Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Багануурын батарей хуримтлуурын станц өнөөдрийн байдлаар төвийн нэгдсэн системд 12476.9 МВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

21,548 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 11

Фото профиля Баагий.мн
Баагий.мн1 год назад

Хэдэн төгрөгөөр цахилгаан худалдаж аваад эргүүлээд хэдэн төгрөгийн өртөгтэй цахилгаан нийлүүлдэг вэ?

Фото профиля Elise Oyin
Elise Oyin1 год назад

Let all in creation call Yahweh the author of confusion before ALL BEING DONE IN CREATION TO PUT ELISE OYINKROMEINEIFA UNDER ANY BY CANCELING YAHWEH'S WORD SHE WILL ALWAYS BE ON TOP STAND N BE OF EFFECT EVEN 0.1% ever in the name of Jesus Christ of Nazareth u900gtefsfbaiCnYH

Фото профиля Гүн
Гүн1 год назад

Өрхүүдээс сэргээгдэх нарны тог авлаа гээд мөнгө авах аа болилдоо бид хэрэгэлсэнээл төлмөөр байна тэтгэвэр тогонд дуусчаад байна өө

Фото профиля Дугаар хорооны жирийн иргэн Б
Дугаар хорооны жирийн иргэн Б1 год назад

Усан цахилгаан станц чухал @morituimpex

Фото профиля Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач1 год назад

нэгж дээр анхаармаар байна. Нийлүүлж байгаа цахилгаан кВт.цагаар байдаг биз дээ

Фото профиля Mega
Mega1 год назад

Багануур гэснээс Багануурын Хэрлэн худалдааны төвийн 34%-н нийслэлийн хувьцаа үнэгүйдэхгүй биздээ? Нийслэл цаашид өмч хөрөнгөө үнэгүйдүүлэхгүй гэж та хэлсэн энэ хэвээрээ юу? @Enkhbayar_bat

Фото профиля Batbayar
Batbayar1 год назад

Болж байна шүү.

Фото профиля О.Пүрэвдорж
О.Пүрэвдорж1 год назад

Үнэн үү

Фото профиля GARMAA OD
GARMAA OD1 год назад

Нянгараа энэ бүтээн байгуулалт чамд огт падгүй шүү

Фото профиля Amarjargal.Kh
Amarjargal.Kh1 год назад

@Mashaa_MN Хойгуур гэр хорооллын хороо бүрт ийм цэнэг хуримтлуур (батарей) барьж болохгүй юу?

Фото профиля otgonbaatar zoljargal
otgonbaatar zoljargal1 год назад

$+*+#!djndndnf

Похожие видео

Хотын даргаар ажиллаж эхлээд эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд шийдэх ёстой гэдэг бодлого гаргасан. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр тус станц төвийн эрчим хүчний нэгдсэн системд 300 МВт эрчим хүч нийлүүлж эхлээд байна. Мөн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг мөн ашиглалтад оруулсан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил хэрэглээний үедээ 1700 орчим МВт, зун 700 МВт хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-5 төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажил бодитоор эхэлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны тавдугаар станцыг барьж, ашиглалтад оруулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай уг станц хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол болон шинээр барилгажуулах Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын 40 мянган өрхийг дулаан, 100 мянга орчим өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах юм.

