Sensitive content

This media may contain sensitive content.

Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Ааахаха энэ ёпоон хүүхэн яг манүүсийг хэлжийнаа😂😂😂 Хятад солонгос эзэнтэй хоолны газар ордоггүй, аль болох монгол хоолны газар ордог Тэгээд хоол авах гэхээр тэр нь ч байхгүй энэ нь ч байхгүй гээд яджаахад ярваанк шаацан манайхан Монголын бүх гуляш минийх

15,784 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

9 Yorum

The sky is the limit 🇲🇳 profil fotoğrafı
The sky is the limit 🇲🇳1 yıl önce

Яг яг хаха ямар хоол гарах уу гэж асуусан нь дээр. Тэгээд угаасаа л уутанд хийнэ

! Bayasaa ™ profil fotoğrafı
! Bayasaa ™1 yıl önce

Нэг удаагийн сав байгаашш хаха

FANCO profil fotoğrafı
FANCO2 yıl önce

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @Godzilla_Toho Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #godzilla #GodzillaMinusOne 👉

😏NarGiL DoS 😝😎 profil fotoğrafı
😏NarGiL DoS 😝😎1 yıl önce

Энэ рийл-г үзээд юм бодогдож байнлээ шүү ,менью-дэх бичигдсэн хоолнууд байхгүй байхгүй 😹😹 дүнсгэр үе

! Bayasaa ™ profil fotoğrafı
! Bayasaa ™1 yıl önce

одоо ч хэвээрээшшш хаха

Ari profil fotoğrafı
Ari1 yıl önce

Whahaha, хөөрхөн шоглоод, цуйван байхгүй ээ гэш царайг жэвүүн гаргаж!

🇲🇳🇯🇵Шагдарын Лхагва ハグワ🇪🇸 profil fotoğrafı
🇲🇳🇯🇵Шагдарын Лхагва ハグワ🇪🇸1 yıl önce

Нээрэн л манай түнш 90 оны дундаас Монголд бизнес хийсэн хамгийн түрүүнд сурсан нь байхгүй😂😂

Davка profil fotoğrafı
Davка1 yıl önce

Байхгүй! 🤣🤣🤣

! Bayasaa ™ profil fotoğrafı
! Bayasaa ™1 yıl önce

харин тээнн байхгүй хаха

Benzer Videolar

БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД НУУРАА , ХУДГАА , ОВООГОО, ОВООЛГОО Ч АВНА Төгрөг нуур, Ухаа худаг... Баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль өөрөө бүтээсэн. Энэ бол Монгол түмнийг идэх хоол, өмсөх хувцастай байлгаж хэнээс ч дутахгүй хангалуун амьдруулах үндэсний баялаг. Надад уул уурхайн салбарт ашиг сонирхол огтхон ч байхгүй. Тийм учраас Ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байна. Энд аль нам, хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй. Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна. АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм.

Uchral Nyam-Osor

23,970 görüntüleme • 1 yıl önce

30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газараа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 👇 Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү.

Х.Нямбаатар

96,520 görüntüleme • 2 yıl önce

5 настай охинтойгоо Гандангаас УБ каб дуудаад Элизабет хотхон гэсэн мэдэхгүй гэхээр нь Хоме плаза ороод заая гэсэн мэдэхгүй уб кабд удаагүй гэхээр нь өө настай хүн байна гээд тоосонгүй зза Шинэ гүүр давна гэсэн мэдэхгүй гэв за тэгвэл явж л бай заагаад л явж байя гэлээ тэгсэн хаа хамаагүй бүр урагшаа вогзал давхичихлаа яасын ах төвөөр явна гэсэн Тэр элизабетыг чинь би мэднээ мэдэлгүй яадын товчлоод орчихно гэснээ колонк др зогсоод бинзенгүй гэнэ тэхээр нь зза гээд тоосонгүй утасаараа оролдоод юм ч дугарсангүй (Ер нь дугарвал зандраад аймар ах байсан тэхээр нь аль болох дугай хүүхэдтэйгээ юм үзээд юу ч дугарахгүй яваад байлаа)Колонк др очерлож бхад нөгөө хүлээж бгаа хүн маань та 2 яав гээд ведио хийхээр нь бинзен хийж бна гэсэн чинь үйлчлүүлэгч нтрээ авахаас өмнө хийчихдэггүймуу гээд утасны цаанаас хэлж бна тэгсэн шууд орилоод л дайрчихсан би өөиийнхөө машинд бинзен хийж бна муусайн новшнуудаа энэ тэр гээд тэгээд тэр хүн маань ч уурлаад би за яахсын бэ настай хүнтэй гээд тасалсын за тэгээд Элизабетруу юун товчлох талын нэгээр тойроод Минт др ирээд буу гэлээ үгүй ээ аймар хүйтэн бна хүүхдээ дааруулчихна км энэ тэр яахуу яг л хүргээд өг би заагаад Локэйшн гаргаад өгөе гэсэн орилчихсон би сүүлдээ тэвчээр алдагдаад баргийн хүнтэй хэрэлддэггүй хүн чинь хэлэлцэж хэрэлдэхийн завсар хүргүүллээ!Замдаа аймар давхиа л орилоо л хүн дайрчих гээд ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг настай хүн энэ тэр гэж бодож болдоггүйн бналээ шүү!!!!!!!!!!!Охид эмэгтэйчүүд болгоомжтой бгаарай.Нилээн орилоод юм авч шидэх гээд бгаа юм шиг гар хуруугаа савчуулаад бхаар нь бичлэг гаргаад ирсэн хамаагүй зөөлөрч бгаа нь энэ охин маань аймар айсан ёстой муухай ах орж суунгуут л аймар эвгүй нь мэдэгдэнэ Дугараачгүй хүнтэй ингэж бгаа юм чинь

