正在加载视频...

视频加载失败

Б.ЭНХБАЯР: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хойшлуулъя гээд урд нь Буян Жагаа ах гарч ирж байна. Намайг хүүхэд байхад та намын дарга байсан. Гэхдээ таныг намын хурлаа хийж байсан гэж би лав сонсоогүй. Таниас өөр БНН-ын гишүүн гэж олж хараагүй. Насаараа намын дарга болчихсон хэдэн хүн байгаа. Тэгээд...

19,903 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

Baabar 的头像
Baabar1 年前

Яадгийн бэ, үхсэн хойшоо. Зюганов бараг 40 жил намын дарга хийсний хүчинд Путниныг дагаж оршин тогтносоор байна. Жириновский үхээд нам нь будаа боллоо. Манай Жагааг үхэхгүй гэж хэн хэлээд байгаан?

Gani 的头像
Gani1 年前

Загатнасан газар маажлаа.Ясан толгойн нам гэж юу байсийн.Биеээ үнэлэгч МАНгаруудын карманы күүкэлшдээ

Khaliunaa Tu 的头像
Khaliunaa Tu1 年前

Ёстой үнэн шүү. Биеэ үнэлдэг гэж

oyungerel 的头像
oyungerel1 年前

Одоо л нэг юм ойлгоцгоождээ жагаа бол жогоо шүү дээ

camel came 的头像
camel came1 年前

Буян Жагаа н маскыг хуу татлаадаа🤮🤮🤮 үнэншд жинхэнэ сүпер янханшд

Shuudertsetseg 的头像
Shuudertsetseg1 年前

@GeregMN Хаха

batsaihan 的头像
batsaihan1 年前

Гоё л шааж байна шдээ. Хаха, угаасаа насаараа биеэ үнэлсэн, татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон зээл авч. Хогийн биеэ үнэлэгч шд

Badka buyan 的头像
Badka buyan1 年前

👍👍👍👏

Э.Мөнхболор 的头像
Э.Мөнхболор1 年前

Хурлаа хийлгүй яахав. Ингэж гүтгэж болохгүй шүү.Жорлондоо ганцаараа бхдаа байнга хийдэг бгаа шүү

Enkhbold 的头像
Enkhbold1 年前

Яг голоор нь хэллээ. Жагсаал цуглааныг өдөөн турхирч, чулуу шороо зөөж зэвсэглэн 5 сайхан залуугийн аминд хүрсэн хүн. Ямарч ял шийтгэлгүй үлдсэн. Уг нь жагсаал цуглааны тухай хуулиар зохион байгуулсан субъект гарсан үр дагварын хариуцлагыг хүлээх ёстой бдг.

相关视频

Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Л.Оюун-Эрдэнэ

73,041 次观看 • 1 年前

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр

Ганболдын Лхагвадорж

42,751 次观看 • 7 个月前

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 次观看 • 5 个月前

‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь… Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж. Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх. Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна. Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулна уу ‼️Баттөмөрийн ЭНХБАЯР Ж.Сүхбаатар П.Сайнзориг Temuujin Kh Ч.Лодойсамбуу Tsogtgerel Odon Тогмидын ДОРЖХАНД

