
ЖААЛХҮҮ
@THEJAALQ • 10,164 subscribers
Student 👨🏻🎓 Follow back 💯
Shorts
Videos

ХЭРЭГСЭЭГҮЙ ХЭРЭГТЭН ЕБС 12-р ангиа төгсөх жил хавар ойртох тусам найзууд ангидаа хоргодно. Ийн хоргодсон ижил дасал болсон төгсөх ангийн царайлаг хүү, охин болон хэдэн хүүхдүүд ангидаа үлджээ. Тэд үерхэл нөхөрлөл, элдэв бусыг хөөрөлдөн хөзөр тоглох зуураа шийтгэлтэй тоглохоор шийдэцгээж.. Охин ангийнхаа царайлаг бандид нилээд талтай байж л дээ. Охины ар гэр аав ээж нь задгайдуу түүнээ дагаад охин ч тэр талаараа хүмүүжлийн хувьд асуудалд ороод л байдаг, сургуулийнхаа захирал, багш нар нь ч үүнийг мэддэг нэг тийм л охин байсан юмсанж. Гэтэл хөзөр тоглоод хожигдсон хүүхэд нь өөрөө шийтгэлээ сонгохоор тохиролцсон байж. Хүү, охин хөзөрт тунан үлдэж, хүү хожиж, охин шийтгэлээ өөрөө сонгохоор болжээ. Охины шийтгэл юу байсан гээч... Бас өөрөө шийтгэлээ хэрхэн сонгосон гээч... 00 өрөөнд... За ингээд асуудал болоод өнгөрчээ. Гэтэл хэд хоногоос хүүг цагдаагийн газар дуудав. Хүү ангийнхаа охиныг сургуулийнхаа 00-д хүчиндсэн хэрэгт буруутгагдсан байлаа. Шийтгэлээ өөрөө сонгосон охин ангийнхаа бандийг хүчингийн хэргээр цагдаад мэдүүлжээ. Гэнэн болчимгүй хүүгийн гэр Баянхошууны эцэст, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй, олон насаар хол зөрүүтэй охин дүүтэй юмсанж. Ингээд амьдралын боломж тааруу, гэнэн томоогүй хүүгийн амьдрал орвонгоороо эргэж, гэр сургуульдаа ч багтах шингэх газаргүй болж, хөөрхий ядарсан ээж нь амьдаараа сэтгэлээрээ хатжээ. Энэ байдлыг ашиглан охины ар гэр нь хүүгийн ээжээс нь удаа дараа маш их мөнгө нэхэж. Тэр их мөнгийг сонссон өвчтэй ээж нь бие сэтгэл нь дийлэлгүй нас барж. Ээжийнхээ халамжийн мөнгөөр амьдарч гол зогоодог жаахан 2 хүүхдийн амьдрал тийм гэх аргагүй орвонгоороо эргэж, голомтоороо сүйрэв. Хүү хаачсан бэ? Хэрэг яасан бэ? Нялх охин яасан бол? Сургуулийнх нь захиргаанаас араас нь хичнээн санаа тавьсан ч хүү сургуулиа төгсөөгүй, улаан чулуут руу шилжиж, уруудаж доройтсоор архинд живж. Хөөрхий нялх охиныг харах хандах хүн олох гэж хөөцөлдсөөр арай гэж төрсөн эцгийг нь холоос олж өгөөд л орхиж. Өөр яалтай. Аймшигтай... Хичнээн харамсмаарш... Тэгээд дараа нь нилээд хэсэг хугацааны дараа сургуулиас нь цагдаагийн байгууллагаас хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сураглаж асуухад "Хэрэгсэхгүй" хэрэг учраас хаачихсан байсныг олж мэдсэн байгаа юм. Хэрэгсэхгүй хэрэг байсан ч тэр охины аав ядарсан улсаас яагаад тэгж их мөнгө шантаажилсаар бүхэл бүтэн айлыг голомтоор нь самрав... Өөрөө шийтгэлээ сонгосон хөнгөмсөг охин яагаад ангийнхаа бандийг гүтгэж цагдаад өгөв... Энэ хэргийн араас яагаад хэн ч хөөцөлдөж тэр охины ар гэрийг шалгасангүй орхив... Хоорондоо үерхэж нөхөрлөж, ярьж тохирч харьцаанд орсон ч найз охин гэнэт сандрах, санаа нь эргэх, ээж ааваасаа айж бусдыг хохироох, мансуурсан, согтуурсан үедээ асуудалд орох, эсхүл бүр мөнгө шантаажлах, өшөөгөө авах зэрэг хэцүү үр дагаврууд ийм харилцаанд орсны дараа хааяа гардаг гэнэ. Ээд ээ. Хөвгүүд минь гэмгүй гэмтэн болох вий. Хэрэгсэхгүй орхисон хэргийн золиос болох вий. Судал, унш, сэрэмжил. Мэдлэгээ дээшлүүл. Мэдрэмжтэй бай. Хүний хүслийг хүндэл. Охид, хөвгүүд ялгаагүй болгоомжил, болчимгүй үйл бүү хий. Болох болохгүй хүнээс хол бай. Алим модноосоо түүхийгээрээ тасарвал хэзээ ч эргэж боловсорч гүйцдэггүй ногоон чигээрээ үлддэг шиг болоогүй үедээ, боловсорч дуусаагүй үедээ хийсэн үйлдэл насан туршдаа чамайг гашуун түүхий дутуу мэдрэмжээр амьдруулдаг юм шүү. Эсрэгээр бие болоод сэтгэлийн хувьд бэлэн болж ургаж гүйцээд, жинхэнэ утгаар нь хүний жам ёсоор үйлдсэн ухамсартай, хайрын харилцаа дэндүү их хайр, аз жаргалыг авчирч энэ дэлхий дээр хүн төрөлхтөн өсч үрждэг билээ. Тиймээс шунал хүслээ хамьжааргадаж оюун ухаанаараа асуудалд хандахад суралц. Хүүгээс минь ялгаагүй хөвгүүд охид минь сэрэмжлээрэй, сэхээтэй байгаарай гээд гашуун ч гэлээ хуваалцлаа🙏 Бичлэгийг Бату сайтаас хуулав.
ЖААЛХҮҮ19,745 次观看 • 1 个月前