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

34,915 görüntüleme • 1 yıl önce

Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Бишимбаев өөрийн эхнэр үзэсгэлэнт сайхан Салтанат гэх бүсгүйг өөрийн ахын хоолны газар хэрцгийгээр дахин дахин зодсон байгаа юм. Газар ухан алдаад унахаар нь унтчихлаа гээд орхисон в. 12 цагийн хугацаанд үхэлтэй тэмцсэн түүнд хэн ч түргэн тусламж дуудаагүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний биед бүтэн хэсэг бараг үлдээгүйг шүүх эмнэлэг тогтоосон. Нөхөр харин үхтэл нь зодчихоод өөр өрөөнд хүмүүс дуудаж оройн зоог барьсан байгаа юм. Энэ хэрэг явдал Казахстан улсын охид бүсгүйчүүдийг цочроож, шүүх хурлын хором бүрийг улсаараа шүүж, бүгд дуу нэгтэйгээр бүсгүйн төлөө тэмцэж босч байна. Шүүхийн шударга бус байдалыг бүгд шүүмжилж, Бишимбаевыг бүх насаар нь хорих ял өгөхгүй бол улсаасаа дүрвэх хөдөлгөөнийг залуучууд зохион байгуулж байна #Saltanat #bishimbaev

ЗҮЛЭГЧИН ЗУЛ🌿🍀🍃

67,957 görüntüleme • 2 yıl önce

Холливудын студээс хамтран ажиллах урилга авсан нөгөө шуугиулаад байгаа Хятад нөхрийн бүтээл чинь энэ шүү дээ. Энэ AI бүтээлийг хийсэн залууг Лю Зыюй гэдэг. 29 настай, Хятад залуу. Хамгийн сонирхолтой нь кино урлагийн ямар ч боловсролгүй, өмнө нь галт тэрэгний жолооч хийдэг байсан жирийн залуу. Эцэг эх нь гэр бүлийнхээ жижиг зочид буудлын сурталчилгаа хийлгэхээр гуйснаас AI видеотой танилцсан гэдэг. Тэгээд сонирхлоороо хийсээр "Zombie Scavenger" нэртэй 3 минутын богино кино бүтээжээ. Зардал нь? Ердөө 3,000 юань буюу 440 доллар. Хугацаа нь? 10 хүрэхгүй хоног. Концепц, дүр, зураг авалт, эвлүүлэг, бүр хөгжим хүртэл — бүгдийг ганцаараа хийсэн. Үр дүн нь дэлхий даяар 60 сая үзэлт. Холливудын нэртэй AI продюсер PJ Accetturo "Сүүлийн жилүүдэд үзсэн хамгийн шилдэг богино киноны нэг. Энэ найруулагчийг хэн нэгэн олж өгөөч, би ажилд авмаар байна" гээд бүх интернетээр эрэн хайлт зарласан. Хамгийн инээдтэй нь залуу маань холбогдох мэдээллээ хаана ч үлдээгээгүй байж 😄 Түүний онцлог нь техникээсээ илүү сэтгэлгээндээ. Тэр AI-д зүгээр л юу болохыг хэлдэггүй. Яагаад болж байгаа, дүр нь юу мэдэрч байгаа, үзэгч ямар мэдрэмж авах ёстойг тайлбарлаж өгдөг. Өөрөөр хэлбэл "хөдөлгөөн + сэдэл + мэдрэмж" гэсэн зарчмаар ажилладаг гэнэ. Өнөөдөр техник биш, бүтээлч сэтгэлгээ л чухал болжээ. Амт, мэдрэмж, storytelling чадвар л хамгийн үнэтэй зүйл болж

Adiya.G

10,612 görüntüleme • 3 ay önce

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 görüntüleme • 1 yıl önce

УЛААНБААТАРЫН ҮДЭШ дууг дуулаад дагаад уйлаад байхаар үгтэй биш тээ😅😅 Энэ дууг хятадаар хуулбарлахдаа дахилтнаас бусад үгийг өөрчилж дуулсан байдаг. Улаанбаатарын үдэш Хятад хувилбар үг👇 Нэгэн газар бий маш хол, маш хол тэнд салхи бий эртний уудам тал нутаг бий. Бахархалт эхийн алсыг ширтсэн харц Тана /Эмэгтэй хүний нэр, Тана эрдэнэ/ -ийн намуухан үгс сэтгэлд уяран эгшиглэнэ. Улаанбаатарын шөнө ийм намуухан, ийм намуухан дуу аяархан эгшиглэж, салхи зөөлөн үлээнэ. Улаанбаатарын шөнө ийм намуухан, ийм намуухан дуулж буй хүн нь нулимс унагаж үл болно нулимс унагаж үл болно. Тал нутгийг сүлжин исгэрэх салхи минь түр азнаач. Би чамд чимээгүйхнээр хэлье Би дарсанд халамцжээ Улаанбаатарын шөнө ийм намуухан, ийм намуухан салхийг ч хүртэл юу ч сонсогдохгүй, сонсогдохгүй. Тэнгэрийн хаяа руу хөвөх үүлс минь түр азнаач. Би чамд гүйх зуураа хэлье Би эргэж харахгүй ээ Улаанбаатарын шөнө ийм ойрхон, ийм ойрхон үүлсийг ч хүртэл юуг ч мэдэхгүй мэдэхгүй. Улаанбаатарын шөнө ийм намуухан, ийм намуухан салхийг ч хүртэл юу ч сонсогдохгүй, сонсогдохгүй. Улаанбаатарын шөнө ийм ойрхон, ийм ойрхон дуулж буй хүн нь үесхэн нулимс унагаана. "Улаанбаатарын үдэш" дууг 1985 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржаяыг, үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Пүрэвдоржийн Сандуйжав зохиосон. Энэ дууг Б.Бадар-Ууган анхлан дуулж, удалгүй "Инээмсэглэл" хамтлаг дуулжээ. 1987 онд Чингис хаан хамтлаг Хятадад тоглолт хийсний дараа энэ дуу өргөн тархсан. 2004 онд Жиа Жанкэ "Дэлхий" кинондоо зориулж Хятад хувилбарыг нь найруулсан бөгөөд гол дүрийн жүжигчин Жао Таог дуулуулсан. Надад төрсөн сэтгэгдэл бол: гансран санах хүний нутгийг, харьж болохгүй өөрийн нутгийг, очиж үзээгүй өвгөдийн нутгийг , мөн тэр нутагийн намуухан бас сайханыг дуулж байгаа нь нэг л гунигтай. Тиймээс энэ хятад хувилбарыг нь сонсоод уйлж болох байх аа.

