Loading video...

Video Failed to Load

Go Home

Ж.АЛДАРЖАВХЛАН: Английн Фүлхэм клубт нэг сая ам.доллар, CNN-д нэг сая орчим ам.долларын өртэй. Өрөө төлөхгүй бол Арбитрын шүүхэд өгнө гэж байнга ярьж байгаа‼️ Өмнөх сайдын ажлыг үгүйсгэмээргүй байгаа ч ганц нэг эргэлзээтэй зүйл байна‼️ Nomin Chinbat Л.Оюун-Эрдэнэ

20,492 views • 4 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

За автобустай холбоотой тайлбар‼️‼️Автобус худалдан авах гэрээнд мэдээж капитал буюу хуучин, засвар хийсэн автобус авна гэж байхгүй. Тийм автобус оруулж ирвэл мэдээж хүлээж авах боломжгүй! Гүйцэтгэгч компани нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлттэй, шинэ автобус оруулж ирж байж буюу гүйцэтгэлээр санхүүжилтээ авдаг юм билээ. 700 гаруй автобусыг төмөр замаар, чингэлэгээр тээвэрлэх боломжгүй, газраар л өөрөөр нь оруулж ирнэ. Тэнжин боомтоос Замын үүд, Замын үүдээс Улаанбаатар хүртэл багагүй замыг газраар туулж ирж байна. Солонгосын 100 хувийн эд анги, сэлбэг хэрэгслээр Солонгос стандартыг бүрэн хангасан, манайд 13 өвлийг туулсан Дэү брэндийн автобусны бүрэн шинэчлэгдсэн нь зах зээлийн хамгийн доод үнээр чанарын өндөр үзүүлэлттэй орж ирж байна. Нэг бүр нь 336 сая төгрөгийн үнэтэй. Өнөөдөр бол нэмэгдээд 412 сая төгрөгийн үнэтэй болсон байгаа ч гэрээнд заасан өмнөх үнээрээ нийлүүлж байгаа гэжээ‼️‼️

Мягмартогтох Далай

32,826 views • 3 years ago

АТГ өгч байгаа гол үндэслэлээ тэр ингэж тайлбарлав Ерөнхий сайд байсан хүн маш ноцтой л юм ярилаа хууль хяналтын байгууллага үүнийг заавал шалгаж нэг талд нь гаргаж ард иргэдийнхээ эргэлзээг тайлахыг хүсье. 💢Л.Оюун-Эрдэнэ: Оффтэйк гэрээний 110 сая ам.долларыг Тавантолгой төмөр замаас "Бодь Интернэйшнл"-ийн данс руу шилжүүлсэн ч оройд нь бэлнээр аваад, 📌Хүүхдийн парк, 📌Олон нийтийн САУН, зочид буудлууд, 📌Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад, 📌Гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан‼️ Үүнийг ТУЗ-ийн дарга н.Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 💢Б.Энхбаяр "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 2 хүний хамт очоод 500 мянган ам.долларыг 1 удаа, 800 мянган ам.долларыг 1 удаа буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн‼️ 💢Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн‼️ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан‼️Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгах оролдлогыг хийж байна‼️‼️ 💢Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт шилжүүлсэн 💢10 сая ам.доллараас Аюурсайхан 1 сая доллар авсан. Т.Аюурсайхныг нотлох баримтын хамт АТГ-д өгч байгаа‼️

ЧИМЭЭ

11,516 views • 6 months ago

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний ​​амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.

Badral Badral

13,009 views • 1 year ago

Би л ганцаараа Цэцийн шийдвэрт эргэлзээгүй л юм бн. Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийг яаж ч уншсан ямар ч хуульч Х.Тэмүүжин гишүүнтэй л санал нийлэхээр бга бхгүй юу. Та нар ч юугаа мэдэх вэ дээ! Масс дагаж намирдаг гарууд. Гэхдээ та нарт зориулаад бичээд өгье уншвал уншина биз👇🏻 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Мөнхсайханд яагаад эргэлзэхэд хүрэв ээ гэвэл⬇️ Мөнхсайхан уншиж, бичиж байгаа дүгнэлтээ өөрөө үгүйсгээд байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар зүйлийг үгүйсгэж байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар заалтыг огт байхгүй юм шиг аашилж болохгүй. Цэц ч байсан тэгж аашлах эрхгүй. ҮХЦ хууль тогтоогч биш. ҮХЦ бол ард түмнээс сонгогддоггүй байгууллага. Ардчилалтай ямар ч хамаагүй. Сонгуультай ямар ч хамаагүй. Гэтэл хууль тогтоогчийн эрхийг эдлээд дураараа аашилж байна. УИХ-д дүгнэлтээ оруулна гэж Үндсэн хууль дээр заасан байхад ард түмний төлөөллийг үгүйсгэж болохгүй байхгүй юу. Мөнхсайхны дүгнэлт дотор нь хамгийн ноцтой гарсан 2 үг бол "Парламентыг үгүйсгэсэн, УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэсэн". Ард түмнээс засгийн бүх эрх үүсгэлтэй гэдэг үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж байна. Техник ач холбогдолтой заалтыг ашиглах замаар үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж болохгүй‼️ Мөнхсайхан бол Үндсэн хууль судлаач. Ийм мэргэжилтэн ийм алдаа гаргах бол нэг бол судалсан академик эрх чөлөөнийхөө үр дүнд хүрсэн тэр мэдлэг боловсрол нь өнгөц байж, эс үгүй бол түүнийгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалтад байсан байна гэж хэлмээр байна. Ер нь судлаачийнхаа хувиар дүгнэхэд Цэцийн шийдвэр түрүүлж гарчихсан, зүгээр шийдвэрээ албажуулах процесс яваад байгаа юм биш биз дээ гэсэн эргэлзээ яах аргагүй харагдаж байналээ!!! #гэнэдээ