Д.Будзаан: 2 тусдаа байршилд 1 бүлэг хүүхдүүд үйлдсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулж прокурорт танилцуулна. Зөрчлийн шинжтэй бол 30 хүртэлх хоног баривчлах ял шийтгэл оногдуулна. Энэ гэмт хэргийн улмаас хүний биед хүндэвтэр хор уршиг учирсан бол 3 жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдана.
ЖААЛХҮҮ44,938 次观看 • 8 个月前

2017 онд Женко Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа өөртөө холбогдох хэргүүдийг хаалгасан гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьсан. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа 2 ч удаа Прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байв. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарыг шалгах шаардлагыг тавьсан байдаг. Харин МУ-ын ерөнхий Прокурор М.Энх-Амгалангийн зүгээс Ерөнхийлөгч хэллээ гээд хэн нэгнийг буруутан болгож, эсвэл хэн нэгний хэргийг хэрэгсэхгүй болгож чадахгүй гэдгээ илэрхийлж байсныг эргэн сануулья
ЖААЛХҮҮ23,255 次观看 • 8 个月前

Х.Нямбаатар нэг удаа "Л.Мөнхбаясгалан чиний нэр чинь, удам судар чинь ч худал" гэж хэлж байсан нь үнэн байж. Бүгд энэ хүнд хууртаж явж! "Би сэтгүүлч Мөнхбаясгалан гэж Цензургүй яриагаа эхлүүлдэг байсан" чинь 2024 онд сонгуулийн өмнө #Баясгалан гэсэн нэрээ #Мөнхбаясгалан болгоод сольчихож.
ЖААЛХҮҮ16,659 次观看 • 6 个月前

17 настай сурагч нүдний торлог бүрхэвчээр Аутизм болон ADHD-ийг 89%-ийн нарийвчлалтай илрүүлэх хиймэл оюун бүтээжээ. АНУ-ын ахлах ангийн сурагч Edward Kang-ийн хөгжүүлсэн "RetinaMind" систем нь анагаах ухааны эрт илрүүлэлтэд том дэвшил авчрах бөгөөд тэрээр энэхүү шийдлээрээ шинжлэх ухааны тэмцээнээс 175,000 ам.долларын шагнал хүртсэн байна.
ЖААЛХҮҮ13,552 次观看 • 6 个月前

Чи худалдагч бол. Чи иргэн болоод 🥩 ав Тгд зарсан махаа ☣️Урантай мах гээрэй 🤦🏻♂️ Эдийн засгаа солонгоруулъя Уул уурхайгаа хөдөлгөе гэхээр иймэрхүү юмнууд хамгийн сүүлийн үеийн утас барьж гарч ирээд жүжигчилсэн тоглолт хийж лайвдаад гацаагаад бүүр сурчихсан. Эд нараасаа хэзээ салах вэ❕
ЖААЛХҮҮ13,670 次观看 • 9 个月前

🇺🇸АНУ-д Хүүхдүүд 🛷 чаргаар гулгаж амгалан тайван байдал алдагдуулсан гэж хөрш нь 📞 цагдаад гомдол гаргасан боловч 👮🏻♂️ цагдаа нар хүүхдүүдийг гэрт нь буцаасангүй харин ч тэдэнтэй нэгдэн хамт гулгаж цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн нь нийгмийн сүлжээнд хүмүүсийн сонирхлыг ихээр татжээ
ЖААЛХҮҮ14,922 次观看 • 10 个月前