正在加载视频...

视频加载失败

Даргын аав өөрийн ааваас ч гоё харагддаг болчих үед гэсэн. Энэ баян айлын хүүхэд юу дутлаа гэж нээрээ

22,082 次观看 • 7 个月前 •via X (Twitter)

0 条评论

暂无评论

原始帖子的评论将显示在这里

相关视频

Чаддагт нь өгье гэсэн зээлийг чадаад авсан, гэрээнд заасан нөхцлөөрөө төлсөн, төлж байгаа айлын хүүхэд, аав ээжүүд энэ их туйлшралын өмнө харцаа унагаад байх шаардлагагүй. “Битгий хуц” гэж хэл. 1. Зээл, тэтгэлэг хоёроо ялга. 2. Буцааж төлөх хэлбэр, хугацааг ил байгаа журмууд дээрээс нь хар. 3. Үнэхээр чадаад байхад нь нэг даргын чадаагүй хүүхэд өмнүүр нь орсон бол тэр эцэг эх гомдлоо гаргаад шалгуул. 4. Зээл, тэтгэлэг олгох шаардлага хангаагүй гадаадын сургуульд тэнцсэн хүүхдэд зээл өгчихсөн бол тэр өөр хэрэг. Гол нь ангилж салгаж ярь. 5. Тэр зээлийн сангаас гадаад, дотоодын сургуулийн нэг сая гаруй хүүхэд зээл авсан. Түүнээс таньдаг 20 улс төрчөө харчихаад зээл тэр чигтээ хулгай, дандаа дарга нар авдаг гэж битгий эндүүр. 6. Үнэхээр хулгайлаагүй, авсан зээлээ төгсөж ирээд улсдаа ажиллах анхны шаардлагаар нь төлчихсөн хүмүүс “Мөнгийг нь буцааж төлнө” гэж яриад дараа дараагийн хүүхдүүдэд битгий гай бол. Хоёр лайкны араас гөлөлзөөд байх хэрэггүй.

Ч.Лодойсамбуу

118,958 次观看 • 3 年前

#ХХОАТ_1% 👉 МАН-ын анхны дарга Солийн Данзан: “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн өмнө хэлж байжээ. 👉 Харамсалтай нь өнөөдөр хүртэл иргэд маань хангалттай чинээлэг болж чадсангүй. Харин тэдний төлсөн татвараар улс төрчид улам баян, төр улам данхар болсон. 👉 Тиймээс ядаж энэ хүнд үед иргэдийнхээ татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нь жаахан ч гэсэн нэмэгдүүлэх ямар ч хурдны замаас илүү тулгамдаад байна! 👉 Иргэн хөдөлмөрийнхөө үр шимээс 9%-иа өөр дээрээ үлдээж, өөрөө зарцуулах нь өрөөлөөр, тэр тусмаа улс төрчдөөр татвар нэрээр хураалгаж зарцуулахаас хавьгүй ухаалаг, үр ашигтай нь энгийн логик. 👉 Маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг гишүүд иргэдийнхээ талд зогсож дэмжинэ гэдэгт итгэж байна!! Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor

Жудагийн Баярмаа🇲🇳

11,898 次观看 • 4 个月前

‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь… Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж. Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх. Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна. Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулна уу ‼️Баттөмөрийн ЭНХБАЯР Ж.Сүхбаатар П.Сайнзориг Temuujin Kh Ч.Лодойсамбуу Tsogtgerel Odon Тогмидын ДОРЖХАНД

Г.Лхагвадорж UBN.MN

14,745 次观看 • 4 个月前

Энэ охиныг өрөвдөх юм. Дөнгөж 21 настай. Давхраа хамар уруул хацар хөх бүх юман хиймэл. Арьс үс хумс нь ч хиймэл. Сошиалын дон тусах ийм л аюултай. Энэ жхан охиноо сошиалд шидэж өгөөд олны өмнө алиалагч болгож бүх зүйлийг нь бартерын хагалгаагаар сольж өгч бга ээж аав нь юм боддоггүй юм бхдаа. Монголоор дүүрэн ижил хэлбэртэй цилкон хөх, имплантан хамар, зайдсан давхраа, ботокс утас татуулсан хиймэл хүүхнүүд боллоо. Өөрөө хийлгэх мөрөөрөө чимээгүй мэс ажилбараа хийлгэж гоо сайхнаараа тоглохгүй бусад өсвөр насны охидод маш муугаар нөлөөлж бга охин. Ягд өдий хар багаасаа ийм их дутуугийн комплекстой өөрийн төрөлх гоо сайхандаа 0 хувь итгэлгүй хөгшин эмгэн шиг сэтгэхүйтэй болчихдог бнаа. Хиймэл царай зүс биш шүү охид минь. ориг, натурал байгалийн гоо үзэсгэлэнтэй байх ямар гоё гэж санана. Иймэрхүү худлаа хүүхнүүдийн үгээр үг хийж рекламд хууртаж хэн ч биш хиймэл шаазан болов доо