Ариунтуяа⚖️🇲🇳

26,099 views • 11 months ago

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,361 views • 1 year ago

Аливаа зүйл бодит үнэнээрээ байх учиртай‼️ Эрчим хүчний хэвлэл мэдээлэлд зориулж ЭХҮХороо өөрийн төсөвтөө 8.0 тэрбум төгрөгийг суулгасан байна гэдэг буруу мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Бодит байдал нь хэвлэл мэдээлэлд 500.0 сая төгрөг, бусад нь бодлого судалгаа, томоохон төслүүдийн санхүүгийн бичиг баримт боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн болно. Сангийн яаманд 10 сард хүргүүлсэн мэдээллээ шинэчилж хүргүүлээгүй нь манай ажлын албаны алдаа гэдгийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Мөн УИХГишүүн Цэнгүүн Tsenguun Nee ямар нэг эрх ашиг төлөөлөх бус, олон нийтэд таалагдах бус харин чин сэтгэлээсээ улсдаа хэрэгтэй Эрчим хүчний реформыг хийхээр зориглон хамтарч ажиллаж байгааг онцолж дурдмаар байна. Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт , дулааны дутагдалтай байдал нь өмнөх 34 жилийн турш эрчим хүчийг “халамж”-ийн салбар болгож, Төрийн монополь үүсгэсэн алдаа юм. Харин хэчнээн дургүйцсэн ч бид үүнийг засч, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхээс өөр сонголтгүй‼️ Ингэснээр Монгол Улс эрчим хүчний бие даасан системтэй болж, цаашлаад эрчим хүч экспортлох ажил бодитой хийгдэнэ. #ЭрчимХүчнийШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

24,103 views • 1 year ago

Хохирогчийн ээж: 12 дугаар ангийн хоёр хүү 6-р ангийн хүүг маань сургуулийн коридорт гаргаж ирээд, зүүгээр 28 удаа шивж, хүзүүг нь базаж, дарамтлан тохуурхсан. Хүү маань өвдөж, уйлж, атиралдаж байгаа нь камерын бичлэгт үлдсэн. Шүүх эмнэлэг шинжилгээ хийгээд гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоосон. Энэ явдлаас хойш хүү минь ясны хурц үрэвсэлтэй болж, байнга яс нь янгинан өвддөг болсон. Сэтгэлзүйн гэмтлийн III зэрэг гэж тогтоогдсон. Байнгын айдастай байх болсон. Одоо үс нь халзарч унаж байна. Гэтэл хэрэг үйлдсэн нэг хүүхдийг нь 18 насанд хүрээгүй гээд 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн. Харин нөгөө хүүг нь тухайн хэргийг шалгаж байгаа Чингэлтэй дүүргийн цагдаа Д “гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн худал тодорхойлолт гаргаж өгөөд, цэрэгт явуулчихсан. Үүний дараа шүүх хурал болж, хэрэг үйлдэгч этгээдээр 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эмчилгээний төлбөр болох 11 сая төгрөг төлөх шийдвэр гаргасан. Гэсэн ч энэ хохирлыг өнөөдрийг болтол барагдуулаагүй, миний хүү хохирогч болоод л үлдлээ. Хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагч худал тодорхойлолт гаргаж өгч, хэрэг үйлдсэн хүнийг цэргийн албанд явуулсан нь миний хүүг давхар давхар хохироосон үйлдэл болж байна.