🇲🇳Жолли X JoLLy🇰🇷

14,971 görüntüleme • 6 ay önce

ИСГЭЛЭН БАЙЦАА - SAUERKRAUT Идшээ бэлдчихээд ид сайхан идэж ууж байх үед нь нэгэн сайхан амттай, ашигтай бактериудтай, махыг сайхан шингээхүйц мэдээлэл оруулъя. Байр эзлүүлбэл энэ бүтээгдэхүүн бол өнөө үед хэрэглэж буй пробиотик бүтээгдэхүүнүүдийн нилээн дээгүүрт бичигдэнэ, хийхэд ч амархан. Сүүний хүчил нь хүнсний нэмэлтийн E270 кодтой хүнсний нөөшлөгч бодис гэдгийг урд хаана ч билээ дурдсан. Тэгвэл Германы үндэсний хоолны төрөлд ордог энэхүү исгэлэн байцаа нь яаг энэ нөөшлөх үйлчилгээг харуулсан нэг томоохон бүтээгдэхүүн. Зөвхөн Германд ч гэлтгүй, Англи, Европын орнууд, Орост энэ байцаа маш алдартай. Намайг хүүхэд байхад ихээ том модон торхонд дүүрэн байцаа хийж дараад л, өнөөх нь хэд хоног шуугиж исээд л их сүрхий нүсэр ажил болдог байлаа. Өвөрмөц, исгэлэн амттай. Даршлаж исгээд шилэн саванд савлаж зоорилоод өвөлжингөө иднэ. Ямар ч хүнсийг дараа хэрэглэх гэж хадгалах эрмэлзлэлийн дагуу заавал шинэ бүтээгдэхүүн үүсч байдаг. Байцаа нь багахан хэмжээний нүүрсуснаас бүтдэг, 90 гаруй хувийн усны агууламжтай тул ахуйн нөхцөлд удаан хадгалах боломжгүй ургамал. Хүнсний бүтээгдэхүүн ус их агуулж байх тусмаа л хадгалах хугацаа богиносоно. Байцаа хадгалах шилдэг аргын нэг бол энэ исгэх арга. Бага зэрэг давсалсан байцааны исэлтийн эхний үе шатанд Klebsiella , Enterobacter зэрэг анаэроб буюу агааргүй орчинд үрждэг бактериуд нь исгэх процессыг эхлүүлж бусад бактериуд үржих таатай орчинг бий болгож хүчиллэг орчин үүсгэж эхэлдэг. Хоёр дахь үе шат нь Leuconostoc mesenteroides болон бусад Leuconostoc - бактериудын үйлчлэлээр хүчиллэгийн түвшин огцом ихэсгэдэг бол сүүлийн шатанд Lactobacillus brevis , Lactobacillus plantarum зэрэг төрөл бүрийн лактобациллийн төрөл зүйл нь байцаанд үлдсэн чөлөөт сахарыг исгэж, сүүний хүчил үүсч буй тул рН-г улам бууруулдаг . Анзаарч байгаа бол дээрх үйл явцуудад зөвхөн байцаанд агуулагдах энгийн нүүрсусууд дээрх бактериудын нөлөөгөөр сүүний хүчил үүсгэх ба энэ нь бусад хордлого үүсгэгч бактериудын өсөлтийг найдвартай дарангуйлснаар өвөлжин исгэлэн байцаагаа санаа зоволтгүй хадгалж идэх боломжийг олгодог. Байцаа исгэх гэлтгүй ногоо даршлахад модон, хуванцар, шилэн материалтай сав суулга тохирдог. Дотроо их хэмжээний сүүний хүчил үүсдэг тул хөнгөнцагаан, металл саванд дарахад үүссэн сүүний хүчил нь металлтай урвалд орж өөр бодис үүсгэн байцааны амтыг ч тэр, даршилсан саваа ч тэр будаа болгоно 😂 Аль ч төрлийн ногоо даршлах явцад ногоонд агуулагдах сахарыг сүүний хүчил болгон хувиргахыг дэмждэг бөгөөд энэ арга нь зөвхөн исгэсэн байцаанд бус кимчи, бусад төрлийн даршилсан ногоо хийх гол арга. Сүүн хүчлийн бактериудын агууламж нь байдаг тул пробиотик бүтээгдэхүүнд тооцогддог. Исгэлэн байцаа нь витамин В6, витамин С, витамин К-ийн найдвартай баялаг эх сурвалж болдог тул ингэж байцаагаа хадгалж хэрэглээрэй. Өөр ногоо даршлахад цууны хүчлийг бол нөөшлөх зорилготойгоор тодорхой багахан хувийг шүүсэнд хольдог. Энэ үед цууны хүчил нь исэлтийн эхэн үед байх эмгэгтөрөгч бактериудын үржлийг дарангуйлах ба цаашид сүүн хүчлийн бактериудын өсөлтийг дэмжихэд чухал орчинг бүрдүүлж өгдөг, энгийн жишээ бол шилтэй өргөст хэмх 😋 Исгэлэн байцаа нь байцааг хадгалах шилдэг аргуудын нэг. Хүнсний Инженер О.Гал-Очир