Оюуннар☀️

44,147 次观看 • 8 个月前

Ж.Мөнхбат:Найз гэдэг үгийг би найд итгэ гэсэн утга хэмээн ойлгодог Нөхөр гэсэн үгийг би нөмөр түшиг хэмээн итгэдэг ээ Андын халуун сэтгэлийг би алдар нэр өнгө мөнгөнөөс ч илүүд үздэг Аавын хүүгийн нөхөрлөлийг би амрагийн үнсэлтээс ч эрхэмд тооцдог оо Гэвч задарч явахад хацар шүлсдсэн уруулаараа Ядарч явахад дотор зурсан үг унагаж Балга цайндаа халсан жижигхээн хов хутгаж Тулга тойрсон өчүүхэн зан гаргаваас Гомдохоосоо илүү сэтгэл минь гутарна Гол харайж дотроо би шанална Анд минь хэмээн итгэж хүндэлж явсан Атга зүрх минь царцана Намайг яаж ч шоолж муулсан найз нь өнөө л хэвээрээ байгаа Намайг яаж ч ховлож тавласан найз нь өөрийнхөө л амьдарч яваа Амьдрал гэж өнөөдрөөр дуусдаггүй баян болохоор ахин уулзах нүүртэй явах сайхаан Уруулдаж өгсөх амьдралын нугачаан дунд Улаан нүүрээрээ чи бидэн учирнаа Тэгэхэд харин дал алгадан тэвэрч Тэнгэрлэг найз минь гэж худал саймшрахгүйн төлөө Нүдээс минь далдуур ховлож тавлаж явсан Нүгэлт уруулаараа хацар шүлсдэхгүйн төлөө Энэ хундгыг өргөе нэг хундгыг өргөе

Bayarsaikhan

32,032 次观看 • 2 个月前

ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧ 2024 ОНООС ХҮНДЭРНЭЭ гэж би хэлээд хэлээд хэн ч сонсоогүй. Тэр хэлсэн үгний бичлэгүүд байж л байна. Миний хувьд нэг ч удаа тэр яригдаад байгаа Станцуудыг барих саналыг эсэргүүцэж байсангүй. Баримттай ярих хэрэгтэй. Тийм баримт гаргаад ирвэл би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Ковидын үед иргэдийн цахилгааны төлбөрт 800 тэрбум төгрөг ТТ, Эрдэнэтээс гаргуулахад би хэрэггүй ээ энэ хөрөнгөөрөө 200 МВт-ын станц барьчихаа л гэсэн сонсоогүй. Харин ч миний үед 150 МВт цагийг батарей хуримтлуурын станц, Чойбалсан, Эрдэнэтэд 50 МВт-н ДЦСтанцуудыг бариулж, ТЭЦ-4-ийг 100 МВт өргөтгөсний хүчинд өнөөдрийг хүрлээ. Миний чадал ийм л байсан. Эрчим хүчний сайд хөрөнгө шийдэж чөдахгүй, саналаа хэлэхээс цаашгүй. Хоёр, гурван удаа шинэ станц барих санал ЗГ-т оруулаад шийдүүлж чадаагүй. Сануулсаныг минь сонсоогүй. Би эрчим хүчинд 3 жил релей хамгаалалтын инженерээр ажиллаж энэ системийн аюулгүй байдлыг бүрэн мэддэг болсон хүн шүү. Аюулгүй ажиллагааны тооцоо горимыг нь хийдэг байсан хүнийг мэргэжлийн бус гээд сууж байдаг хүн байдаг л юм байна.

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

28,295 次观看 • 8 个月前