正在加载视频...

视频加载失败

Дуучин Л.Насанбуян шүгэл үлээлээ Дуучин Л.Насанбуян: Ажлын байрны бэлгийн дарамтыг байдаг зүйл шиг боддог хүмүүс их байдаг юм байна. Байгууллагад хамт ажиллаж байсан хүмүүс ихэнх нь бэлгийн дарамт үзүүлсэн хүний талд орж өмөөрч байсан. Энэ нь манай ээж өнгөрөхөд маш ихээр мэдэгдсэн. Хамт ажиллаж байсан хүмүүсээс нэг нь ч...

27,959 次观看 • 9 个月前 •via X (Twitter)

0 条评论

暂无评论

原始帖子的评论将显示在这里

相关视频

За одоо амьд хөгжмийн соёл мэдэхгүй харанхуйчууддаа зориулж нэг үглэе дээ. 1. Энийг мошпит гэнэ. 2. Энэ тойрог руу хэнийг ч хүчээр юм уу ятгаж оруулдаггүй. 3. Ийшээ орсон хүмүүс ихэнх нь үхлийн металл хөгжмийн фенүүд байгаа. 4. Тайзан дээр энэ урсгалаар тоглож байгаа 5. Энд орсон хүмүүс өөрсдөө эрсдлээ дааж чадахаар хэмжээний соёлтой, боловсролтой хүмүүс. 6. Энэ нь металл хөгжмийн фенүүдийн бүжгийн нэг хэлбэр. 7. Энд түлхэх, үсрэх, түлхэлцэх л зүйлс хийгддэг. 8. Энд байгаа бүх хүн үүндээ сэтгэл хангалуун байгаа. 9. Энэ дунд эрүүл ухаанаа алдсан хүн бараг байдаггүй 10. Энэ дунд байгаа хүмүүс бүгд чамаас илүү орлоготой, чамаас илүү боловсролтой, чамаас илүү хүний эрхийн мэдрэмжтэй, чамаас илүү энэрэнгүй хүмүүс. Тэд гудамжинд золбин муур нохой, гэр оронгүй эсвэл тусламж хэрэгтэй хүн тааралдвал байгаа бүхнээрээ тусалж чадах хүмүүс. 11. Чи death metal ойлгохгүй бол энэ үеэр тайзруу ойртохгүй, мошпит руу орохгүй, байхад л болно. Хэн ч чамайг ер нь хүчээр тэрийг бас харуулаагүй. 12. Ийм юм үзмээргүй байвал бөхийн өргөөндөө зохиолын дууны тоглолтоо үзээд, нэгэн хэмнэлээр алга нижигнүүлэн ташаад байж байхад л чи ч жаргалтай, металлууд ч жаргалтай оршиж чадна. 13. Чиний хөгжим мэдэрч байгаагаа илэрхийлэх, хамт байх нь суудал дээрээ хөдөлгөөнгүй суугаад хойд солонгосынхон шиг нэг жигд хэмнэлээр алга таших (хүн харахад тэнэг хүүхдүүд шиг) хэлбэрээр илэрч байхад энэ хүмүүс ийм байдлаар ч илэрхийлэх эрхтэй. Эд лав та нарыг тэгж байхад юу ч дуугарахгүй, ер нь чиний яах энэ хүмүүст огт падгүй. 14. Жилдээ ганц удаа ийм байсных нь төлөө PT-д нэг ч удаа очиж үзээгүй байж зэрэгцэн оршиж чадахгүй оркоор нь дуудаж, мал адгуустай зүйрлэж байгаа бол асуудал тэдэнд биш чамд л байна. Чи хүний сонирхол, эрх чөлөөг шүүх, дүгнэх яг хэн юм бэ? 15. Ер нь эд мал байсан ч чамд гай болоогүй бол нийгэмд ямар бодитой хор хөнөөлтэй юм бэ? Хүнд мал шиг харагдах эрх чөлөөг нь хараал идсэн амаа хамхиад өгч сур !!! Би ч энэ мошпитэд байнга ордог байсан хүн. Мэдэхгүй юмнаасаа дутаж сурах нь бас л их том ухаан шүү Playtime фестиваль чинь үнэндээ энэ залуусын сонирхол дээр анх үүсч хөгжиж энэ хүрч байгаам шүү✌️👌🫰

