ЖААЛХҮҮ's banner
ЖААЛХҮҮ's profile picture

ЖААЛХҮҮ

@THEJAALQ • 10,164 subscribers

Student 👨🏻‍🎓 Follow back 💯

Shorts

Онгироо юм бэ 🤣 яаж хувцас угаадаг гэнэ үү 😂

Онгироо юм бэ 🤣 яаж хувцас угаадаг гэнэ үү 😂

15,494 görüntüleme

Аавынхаа мөнгөөр жагсаалтаар гишүүн болсон Н.Жаргалан Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргаланг гадаадад сурч ирчихээд аавынхаа мөнгөөр жагсаалтын гишүүн болсон!

Аавынхаа мөнгөөр жагсаалтаар гишүүн болсон Н.Жаргалан Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргаланг гадаадад сурч ирчихээд аавынхаа мөнгөөр жагсаалтын гишүүн болсон!

29,511 görüntüleme

Монголын өвөлд тохирохгүй машин 😅🤌🏼 Ялангуяа цас орсон өдөр❄️🤭😅🚙🏎️

Монголын өвөлд тохирохгүй машин 😅🤌🏼 Ялангуяа цас орсон өдөр❄️🤭😅🚙🏎️

68,584 görüntüleme

Амьд амьтанг ингэж тамлаж болохгүй шдээ Цагдаагийн ерөнхий газар 4958ДОА арга хэмжээ авна уу❗️

Амьд амьтанг ингэж тамлаж болохгүй шдээ Цагдаагийн ерөнхий газар 4958ДОА арга хэмжээ авна уу❗️

20,197 görüntüleme

Ч.Сайханбилэг: Манайх түүхий эдийн үнэ өсөхөөр 🐑 хонины найр хийгээд 🧀Бяслагны үйлдвэр, 🗿Андлалын хөшөө бариад явчихдаг!

Ч.Сайханбилэг: Манайх түүхий эдийн үнэ өсөхөөр 🐑 хонины найр хийгээд 🧀Бяслагны үйлдвэр, 🗿Андлалын хөшөө бариад явчихдаг!

11,492 görüntüleme

Улаан нь төсөв🪱шимдэгчилдэг аймгууд Цэнхэр нь 🇲🇳 төсөв бүрдүүлдэг аймгууд Дандаа паразит аймгууд л тансаг жийптэй Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Увс, Хэнтий

Улаан нь төсөв🪱шимдэгчилдэг аймгууд Цэнхэр нь 🇲🇳 төсөв бүрдүүлдэг аймгууд Дандаа паразит аймгууд л тансаг жийптэй Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Увс, Хэнтий

12,443 görüntüleme

Videos

THEJAALQ's profile picture

ХЭРЭГСЭЭГҮЙ ХЭРЭГТЭН ЕБС 12-р ангиа төгсөх жил хавар ойртох тусам найзууд ангидаа хоргодно. Ийн хоргодсон ижил дасал болсон төгсөх ангийн царайлаг хүү, охин болон хэдэн хүүхдүүд ангидаа үлджээ. Тэд үерхэл нөхөрлөл, элдэв бусыг хөөрөлдөн хөзөр тоглох зуураа шийтгэлтэй тоглохоор шийдэцгээж.. Охин ангийнхаа царайлаг бандид нилээд талтай байж л дээ. Охины ар гэр аав ээж нь задгайдуу түүнээ дагаад охин ч тэр талаараа хүмүүжлийн хувьд асуудалд ороод л байдаг, сургуулийнхаа захирал, багш нар нь ч үүнийг мэддэг нэг тийм л охин байсан юмсанж. Гэтэл хөзөр тоглоод хожигдсон хүүхэд нь өөрөө шийтгэлээ сонгохоор тохиролцсон байж. Хүү, охин хөзөрт тунан үлдэж, хүү хожиж, охин шийтгэлээ өөрөө сонгохоор болжээ. Охины шийтгэл юу байсан гээч... Бас өөрөө шийтгэлээ хэрхэн сонгосон гээч... 00 өрөөнд... За ингээд асуудал болоод өнгөрчээ. Гэтэл хэд хоногоос хүүг цагдаагийн газар дуудав. Хүү ангийнхаа охиныг сургуулийнхаа 00-д хүчиндсэн хэрэгт буруутгагдсан байлаа. Шийтгэлээ өөрөө сонгосон охин ангийнхаа бандийг хүчингийн хэргээр цагдаад мэдүүлжээ. Гэнэн болчимгүй хүүгийн гэр Баянхошууны эцэст, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй, олон насаар хол зөрүүтэй охин дүүтэй юмсанж. Ингээд амьдралын боломж тааруу, гэнэн томоогүй хүүгийн амьдрал орвонгоороо эргэж, гэр сургуульдаа ч багтах шингэх газаргүй болж, хөөрхий ядарсан ээж нь амьдаараа сэтгэлээрээ хатжээ. Энэ байдлыг ашиглан охины ар гэр нь хүүгийн ээжээс нь удаа дараа маш их мөнгө нэхэж. Тэр их мөнгийг сонссон өвчтэй ээж нь бие сэтгэл нь дийлэлгүй нас барж. Ээжийнхээ халамжийн мөнгөөр амьдарч гол зогоодог жаахан 2 хүүхдийн амьдрал тийм гэх аргагүй орвонгоороо эргэж, голомтоороо сүйрэв. Хүү хаачсан бэ? Хэрэг яасан бэ? Нялх охин яасан бол? Сургуулийнх нь захиргаанаас араас нь хичнээн санаа тавьсан ч хүү сургуулиа төгсөөгүй, улаан чулуут руу шилжиж, уруудаж доройтсоор архинд живж. Хөөрхий нялх охиныг харах хандах хүн олох гэж хөөцөлдсөөр арай гэж төрсөн эцгийг нь холоос олж өгөөд л орхиж. Өөр яалтай. Аймшигтай... Хичнээн харамсмаарш... Тэгээд дараа нь нилээд хэсэг хугацааны дараа сургуулиас нь цагдаагийн байгууллагаас хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сураглаж асуухад "Хэрэгсэхгүй" хэрэг учраас хаачихсан байсныг олж мэдсэн байгаа юм. Хэрэгсэхгүй хэрэг байсан ч тэр охины аав ядарсан улсаас яагаад тэгж их мөнгө шантаажилсаар бүхэл бүтэн айлыг голомтоор нь самрав... Өөрөө шийтгэлээ сонгосон хөнгөмсөг охин яагаад ангийнхаа бандийг гүтгэж цагдаад өгөв... Энэ хэргийн араас яагаад хэн ч хөөцөлдөж тэр охины ар гэрийг шалгасангүй орхив... Хоорондоо үерхэж нөхөрлөж, ярьж тохирч харьцаанд орсон ч найз охин гэнэт сандрах, санаа нь эргэх, ээж ааваасаа айж бусдыг хохироох, мансуурсан, согтуурсан үедээ асуудалд орох, эсхүл бүр мөнгө шантаажлах, өшөөгөө авах зэрэг хэцүү үр дагаврууд ийм харилцаанд орсны дараа хааяа гардаг гэнэ. Ээд ээ. Хөвгүүд минь гэмгүй гэмтэн болох вий. Хэрэгсэхгүй орхисон хэргийн золиос болох вий. Судал, унш, сэрэмжил. Мэдлэгээ дээшлүүл. Мэдрэмжтэй бай. Хүний хүслийг хүндэл. Охид, хөвгүүд ялгаагүй болгоомжил, болчимгүй үйл бүү хий. Болох болохгүй хүнээс хол бай. Алим модноосоо түүхийгээрээ тасарвал хэзээ ч эргэж боловсорч гүйцдэггүй ногоон чигээрээ үлддэг шиг болоогүй үедээ, боловсорч дуусаагүй үедээ хийсэн үйлдэл насан туршдаа чамайг гашуун түүхий дутуу мэдрэмжээр амьдруулдаг юм шүү. Эсрэгээр бие болоод сэтгэлийн хувьд бэлэн болж ургаж гүйцээд, жинхэнэ утгаар нь хүний жам ёсоор үйлдсэн ухамсартай, хайрын харилцаа дэндүү их хайр, аз жаргалыг авчирч энэ дэлхий дээр хүн төрөлхтөн өсч үрждэг билээ. Тиймээс шунал хүслээ хамьжааргадаж оюун ухаанаараа асуудалд хандахад суралц. Хүүгээс минь ялгаагүй хөвгүүд охид минь сэрэмжлээрэй, сэхээтэй байгаарай гээд гашуун ч гэлээ хуваалцлаа🙏 Бичлэгийг Бату сайтаас хуулав.

ЖААЛХҮҮ

19,745 görüntüleme • 1 ay önce