Х.Нямбаатар

15,674 просмотров • 11 месяцев назад

Иргэдээ утаанаас салгаж, зардлыг хэмнэх бодит боломж байна. Жишээ нь Чингэлтэй дүүргийн 22-р хорооны иргэн Г.Ууганжаргал сүүлийн хоёр жил нүүрс түлээгүй. Гэрт нь яндан байхгүй. Зөвхөн нарны илчээр гэрээ дулаацуулж, цахилгаанаа бүрэн шийдсэн байна. Тог тасарна гэж байхгүй. Өвөлдөө нүүрстэй, нүүрсгүй гэж айхгүй. Хамгийн гол нь сар бүрийн цахилгааны зардал эрс багассан байна. Цаашлаад нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломж байна. Нарны эрчим хүч гэдэг “болохгүй юм” биш. Болчихсон юм. Гэтэл энэ боломж, шийдлийг 14 шат дамжлагатай журмаар хаачихсан. Энгийнээр нарны илчээр тог, дулаанаа шийдэхдээ хүртэл төрөөр заалгаж байна. Тийм учраас "ЧӨЛӨӨЛЬЕ!" санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчинд чөдөр, тушаа болсон 14 шат дамжлага, 1 жилийн хүлээлтийг цуцалж байна. Эхний үр дүн болгож нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлыг маргаашдаа багтаан төвийн системд холбож орлого олдог болгоно. #ЧӨЛӨӨЛЬЕ!

Uchral Nyam-Osor

24,220 просмотров • 9 месяцев назад

ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧ 2024 ОНООС ХҮНДЭРНЭЭ гэж би хэлээд хэлээд хэн ч сонсоогүй. Тэр хэлсэн үгний бичлэгүүд байж л байна. Миний хувьд нэг ч удаа тэр яригдаад байгаа Станцуудыг барих саналыг эсэргүүцэж байсангүй. Баримттай ярих хэрэгтэй. Тийм баримт гаргаад ирвэл би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Ковидын үед иргэдийн цахилгааны төлбөрт 800 тэрбум төгрөг ТТ, Эрдэнэтээс гаргуулахад би хэрэггүй ээ энэ хөрөнгөөрөө 200 МВт-ын станц барьчихаа л гэсэн сонсоогүй. Харин ч миний үед 150 МВт цагийг батарей хуримтлуурын станц, Чойбалсан, Эрдэнэтэд 50 МВт-н ДЦСтанцуудыг бариулж, ТЭЦ-4-ийг 100 МВт өргөтгөсний хүчинд өнөөдрийг хүрлээ. Миний чадал ийм л байсан. Эрчим хүчний сайд хөрөнгө шийдэж чөдахгүй, саналаа хэлэхээс цаашгүй. Хоёр, гурван удаа шинэ станц барих санал ЗГ-т оруулаад шийдүүлж чадаагүй. Сануулсаныг минь сонсоогүй. Би эрчим хүчинд 3 жил релей хамгаалалтын инженерээр ажиллаж энэ системийн аюулгүй байдлыг бүрэн мэддэг болсон хүн шүү. Аюулгүй ажиллагааны тооцоо горимыг нь хийдэг байсан хүнийг мэргэжлийн бус гээд сууж байдаг хүн байдаг л юм байна.

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

28,295 просмотров • 8 месяцев назад

С.Бямбацогт: Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж байна Баруун бүсийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолд стратегийн ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд Монголын 260, гадаадын 262 буюу нийт 522 хүн ажиллаж байна. 📷 Бүтээн байгуулалтын хүрээнд: Төслийн талбайд нэвтрэх 37.4 км авто зам 100 хувь баригдлаа. 📷 Түр зам, түр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, түлш болон хангамжийн агуулах зэрэг үндсэн бэлтгэл байгууламжууд 100 хувь дуусчээ. 📷 Голдирол өөрчлөх, үерийн ус зайлуулах туннелийн туслах туннель 100 хувь, үндсэн туннелийн дээд хэсгийн малталт 95.32 хувийн гүйцэтгэлтэй байна. 📷 Ус дамжуулах, эрчим хүч үйлдвэрлэх туннелийн 1, 2, 4 дүгээр салаа туннелийн малталт 100 хувь дуусаад байна. 📷 Машин заалны суурийн нүхний малталт 100 хувь дуусаж, суурийн боловсруулалтын ажил эхэллээ. 📷 Цахилгаан механик болон гидромеханик үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлт үе шаттай үргэлжилж байна. 📷 Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэх стратегийн бүтээн байгуулалт юм.

Elch.mn

13,305 просмотров • 1 месяц назад