Тэгшээ

13,310 次观看 • 1 年前

Би 54 настай. Өмнө нь мужаанаар ажилладаг байлаа. Амьдрал амаргүй байсан ч би гомдоллодоггүй байсан. Надад эхнэр, хүү хоёр байсан. Тэд миний бүх ертөнц байлаа. Би бүхнээ хүүдээ зориулсан. Хоолны мөнгөө хэмнэж, илүү цагаар ажиллаж, зөвхөн хүүгээ их сургууль төгсгөхийн төлөө зүтгэсэн. Тэр төгсөх өдөр би уйлсан. Бидний шинэ амьдрал эхэлж байна гэж бодсон.Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Эхнэр маань хөндий болсон. Хүү маань завгүй болсон. Тэд над руу залгахаа больсон. Нэг л өдөр хоёулаа явсан. Үдэлгүйгээр. Би хүлээсэн. Өдрүүд жил болон урссан. Хэн ч эргэж ирээгүй. Би гэрээ алдсан. Амьдрах зорилгоо ч алдсан. Гудамжинд унтдаг болсон. Мартагдсан. Хүмүүс нүд буруулдаг байв.Гэхдээ миний дотор нэг зүйл үлдсэн нь миний хоолой. Бас тэд сонсож магадгүй гэсэн найдвар. Би одоо энэ тайзан дээр зогсож байна. Ялахын төлөө биш. Алдар нэрийн төлөө ч биш. Зүгээр л нэг дуу дуулах гэж. Тэдний төлөө. Тэд сонсож магадгүй. Санаж магадгүй. Би тэднийг хайрлахаа хэзээ ч больж байгаагүй. Тиймээс энэ бол тэдэнд зориулсан миний дуу. Дууны үг: Би цусаар бүрхсэн гараараа бидний гэрийг барьсан Хайр, итгэл дүүрэн тоосго бүрийг эвлүүлсэн. Чи миний гэрэл байсан, амьдралын минь утга учир байсан Одоо би зүгээр л хоосон тэнгэртэй ярьдаг боллоо.,, Эхнэртээ хандсан: Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр Чиний инээд нэгэн цагт цуурч байсан тэр хаалга. Шөнө бүр шивнэн гуйлга тавьдаг: “Гэртээ ирээч… Намайг бүү орхиоч…” Гэвч надад үлдсэн нь зөвхөн нам гүм… Дуугуй бүхнийг орлодог Хүүдээ хандсан: Чи малгайгаа өмсөж, зангиагаа засаад, Мөрөөдлөө хөөж нисэн одохыг чинь Би ажиглан зогссон.... Би чамд далавч өгөөд, би чиний ард үлдсэн. Харин одоо чи явсан... цаг хугацаа ч бас хамт алга болсон. Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр, Чиний алхам энэ шалыг мэдрүүлж байсан тэр л хаалга. Өвдөлт хүртэл бүдгэрч эхэлдэг юм байна...Харин хайр — тэр хэзээ ч бүдгэрдэггүй. Би одоо ч ганцаараа... одоо ч айдастай. Надад их зүйл хэрэггүй — зүгээр л нэг өдөр дуудахыг л хүлээнэ Чамайг намайг дуудаж, “Би санаж байна...” гэж хэлэхийг сонсохсон. Гэвч хүслийн хил хязгаар тэнд хүрдэггүй юм байна. Энд, энэ тайзан дээр хуучирч ядарсан биеэрээ.. Өвдөлтөөр дүүрэн зогсож байна. Алтны төлөө биш... алдрын төлөө ч биш. Зүгээр л нэрийг чинь дуудах гэж...Би одоо ч хүлээсээр... Одоо ч хэвээрээ...

