
TenGer TV
@TenGerTV • 19,160 subscribers
Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.
Videos

Дөрөвхөн жилийн дотор 4 дахин нэмэгдсэн улсын төсөв хаашаа урсаад алга болдгийг бид цувралаар хөндөж байна. Төрийн өмчийн байруудыг аль 20 жилийн өмнөх ханшаар буюу 1 мкв-ийг 5-6 мянган төгрөгөөр хувийн хэвшилд түрээслүүлдэг. Гэсэн хэрнээ төрийн байгууллагууд нь өөрсдөө 1 мкв нь 80 мянган төгрөгийн үнэтэй бизнес зэрэглэлийн цамхагт тухалдаг. Энэ бол төрийн мөнгийг хэрхэн яаж үргүйдүүлж байгаагийн нэг нотолгоо болж байгаа юм #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV69,033 просмотров • 9 месяцев назад

Зарим хувийн сургуулиудад эрт төлбөрөө өгөхийг шаардаж, нэхсэнийг нь өгөөгүй бол хүүхдүүдийг нь сургуулиас хөөдөг асуудлыг Боловсролын сайд шийднэ гэлээ. Төр хувийн сургуулиудтай хамтарч төлбөрийг нь жилийн эхэнд нэг дор авахгүй, улирал бүрээр хэсэгчлэн төлөх зохицуулалт нэвтрүүлэхээр зөвшилцөх юм байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
TenGer TV24,037 просмотров • 4 месяцев назад

Play time амьд хөгжмийн наадамд зориулан ирэх жил нийслэлийн төсвөөс 18 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл жилд 30 мянга гаруй хүн оролцдог энэ арга хэмжээний орлого нь ганц хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэхгүй. Нэг хүний тасалбар нь 600 мянгаар үнэлэгддэг атал өөрсдийн арга хэмжээг өргөжүүлэх төсвөө нийслэлээс гаргуулж байгаа нь анхаарал татаж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV40,828 просмотров • 8 месяцев назад

Жолооч нар торгуулийн мэдээлээ сайтаас харах боломжтой болжээ. Тодруулбал, Хиймэл оюунд суурилсан хяналтын камер ажиллаж эхэлснээр жолооч нар 14 хоногийн дотор торгуулиа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг болсон. Гэтэл энэ хугацаандаа амжиж торгуулиа төлье гэтэл хаана хандах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсжээ. Торгуулийн мэдээлэл авдаг Smart car, Торгууль.мн зэрэг апп-ууд ажиллахаа больж, улмаар торгуулиа хугацаанд нь төлж чадахгүй байна гэх гомдол ч цахим орчинд тасарсангүй. Харин торгуулийн мэдээлэл авдаг цоо шинэ платформыг гаргасан учраас хуучин апп-үүд ажиллагаанаас гарчээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
TenGer TV31,740 просмотров • 6 месяцев назад

E-Mongolia төрд шилжсэнээр төсөв нь 10 дахин нэмэгджээ. Тодруулбал, E-Mongolia-ийн хамаг хөгжүүлэлтийг хийж, суурийг нь тависан хувийн компани жилдээ 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр ажилладаг байж. Гэтэл төр өөртөө авмагцаа төсвийг нь 10 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Энэ бол төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөгийн гол учир. Хувийн хэвшил хямд хийдэг учир төр өөрөө үнэтэй хийж, төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгадгийн нэг жишээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV21,906 просмотров • 7 месяцев назад

10 аймагт дулааны цахилгаан станцын төсөл гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурчээ. Ингээд станц болно гээд бусад ажлаа хойш тавьж ирсэн аймгууд энэ жилээс хүндхэн өвлийг давахдаа тулжээ. Төслийн ТЭЗҮ-ээр бол ирэх оны хавар аймгуудад дулааны станц ашиглалтад орох ёстой байв. Гэтэл дампуурлаа зарласан компанийн асуудал хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй учир аймгууд өөрсдийн төсвөөрөө түр аргацаах шийдвэрийг энэ өвөлдөө авахаар болжээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
TenGer TV29,872 просмотров • 11 месяцев назад

Хэмнэлт хийнэ гэж анх байгуулагдаж байсан “Эрчист Монгол” компани алдагдлаа дийлэхгүй татан буугдлаа. Энэ компани жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа 3 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж, ажилчдын цалин, үйл ажиллагааныхаа зардалд 8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үндсэндээ ЗГ ганцхан жилийн настай компани байгуулснаар 10 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV13,464 просмотров • 5 месяцев назад

“TenGer” телевиз “Буухиа” ярилцлагыг дөрөв дэх жилдээ бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баярт зориулан бэлтгэсэн “Буухиа 2025” ярилцлагад салбар бүрийн 30 төлөөлөл оролцож, сонирхолтой сэдвүүдээр буухиалан нэг нэгэндээ микрофоноо дамжуулан ярилцах юм. Үзэгч та бүхэн буухиалагчдын ярилцлагыг гуравдугаар сарын 1,2-ны өдрүүдэд хүлээн авч үзээрэй. Шинийн нэгний өдөр: - Буухиа ярилцлага I хэсэг 10:00-12:00 - Буухиа ярилцлага II хэсэг 13:00-15:00 - Буухиа ярилцлага III хэсэг 16:00-18:00 - Буухиа ярилцлага IV хэсэг 20:00-22:00 Шинийн хоёрны өдөр: - Буухиа ярилцлага I хэсэг 11:00-13:00 - Буухиа ярилцлага II хэсэг 14:00-16:00 - Буухиа ярилцлага III хэсэг 17:00-19:00 - Буухиа ярилцлага IV хэсэг 20:00-22:00 #TenGerTV #Буухиаярилцлага #Буухиа2025
TenGer TV28,588 просмотров • 1 год назад

Дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг хамарсан байж болзошгүй Жеффри Эпштейний файлууд олны анхаарлыг татаад байна. Одоогоор Д.Трамп, Илон Маск, Билл Гейтс, Билл Клинтон зэрэг маш олон олны танил улс төрчид, бизнесмэнүүдийн нэр дурдагдаж байгаа дотор Монгол улсын улс төрчид ч багтжээ. Тодруулбал, Чулуунхүүгийн Ганбат гэдэг хүнээр дамжуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Эпштейнтэй харилцаж байсан мэдээлэл хайлтын илэрцэд гарч ирлээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV11,787 просмотров • 6 месяцев назад

Боловсролын сайд П.Наранбаяр, "ХҮН нам 2028, 2032 оны сонгуулийг өөдрөг харж байна. Илүү эгнээгээ тэлэх болно." #TenGerTV
TenGer TV12,269 просмотров • 8 месяцев назад

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр туйлж байгаа хэсэг бүлэг компаниудыг цэгцлэх цаг болжээ. Улсын хэмжээнд барилгын зураг зурдаг 56 компани бий. Гэтэл ганцхан компани 320 орчим тендерт оролцож 280-д нь ялжээ. Гэтэл энэ компани тийм төгс ажил хийдэг үү гэвэл үгүй. Chatgpt-ээр шалгахад хүртэл гаргасан зураг бүр нь алдаатай байсныг АТГ-ын илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн батлагдсан төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахгүй бол төсвийн үргүй зарцуулалт хавтгайрсаар байх нь ээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV12,095 просмотров • 8 месяцев назад

О.Уламсайхан "Сонгуулиар дөрвөн жилийн дараа дүнгээ тооцоход үндсэн хуулиар ард түмэн олгогдсон эрх мэдлийг булаачихсан юм шиг мэдрэмж төрж байсан. Миний болон Ноорог-ийн хувьд сөрөг хүчнүүдэд засгийн газрын кабинетад орсон сайдуудад маш шүүмжлэлтэй хандсан." Ноорог медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайханы Буухиа 2025 ярилцлагын хэсгээс...
TenGer TV18,136 просмотров • 1 год назад

МУУҮА-ИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.БАТЦЭНГЭЛ | MINING WEEK & MINE PRO 2025 “1990 онд ч гэсэн Таван Толгой байсан. Тэгэхэд 1996 оны үед Австралийн BHP компанид лицензийг нь төр гуйж байгаад өгч байсан юм. Тэд жил гаруй хугацаанд судалсныхаа дараа эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй юм байна аа гээд гараад явсан. Хожим нь манай томоохон уул уурхайн төслүүд эдийн засгийн эргэлтэд орох боломж гарсны нууц нь Хятадын эдийн засаг огцом тэлсэнтэй шууд холбоотой.” #Responsibility #Partnership #Prosperity #MiningWeek2025 #MinePro2025 #TenGerTV
TenGer TV11,573 просмотров • 11 месяцев назад

МХБ-д бүртгэлтэй Говь хувьцаат компани 10 тэрбумаас дээш орлоготой хөрөнгийн биржийн 1 дүгээр ангилалд багтах 25 мянган хувьцаа эзэмшигчтэй компани. Тус компани 9 дүгээр сарын 8-нд хувьцаа эзэмшигчдийн хуралаа хийж компаний хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох шийдвэрийг гаргасан. Уг нь хувьцаат компаний хэлбэрээ өөрчлөх шийдвэрээ хамгийн эхэнд санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгийн биржид ил тод нээлттэй мэдээллэж албан бичиг хүргүүлэх хууль журамтай. Гэтэл тус компани санхүүгийн зохицуулах хороо болон, хөрөнгийн биржид холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна. Иймээс холбогдох албаныхан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн дагуу Говь компанид хяналт шалгалт хийж эхлээд байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
TenGer TV10,939 просмотров • 11 месяцев назад

Ч.Ганхуяг Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ дарга: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖ 300 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН. ҮҮНИЙГ ДАГААД ХУУЛИАС ГАДУУР ТАТВАР ТӨЛЖ БАЙНА! ИЙМ ОЙЛГОМЖГҮЙ НӨХЦӨЛД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БАЙТУГАЙ ҮНДЭСНИЙ БИД ХҮРТЭЛ АЖИЛЛАХАД БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА! #ЗӨВШӨӨРЛИЙНЗӨВЛӨЛ #БИЗНЕСТЭЭЛТЭЙМОНГОЛ
TenGer TV14,240 просмотров • 1 год назад