Г.Лхагвадорж UBN.MN

14,745 次观看 • 4 个月前

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,209 次观看 • 9 个月前

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 次观看 • 1 年前

П.Золжаргал: Өнөөдөр би өөрийгөө үнэхээр сайн бүтээл хийжээ гэж анх удаагаа хачин их тоолоо. Өөрийн чадлаар Канн хүрсэнд минь хорсож Оскарт Монгол улсыг төлөөлж явуулахгүй гэж хавчсан хүмүүс Кино Урлагийг Дэмжих сангийн хувь заяа яригдсан чинь БААВГАЙ БОЛОХСОН киноны санхүүжилтийн 30% өгсөн гэж худал ярьж нүүрээ тахалж байна эээ. Бүхэл бүтэн УИХ гишүүн, Яамны сайд хүн ингэж хороон дээр бусад УИХ гишүүдийн өмнө худал хэллээ. Шилэн дансаар шалгаад үзээрэй. Амигдала Филмсрүү орж ирсэн нэг ч төгрөг байхгүй шүү. Энэ сангийн анхны шалгаруулалт манай зураг авалт дууссаны дараа явагдсан. Би маш олон хувийн, олон улсын албан байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран киноныхоо санхүүжилтийг босгож, хамаг сүүлд нь өөрийн дулаан байраа зарж кино зураг авалтаа дуусгасан. Пост продакшнаа Парис хотын кино сан, Францын Үндэсний кино сан, Дохагийн кино сан болон Урбан Фактори, Урбан Сэйлс, Еврозүүм хэмээх Франц хамтрагч компанийн дэмжлэгээр хийж дуусгасан. Сан нь шулмын гарт байхад сангийн цэвэр ариун байдалд санаа сэтгэл тавьж, засаж сайжруулах оролдлого хийгээгүй мөртлөө босгох амархан хэцүү гээд гонгинолдоод байгаа тул би ингээд өөр юм хэлэхгүй ээ. Уран бүтээлч ах эгч дүү нар минь хараад ав. Хүний амжилтыг ингэж булааж идэх гэж оролддог юм байна. Ганц л юм хэлье. Та нарын дотор ямар мэдрэмж төрж байна тэр бүгдийг эр зориг болгон хувиргаарай 🐻 Nomin Chinbat?! 🤔🤔🤔

Degi 🩺

64,381 次观看 • 1 年前

Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж. 2000 онд Засаг тэргүүлэхдээ төрийн албан тушаалыг үнэлж зарахаас ажлаа эхэлсэн. Тэр үеийн Их Хурлын 76 гишүүний 72 нь МАХН. Намбарын Энхбаяр тус намын дарга, Ерөнхий Сайд нь байв. Түүний хулгай луйвар, дураараа дургилтад хяналт тавих сөрөг хүчин байгаагүй, олон нийтийн мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байв. Энхбаяр бол өдгөө тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч, гардан гүйцэтгэгч, түүнээс ашиг хүртэж амташсан этгээд. Хулгай дээрэм түүний эхлүүлсэн үлгэр жишээгээр манай нийгмийн салаа салбар, төрийн шат дамжлага бүрт халдварлан дэлбэртлээ тархсан. Шаравжамцын Батбаяр "Энхбаярын хулгай луйварын товчоон"-ыг ном болгон 2000 оны дундуур хэвлүүлж байв. 140 гаруй хулгай авлига, албан тушаалын гэмт үйлдлийг нь баримтжуулсан. Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг", "Урт шар дээлтийн аюул", "Хулгайч мангас" гэж цоллодог байлаа. Доктор Ганбат гэх нийтлэлч Энхбаярын хулгай авлигын тухай "Аалзны Тор" хэмээх цуврал өгүүллэг "Өдрийн сонин"-д олон дугаар дамжуулан бичиж шуугиулна. Суудал сандлын арилжаа, газар олголт, хөрөнгийн худалдаа хувьчлал, улсын үйлдвэрийн газрын шахаа гээд өнгөтэй өөдтэй бүхэн рүү Энхбаярыг гараа хэрхэн дүрдгийг илчилж байсан нь тэр юм. Өр, орд, холын элч зочин, хөрөнгө оруулагчдаас хүртэл хувь нэхэж, цавчаа хийж хүний нүүр түлж шившиг нь дэвэрч байв. 2009 оны сонгуульд ялагдангуут Энхбаярын авлига хулгайг баримтжуулсан олон хавтас Авлигатай Тэмцэх Газарт хүргэгдсэн. Мөрдөн шалгах байгууллагаас 12 удаа дуудаж, ирээгүй учир баривчлагдсанаар тэр хуулийн өмнө очсон. Ерөнхийлөгч байхдаа аргалж 2008 онд зувчуулсан "Өргөө" луйвараасаа үүдэн сандарч яваа бололтой. Түүний авлигач, хулгайч болсонд би хамаагүй. Энхбаярт үнэн байхгүй, харин хувийн атгаг сонирхол, алсын шуналтайг нь олон хүн анхааруулдаг. Хуучин хонхны хэл шиг төрийн ордны хонгилд үргэлж дон дон гэж зогсох нь өрөвдөм...

