Loading video...

Video Failed to Load

Go Home

Ерөнхийлөгч маань Киргиз улсад айлчилж байна. Онгоцны буудал дээрээ бүрэн хэмжээний шоу үзүүлчихдэг хүмүүс юм. 😁

46,864 views • 1 year ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

Яааа таг харанхуй, мэдлэг боловсролгүй фм, телевизийн хөтлөгч гаруудаар өөрийгөө хүрээлүүлчихсэн манай улсын ерөнхийлөгч яана даа яана🙏🏻🤦🏻‍♀️‼️‼️‼️ Энэ залуугийн ярихыг сонсоод хэлэх үг ч олдсонгүй. Өрөвдмөөр ч юм шиг. Ерөнхийлөгч парламентад хяналт тавих эрхтэй юмаа, хуулийнхаа дагуу парламентын гишүүдэд хяналт тавих эрх нь ерөнхийлөгчид байгаа гэх!!! Нэг удаа биш өгсөн ярилцлагынхаа туршид энэ тухай давтан давтан ярилаа. Ерөнхийлөгч парламентын засаглалыг хянадаг гэж хаанаас юу олж уншсан болоод өөртөө ийм итгэлтэй байгаа юм бол? Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор УИХ-ын гишүүдийг, хууль тогтоогчдыг, парламентын засаглалыг хянах тухай үг өгүүлбэр огт байхгүй!!!! Харин Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнах учиртай юм!!!! Ар араасаа ээлж дараалан гарч ирээд зүтгүүлж байгаа хуулиа тайлбарлах бүртээ нүд хуруу болцгоож байна даа.

Ариунтуяа⚖️🇲🇳

17,846 views • 4 months ago

Ганцхан хуудас цаас бариад Ерөнхийлөгч рүү гүйсэн охины түүх.. 1983 онд Бразилийн ерөнхийлөгч Жоао Фигейредог Парайба мужид айлчлах үеэр нэгэн бяцхан охин хамгаалагчдын дундуур зүсэн гүйж, ерөнхийлөгч дээр очиж чаджээ. Түүнийг Мишель Роша гэдэг байв. Хамгаалагчид түүнийг саатуулахыг оролдсон ч Ерөнхийлөгч охиныг өөр дээрээ ирүүлэхийг хүсжээ. Охин гартаа барьсан үрчийсэн цаасаа өгөв: "Миний ээж бусдын гэрт үйлчлэгч хийдэг ч бидэнд амьдрах гэр байхгүй. Бидэнд байшин өгөөч..." гэсэн бичвэр байв.. Бяцхан охины чин сэтгэлийн гуйлт Ерөнхийлөгчийн сэтгэлийг хөдөлгөж, тэрээр амлалтаа биелүүлсэн юм. Төд удалгүй Парайба мужийн Жуао Пессоа хотод 20 гаруй мянган хүн амьдрах хэмжээний томоохон орон сууцны цогцолбор баригджээ. Энэхүү хорооллыг Ерөнхийлөгчийн ээжийн нэрээр "Валентина Фигейредо" хэмээн нэрлэсэн бөгөөд өнөөдөр ч олон мянган айл өрх тэнд амьдарч байгаа бөгөөд уг хороолол одоо Бразилийн Жуао Пессоа хотын хамгийн том дүүргүүдийн нэг болсон байна. Бяцхан охины зориг мянга мянган хүний амьдралыг өөрчилсөн гайхалтай түүх ажээ. 🇧🇷

Kizuna 🇲🇳

16,147 views • 6 months ago

Ази тивд 49 улс бий. Netflix нь манай дэлхийн 190 улсад нийт 300 сая гаруй хэрэглэгчтэй. Physical: 100 шоу нь Өмнөд Солонгосын алдарт MBC санаачлан хийсэн, хамгийн хүчирхэг, төгс бие бялдрыг шалгаруулах зорилготой шоу. 5 тэрбум хүн амтай Ази тивийн улс орнуудаас ердөө 8 улс сонгон авч, дэлхий нийтэд хүч чадал, эр бяр, авхаалж самбаагаа гайхуулан тэмцэлдэж байгаад багтана гэдэг гайхалтай. Netflix-ээр гарна гэдэг маань өөрөө ялалт. Дэлхийн хэмжээний контент, студи бүтээл, зураг авалт найруулга нь 🔥 Маркетинг PR, хоногшуулалт танигдалт, нэр хүнд талаасаа ч, Монгол хүн, Монгол улсыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна. Одоо тэр энийг ч сонгох байсан, тэрийг ч сонгох байсан гэсэн юмаа больчих. Угаасаа шоу учраас адилхан 6 хүн дуудахгүй, салбар салбарын, өөр өөр өнцөг, ондоошлыг энтертейнменттэй хослуулна. Манай 6 залуус үнэхээр сайн өрсөлдөөнийг үзүүлж байна. Эхний 4 ангийг нэг дор үзээд дуусгалаа. Будааны хүүхдүүд, Кесымчүүд нийлж пойлдоогүй бол эхний тэмцээнд финалдах байв. 2 дахь тэмцээнд үнэхээр гоё багийн ажиллагаа, хурд хүч, сийрэг ухаан харуулж, өрсөлдөгчөө буулгаж авсан. Дахин хэлье, энэ шоунд багтаж оролцоно, Netflix-ээр гарна гэдэг бол маш том ялалт 💪💯 #physical100 #PhysicalAsia

