#үндсэн_хуулийн_хулгай

#Үндсэн_хуулийн_хулгай. ✅ҮХ-ийн Цэц ЕС-ыг огцруулах УИХ-ын өнөөдрийн шийдвэр нь 43.1-ийг зөрчсөн эсэхийг шалгахаар маргаан үүсгэжээ. ✅Хуулийн акулууд болох С.Нарангэрэл, Н.Лүндэндорж нар зөрчил болохыг хэлж сануулж байсан. ✅Гишүүд ч мөн өчигдрөөс эхлээд зөндөө хэлсэн. Би ч бас. ✅Харамсалтай нь огцруулах тал өмнөх ЕСайдуудын огцорсон жишгүүдийг ярьсаар санал хураалгасан. Парламентын шийдвэр шүүхийнх биш хэдий ч Монгол нь Англо-Саксоны бус, Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улс гэдгээрээ шүүхийн шийдвэр нь өмнөх жишигт бус хуулийн заалтад үндэслэгддэг. ✅Ам ангайх бүрдээ “Хүн биш хууль засагладаг улсын төлөө” гэх ч ачир дээрээ эсрэгээрээ хүн эсвэл бүлэглэл засаглаад байна даа🥺
Жудагийн Баярмаа🇲🇳58,704 görüntüleme • 9 ay önce

#Үндсэн_хуулийн_хулгай Ардын нам бол Ардынх бус Авлигачдын нам болоод удаж байгаа. ЗГ-ыг огцруулах бол нэг хэрэг. Харин шударга ёс, зарчим, ёс суртахуун гэж бас өөр хэрэг. 5 жил 125 их наядыг үрчихээд, 1 ч цахилгаан станц бариагүй, Авлига, Хэвлэлийн эрх чөлөө, Бизнес хийхүй, Засгийн төсвийн үр ашиг…гэх мэт бүх индексийг ухрааж, дээр нь Ардчилсан Монгол Улсыг Авторитар дэглэмтэй улсын тоонд оруулсан, дээрээс нь бөөн авлига, хулгай, мөн нисдэг тэрэг унадаг хүүхдийн тансаглалын асуудалтай, иргэдээ Ялаа гэсэн Ерөнхий сайд асан Оюун-эрдэнийг “засаг тогтвортой байх ёстой, алтан сайхан Ерөнхий сайд минь, алтан сайхан төсөв минь” хэмээн авч үлдэхээр улайрч байсан УИХ-ын гишүүд “3 сар болсон ЕС-аа “Бузрын дээд тул огцруулна” гээд 180 хэм эргэчихээд, гарын үсэг зурсан. Атлаа, Төрийн ББХ-н дээр “огцруулахгүй” гээд кноп дарчихаад, түүгээрээ ҮХ-ийн 43.1, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.3-ыг зөрчиж санал хураалгалаа. Засаглалын, ҮХ-ийн хямрал жинхэнээсээ нүүрлэлээ.
Жудагийн Баярмаа🇲🇳21,547 görüntüleme • 9 ay önce
Daha fazla içerik yok.