ELBEGDORJ Tsakhia Mongol

82,897 次观看 • 10 个月前

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 次观看 • 1 年前

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,361 次观看 • 1 年前

ИХ НАРАН УЛСАД -Тэнгэр дэлбэрчих шиг санагдсан. Тэр үед 8 настай байсан Кейко гуай ийнхүү ярив. Япон улсын Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрснээс хойш 80 дахь жилийнхээ түүхийг хүн төрөлхтөн үзэж байна. Нелсон Мандела санаачлан үүсгэсэн "The Elders" клубын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Хирошимад болсон юм. Бид өргөн бүрэлдэхүүнтэй тэнд дөрвөн хоног ажиллав. Тус хотын удирдлага, хүмүүс халуун дотноор угтан хүлээж авлаа. 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө. Хирошима хотын наранд уяссан тэнгэрт 8 цаг 15 минутад, 800 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрчээ. Тус хотын хүн амын бараг гуравны нэгээс илүү хувь нь нүд ирмэхийн зуур амь насаа алдаж. -Тухайн үед нас барагсдыг үлдэгсэд нь азтайд тооцож байв. Түлэгдсэн, шархадсан хүмүүсийн өвдөлт, зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Юу болсныг хэн ч мэдээгүй. Ээж түлэгдэж зовсон хүмүүсийг асарч, аав цогцос шатаах ажилд өдөржин шөнөжин дайчлагдан, ах минь түлэгдэлдээ шаналж, би хүмүүст ус дөхүүлж гүйдэг байлаа. Хот тэр чигтээ галд автаж, хар бороо орж хүн бүр гайхаж байв. "Ус, ус" гэж ёолон орилох бас галд шатсан хүмүүсийн цогцсоор гол дүүрсэн. Сүүлд гэрээсээ би ганцаар үлдсэн гэж Кэйко эмээ ярилаа. Бид олон асуулт асууж тухтай ярилцав. Хуруувч шиг жижиг тэр эмээ уг гамшгийг биеэр туулсан хүмүүс жилээс жилд цөөрсөөр, тэр аюулыг ярьж хэлэх хүн дуусч байгаад их санаа нь зовж байв. Үе үе бидэнд -Та бүхэнд, танай байгууллагад итгэж байна, халуун цөмийн аюулыг холдуулж өгөөрэй гээд л. Тэр аймшиг тохиосноос хойш одоо дөрөв дэх үе нь мэндэлж байгаа аж. Хэцүү цагийн тухай хэлэх сануулах эмээ өвөө, өвгөд хөгшид байна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Зовлон их үзсэн, биеэрээ тэр бүхнийг туулсан хүн ямар мундаг хүнлэг, уужим, тэлмүүн өршөөх сэтгэлтэй болдог юм бэ! Дахиад ирэхэд нүүр гартаа сорвитой тоотой энэ хөгшид бүр цөөрвөл яана даа. Тэр ахмадуудын ярьсан зүйлүүд, олон удаа гол зурсан боловч Кэйко гуайн үгэн дундаа хавчуулсан нэг санаа миний зүрхэнд бүр ойрхон туссан юм. -Үхэж үрэгдэхийн зовлон хэцүү. Гэхдээ гадуурхагдах гэдэг бүр хэцүү гэж. Хирошима, Нагасаки хотод, бас ойрхон амьдарч байсан залуус хүүхдүүдээс хүмүүс "цацрагийн өвчтэй, нөлөөтэй" гэж дөлөх, зай барих зовлон хамгийн хэцүү нь байж дээ. Олон жил тэд айдас хүйдэстэй, хараа доогуур явж. Өөрөөс нь огт болоогүй, амьд үлдсэн боловч сүүдэр адил дагах гачлан, олны сэтгэл зүй. Ялангуяа залуус бие биендээ хайрлаж дурлах, гэр бүл амьдрал зохиох, төрөх ирэх үр хүүхэд гээд сэтгэлийн их зовлонд унадаг байжээ. -Эрхтэн бүтэн, эрүүл хүүхэд төрөх болов уу, хожим өвдөж зовох болов уу гээд л. -Яаж яваад цацрагийн хордлоготой хүнтэй таарчихав гэх ярианд олон зүрх ташраараа хайруулдаг байж. Одоо ч байдаг бололтой. "Little Boy" буюу жижиг хүү, "Fat Man" буюу тарган эр гэх атомын хоёр бөмбөгийг нэг хоногийн зайтай Япон улсын хоёр хотод хаясан. 