Энхзул

13,751 views • 10 months ago

Намайг аймагт ирлээ гээд орон нутгийн хэмжээний зарим улс төрчид, тэдний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүд ихэд сандарч байгаа бололтой. Зуд болж байхад хаана явсан юм, өмнө нь аймагтаа үзэгдээгүй гэнэт гарч ирлээ, хог шороо, замын эвдрэл угаасаа л байдаг, байсаар ирсэн гэх мэтээр аав ээж, ажилтнуудаараа бичүүлээд байх юм. Би нутаг орныхоо төлөө үргэлж санаа тавьж оролцож ирсэн. Баримтжуулж хадгалсан нь цөөхөн юм байна. Харин хандивын аян зохион байгуулж байсан болохоор хэдэн зураг бичлэг үлджээ. УБ дахь Дундговьчуудаас гадна СХД-ийн иргэд, эхнэрийн минь нутгийн буриад зон олон, дуучин Лосолын Болдбаатар найз минь, бүр Өвөр Монголчууд, Синагпур улсын иргэн хүртэл аянд маань нэгдэж байсан юм шүү дээ. Энэ жилийн хувьд Гурвансайхан сумандаа хүргүүлсэн өвс тэжээлийг авсан айлууд нь мэдэж байгаа.

Самданнямын Мөнхчулуун

17,927 views • 1 year ago

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр

Г.Лхагвадорж UBN.MN

42,737 views • 6 months ago

Би л ганцаараа Цэцийн шийдвэрт эргэлзээгүй л юм бн. Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийг яаж ч уншсан ямар ч хуульч Х.Тэмүүжин гишүүнтэй л санал нийлэхээр бга бхгүй юу. Та нар ч юугаа мэдэх вэ дээ! Масс дагаж намирдаг гарууд. Гэхдээ та нарт зориулаад бичээд өгье уншвал уншина биз👇🏻 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Мөнхсайханд яагаад эргэлзэхэд хүрэв ээ гэвэл⬇️ Мөнхсайхан уншиж, бичиж байгаа дүгнэлтээ өөрөө үгүйсгээд байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар зүйлийг үгүйсгэж байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар заалтыг огт байхгүй юм шиг аашилж болохгүй. Цэц ч байсан тэгж аашлах эрхгүй. ҮХЦ хууль тогтоогч биш. ҮХЦ бол ард түмнээс сонгогддоггүй байгууллага. Ардчилалтай ямар ч хамаагүй. Сонгуультай ямар ч хамаагүй. Гэтэл хууль тогтоогчийн эрхийг эдлээд дураараа аашилж байна. УИХ-д дүгнэлтээ оруулна гэж Үндсэн хууль дээр заасан байхад ард түмний төлөөллийг үгүйсгэж болохгүй байхгүй юу. Мөнхсайхны дүгнэлт дотор нь хамгийн ноцтой гарсан 2 үг бол "Парламентыг үгүйсгэсэн, УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэсэн". Ард түмнээс засгийн бүх эрх үүсгэлтэй гэдэг үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж байна. Техник ач холбогдолтой заалтыг ашиглах замаар үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж болохгүй‼️ Мөнхсайхан бол Үндсэн хууль судлаач. Ийм мэргэжилтэн ийм алдаа гаргах бол нэг бол судалсан академик эрх чөлөөнийхөө үр дүнд хүрсэн тэр мэдлэг боловсрол нь өнгөц байж, эс үгүй бол түүнийгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалтад байсан байна гэж хэлмээр байна. Ер нь судлаачийнхаа хувиар дүгнэхэд Цэцийн шийдвэр түрүүлж гарчихсан, зүгээр шийдвэрээ албажуулах процесс яваад байгаа юм биш биз дээ гэсэн эргэлзээ яах аргагүй харагдаж байналээ!!! #гэнэдээ

Ариунтуяа⚖️🇲🇳

26,091 views • 10 months ago