Chinzilla🇲🇳🇺🇦

21,704 次观看 • 10 个月前

Нобелийн шагналт "Өвгөн, тэнгис хоёр" Эрнест Хемингуэйн зохиол яагаад Нобелийн шагналыг авсныг мэдэх үү? 84 хоногийн турш далайд гараад юу ч бариагүй өвгөнийг хүмүүс "дуусчихсан амьтан" гэж харж байв. Нийгэмд үнэлэмж нь ингэж унах үед эр хүний дотор нэг сонин механизм ажиллаж эхэлдэг. Жижиг сажиг зүйлтэй зууралдахын оронд уургаа улам л гүн рүү (далай буюу илүү том тооны магадлалруу ) тавьж, асуудлыг нэгмөсөн томоор нь шийдэх гэж бүтэх магадлал бараг үгүй, маш том эрсдэл рүү улайран дайрдаг. Учир нь хүний нас богино. Нийгэмд алдсан байр сууриа эргүүлж авах гэсэн өвгөн өөрөөсөө том аварга загастай 3 өдөр, 3 шөнө үхэлдэн тэмцэлддэг. Цуцаж ядран, хуруу гар нь олсонд гүн зүсэгдэж, бадайрч мэдээгүй болж байсан ч тэр уургаа тавиагүй. Мөн амжилт олоод тэр том загасыг бариад буцах замд нь маш олон акулууд (шимэгч) амжилтаас нь (загаснаас нь ) иддэг. Тэгвэл акулуудад хамаг махаа тасчуулаад дууссан байхад, яагаад тэр барьсан загасынхаа нүцгэн ясыг нь эрэг рүү чирж ирэв? Учир нь тэр яс бол "Би айгаагүй, би эцсээ хүртэл тэмцсэн" гэдгийн ганц гэрч нь байсан. Бидний олонхийн аав яг л энэ замаар явсан. Нийгмийн дарамт дор гэр бүлээ өөд нь татах гэж боломжгүй шахам зүйлийн араас тэмцсээр насаа барж, бурхны оронд зорьсон байж мэднэ. Гаднаас нь харахад тэдний амьдрал нөгөө мөлжүүлсэн загасны яс шиг гавьтай амжилтгүй мэт харагдаж болно. Гэвч тэдний дотоод тэмцэл, бидний төлөө гэсэн чин санаа яг л тэр өвгөн шиг агуу байсан юм шүү. Copy

Byamba

22,975 次观看 • 5 个月前

Улсын начин М.Мижиддорж: Намайг Зүүнхараагийн прокуророор ажиллаж байхад Д.Хадбаатар аварга, Ц.Лоохууз нар хоригдож байсан. Би Хадбаатарыг гэртээ авчран дайлсныхаа улмаас албан тушаалаасаа хөөгдөх шахаж байлаа. Мөн Ц.Лоохууз гуайг өмөөрөн үг хэлснийхээ төлөө алгадуулж явсан удаатай. Увс аймгийн Завхан сумын харьяат, олны дунд “Улаан” хэмээн алдаршсан улсын начин Моломын Мижиддоржийн талаар Ц.Лоохууз гуай “Бөхчүүдийг тэнэг гэдэг ч Улаан Мижиддорж тэнэг биш юм билээ” хэмээн ярьж байсан байдаг. Тэрбээр хуульч, улсын начин, ой хамгаалагч зэрэг олон чиглэлээр залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөсөн нэгэн юм. Тэр хэлэхдээ, “Коммунизм гэдэг хүсэх зүйл биш. Арван хүн тутмын нэг нь матаач байсан, хэлмэгдүүлэлт, дарангуйлал энгийн үзэгдэл болсон нийгэм байлаа. Тийм нийгэмд амьдарч үзсэн хүний хувьд хэлэхэд, өнөөгийн нийгмээ хайрлан хамгаалж яваарай. Одоогийн нийгэм л хамгийн сайхан нь” гэв. Түүнчлэн барилдахаа больж, тэтгэвэрт гарснаасаа хойш 10 га газарт ойжуулалтын ажил хийж, өнөөдөр уг төгөл Улаанбаатар хотын Гүнтийн аманд бий болсон аж

Urug.mn

11,150 次观看 • 7 个月前

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний ​​амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.