Мандарваа

28,011 görüntüleme • 1 yıl önce

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 görüntüleme • 5 ay önce

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр

Ганболдын Лхагвадорж

42,751 görüntüleme • 7 ay önce

ГЕРМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНГОЛ УЛСАД САНУУЛГА ИРҮҮЛЭВ Энэ бол энгийн нэг бизнесийн маргаан биш. Энэ бол хөрөнгө оруулагчийн итгэлийг урвуулан ашиглаж, түүнийг дээрэмдэж, шударга ёсыг гутаасан түүх юм. Герман Улсын хөрөнгө оруулагч Монгол улсад сайн санааны үндсэн дээр, итгэл өвөрлөн, хөрөнгө оруулахаар орж ирсэн. Гэвч тэрбээр хамгаалалт биш, харин хууран мэхлэлт, хориг саад, олон жилийн турш шийдэгдээгүй хохирлыг амссаар ирлээ. Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарсан хэдий ч шийдвэрийн бодит хэрэгжилт хангагдаагүй хэвээр байсаар байна. Шийдвэр хэрэгжихгүй бол хууль дээдлэх ёс үгүй болдог. Энэ бол нэг хөрөнгө оруулагчийн, нэг өмчийн, нэг маргааны асуудал биш. Энэ бол Монгол Улс хариуцлагатай байж, шударга ёсыг хамгаалан, олон улсын хөрөнгө оруулагчдын үнэнч, найдвартай орчин байж чадах эсэхийг шалгасан бодит сорилт юм. “Бату Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Батзаяа Улаанбаатар хотын Зайсан дахь томоохон орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор Герман хөрөнгө оруулагч Флориан фон Тухерт хандсан юм. “Герман Монгол Пропертийз” ХХК Монгол улсад их хэмжээний хөрөнгө оруулахаар тодорхой бизнес төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төслийн санхүүжилтийг герман тал бүрэн хариуцаж. харин “Бату Констракшн” ХХК газар эзэмших эрх болон холбогдох орон нутгийн зөвшөөрлүүдийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байна. Эхэндээ бүх зүйл хууль ёсны мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ түүний цаана ноцтой зөрчил, эргэлзээ хэдийнэ үүссэн байлаа. Төслийн хэрэгжилтийн төгсгөлийн шатанд “Бату” газар эзэмших зөвшөөрлөө сунгаагүй бөгөөд үүний улмаас талуудын харилцаанд ноцтой ан цав сууж эхэлсэн ба харилцаа доройтохтой зэрэгцэн төслийг булаан авах, хөрөнгө оруулагчийг шахан гаргах, мөн санхүүжүүлэгч талыг хохироох зорилготой ажиллагаа өрнөсөн. Ноён Батзаяа Байгаль орчны сайд асан эцгийнхээ улс төрийн нөлөөг зэвсэг болгон ашиглаж газрыг хувийн ашиг хонжоо олохын тулд булаан авч, хууль ёсны хөрөнгө оруулалтыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болгон хувиргасан. Энэ бол ёс зүйн өчүүхэн алдаа биш, энэ бол шударга хэлцэл, хууль ёсны хөрөнгө оруулалтын эсрэг улс төрийн нөлөөг зэвсэглэн ашигласан увайгүй үйлдэл. Хууль дээдэлсэн аль ч тогтолцоонд ийм үйлдлийг нэн даруй шалгаж, бүрэн хариуцлага тооцож, ял шийтгэл хүлээлгэх ёстой. Монгол Улсад бодитой эрх зүйн хамгаалалт хангагдаагүй тул “Герман Монгол Пропертийз” ХХК Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхэд арбитрын журмаар нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй болсон. Арбитрын ажиллагаа ид үргэлжилж байх үед “Бату Констракшн” ХХК нь хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл, оролцоо, мэдэгдэлгүйгээр нууц үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэрээр “Хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор “Глобал Бридж Констракшн” компанийг төсөлд татан оролцуулж, дуусаагүй барилгуудыг “Глобал Резиденс” нэрээр дахин бүртгүүлсэн нь хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төслийн хяналтыг өөртөө шилжүүлэн авах зорилготой алхам байсан гэх үндэслэлтэй.. Энэ бол бизнес түншүүдийн энгийн зөрчил биш. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хөсөр хаяж, хууль ёсны хамтын ажиллагааг санаатайгаар нураасан, луйврын цэвэр жишээ юм. Герман хөрөнгө оруулагч төслийг бүрэн санхүүжүүлж, эрсдэл, ачааллыг дангаараа үүрсэн байхад “Бату Констракшн” болон “Глобал Бридж Констракшн” нар түүний хөрөнгөөр бий болсон төслийн хөрөнгийг завшин, хяналтыг булаан авахыг оролдсон байна. “Бату” энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, “Глобал Бридж Констракшн” түүнд санаатайгаар нэгдэхдээ хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл байгаагүйг, төсөл маргаантай байгааг, мөн “Бату” хууль зөрчиж байгааг мэдсээр атал уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Энэ бол ил цагаан, ёс зүйгүй хуйвалдаан байлаа. Тэд үүнийг зүгээр нэг бичиг цаасны маргаан мэт харагдуулахыг оролдсон бөгөөд “Бату” болон “Глобал” дуусаагүй барилгуудын бүртгэлийг ашиглан төслийн хяналтыг хууль бусаар шилжүүлж, хөрөнгө оруулагчийг төслөөс шахан гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй, тэд танхай этгээдүүдийг оруулан, тэднээр барилгын цоож цуургыг солиулж, сүрдүүлэг, эмх замбараагүй байдлаар дамжуулан төслийн хяналтыг хүчээр булаан авсан. Ийнхүү хөрөнгө оруулагчийн эрх ноцтойгоор зөрчигдөж, түүний хууль ёсны байр суурь үгүй болсон бөгөөд түүний итгэлийг хамтрагч нь өөрийн ашиг сонирхолд ашигласан байна. Тэд энэ хэрэгт хөрөнгө оруулагчийг хууль ёсны ашиг хүртэх эрхээс нь салгах зохион байгуулалттай ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн хуйвалдааны шууд хамсаатнууд болсон юм. Монгол улсад шийдвэр гүйцэтгэл авлигаас болж гацаанд орсон. Энэ хэрэг зөвхөн төсөлд оролцсон аж ахуйн нэгжээр хязгаарлагдахгүй, уг хэрэгтэй холбогдсон Шүүхийн сахилгын хорооны даргаар ажиллаж байсан этгээд маргаантай хөрөнгөн дэх нэг орон сууцыг хахууль хэлбэрээр авсан гэж үзэх үндэслэл байна. Энэ бол өчүүхэн зөрчил огт биш, харин ил тод илэрч буй авлигын шинжтэй ноцтой үйлдэл юм. Тогтолцоо нь шударга байдал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах үүрэгтэй атал маргаантай хөрөнгөтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнууд нөлөөнд автдаг тохиолдолд шударга ёсны үндэс өөрөө ганхаж байна гэсэн үг. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор нөлөөлөлд автах нөхцөл бүрдвэл шүүх нь эрхийг хамгаалах чиг үүргээ алдаж, харин ч эрх зүйн зөрчлийг өөгшүүлэх хэрэгсэл болж хувирна. Тогтолцоо нь хууль ёсны шийдвэрийг биш, буруутай этгээдүүдийг хамгаалж эхлэхэд шударга ёс үхдэл болж хувирдаг нь жам. Талуудын хооронд үүссэн маргааны хохирол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн санхүүгийн алдагдал биш, энэ бол Монгол Улсын нэр хүндэд учирч буй ноцтой хохирол юм. Энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. Хэвлэл мэдээлэл, хууль зүйн шинжээчид, бизнесийн хүрээнийхэн, хөрөнгө оруулагчид бүгд ажиглаж байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн ашиг олох боломжийг эрэлхийлдэггүй, тэд өөрсдийн эрхийн хамгаалалт, гэрээний биелэлт, авлигын шийтгэл, дарамт, сүрдүүлгээс ангид байх боломжоо баталгаажуулахыг хүсдэг. Хууль ёсны хөрөнгө оруулагчдыг хамгаалж чадахгүй, эсвэл хамгаалахыг ч хүсэхгүй улс орны нэр хүнд дэлхийд ноцтойгоор унаж, хөрөнгө оруулагчдын итгэл бүрмөсөн алдарна. Хэрэв асуудал үргэлжилбэл, олон улсын шүүхэд хандах ажиллагаа явагдаж, ICSID болон бусад олон улсын хэрэг үүсэх нөхцөл бүрдэх бөгөөд маргаан сунжрах тусам Монгол улсад гарах хохирол улам ихсэж, энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдын бус Монголын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ хэрэгт хууль бусаар оролцсон хүмүүс хариуцлагаас мултарч байхад ямар ч улс хөгжинө гэж үгүй. Шударга хөрөнгө оруулагч олон жил тэмцэх ёсгүй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг цөөн хэдэн хүний үйлдлээс болж хөгжих бүрэн боломжтой Монгол Улсын ирээдүй гацах ёсгүй.Энэ бол ард иргэдийн чадамжийн асуудал биш, хууль бус үйлдэлтэй тэмцэхгүй, хуулийг шударгаар, хатуу хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гашуун үр дагавар юм. Европын орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад өнөөдөр ч хөрөнгө оруулахад бэлэн хэвээр байна. Герман улс уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орон, харин Европын Холбоо бол дэлхийн хамгийн том, хүчирхэг эдийн засагтай улсуудыг нэгтгэсэн төв билээ. Монгол Улс хөгжил, шударга ёсыг зэрэг авч явах бүрэн боломжтой. Гагцхүү хуурч мэхлэх, саад хийх, эрх мэдлээ урвуулан ашиглах, шударга хөрөнгө оруулагчдыг үргээдэг хуулийн хэрэгжилтийн доголдлыг даруй зогсоох шаардлагатай. Хэрэв Монгол Улс шийдвэртэй алхам хийж чадвал хөрөнгө оруулагчдын итгэлийг саргээж, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн үүдийг нээж чадна. Харин арга хэмжээ авахгүй бол шударга ёс бүрмөсөн алдагдаж, авлига шийтгэлгүй үлдэж, авлигачид ял завшдаг орон гэсэн хатуу мессеж дэлхий нийтэд түгэн тархах болно. Редакцын бус нийтлэл