1945 оны төгсгөлөөр тооцоход тус бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 246 мянга давж байжээ. Хирошима хотод байрлах музейг захирал нь өөрөө угтан тайлбарлаж үзүүлсэн юм. Нүдээр харж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсож байж бодит ойлголттой болох газрын нэг энэ байв. Үзмэр үзээд гарч яваа хүмүүсээс аньсага хуурай хүн ховор байсан. Дөрвөн тонн орчим жинтэй, гурван метр урттай нэг нь том хүний, нөгөө нь бага хүүхдийн өндөртэй тэнцэх тэр хоёр бөмбөгийн уршиг 80 жилийн хойно ч сая сая зүрхийг хайлуулсаар л. Өглөө хичээлдээ явсан Шигэрү хүүгийн үдийн цайных нь сав үлджээ. Доторх цагаан будаа нь дүүрэн боловч харалж шатжээ. Ээж аав, ах эгч дүү гэр бүлээрээ зэрэг сүйрэхийн зовлонг олон олон айл өрх амсчээ. Гурван настай Шиничи хүү гэрийнхээ гадаа тоглож байж. Шатаж түлэгдсэн хүү тэр өдрөө амьсгал хураажээ. Гашуудалд автсан аав нь хүүгээ дуртай тоглоом болох унадаг дугуйтай нь цуг гэрийнхээ хажууд нүх ухаж хөдөөлүүлж. Хожим хүүгийн цогцсыг гэр бүлийнх нь оршуулгад нийлүүлж, шатаж зэвэрсэн дугуй нь Энхийн музейн үзмэр болжээ. Садако охины түүхийг дэлхий мэднэ. Хоёр настай байхдаа атомын бөмбөгийн аюулд өртжээ. Хурдан гүйдгээрээ алдартай, авъяаслаг хөөрхөн охин нэг л өдөр цацрагаас үүдсэн өвчин нь сэдэрч хүндэрчээ. - Мянган цаасан шувуу хийвэл амьдарна гэх домгийг сонссон охин эмнэлгийн өрөө дүүртэл цаасан тогоруу урласаар 12 настайдаа өөд болжээ. Тэр охины цаасан тогорууд одоо ч амьдралын төлөөх, энхийн төлөөх билэгдэл болсоор. Мянга мянгаараа цаасан шувуу Хирошимад ирсээр. Атомын бөмбөг унасан газрын цөөн мод дахиж навчилж цэцэглэсэн гайхамшиг энд тохиожээ. Амьдрал ямар ч аюулыг давдгийн билэгдэл. Улс бүр, хот бүр тэдгээр модны үрийг авч хотдоо, нутагтаа суулгадаг заншил тогтжээ. Харин тэр олон улс, зуу зуун хотын дунд Монголын нэр алга байв. Интернэтийн хялбар захиалга, үйлчилгээ цахимд бэлээхэн байна. Мөн Энхийн төлөө Захирагч нар гэсэн хөдөлгөөн энд байх. 166 орны 8.479 хот суурин энд нэгджээ. Манайхаас захирагч бүхий хот суурин бүр энэ холбоонд нэгдэж болох нь. Захиа, уриалгаа бидэнд өгөв. Дээр нь хаяг код нь байгаа. Миний нүүр ном-FBд байршсан. Харилцаа холбоо тогтоож болох юм. Японд ирж очдог түнштэй болно гэсэн үг. "Хирошима давтагдах ёсгүй" гэх Мэдэгдлийг бид хурлаасаа гаргав. Цөмийн зэвсэгтэй улсуудын удирдагч нарт хаяглаж хүргүүлэв. Азаар цөмийн