Badral Badral

13,009 次观看 • 1 年前

16 настай охины хэргийн талаарх аудио бичлэг цацагдлаа‼️‼️‼️ Ган-Эрдэнийн ээж Ариунтуяа: Миний хүү Ган-Эрдэнэ хэргийн газраас цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу явж байхдаа над руу залгаж би яаран очсон. Бид цагдаагийн газар очиж, хүү маань хэргийн талаар мэдэгдэж, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй хэргийн газар очсон. Алуурчин унтаж байхад нь баривчилж, хэргийн газрын үзлэг хийж байхад би халаасанд байсан утсаараа дууны бичлэг хийсэн. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэн өдий болтол энэ бичлэгийг задруулаагүй ч удаа дараалж, хүүг маань сошиалд хэрэгтэн гэх худал мэдээлэл тарааж сэвснээр эс үйлдэхүйгээр хамжигч яллагдагч болгон 90 хоног таслан сэргийлэх арга хэмжээг авч хорьж, алуурчин гэж гүтгэсээр байгаа тул аргагүйн эрхэнд задалж байна. Энэ бичлэг ямар нэг эвлүүлэг биш бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад эх хувийг өгч, шинжээч томилуулан бодит эсэхийг тогтоолгож болно. Мөн өмгөөлөгчдийн хувьд Ганбат өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байсан. Гэвч Прокурорын байгууллага нотлох баримтгүй сошиалын нөлөөнд автаж миний хүүг яллагдагчаар татсан нь нэмж өмгөөлөгчийн тусламж авахад хүргэсэн. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзсан ч олны хэл амаас айж татгалзах өмгөөлөгчид их байсан. Иймд Б.Мэргэн өмгөөлөгчид уг бичлэгийг сонсгож, зарим баримтыг харуулахад бидэнд итгэж өмгөөлж байгаа болно. Түүний хувьд алуурчин Дагвадоржийг өмгөөлөөгүй болохыг дашрамд дурдаж байна. Мөн Батхуяг өмгөөлөгчийн хувьд миний 10-н жилийн ангийн найз энэ хэргийг сонсоод надад туслахаар болсон. Ингэж ихээр туслаж, үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгч нартаа маш их талархаж буйгаа илэрхийлье.🙏

🇲🇳 Монгол Улсын иргэн Зориг🇲🇳

11,966 次观看 • 7 个月前

За шаа л даа, Бадмаа⁉️ Хуучин боржуурыг хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг ч гэх шиг🤷‍♀️ Үнэндээ боржуурын насжилт 15-20 жил ч болдог. Жил бүр солиод байдаг ч юм биш. Энэ бол нэг хүний биш, нэлээд олон хүнээс бүрдсэн мафижсан-дарга нарын удаж буй бизнес шүү. Жил болгон сольж тавьдаг эдгээр боржуур нэртэй шохойнууд бол гурил хольсон цагаан ааруул, хатсан хэвийн боовноос ч хэврэг гэдгийг бид хардаг. Хэргээр ийм чанаргүй хийж, жил бүр төсвөөс, нийслэлээс их хэмжээний мөнгө гаргуулж идсээр байна⁉️ Одоо хангалттай биш гэж үү. Боржуурын мафийн бүлэглэлийн схемийг ил гаргаж, цаад эздийг нь зарлахыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ⁉️ ШААРДАЖ БАЙНА. Авто замын инженерүүд "Боржуурыг жил бүр солих шаардлагагүй. Стандартын дагуу хийгдсэн боржуур барьсан автозамтайгаа адил эдлэгддэг урт настай эд бдаг байсан. Гэтэл жил бүр үйрч унасан, чанаргүй юм хийж сольж байгаа нь дарга нарын далд бизнес" гэж нотолж ярьдаг шүү!?!?

