#нийтийн_төсөв

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ
Жудагийн Баярмаа🇲🇳49,352 Aufrufe • vor 1 Jahr

#Нийтийн_төсөв Өчигдөр шөнө хүртэл Төсвийн байнгын хорооны хурлыг сахиж суусаар Үнэгүй билет, олон улсын мэдээллийн төвийг болиулах санал маань хэлэлцэгдсэн ч мэдээж дэмжигдээгүй🥺. Нөгөө Хиймэл дагуул, зураг төсөвгүй барилга …нтр-ийг хасах саналууд маань Төсвийн байнгын хороонд шууд өгсөн гэдгээрээ Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд унавал цааш хэлэлцдэггүй юм байна оо😢 Мэдээж Ажлын хэсэг дээр унасан🥲
Жудагийн Баярмаа🇲🇳42,669 Aufrufe • vor 1 Jahr

#нийтийн_төсөв. 2023 онд 7244 хүнээс хорт хавдар илэрснээс 65 % нь хожуу үедээ, ≈ 60 % нь орон нутгаас. Хорт хавдрын нас баралтаараа дэлхийд 1-т. Атал өчнөөн тэрбумаар үнэгүй кино үзүүлж, мэдээлэл олгох гээд чичирцгээгээд байдаг. ХАВДРЫН ЭМНЭЛЭГЭЭ ТУСГААЧЭЭ⁉️
Жудагийн Баярмаа🇲🇳33,333 Aufrufe • vor 1 Jahr

#Нийтийн_төсөв Аминдаа л татвар төлөгчдийн мөнгийг танах, гамнах зорилгоор үр ашиггүй барилга, зардлыг хасах саналуудаа албан ёсоор өгч эхэлсэн ч нээх мань мэтийн саналаар явдаггүй бололтой…, гүй мэдээж л байх л даа🤔 Уг нь би Гадаад яамны итгэмжит цолтой дипломат ажилтан байсан хүн хэдий ч нүдээ аниад л 12 тэрбумын “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв”-н барилгыг Төсвөөс хасах санал оруулсан ч дэмжигдсэнгүй😢
Жудагийн Баярмаа🇲🇳24,616 Aufrufe • vor 1 Jahr

#нийтийн_төсөв Төсвийг зөвхөн алдагдалгүй болгох биш, хэрэггүй барилга, тавилга зэрэг үр ашиггүй бүх зардлыг зоригтойгоор хасах хэрэгтэй⁉️ Санал хураалгаад дийлээгүй, хууль зөрчиж оруулсан зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй төсөл, арга хэмжээнүүдийг мөн хасах нь зүйтэй хэмээн давтан хэллээ 🤔
Жудагийн Баярмаа🇲🇳16,769 Aufrufe • vor 1 Jahr

#Нийтийн_төсөв Өмнөх төсвийн зардал 35.8 их наяд байснаас 2.4 их наядыг (18.3 тэрбумын ваучер бас хасагдсан байгаа) хасаад, шинэ төсөв 33.4 болж багасаад эхний үр дүн гарчихсан байгаа, ямартай ч. Пүрэвийн чуулганаар уг нь үг хэлье гэж бодоогүй ч “Төсөв будилуулсан хэдэн поп гишүүд…” хэмээн маниусыг зарим гишүүд маань үг бүрдээ байнга баалаад байхаар нь ЗГ өөрөө алдагдалгүй төсвийн ач холбогдлыг сайшааж бичсэн дүгнэлтийг нь бухимдангуй уншиж буй байдал😉. Төсөв алдагдалгүйдээ гол биш, үр ашиггүй зардалгүй байх нь л чухал гэсэн байр суурьдаа хэвээр байгаа😉 Ер нь л их бухимдангуй болох шинжтэй 🥺гаагүү байгаа😉
Жудагийн Баярмаа🇲🇳16,179 Aufrufe • vor 1 Jahr

#Нийтийн_төсөв Төсвийг алдагдалгүй батлах руу шуурч үр ашиггүй зардлуудаа авч үлдэх бий вий дээ гэдгээс айж байна⁉️ Гол нь татвар төлөгчийн 1 ч төгрөгийг үр ашиггүйгүйгээр зарцуулах ёсгүй⁉️ Ер нь бол үр ашигтай буюу эдийн засагт ээлтэй эерэг нөлөөлөхөөр төсөл хөтөлбөр байвал алдагдалтай ч батлаж болно шдээ⁉️
Жудагийн Баярмаа🇲🇳13,048 Aufrufe • vor 1 Jahr

#Нийтийн_төсөв 2024.11.22 Анхнаасаа ашиглах ёстой заалтыг ашиглаагүйгээс болж будилсан дэг…, данхар төсөв 1.Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ- 1 их наяд 989 тэрбум буюу 2024 оны төсвийн тодотголоос 492 тэрбум буюу 32.9%-р өссөн. 2. Бараа үйлчилгээний бусад зардал-1 их наяд 12 тэрбум буюу 2024 онд анх батлагдсанаас 240.9 тэрбум, тодотголоос 75.7 тэрбум нийт 39.4%-р өсжээ. За тэгээд зураг төсөвгүй, магадлалгүй 13 төсөл, Тэрэлжийн зам…нтр гээд л тэвчих зардлууд бий бий Л.Оюун-Эрдэнэ ЕС
Жудагийн Баярмаа🇲🇳12,570 Aufrufe • vor 1 Jahr