зэвсэгтэй улсын тоо нэг оронтой тооноос даваагүй байсаар. Цөмийн зэвсэг шиг хэрэггүй юм л энэ дэлхийд алга. Бидний үед үүссэн юм. Бидний үед дуусаасай билээ. -Дэлхийгээс цөмийн зэвсгийг салгаж өгөөрэй гэж Цөмийн зэвсэгт өртөгсдийн холбооны төлөөлөл бидэнтэй уулзахдаа аминчлан захисан юм. Дэлхий цөмийн зэвсэггүй болох бол үл гүйцэлдэх зүйл биш юм. Нэг үе цөмийн цэнэгт хошуу 70.000 хүрч байсан. Олон нийтийн шаардлага, тодорхой удирдагчдын манлайлал оролцоогоор энэ тоо 5 дахин буурч 13.000 орчим үлдээд байгаа юм. Эхлээд Америк, Орос, Хятад гурван улс цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 500 хүртэл бууруулах, дараа нь тэр есөн улс цөмийн зэвсгээ устгах. Ийм л дараалал байгаа юм. Монгол бол энэ талбарт дэлхийн дайд нэрээ гаргасан орон. Цөмийн зэвсэггүй болон аюулгүй байдлын статусаа НҮБ-ээр, Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаар давхар давхар баталгаа гаргуулж чадсан цорын ганц тусгаар, эрх чөлөөт улс шүү. Цөмийн зэвсгийн хор хөнөөл, учруулах аюул улам нэмэгдсэн боловч тэр тухай олны ойлголт сэрэмж ихээр багасчээ. Алтайн зэлүүд уулсын дунд сум, сургуулиараа цуглаж цөмийн зэвсгийг эсэргүүцээд жагсаж явсан үе бидэнд бий. Алдаа эндэгдэл гарч цөмийн дайны аюул тохиох, аюулт зэвсгээр дэлхийг хуйхалж мэдэх, цөмийн харанхуй, цацраг идэвхт өвлийг авч ирэх хэнээтнүүд байсаар байна. Хориглосон, бууруулах гэрээ хэлэлцээр бараг бүгд хугацаа нь дуусч, шинэ хүчтэй зэвсгээр хөөцөлдөх популизм газар авлаа. Цөмийн цэнэгт хошуу хүний хяналтаас гарах аюул ч бодитой бий болов. Хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл бүгд устах аюултай зэвсгийг хаяа хатавчиндаа хадгалаад амар сайхандаа жаргах боломж хэнд ч байхгүй. Ийм гайг мэдсээр, харсаар байж -Та нарын ирээдүй аюулгүй, баталгаатай байна гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ. Цөмийн зэвсгээс ангид эх дэлхийтэй болох зорилго бол бүх нийтийн үйлс юм. Япон Улсы Ерөнхий Сайд Шигэрү Ишиба биднийг цаг гарган, албан өргөөндөө найрсаг хүлээн авав. -Энэ зовлонг биеэр амссан цорын ганц орны хувьд Та бүхний ариун зорилгод манай улс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр онцлон ярив. Бүс нутгийн болон дэлхийн олон асуудалд санаа чилээж яваа зангарагтай энэ орны Засгийн Газартай хамтарч ажиллах зүйл цөөнгүй байгаад бид санал нэгдлээ. НҮБ-ын гишүүн орнуудын намрын дээд түвшний цугларалтын үеэр хийж болох ажлаа ч хэлэлцэж амжив. Хуучин, дотны анд Абэгийн үеийн танилууд холоос гүйж ирэн тэврэлдэж уулзав. Заримтай нь зоог барьж тухтай хөөрөлдлөө. Газар газар сайн найз нөхөдтэй явах чинь их аз юм. Уулзаж учирсан бүхэнд -Миний Эх орон, ард түмэнд шийдвэрлэх үед, хүнд цагт дэмжиж тусалсанд баярлаж талархаж явдгаа хэлэв. Одоо ч Япон Монголын ойр дотно, нэгнээ дэмжсэн