Kheneejingoo 👑

17,271 次观看 • 2 年前

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 次观看 • 1 年前

ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧ 2024 ОНООС ХҮНДЭРНЭЭ гэж би хэлээд хэлээд хэн ч сонсоогүй. Тэр хэлсэн үгний бичлэгүүд байж л байна. Миний хувьд нэг ч удаа тэр яригдаад байгаа Станцуудыг барих саналыг эсэргүүцэж байсангүй. Баримттай ярих хэрэгтэй. Тийм баримт гаргаад ирвэл би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Ковидын үед иргэдийн цахилгааны төлбөрт 800 тэрбум төгрөг ТТ, Эрдэнэтээс гаргуулахад би хэрэггүй ээ энэ хөрөнгөөрөө 200 МВт-ын станц барьчихаа л гэсэн сонсоогүй. Харин ч миний үед 150 МВт цагийг батарей хуримтлуурын станц, Чойбалсан, Эрдэнэтэд 50 МВт-н ДЦСтанцуудыг бариулж, ТЭЦ-4-ийг 100 МВт өргөтгөсний хүчинд өнөөдрийг хүрлээ. Миний чадал ийм л байсан. Эрчим хүчний сайд хөрөнгө шийдэж чөдахгүй, саналаа хэлэхээс цаашгүй. Хоёр, гурван удаа шинэ станц барих санал ЗГ-т оруулаад шийдүүлж чадаагүй. Сануулсаныг минь сонсоогүй. Би эрчим хүчинд 3 жил релей хамгаалалтын инженерээр ажиллаж энэ системийн аюулгүй байдлыг бүрэн мэддэг болсон хүн шүү. Аюулгүй ажиллагааны тооцоо горимыг нь хийдэг байсан хүнийг мэргэжлийн бус гээд сууж байдаг хүн байдаг л юм байна.

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

28,295 次观看 • 7 个月前

Украинд дайны үеэр Москвагаас нүүж ирсэн нэгэн эмэгтэйн үнэн үг: “Сайн байцгаана уу. Намайг Ксюша гэдэг. Би Москвагийн орос хүн бөгөөд дайн эхэлсний дараа Украинд нүүж ирсэн. Өнөөдөр би эх орон нэгт оросууддаа хандаж байна. Москвагийн тэнгэрт бараг 200 дрон нислээ. Гуравхан хоногийн дотор хоёр дахь удаагаа Капотня дахь нефть боловсруулах үйлдвэр шатаж байна. Люблино шатаж байна. Нийслэлийн бүх дөрвөн нисэх буудал хаагдсан. Энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ нь Украин дайныг Оросын гүнд хүргэж чадна гэдгээ анх удаа ноцтойгоор харуулж буй хэрэг юм. Өнөөдрийн дронууд удаан байсан. Дараагийнх нь илүү хурдан байна. Дараагийнх нь илүү нарийвчлалтай байна. Украин аль хэдийн өөрийн далавчит пуужин болон баллистик пуужингийн хөгжүүлэлттэй болсон. Өчигдөр боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнөөдөр бодит байдал болжээ. Та нар Москва дээгүүрх дохиолол, утаанд цочирдож байгаа энэ үед Херсон, Сумы, Харьков, Одесса, Киевийн хүмүүс таван жилийн турш ийм нөхцөлд амьдарч байна. Эвдэрч сүйдсэн гэр орон, байнгын цохилт, тасралтгүй айдас. Би агаарын түгшүүрийн дохио хэзээ ч дуугардаггүй байсан Москваг мэднэ. Харин одоо та нар тэдний өдөр бүр мэдэрдэг зүйлийн өчүүхэн хэсгийг ч болов өөрсдөө мэдэрлээ. Бүх хариуцлага Владимир Путин болон түүний дэглэмд ногдоно. Өдөр бүр үзэн ядалтыг өдөөж байдаг суртал ухуулагчдад ч мөн адил. Бас энэ дайныг дэмждэг эсвэл дуугүй өнгөрөөдөг сая сая оросуудад ч хамаатай. Орос энэ дайныг эхлүүлсэн. Тиймээс өнөөдөр Орос руу нисэж буй бүхэн тэр сонголтын шууд үр дагавар юм. Хэрэв Путин дайныг зогсоох тушаал өгвөл тэр өдөртөө л дайн дуусна. Зеленский гал зогсоох санал олон удаа тавьсан. Гэвч хариу ирээгүй. Тийм тушаал гарах хүртэл Орос дахь цохилтууд улам ширүүсэх болно. Энэ бол өшөө авалт биш. Энэ бол өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон хамгаалалт юм. Украин энэ дайныг хүсээгүй. Тэд зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх цаг болсон!”

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

10,777 次观看 • 2 个月前

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 次观看 • 4 个月前