Budragchaa Serdamba

13,436 görüntüleme • 1 ay önce

ИХ НАРАН УЛСАД -Тэнгэр дэлбэрчих шиг санагдсан. Тэр үед 8 настай байсан Кейко гуай ийнхүү ярив. Япон улсын Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрснээс хойш 80 дахь жилийнхээ түүхийг хүн төрөлхтөн үзэж байна. Нелсон Мандела санаачлан үүсгэсэн "The Elders" клубын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Хирошимад болсон юм. Бид өргөн бүрэлдэхүүнтэй тэнд дөрвөн хоног ажиллав. Тус хотын удирдлага, хүмүүс халуун дотноор угтан хүлээж авлаа. 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө. Хирошима хотын наранд уяссан тэнгэрт 8 цаг 15 минутад, 800 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрчээ. Тус хотын хүн амын бараг гуравны нэгээс илүү хувь нь нүд ирмэхийн зуур амь насаа алдаж. -Тухайн үед нас барагсдыг үлдэгсэд нь азтайд тооцож байв. Түлэгдсэн, шархадсан хүмүүсийн өвдөлт, зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Юу болсныг хэн ч мэдээгүй. Ээж түлэгдэж зовсон хүмүүсийг асарч, аав цогцос шатаах ажилд өдөржин шөнөжин дайчлагдан, ах минь түлэгдэлдээ шаналж, би хүмүүст ус дөхүүлж гүйдэг байлаа. Хот тэр чигтээ галд автаж, хар бороо орж хүн бүр гайхаж байв. "Ус, ус" гэж ёолон орилох бас галд шатсан хүмүүсийн цогцсоор гол дүүрсэн. Сүүлд гэрээсээ би ганцаар үлдсэн гэж Кэйко эмээ ярилаа. Бид олон асуулт асууж тухтай ярилцав. Хуруувч шиг жижиг тэр эмээ уг гамшгийг биеэр туулсан хүмүүс жилээс жилд цөөрсөөр, тэр аюулыг ярьж хэлэх хүн дуусч байгаад их санаа нь зовж байв. Үе үе бидэнд -Та бүхэнд, танай байгууллагад итгэж байна, халуун цөмийн аюулыг холдуулж өгөөрэй гээд л. Тэр аймшиг тохиосноос хойш одоо дөрөв дэх үе нь мэндэлж байгаа аж. Хэцүү цагийн тухай хэлэх сануулах эмээ өвөө, өвгөд хөгшид байна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Зовлон их үзсэн, биеэрээ тэр бүхнийг туулсан хүн ямар мундаг хүнлэг, уужим, тэлмүүн өршөөх сэтгэлтэй болдог юм бэ! Дахиад ирэхэд нүүр гартаа сорвитой тоотой энэ хөгшид бүр цөөрвөл яана даа. Тэр ахмадуудын ярьсан зүйлүүд, олон удаа гол зурсан боловч Кэйко гуайн үгэн дундаа хавчуулсан нэг санаа миний зүрхэнд бүр ойрхон туссан юм. -Үхэж үрэгдэхийн зовлон хэцүү. Гэхдээ гадуурхагдах гэдэг бүр хэцүү гэж. Хирошима, Нагасаки хотод, бас ойрхон амьдарч байсан залуус хүүхдүүдээс хүмүүс "цацрагийн өвчтэй, нөлөөтэй" гэж дөлөх, зай барих зовлон хамгийн хэцүү нь байж дээ. Олон жил тэд айдас хүйдэстэй, хараа доогуур явж. Өөрөөс нь огт болоогүй, амьд үлдсэн боловч сүүдэр адил дагах гачлан, олны сэтгэл зүй. Ялангуяа залуус бие биендээ хайрлаж дурлах, гэр бүл амьдрал зохиох, төрөх ирэх үр хүүхэд гээд сэтгэлийн их зовлонд унадаг байжээ. -Эрхтэн бүтэн, эрүүл хүүхэд төрөх болов уу, хожим өвдөж зовох болов уу гээд л. -Яаж яваад цацрагийн хордлоготой хүнтэй таарчихав гэх ярианд олон зүрх ташраараа хайруулдаг байж. Одоо ч байдаг бололтой. "Little Boy" буюу жижиг хүү, "Fat Man" буюу тарган эр гэх атомын хоёр бөмбөгийг нэг хоногийн зайтай Япон улсын хоёр хотод хаясан. 1945 оны төгсгөлөөр тооцоход тус бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 246 мянга давж байжээ. Хирошима хотод байрлах музейг захирал нь өөрөө угтан тайлбарлаж үзүүлсэн юм. Нүдээр харж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсож байж бодит ойлголттой болох газрын нэг энэ байв. Үзмэр үзээд гарч яваа хүмүүсээс аньсага хуурай хүн ховор байсан. Дөрвөн тонн орчим жинтэй, гурван метр урттай нэг нь том хүний, нөгөө нь бага хүүхдийн өндөртэй тэнцэх тэр хоёр бөмбөгийн уршиг 80 жилийн хойно ч сая сая зүрхийг хайлуулсаар л. Өглөө хичээлдээ явсан Шигэрү хүүгийн үдийн цайных нь сав үлджээ. Доторх цагаан будаа нь дүүрэн боловч харалж шатжээ. Ээж аав, ах эгч дүү гэр бүлээрээ зэрэг сүйрэхийн зовлонг олон олон айл өрх амсчээ. Гурван настай Шиничи хүү гэрийнхээ гадаа тоглож байж. Шатаж түлэгдсэн хүү тэр өдрөө амьсгал хураажээ. Гашуудалд автсан аав нь хүүгээ дуртай тоглоом болох унадаг дугуйтай нь цуг гэрийнхээ хажууд нүх ухаж хөдөөлүүлж. Хожим хүүгийн цогцсыг гэр бүлийнх нь оршуулгад нийлүүлж, шатаж зэвэрсэн дугуй нь Энхийн музейн үзмэр болжээ. Садако охины түүхийг дэлхий мэднэ. Хоёр настай байхдаа атомын бөмбөгийн аюулд өртжээ. Хурдан гүйдгээрээ алдартай, авъяаслаг хөөрхөн охин нэг л өдөр цацрагаас үүдсэн өвчин нь сэдэрч хүндэрчээ. - Мянган цаасан шувуу хийвэл амьдарна гэх домгийг сонссон охин эмнэлгийн өрөө дүүртэл цаасан тогоруу урласаар 12 настайдаа өөд болжээ. Тэр охины цаасан тогорууд одоо ч амьдралын төлөөх, энхийн төлөөх билэгдэл