ойлгосон харилцаа ус агаар мэт хэрэгтэйг сануулж, манай орны стратегийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх учир зүйг тайлбарлан ярив. Ерээд болон хоёр мянгаад оны эхээр Монголыг гэдэг байсан улс төрчдийн нэг үе солигдож, шинэ үе гарч ирж байгаа чухал цаг хугацаа. Японд байгаа Өмнөд Монголын сайхан ахан дүүстэйгээ гэр хотлоороо цуглаж идээ ундаагаа хувааж, яриа хөгжөөж суух нэн таатай байлаа. Их байсан Монголын эрэмгий охид хөвгүүд хаа сайгүй нэг айлын хүүхдүүд шиг уулзахаас илүү жаргал гэж хаа байхав. Хоёр жилийн дараа Японд цуглаж Дэлхийн Монголчуудын Холбоо наадмаа хийхээр ярилцлаа. Сайн санаат олны оролцоо, дэмжлэгээр дэлхийгээр тарсан монголчууд удахгүй баяртай уулзалдахын ерөөл өргөе. Хэдэн жил өргөөнд нь үзээгүй сумо бөхийн барилдааныг дэвжээний эзэн, тусч дүү Дашнямын буянаар ойроос харж сэтгэл баясав. Тус дэвжээний бөхчүүд, ирээдүй өнгөтэй харагдаж байв. Манай нөхөд буцсан боловч миний томилолт Токио хотноо үргэлжлэв. Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, 3 мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цааз гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм. Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпийн өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргаж байжээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ. Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. Асахи, Токио, Майничи шинбун гээд нөлөө бүхий гурван сонины редакци, Киодо Цусин агентлаг тусгайлан цаг авч уулзалт ярилцлага хийв. Мөн Хэвлэлийн Үндэсний Хүрээлэн, Гадаад сурвалжлагчдын холбооны гишүүдтэй уулзаж яриа хэлэлцүүлэг хийлээ. Ришшио Их сургуульд тусгайлан уригдаж уг сэдвээр лекц уншлаа. НҮБ-ын Их сургуульд ч зочлов. Япон улсын Хууль зүйн сайд нь цаг гаргаж хүлээж авч уулзлаа. Маш эрч хүчтэй, чадварлаг гялалзсан, хол явах залуу улс төрч болох нь шууд мэдрэгдэж байв. Цаазын ялын асуудалд ихэнх оронд төрийн тэргүүн нь эдэлдэг эрхийг энд Хууль зүйн сайд нь хэрэгжүүлдэг. Уулзалт яриа англи хэлээр ажил хэрэгч болж өндөрлөв. Гадаад яамных нь хариуцсан сайд, дипломат ажилтнуудтай мөн нээлттэй уулзалт хийлээ. Япон бол бүх талаар бүс нутагтаа, ялангуяа хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө, хүмүүнлэгийн үйлсээрээ үлгэр жишээ болдог орон. Цаазын ял бол энд амаргүй сэдвийн нэг. Манай эриний 700-1100 жилийн хооронд бүтэн дөрвөн зуун дамжин цаазын ял хэрэглээгүй орон бол Япон. Тухайн үед тийм улс дэлхий дээр цор ганц Япон байсан гэж зарим нь үздэг. Цаазын ялыг тойрсон асуудлыг нээлттэй болгох, уг ял нь тус орны харгис хэрцгий, хүнлэг бусаар хүнтэй харьцахыг хориглосон Үндсэн Хуулийнх нь зарчимтай хэрхэн нийцдэг, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх асуудлаар санал хураалтад оролцдог