудал хөндөхөөр Оросууд Оюутолгойг авна, Рио Тинто гараад явна гэх мэт улиг болсон тархи угаах технологио давтаж байна. Хий хоосон айдаст бид автах хэрэггүй. Оюутолгой төсөл одоогоор Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдолтой, зэсийн салбарт нэрийн хуудас болсон төсөл нь юм. Тиймээс Рио Тинто гарч явна, Оюутолгой төсөл зогсоно гэдэг ор үндэсгүй худал мэдээдэл юм. Бид Оюутолгой төслийн өрмийг олборлож буй энэ цаг үед эх орныхоо баялгаас үр өгөөж, ногдол ашиг авах бүрэн боломжтой, эрхтэй юм. Засгийн газар энэ шаардлагыг тавих үүрэгтэй юм. #МонголчуудадОюутолгойг #Ногдолашгааавья
Solongoo Bayarsaikhan35,184 次观看 • 3 个月前

Эрдэнэс оюу толгой компани Оюутолгой төсөлд хяналт тавих чадавхыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилтийг Оюутолгой ХХК-аас 2021-2024 онуудад авсан. Энэ санхүүжилтийг намайг авсан мэтээр худал ташаа мэдээлэл зориудаар тараах ажил хэдийн эхэлсэн. Холбогдох тайлбарыг орууллаа. Би хувьдаа 1 төгрөг ч аваагүй, хувийн ашиг хонжоо хайж ажиллаагүй билээ. Жич: 20 сая ам.долларын зарцуулалт хариуцаж, гарын үсэг зурж гүйлгээ хийж байсан Эрдэнэс оюу толгой ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат өнөөдрийг хүртэл Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 🇲🇳 төлөөлж ажиллаж байна. Засгийн газар итгэл үзүүлж ажиллуулж байхыг бодоход зориулалтын бус санхүүжилт олгоогүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн болуу. Хариуцсан хүнээс нь тодруулахгүй надтай холбоод худал мэдээлэл тарааж буй нь улс төрийн зорилготой, Рио Тинтод үйлчилдэг эрх ашиг юм.
Solongoo Bayarsaikhan32,428 次观看 • 4 个月前

⚖️ Рио Тинто компани уул уурхайн компанийн хувьд Оюутолгой төслийг үр ашигтай удирдаж, ашигтай ажиллуулан хувьцаа эзэмшигчдэдээ аль болох хурдан хугацаанд ногдол ашиг тараах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартан уул уурхайн компани биш болоод уджээ. Тохижилт үйлчилгээний компани шиг, мөнгө хүүлдэг ломбард, банк бус санхүүгийн байгууллага шиг, пиарын компани шиг л манай улсад ажиллаж байна. 💰 Санхүүгийн мөлжлөгийн схемээр манай улсын баялгаас өдөрт 4 сая ам.доллар, жилдээ 1.5 тэрбум ам.долларын ашиг зээлийн хүүгээр хийгээд сууж байна. 🤝 Засгийн газар энэ долоо хоногт менежментийн төлбөр 2 дахин бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан талаар мэдэгдэл хийсэн. Олон жил яригдсан асуудалд ахиц гарсан нь сайшаалтай боловч 1 жилд 70 сая ам.долларын хэмнэлт гарахаар байна. Рио Тинто компанид төлөх менежментийн төлбөрийг 70 сая ам.доллароор бууруулж байгаа ч энэ хэмжээний мөнгийг хагас сарын зээлийн хүүгээр л нөхөх боломжтой. ⛔️ Ногдол ашиг авах хугацааг дорвитой наашлуулах суурь асуудал шийдэгдээгүй гэсэн үг юм. 📍Нөгөөтэйгүүр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням олон нийтийг төөрөгдүүлэхгүй, үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Лхагва гарагийн хэвлэлийн хурал дээр Г.Дамдинням сайд 9%-ийн менежментийн төлбөрийг 3.95% болгож буурууллаа гэж мэдэгдсэн. Оюутолгой төслийн суурь гэрээний хаана ч 9% гэсэн тоо байхгүй бөгөөд 6%, 3% гэсэн төлбөр байдаг. 6%-ийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулна гэхээр 3% болж буурах ёстой болуу. ⁉️Мөн монголчууд бидэнд ирэх үр өгөөж цаг хугацааны хувьд хэрхэн наашилж байгаа талаар бодитой, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ❌ Цаашид хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. ⛏️ Монголын баялгийн хамаг өрмийг Рио Тинто хамаад монголчууд бид хусамтай л үлдэх бодит эрсдэл хэвээр байсаар байна. ✅ Тиймээс Оюутолгой төслийн суурь гэрээнүүдийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хамтдаа Рио Тинто компаниас хариуцлага нэхье. Баялгаасаа ногдол ашиг хүртэх боломж бидэнд байна.
Solongoo Bayarsaikhan22,242 次观看 • 4 个月前

Монголчууд бид Оюутолгой төслөөс хусамтай л үлдэх үү? Бид үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 17 жил болох гэж байна. Энэ гэрээ дахиад 13 жил үйлчилнэ. Дахиад 20, 20 жилээр хугацааг нь сунгана. Оюутолгой уурхай дэлхийд олборлолтоороо тэргүүлэх уурхай болж байна. Гэхдээ монголчуудад үр өгөөжгүй хэвээрээ. Гэрээг засаж шинэчлэхгүй бол энэ байдал дараагийн 10, 20 жил ч үргэлжилнэ. Бид хүлээгээд суувал өрөм болсон хэсгийг олборлож дуусаад хусамтай л үлдэнэ. Тиймээс бид ногдол ашиг авахыг шаардах ёстой юм. Энэ жил Оюутолгой ногдол ашиг тараахуйц өндөр ашигтай ажиллана. Гэтэл 2035 он хүртэл ногдол ашиг тараахгүй гэж Рио Тинтогийн захирал хээв нэг хэлээд сууж байна. Рио Тинтогийн үйл ажиллагаа монголчууд бидний нийтлэг эрх ашигт нийцэж байна уу? Рио Тинтод “нийгмийн зөвшөөрөл” байна уу. Та саналаа хуваалцаарай.
Solongoo Bayarsaikhan14,555 次观看 • 3 个月前

Оюутолгой ХХК 9 их наяд төгрөгийн орлого олж байхад бид өнөөдөр ердөө 450 гаруй тэрбум төгрөгийн татвар авч байна. Монголын баялгийг ашиглаад 5% татвар төлсөөр байх уу? Дараагийн 8-10 жилд Оюутолгой хамгийн өндөр орлоготой байна. Энэ үед бид ашгийн татвар авч чадахгүй бол Бороогийн алтны ордын гашуун түүх давтагдана. Монголын төр яагаад Рио Тинтотой том эрх ашгаа ярьж чадахгүй Парк, Гандангийн дэнж тохижуулах гэх мэт ялихгүй, аар саар зүйлтэй зууралдана вэ. Хүндээ хөнгөнөөс өгсөөр байх уу.
Solongoo Bayarsaikhan16,072 次观看 • 5 个月前
没有更多内容可加载