Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Б.Баярбаатар: Зарим ТӨК-ийн дарга цалингаа мэдэхгүй "14 саяыг авдаг юм байна" гэж гайхаж байна лээ. Энэ хүн 24 цагийн 23-т нь ажилладаг болоод ийм цалин авдаг юм уу. Гэтэл зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ард түмэнд энэ бол доромжлол

13,833 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

6 Kommentare

Profilbild von Ганбатку
Ганбаткуvor 1 Jahr

Том компани удирдаж байгаа бол их цалин авах ёстой шт хулгай хийлтэй биш кк

Profilbild von Төр бол Болд
Төр бол Болдvor 1 Jahr

Та наад үгээ намынхандаа хэлээрэй

Profilbild von Ocean
Oceanvor 1 Jahr

Манчид иргэдийн хүзүүн дээр суусны илрэл нофш юма Иргэд ядарч ядуурч 35 жил сайн сайхан цагийг хүлээлээ Ман тавлаж дарлахаас өөрийг хийхгүй юмуу?? @anbuleg

Profilbild von Ganzojavhaa
Ganzojavhaavor 1 Jahr

23цаг ажилладаг хүнд бараг багадна

Profilbild von Шороотын
Шороотынvor 1 Jahr

Тэр ТӨК-уудад АН, ХҮН намын томилгоог очсон бүтээмж болон хяналт хариуцсан менежерүүд бас ийм цалинтай байгаа шүү

Profilbild von Khunz
Khunzvor 1 Jahr

Чаминчулуун гуайн цүнхчин баагий бас поп юмаа 🤣 жүжигчин ээжтэй хүн л дээ🤣

Ähnliche Videos

Энд суугаа зарим нэг хүмүүс насанд хүрэгчдийн кино,тэр дундаа п..но кино хийх тухай ярилцах зуураа өнчин охидыг “ашиглах” талаар ёжилж, доромжилсон өнгө аясаар ярьжээ. Хамгийн аймшигтай нь ийм агуулгатай хэсгээ бичлэгээ эвлүүлэхдээ хүртэл хасаагүй,олон нийтэд цацсан байна. Ийм яриаг хэвийн зүйл мэт ойлгож байгаа бололтой!!! Эцэг эхгүй, асран хамгаалагчгүй өссөн охидыг “сексийн хэрэгцээнд ашиглаж болно” гэсэн утгатай яриа бол зүгээр нэг хошигнол биш. Энэ бол ёс зүйн маш ноцтой асуудал. Энэ нь эмзэг бүлгийн хүүхэд,залуусын нэр төр, эрхийг үл хүндэтгэсэн, туйлын хариуцлагагүй хандлага юм. Үүнийг үзсэн өсвөр насныхан, залуус өнчин өрөөсөн эцэг эхгүй нэгнээ доромжилж, гадуурхвал яах вэ? Түүнээс ч дор эд нарын ярьж байгаа шиг бузраар ашиглах тухай адын бодол төрвөл яах вэ? Бидний ухамсар ёс зүй хаана гээгдээ вэ! Би лав ийм яриаг үнэндээ ойлгохгүй юм байна!!! Энэ нэвтрүүлэг нь хэдхэн цагийн өмнө л цацагдсан юм байна. Үнэхээр сэжгийн🤮

Ариунтуяа⚖️🇲🇳

12,948 Aufrufe • vor 2 Monaten

4,5 сая дагагчтай Дэлхийгээр аялдаг блоггер нөхөр Монгол улсад ирээд явахдаа Багануур, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл гээд газруудаар аялаад буцаж.. Блогийг нь 4 сая орчим хүн үзэж. За ёстой хэцүүхэн л үзэж дуусгалаа, маш их ичлээ🫣 Жишээ нь энэ Эрдэнэтэд буудалд буусан хэсгээ буудалд буух хамгийн хэцүү нь энэ байлаа гээд тэр буудал доторх байгаа байдалд сэтгэл дундуур байгаагаа хэлж цагаан хэрэглэлд хүрч чадахгүй сэжиглэж хувцастайгаа унтаж байна гэх зэргээр ярьж байгааг нь сонсоод ёстой ёоо яаанаа л боллоо🤧 Бас тэр Хөвсгөлд очоод энэ нуур, эвдэрсэн том усан онгоцыг л үзэх гэж 3 өдөр явсан юм уу гээд халаглаж байгаа зэрэг бол ёстой уйлах инээх хоёрын голоор л байх шиг болно лээ.. Энэ блогийг үзсэн хүн Монголд лав ирэхгүй, батаараа шүү 🫣😆 Дарга нар сошиалаар л аялал жуулчлал гээд л сүр, сүр юм яриад байдаг үнэндээ амьдрал дээр үнэхээр тэс өөр байгааг анхаарч үзээсэй!

NaNa

87,620 Aufrufe • vor 1 Jahr

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,209 Aufrufe • vor 9 Monaten

“Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээллийг сошиалаас харлаа. Ц.Гарамжавыг Хөгжлийн банктай холбоотойгоор барьж хорьж байгаа юм бол Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой биз дээ. Асуудал дууссан үед нь, огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсөн энэ үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу? Covid-19 цар тахлын 2 жилийн дараа эдийн засаг өсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Хувийн хэвшлийнхэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 80 хувийг бий болгодог. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт огт хэрэггүй. Хориг саад багатай байж эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болно. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу?

Khurelbaatar Chimed

75,329 Aufrufe • vor 2 Jahren