Loading video...

Video Failed to Load

Go Home

Бор заан маань Ховдын өнөө хэд дээрээ биш А.Сүхбат аварга дээр бэлтгэлээ базаасан гэж байна даа, арай л өөр байсан юмаа 😯🔥

12,542 views • 2 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 views • 1 year ago

Хэд хоногийн өмнө Адууны өв соёлын наадам дээр нэг жаахан охин ирээд та намайг таниж байна уу гэж байна. Ах нь танихгүй байна гэсэн чинь, Таних л ёстой доо, та ноднин жил надад шагнал гардуулаад миний үсийг илсэн шд гэсэн. Олон хүүхдэд шагнал гардуулаад, хүүхдүүд ч өөрсдөө гэрлийн хурдаар өсдөг болохоор танигдахгүй юм. Гэхдээ хүүхдэд өөрт нь тод үлддэг юм байна. Өчигдөр мөн хүүхдийн байгууллагын 100 жилд зориулсан Kids art Fest арга хэмжээн дээр явж байхад 1 хөөрхөн хүү модон чихэр бэлгэллээ, 1 хүү хамт зураг даруулъя гэж байна, 3 хөөрхөн охинтой хууч хөөрөөд аль сургууль билээ гэтэл та манай ангиар орсон шд гэж байна. Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн Монгол наадмын тэнгэр дор Эв найрамдал дүүрэн, дүүрэн Инээд баясал тодхон, тодхон Бөөн баяр аа Бөөн баяр аа Бөөн бөөн баяр аа хө гэдэг дууны үг санаанд орж байна. Эндээс харахад бяцхан хүүхдүүд маань биднийг сайтар харж, сайн мууг тунгаан тогтоож, сэтгэлдээ хадгалж явдаг юм байна гэж бодлоо. Тиймээс хүүхдүүдэд хэлсэн амласан юмаа хийж өгдөг байгаарай, хүүхдийн нүдний өмнө буруу зүйл бүү хийж, хэлж, ярьж байгаарай гэж томчууддаа захья.

Самданнямын Мөнхчулуун

11,293 views • 1 year ago

Би 54 настай. Өмнө нь мужаанаар ажилладаг байлаа. Амьдрал амаргүй байсан ч би гомдоллодоггүй байсан. Надад эхнэр, хүү хоёр байсан. Тэд миний бүх ертөнц байлаа. Би бүхнээ хүүдээ зориулсан. Хоолны мөнгөө хэмнэж, илүү цагаар ажиллаж, зөвхөн хүүгээ их сургууль төгсгөхийн төлөө зүтгэсэн. Тэр төгсөх өдөр би уйлсан. Бидний шинэ амьдрал эхэлж байна гэж бодсон.Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Эхнэр маань хөндий болсон. Хүү маань завгүй болсон. Тэд над руу залгахаа больсон. Нэг л өдөр хоёулаа явсан. Үдэлгүйгээр. Би хүлээсэн. Өдрүүд жил болон урссан. Хэн ч эргэж ирээгүй. Би гэрээ алдсан. Амьдрах зорилгоо ч алдсан. Гудамжинд унтдаг болсон. Мартагдсан. Хүмүүс нүд буруулдаг байв.Гэхдээ миний дотор нэг зүйл үлдсэн нь миний хоолой. Бас тэд сонсож магадгүй гэсэн найдвар. Би одоо энэ тайзан дээр зогсож байна. Ялахын төлөө биш. Алдар нэрийн төлөө ч биш. Зүгээр л нэг дуу дуулах гэж. Тэдний төлөө. Тэд сонсож магадгүй. Санаж магадгүй. Би тэднийг хайрлахаа хэзээ ч больж байгаагүй. Тиймээс энэ бол тэдэнд зориулсан миний дуу. Дууны үг: Би цусаар бүрхсэн гараараа бидний гэрийг барьсан Хайр, итгэл дүүрэн тоосго бүрийг эвлүүлсэн. Чи миний гэрэл байсан, амьдралын минь утга учир байсан Одоо би зүгээр л хоосон тэнгэртэй ярьдаг боллоо.,, Эхнэртээ хандсан: Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр Чиний инээд нэгэн цагт цуурч байсан тэр хаалга. Шөнө бүр шивнэн гуйлга тавьдаг: “Гэртээ ирээч… Намайг бүү орхиоч…” Гэвч надад үлдсэн нь зөвхөн нам гүм… Дуугуй бүхнийг орлодог Хүүдээ хандсан: Чи малгайгаа өмсөж, зангиагаа засаад, Мөрөөдлөө хөөж нисэн одохыг чинь Би ажиглан зогссон.... Би чамд далавч өгөөд, би чиний ард үлдсэн. Харин одоо чи явсан... цаг хугацаа ч бас хамт алга болсон. Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр, Чиний алхам энэ шалыг мэдрүүлж байсан тэр л хаалга. Өвдөлт хүртэл бүдгэрч эхэлдэг юм байна...Харин хайр — тэр хэзээ ч бүдгэрдэггүй. Би одоо ч ганцаараа... одоо ч айдастай. Надад их зүйл хэрэггүй — зүгээр л нэг өдөр дуудахыг л хүлээнэ Чамайг намайг дуудаж, “Би санаж байна...” гэж хэлэхийг сонсохсон. Гэвч хүслийн хил хязгаар тэнд хүрдэггүй юм байна. Энд, энэ тайзан дээр хуучирч ядарсан биеэрээ.. Өвдөлтөөр дүүрэн зогсож байна. Алтны төлөө биш... алдрын төлөө ч биш. Зүгээр л нэрийг чинь дуудах гэж...Би одоо ч хүлээсээр... Одоо ч хэвээрээ...

Chinzilla🇲🇳🇺🇦

21,714 views • 11 months ago

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 views • 1 year ago

За шаа л даа, Бадмаа⁉️ Хуучин боржуурыг хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг ч гэх шиг🤷‍♀️ Үнэндээ боржуурын насжилт 15-20 жил ч болдог. Жил бүр солиод байдаг ч юм биш. Энэ бол нэг хүний биш, нэлээд олон хүнээс бүрдсэн мафижсан-дарга нарын удаж буй бизнес шүү. Жил болгон сольж тавьдаг эдгээр боржуур нэртэй шохойнууд бол гурил хольсон цагаан ааруул, хатсан хэвийн боовноос ч хэврэг гэдгийг бид хардаг. Хэргээр ийм чанаргүй хийж, жил бүр төсвөөс, нийслэлээс их хэмжээний мөнгө гаргуулж идсээр байна⁉️ Одоо хангалттай биш гэж үү. Боржуурын мафийн бүлэглэлийн схемийг ил гаргаж, цаад эздийг нь зарлахыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ⁉️ ШААРДАЖ БАЙНА. Авто замын инженерүүд "Боржуурыг жил бүр солих шаардлагагүй. Стандартын дагуу хийгдсэн боржуур барьсан автозамтайгаа адил эдлэгддэг урт настай эд бдаг байсан. Гэтэл жил бүр үйрч унасан, чанаргүй юм хийж сольж байгаа нь дарга нарын далд бизнес" гэж нотолж ярьдаг шүү!?!?

Kheneejingoo 👑

17,271 views • 2 years ago