байдал гээд цөөнгүй анхаарах зүйл байгааг судлаач, идэвхтнүүд тойрч ярьж байв. Өмнө нь Япон улсын Хууль Зүйн Сайд байсан эрхэм тус орны парламентад дахин сонгогдож цаазын ялыг халахын төлөө гол хүний нэг болж ажиллаж байгаа нь бахархууштай. -Таны айлчлал энэ асуудлаар Их Наран улсад шинэ давалгаа үүсгэж чадлаа, бид хичээнээ гэсэн баяр талархлын үгийг чамгүй сонслоо. Японд Хакамада гэх хүнд тохиосон хэрэг явдлыг олон нийт андахгүй. Тэр хүн 1968 онд цаазын ял сонсчээ. Тэрээр дэлхийд хамгийн удаан хугацаанд цаазлуулах ялаа хүлээн шоронд хоригдсон хүнээр тооцогддог. 48 жилийн дараа шоронгоос суллагдсан боловч дахиад 10 жил хуулийн маргаан үргэлжилж 2024 онд эцэслэн дууссан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү тэрээр эгчийнхээ уйгагүй хөөцөлдлөг, хүний эрхийн олон байгууллага, идэвхтнүүдийн дэмжлэг тусаар гэм зэмгүй болохоо нотлуулж, хэрэг нь цагаадсан юм. Тэр үед Японд нийтлэг тогтсон ёсоор зургаан сарын дотор цаазын ялыг гүйцэтгэсэн бол өнөөдөр Накамада гуай амьд сэрүүн байхгүй байх байв. -Цаазын ял байгаа учраас бид хамгийн амар амгалан нийгэмд амьдарч байгаа юм гэж ярих хүн энэ оронд багагүй тааралдана. -Дахиад л Хакамада гуайн асуудал давтагдах юм биш үү гэхэд итгэлтэй "үгүй" гэж хэлж чадах хүн бас таарахгүй. Цаазын ял гэмт хэргийн гаралтыг багасгах нөлөөгүй нь тогтоогдсон зүйл. Харин ч цаазын ялтай оронд "би дүүрсэн хүн" гэх сэтгэхүйд гэмт хэрэгтэн автаж гэрч хохирогчийг алж устгах байдлаар улам хэрцгий харгис үйлдэл хийдэг. Хэрэв цаазын ялтай улс орон тайван амьдардаг юм бол Хойт Солонгос улс дэлхийн хамгийн амар амгалан орон болж таарах нь. Хүний эрхийн иж бүрэн хэрэгжилт цаазын ялгүй болсон өдрөөс л эхэлдэг. Цаазын ял бол төрийн аллага. Амьд явах хамгийн нандин хосгүй эрхээ төрдөө, шийдвэр гаргагч нартаа найддаг улс орны тоо дэлхийд улам цөөрсөөр байгаа юм. Хүний нийгэмд хүн л алдаа гаргадаг. Алдаанаас ангид хуулийн байгууллага, ажилтантай улс орон гэж хаа ч байхгүй. Мөн хүмүүсээс үүсэлтэй төрийн зам цусгүй байх боломжтой. Тийм ч ёстой. Өдгөө 144 орон цаазын ялгүй болсон бөгөөд 20 хүрэхгүй улс цаазын ял гүйцэтгэж байгаа юм. Хорьдугаар зуун гарахад цаазын ялгүй орны тоо хуруу дарам цөөн байв. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дунджаар нэг буюу илүү орон цаазын ялыг жил бүр халсаар байна. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл дахиад хагас зуун хүрэхгүй хугацаанд манай дэлхий ертөнц цаазын ялгүй болох боломжтой. Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө. 2025 оны 5 сар. Хирошима, Токио хот

ELBEGDORJ Tsakhia Mongol

29,100 次观看 • 1 年前

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний ​​амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.

Badral Badral

13,009 次观看 • 1 年前