Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Бидэнд итгэл хүлээлгэж Дундговийн Монгол Ардын намыг багаар нь дэмжиж, сонгосон Дундговьчууддаа баярлалаа. Ирэх 4 жил Дундговьчуудын хувьд их бүтээн байгуулалт үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. БИД ЗҮТГЭНЭ, ХАМТДАА ХӨГЖИНӨ.

24,856 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Baabar
Baabar1 год назад

Твитрээс салдаггүй мөнх дүрэлзэх нэг ОД-той боллоо доо бид

Фото профиля Заяа
Заяа1 год назад

4 жилийн дараа чамаас уйдаад л нясалчихна ер нь АН суурьтай аймаг говийн аймгуудыг бол МАН бархаа больсон

Фото профиля Khadaa
Khadaa1 год назад

@idermn Үсрэнгүй хөгжих нь ч юув...Урагшилж л бх хэрэгтэй.Бүтээн байгуулалтаас илүү оюун санаа сэтгэлгээний хувьд өөрчлөгдөж шинэчлэгдэж бх хэрэгтэй.Амжилт хүсье.

Фото профиля Anderson.
Anderson.1 год назад

Итгэл хүлээлгэж саналаа өгчихөөд буцсан шүү аймгийн даргаа.

Фото профиля janchiv ayush
janchiv ayush1 год назад

@BayarsaihanG Баяр хүргье

Фото профиля Чука Аагий🏙️👷‍♂️👍
Чука Аагий🏙️👷‍♂️👍1 год назад

@Ganbatq Баяр хүргэе хамгийн гол нь шударга ажиллах хэрэгтэй амжилт хүсье

Фото профиля MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱
MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱1 год назад

Баяр хүргэе! Анх дэвшинэ гхд чинь хэлж бсн. ДУ-д нам хамаагүй, сэтгэлтэй, шинэ салхи оруулах хргтэй. Морь мал, айраг ярьсаар аль ч талаараа энэ улсын бөгсөнд явдаг болсныг эрс өөрчилмөөр бна гэж. Эхлэлийг тавиарай, амжилт!

Фото профиля Хүрлээ.Д
Хүрлээ.Д1 год назад

Хөшөө ихтэй хөгжил муутай аймгийг хөгжүүлээрэй

Фото профиля БАЯРСАЙХАН Баасансүрэн BAYARSAIKHAN Baasansuren
БАЯРСАЙХАН Баасансүрэн BAYARSAIKHAN Baasansuren1 год назад

Мөнхчулуунаа аймгийнхаа иргэдийн оюун санаанд цучил нэмээрэй.Германд сурсны хэргийг гаргаарай.

Фото профиля Erchem Bayar
Erchem Bayar1 год назад

Амжилт хүсье

Похожие видео

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 просмотров • 2 лет назад

“ПАРКАА ХАМТДАА БҮТЭЭЕ” ТӨСЛИЙН ЯВЦ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг иргэдийн амарч зугаалах ногоон цэцэрлэгт хүрээлэн болгох “Паркаа хамтдаа бүтээе” төсөл хуваарийн дагуу үргэлжилж байна. Рио Тинто групп уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгчийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Тиймээс төслийн санхүүжилтийг Рио Тинто групп бүрэн хариуцаж байгаа бөгөөд улс, орон нутгийн төсөв, Оюу толгой болон бусад хуулийн этгээдээс гаргаагүй, цаашид гаргахгүй болно. Бид зураг төслийг батлахдаа иргэдээс авсан 10 мянга орчим саналд үндэслэж 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай байхаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан гэрээний хүрээнд уг төсөл нь нийт 4 жилийн хугацаанд үргэлжилнэ. Хуваарийн дагуу 2023 ондоо багтааж ногоон байгууламжийн хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ эрчээрээ ажилласаар 2024 оны зун ногоон байгууламжаа иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөөд буй юм. Мөн бүтээн байгуулалтын ажил дуусмагц 2026 он хүртэл ногоон байгууламжийг арчилж тордон цаашид тогтвортой байх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Төсөл эхэлснээс хойш биднийг тасралтгүй дэмжиж, санал хүсэлтээ илэрхийлж байгаа та бүхэндэээ баярлалаа. Паркаа Хамтдаа Бүтээе!

Rio Tinto Mongolia

23,028 просмотров • 2 лет назад

Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Л.Оюун-Эрдэнэ

73,041 просмотров • 1 год назад