Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө.

27,933 görüntüleme • 2 yıl önce •via X (Twitter)

11 Yorum

Нягтлан бодогч нь байна аа profil fotoğrafı
Нягтлан бодогч нь байна аа2 yıl önce

Бродюр ч сүрхий стандартай юм байж. Явган, автозамууд нь бол стандартгүй л болж таарлаа л даа. Дугуйн зам дурсаад ч хэрэггүй байх нь

FANCO profil fotoğrafı
FANCO2 yıl önce

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @Godzilla_Toho Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #godzilla #GodzillaMinusOne 👉

davaa profil fotoğrafı
davaa2 yıl önce

Иймийг нь олж солихгүй зүгээр эвдрэлгүйг л солиод байх юм даа

oasistoday profil fotoğrafı
oasistoday2 yıl önce

Явган зам алга гээд байхад л боржууурааа яриад бхайхын. Бид өргөн цэвэрхэн, шороогүй, аюулгүй явган замаар явмаар байна. Машин замаа биш явган замаа өргөтгөөдөх л дөө. Яасан заяа нь харисан улс вэ?

Ganbaa profil fotoğrafı
Ganbaa2 yıl önce

Энэ газар 20 жил болж байна, хэзээ улс буцааж авах вэ?

Батбаярын Мөнхсүх profil fotoğrafı
Батбаярын Мөнхсүх2 yıl önce

Бродюрээ хийж чаддаггүй улс гэж байх уу олон зам хагархай байхад өчнөөн тэрбум төгрөгийг гадагшаа гаргаж хятадруу гаргалааа даа улсаа бодсонгүй дээ үнэхээр харамсамаар муухай улсад бид амьдарч байна нүдэн дээр улсынхаа эсрэг зүйл хийж байна даа монголоо гэх дарга монголд бна уу

БААГИЙ profil fotoğrafı
БААГИЙ2 yıl önce

Усны зайлуулах системээ бас хийел дээ. Бродюр ус зайлуулах биш.

Бро ит из МИ profil fotoğrafı
Бро ит из МИ2 yıl önce

Даргаа бродюрын стандарт иргэн миний хувьд 102 дахь асуудал байдаг. Таны хувьд #1 асуудал байдаг. Бас л асар хол тэнгэр газар шиг сэтгэхүйн зөрүү шүү.

Рийл Ждүчин Баяраа profil fotoğrafı
Рийл Ждүчин Баяраа2 yıl önce

Ингэж хагалж авхаар бүтэн юм үлдэх нүү хө

Otgonbat profil fotoğrafı
Otgonbat2 yıl önce

Мултархаасаа өмнө амжуулаад солиод авья гэсэн шиг юм ярьж байх шив. Зүгээр байсан бродюрыг хуулж авчихаад ангилж яах гэж байгаа юм бэ. Ахиж шахаа хийх нь үү

Ж.Онон profil fotoğrafı
Ж.Онон2 yıl önce

Боржур стандарттай, зам стандартгүй юм байхдаа. Яагаад зам нь байнга эвдэрч байхад засдаггүй. Тэгсэн мөртлөө эвдрээгүй боржурыг засдаг.

Benzer Videolar

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 görüntüleme • 1 yıl önce