болсоор. Мянга мянгаараа цаасан шувуу Хирошимад ирсээр. Атомын бөмбөг унасан газрын цөөн мод дахиж навчилж цэцэглэсэн гайхамшиг энд тохиожээ. Амьдрал ямар ч аюулыг давдгийн билэгдэл. Улс бүр, хот бүр тэдгээр модны үрийг авч хотдоо, нутагтаа суулгадаг заншил тогтжээ. Харин тэр олон улс, зуу зуун хотын дунд Монголын нэр алга байв. Интернэтийн хялбар захиалга, үйлчилгээ цахимд бэлээхэн байна. Мөн Энхийн төлөө Захирагч нар гэсэн хөдөлгөөн энд байх. 166 орны 8.479 хот суурин энд нэгджээ. Манайхаас захирагч бүхий хот суурин бүр энэ холбоонд нэгдэж болох нь. Захиа, уриалгаа бидэнд өгөв. Дээр нь хаяг код нь байгаа. Миний нүүр ном-FBд байршсан. Харилцаа холбоо тогтоож болох юм. Японд ирж очдог түнштэй болно гэсэн үг. "Хирошима давтагдах ёсгүй" гэх Мэдэгдлийг бид хурлаасаа гаргав. Цөмийн зэвсэгтэй улсуудын удирдагч нарт хаяглаж хүргүүлэв. Азаар цөмийн зэвсэгтэй улсын тоо нэг оронтой тооноос даваагүй байсаар. Цөмийн зэвсэг шиг хэрэггүй юм л энэ дэлхийд алга. Бидний үед үүссэн юм. Бидний үед дуусаасай билээ. -Дэлхийгээс цөмийн зэвсгийг салгаж өгөөрэй гэж Цөмийн зэвсэгт өртөгсдийн холбооны төлөөлөл бидэнтэй уулзахдаа аминчлан захисан юм. Дэлхий цөмийн зэвсэггүй болох бол үл гүйцэлдэх зүйл биш юм. Нэг үе цөмийн цэнэгт хошуу 70.000 хүрч байсан. Олон нийтийн шаардлага, тодорхой удирдагчдын манлайлал оролцоогоор энэ тоо 5 дахин буурч 13.000 орчим үлдээд байгаа юм. Эхлээд Америк, Орос, Хятад гурван улс цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 500 хүртэл бууруулах, дараа нь тэр есөн улс цөмийн зэвсгээ устгах. Ийм л дараалал байгаа юм. Монгол бол энэ талбарт дэлхийн дайд нэрээ гаргасан орон. Цөмийн зэвсэггүй болон аюулгүй байдлын статусаа НҮБ-ээр, Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаар давхар давхар баталгаа гаргуулж чадсан цорын ганц тусгаар, эрх чөлөөт улс шүү. Цөмийн зэвсгийн хор хөнөөл, учруулах аюул улам нэмэгдсэн боловч тэр тухай олны ойлголт сэрэмж ихээр багасчээ. Алтайн зэлүүд уулсын дунд сум, сургуулиараа цуглаж цөмийн зэвсгийг эсэргүүцээд жагсаж явсан үе бидэнд бий. Алдаа эндэгдэл гарч цөмийн дайны аюул тохиох, аюулт зэвсгээр дэлхийг хуйхалж мэдэх, цөмийн харанхуй, цацраг идэвхт өвлийг авч ирэх хэнээтнүүд байсаар байна. Хориглосон, бууруулах гэрээ хэлэлцээр бараг бүгд хугацаа нь дуусч, шинэ хүчтэй зэвсгээр хөөцөлдөх популизм газар авлаа. Цөмийн цэнэгт хошуу хүний хяналтаас гарах аюул ч бодитой бий болов. Хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл бүгд устах аюултай зэвсгийг хаяа хатавчиндаа хадгалаад амар сайхандаа жаргах боломж хэнд ч байхгүй. Ийм гайг мэдсээр, харсаар байж -Та нарын ирээдүй аюулгүй, баталгаатай байна гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ. Цөмийн зэвсгээс ангид эх дэлхийтэй болох зорилго бол бүх нийтийн үйлс юм. Япон Улсы Ерөнхий Сайд Шигэрү Ишиба биднийг цаг гарган, албан өргөөндөө найрсаг хүлээн авав. -Энэ зовлонг биеэр амссан цорын ганц орны хувьд Та бүхний ариун зорилгод манай улс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр онцлон ярив. Бүс нутгийн болон дэлхийн олон асуудалд санаа чилээж яваа зангарагтай энэ орны Засгийн Газартай хамтарч ажиллах зүйл цөөнгүй байгаад бид санал нэгдлээ. НҮБ-ын гишүүн орнуудын намрын дээд түвшний цугларалтын үеэр хийж болох ажлаа ч хэлэлцэж амжив. Хуучин, дотны анд Абэгийн үеийн танилууд холоос гүйж ирэн тэврэлдэж уулзав. Заримтай нь зоог барьж тухтай хөөрөлдлөө. Газар газар сайн найз нөхөдтэй явах чинь их аз юм. Уулзаж учирсан бүхэнд -Миний Эх орон, ард түмэнд шийдвэрлэх үед, хүнд цагт дэмжиж тусалсанд баярлаж талархаж явдгаа хэлэв. Одоо ч Япон Монголын ойр дотно, нэгнээ дэмжсэн ойлгосон харилцаа ус агаар мэт хэрэгтэйг сануулж, манай орны стратегийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх учир зүйг тайлбарлан ярив. Ерээд болон хоёр мянгаад оны эхээр Монголыг гэдэг байсан улс төрчдийн нэг үе солигдож, шинэ үе гарч ирж байгаа чухал цаг хугацаа. Японд байгаа Өмнөд Монголын сайхан ахан дүүстэйгээ гэр хотлоороо цуглаж идээ ундаагаа хувааж, яриа хөгжөөж суух нэн таатай байлаа. Их байсан Монголын эрэмгий охид хөвгүүд хаа сайгүй нэг айлын хүүхдүүд шиг уулзахаас илүү жаргал гэж хаа байхав. Хоёр жилийн дараа Японд цуглаж Дэлхийн Монголчуудын Холбоо наадмаа хийхээр ярилцлаа. Сайн санаат олны оролцоо, дэмжлэгээр дэлхийгээр тарсан монголчууд удахгүй баяртай уулзалдахын ерөөл өргөе. Хэдэн жил өргөөнд нь үзээгүй сумо бөхийн барилдааныг дэвжээний эзэн, тусч дүү Дашнямын буянаар ойроос харж сэтгэл баясав. Тус дэвжээний бөхчүүд, ирээдүй өнгөтэй харагдаж байв. Манай нөхөд буцсан боловч миний томилолт Токио хотноо үргэлжлэв. Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, 3 мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цааз гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм. Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпийн өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргаж байжээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ. Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. Асахи, Токио, Майничи шинбун гээд нөлөө бүхий гурван сонины редакци, Киодо Цусин агентлаг тусгайлан цаг авч уулзалт ярилцлага хийв. Мөн Хэвлэлийн Үндэсний Хүрээлэн, Гадаад сурвалжлагчдын холбооны гишүүдтэй уулзаж яриа хэлэлцүүлэг хийлээ. Ришшио Их сургуульд тусгайлан уригдаж уг сэдвээр лекц уншлаа. НҮБ-ын Их сургуульд ч зочлов. Япон улсын Хууль зүйн сайд нь цаг гаргаж хүлээж авч уулзлаа. Маш эрч хүчтэй, чадварлаг гялалзсан, хол явах залуу улс төрч болох нь шууд мэдрэгдэж байв. Цаазын ялын асуудалд ихэнх оронд төрийн тэргүүн нь эдэлдэг эрхийг энд Хууль зүйн сайд нь хэрэгжүүлдэг. Уулзалт яриа англи хэлээр ажил хэрэгч болж өндөрлөв. Гадаад яамных нь хариуцсан сайд, дипломат ажилтнуудтай мөн нээлттэй уулзалт хийлээ. Япон бол бүх талаар бүс нутагтаа, ялангуяа хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө, хүмүүнлэгийн үйлсээрээ үлгэр жишээ болдог орон. Цаазын ял бол энд амаргүй сэдвийн нэг. Манай эриний 700-1100 жилийн хооронд бүтэн дөрвөн зуун дамжин цаазын ял хэрэглээгүй орон бол Япон. Тухайн үед тийм улс дэлхий дээр цор ганц Япон байсан гэж зарим нь үздэг. Цаазын ялыг тойрсон асуудлыг нээлттэй болгох, уг ял нь тус орны харгис хэрцгий, хүнлэг бусаар хүнтэй харьцахыг хориглосон Үндсэн Хуулийнх нь зарчимтай хэрхэн нийцдэг, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх асуудлаар санал хураалтад оролцдог байдал гээд цөөнгүй анхаарах зүйл байгааг судлаач, идэвхтнүүд тойрч ярьж байв. Өмнө нь Япон улсын Хууль Зүйн Сайд байсан эрхэм тус орны парламентад дахин сонгогдож цаазын ялыг халахын төлөө гол хүний нэг болж ажиллаж байгаа нь бахархууштай. -Таны айлчлал энэ асуудлаар Их Наран улсад шинэ давалгаа үүсгэж чадлаа, бид хичээнээ гэсэн баяр талархлын үгийг чамгүй сонслоо. Японд Хакамада гэх хүнд тохиосон хэрэг явдлыг олон нийт андахгүй. Тэр хүн 1968 онд цаазын ял сонсчээ. Тэрээр дэлхийд хамгийн удаан хугацаанд цаазлуулах ялаа хүлээн шоронд хоригдсон хүнээр тооцогддог. 48 жилийн дараа шоронгоос суллагдсан боловч дахиад 10 жил хуулийн маргаан үргэлжилж 2024 онд эцэслэн дууссан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү тэрээр эгчийнхээ уйгагүй хөөцөлдлөг, хүний эрхийн олон байгууллага, идэвхтнүүдийн дэмжлэг тусаар гэм зэмгүй болохоо нотлуулж, хэрэг нь цагаадсан юм. Тэр үед Японд нийтлэг тогтсон ёсоор зургаан сарын дотор цаазын ялыг гүйцэтгэсэн бол өнөөдөр Накамада гуай амьд сэрүүн байхгүй байх байв. -Цаазын ял байгаа учраас бид хамгийн амар амгалан нийгэмд амьдарч байгаа юм гэж ярих хүн энэ оронд багагүй тааралдана. -Дахиад л Хакамада гуайн асуудал давтагдах юм биш үү гэхэд итгэлтэй "үгүй" гэж хэлж чадах хүн бас таарахгүй. Цаазын ял гэмт хэргийн гаралтыг багасгах нөлөөгүй нь тогтоогдсон зүйл. Харин ч цаазын ялтай оронд "би дүүрсэн хүн" гэх сэтгэхүйд гэмт хэрэгтэн автаж гэрч хохирогчийг алж устгах байдлаар улам хэрцгий харгис үйлдэл хийдэг. Хэрэв цаазын ялтай улс орон тайван амьдардаг юм бол Хойт Солонгос улс дэлхийн хамгийн амар амгалан орон болж таарах нь. Хүний эрхийн иж бүрэн хэрэгжилт цаазын ялгүй болсон өдрөөс л эхэлдэг. Цаазын ял бол төрийн аллага. Амьд явах хамгийн нандин хосгүй эрхээ төрдөө, шийдвэр гаргагч нартаа найддаг улс орны тоо дэлхийд улам цөөрсөөр байгаа юм. Хүний нийгэмд хүн л алдаа гаргадаг. Алдаанаас ангид хуулийн байгууллага, ажилтантай улс орон гэж хаа ч байхгүй. Мөн хүмүүсээс үүсэлтэй төрийн зам цусгүй байх боломжтой. Тийм ч ёстой. Өдгөө 144 орон цаазын ялгүй болсон бөгөөд 20 хүрэхгүй улс цаазын ял гүйцэтгэж байгаа юм. Хорьдугаар зуун гарахад цаазын ялгүй орны тоо хуруу дарам цөөн байв. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дунджаар нэг буюу илүү орон цаазын ялыг жил бүр халсаар байна. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл дахиад хагас зуун хүрэхгүй хугацаанд манай дэлхий ертөнц цаазын ялгүй болох боломжтой. Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө. 2025 оны 5 сар. Хирошима, Токио хот

ELBEGDORJ Tsakhia Mongol

29,100 görüntüleme • 1 yıl önce