
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
@Zoloo_Engineer • 10,152 subscribers
Energy & Chemicals
Shorts
Videos

Хулгайг цэгцлэхийн тулд: Нэг. Нүүрсээ биржээр зар. Хоёр. ЭТТ үйл ажиллагааг нээлттэй, нууцгүй байлга. Гурав. Төрийн өмчийн компаниудыг хувьчлахыг нь хувьчилж, нээхийг нь нээ. За энэ гурав дээр Ч.Хүрэлбаатар Khurelbaatar Chimed гуайтай жигтэйхэн санал нийлж байх юм.
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ29,711 views • 7 months ago

Хятадууд Монголын дотор дурын цэгээс тээвэр хийх боломжтой болсон. Ийм хуулийг нууцаар баталсан! ТЭЭВРИЙН САЛБАРТ БҮХ ЮМ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА. ТРАНЗИТАА ОРОСУУДАД, УЛС ХООРОНДЫН ТЭЭВРЭЭ ХЯТАДУУДАД АЛДСАН. А.Мөнхбат, Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч. 2025.04.15
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ28,603 views • 1 year ago

Бодоод үз дээ! Цахилгаан станцууд үнсээ хаяхад олон тэрбум ₮ зарцуулдаг. Өмнөөс зардал гаргаж очиж аваад үйлдвэрт ашиглая гэхээр болж өгдөггүй. Худалдаж аваад, тээвэрлээд хүргэхэд 1 тонн нь 50 000₮ болдог. Иймд цементийн үйлдвэрүүд “үнэгүй” үнсийг орлуулахын тулд зардал гаргаж шохойн чулуу, төмрийн хүдрийн олборлолт явуулна. Бизнесийн боломж алдана. Улсын төсвөөс үнс хаях гэж их мөнгө урсгана. Байгаль орчин үнснээс болж хохирно. Асуудал хаана байна ?! Аж ахуйд уу, дүрэм журамд уу. Хэлэлцүүлэг зохион байгуулав. Хураангуй бичлэг сонирхоорой. Tsenguun Nee
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ24,093 views • 1 year ago

1) ХЯТАДААС ШАХМАЛ ТҮЛШ АВЧ ИР ГЭЖ ЭРДЭМТЭД ЗӨВЛӨСӨН ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА. БҮГДИЙГ НЬ ТАНИНА. ГАРГАСАН ТАЙЛАН ДҮГНЭЛТИЙГ НЬ МЭДНЭ. ЭНЭ БОЛ МАШ ИХ МӨНГӨ ! ВАЛЮТЫН ОРЛОГО БАГАТАЙ ҮЕД ЭНЭ ШИЙДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. 1 ТОННЫ НИЙТ ӨРТӨГ НЬ 1 САЯ 30 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ ТА ХЭЛЛЭЭ. ГЭХДЭЭ ЭНЭ ХЭЦҮҮ ТОО, НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ. 2) ГАЗААР ХАЛААХАД НЭГ АЙЛД 10 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ. ЭНЭ МӨНГӨӨР ДУЛААЛААД ЦАХИЛГААНААР ХАЛААЖ БОЛНО. 3) ТА УИХ-ЫН ТОГТООЛ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН. НУХАЦТАЙ ХАНДАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ГАРЧ БОЛЗОШГҮЙ ШҮҮ. УИХ БОХХААБХ 2025.07.08 Бүтнээр нь эндээс:
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ21,568 views • 11 months ago

Хотула апп хөгжүүлэгчид надад хэлэхдээ иргэний мэдээллийг блокчэйнээр хамгаалж хувийн дата төв дээр хадгалж байгаа тул санаа зоволтгүй гэсэн. Гэхдээ компанийн 34%-г төр эзэмшдэг. Иймээс энэ сэдэв анхаарал татаж байгаа юм. Монголд чөлөөт нийгэмд эрсдэл учруулж болзошгүй ямарч тохиолдлыг анхаарч үзэх ёстой. Бүхлээр нь:
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ10,790 views • 4 months ago

Дүүжин тээврийг яг яагаад заавал хийнэ гээд зүтгээд байгаа билээ?
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ27,899 views • 1 year ago

Өчигдөр уншсан 4 инженерийн үг дамжуулав: - Инженер Д.Тэнгис: “Хүйтэн агаар тогтож инверс үүссэн үед юу ч түлсэн агаар бохирдоно. Иймд түлшинд биш түлшний хэрэглээг хэмнэдэг шийдэлд анхаарах” - Инженер Г.Лувсанжамц: “Жил бүр 300 тэрбумыг шатах түлшинд зарцуулсан нь бодит хөрөнгө болж үлддэггүй. Энэ мөнгийг илүү тогтвортой үр дүнтэй орон сууцны дулаалгын бодлого руу шилжүүлэх” - Инженер С.Түвшинхүү “Энергийн хэрэглээг дэмжих биш хэрэглээг бууруулах буюу түлшинд биш дулаан сууцанд анхаарах бодлого баримтлах”. - Инженер А.Амарбаяр: “Дулаалгын багцыг дэмжвэл гэр хороололд гал түлж, утаа, үнс, хөө тортоггүй болох бүрэн боломж харагдаж байна. Түүнчлэн угаартах, галын аюул гэх мэт эрсдэлээс сэргийлэх давуу талтай”.
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ12,676 views • 6 months ago

Оюу толгойн талаар байр суурь, 2025.12.03 Лхагва гараг
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ13,001 views • 6 months ago

Монгол жилд 150 сая долларын цахилгаан гаднаас авдаг. 120 саяыг нь Хятадаас, 30 сая долларын цахилгааныг Оросоос авч байна. Нэн тэргүүнд Тавантолгойн цахилгаан станцыг барих хэрэгтэй байдаг. 2025 оны төсөвт энэ төслийн Монгол талын зардал тусгагдаагүй байна.
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ29,105 views • 1 year ago

Нийгмийн даатгалын сангаас Төсвийн алдагдал нөхөж иржээ. НДС, ЭМДС бол ЗГ-ын орлого биш! Өнгөрсөн 10 жилийн нийлбэрээр НДС 1.4 их наядаар арвижих байж, гэтэл ЗГ зарцуулчихсан. Тухайлбал, 2026 онд төсвийн алдагдал 3 их наяд болохоор байгаа ч НДС 1.2 их наяд, ЭМДС 0.4 их наяд “ашгийг” тооцоод алдагдлаа 1.5 их наяд болгож ДНБ-ийн 2%~с ихгүй байх шаардлагаа биелүүлж харагдуулсан юм байна. Анализ нэвтрүүлэг, 2025.10.30
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ14,444 views • 8 months ago