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

18,543 views • 6 months ago

П.Золжаргал: Өнөөдөр би өөрийгөө үнэхээр сайн бүтээл хийжээ гэж анх удаагаа хачин их тоолоо. Өөрийн чадлаар Канн хүрсэнд минь хорсож Оскарт Монгол улсыг төлөөлж явуулахгүй гэж хавчсан хүмүүс Кино Урлагийг Дэмжих сангийн хувь заяа яригдсан чинь БААВГАЙ БОЛОХСОН киноны санхүүжилтийн 30% өгсөн гэж худал ярьж нүүрээ тахалж байна эээ. Бүхэл бүтэн УИХ гишүүн, Яамны сайд хүн ингэж хороон дээр бусад УИХ гишүүдийн өмнө худал хэллээ. Шилэн дансаар шалгаад үзээрэй. Амигдала Филмсрүү орж ирсэн нэг ч төгрөг байхгүй шүү. Энэ сангийн анхны шалгаруулалт манай зураг авалт дууссаны дараа явагдсан. Би маш олон хувийн, олон улсын албан байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран киноныхоо санхүүжилтийг босгож, хамаг сүүлд нь өөрийн дулаан байраа зарж кино зураг авалтаа дуусгасан. Пост продакшнаа Парис хотын кино сан, Францын Үндэсний кино сан, Дохагийн кино сан болон Урбан Фактори, Урбан Сэйлс, Еврозүүм хэмээх Франц хамтрагч компанийн дэмжлэгээр хийж дуусгасан. Сан нь шулмын гарт байхад сангийн цэвэр ариун байдалд санаа сэтгэл тавьж, засаж сайжруулах оролдлого хийгээгүй мөртлөө босгох амархан хэцүү гээд гонгинолдоод байгаа тул би ингээд өөр юм хэлэхгүй ээ. Уран бүтээлч ах эгч дүү нар минь хараад ав. Хүний амжилтыг ингэж булааж идэх гэж оролддог юм байна. Ганц л юм хэлье. Та нарын дотор ямар мэдрэмж төрж байна тэр бүгдийг эр зориг болгон хувиргаарай 🐻 Nomin Chinbat?! 🤔🤔🤔

Degi 🩺

64,381 views • 1 year ago

ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР Өнөөдрийн дүр зураг сонирхолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна. Үзүүлэлтүүд үнэхээр сайн. Гэхдээ нэг асуултыг хэн ч тавьсангүй: ❓ Энэ амжилтын үндэс суурийг хэн тавьсан бэ? “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх 2010, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны Концессын гэрээний хүрээнд 630 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр: -Уурхай босгосон, -Баяжуулах үйлдвэр байгуулсан, -Дэд бүтэц, цахилгаан, төмөр зам шийдсэн, -Машин механизм, эргэлтийн хөрөнгө бий болгосон, -Гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай, өртэй, түүхий эдээ ч олборлох чадамжгүй үйлдвэрийг бэлэн экспортлогч, ашигтай компани болгож чадсан. 🤥Харин дараа нь юу болсон бэ? Концессын гэрээгээр Кью Эс Си компани 30 жилийн хугацаанд ажиллах ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулагчийн хууль ёсны итгэл, гэрээний тогтвортой байдлыг үл харгалзан төр “нийтийн эрх ашиг” гэх ерөнхий ойлголтын дор нэг талын шийдвэр гаргаж “булааж” авсан. Өнөөдөр төр нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр, хувийн хэвшлийн бий болгосон суурин дээр ашигтай ажиллаж, экспорт өсгөж, валютын нөөцөд хувь нэмэр оруулж байгаадаа талархаж байна. Харин хохироод үлдсэн хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нь хаалганы цаана суусаар л байна. Эдийн засгийн хэллэгээр үүнийг “asset appropriation with zero capital injection” гэдгээр хэлж болох юм. Гэхдээ увайгүй аргаар шүү. Зүйрлэж хэлбэл: “Бусдаар байрандаа засвар хийлгэчихээд, дараа нь хөөж гаргангуутаа засварын зардал хэмнэсэндээ баярлах, сайн зассанд нь сэтгэл ханамжтай байх явдал” ⁉️Үнэхээр сайн үр дүн мөн үү? Хэрэв гэрээний дагуу үргэлжилсэн бол өнөөдөр 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр бариад ашиглалтад орж байх ёстой байлаа. Гэтэл энэ алдагдсан боломжоо, баяр мэт тэмдэглээд сууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар үүнийг нийтийн ашиг сонирхолыг хангаж төрд авлаа гэж нэрлэж байгаа нь хачирхалтай. Хэний ямар ашиг сонирхол юм бэ? Бид одоо зөвхөн баяжмал экспортолж байгаа биш, дотоодын ган үйлдвэрлэлээр импортыг орлож, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийн эхлэл цэг байх байлаа . Гэтэл, Төр өнөөдөр “үр дүнтэй, бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах” үүрэг өгч байна. Гэтэл боломжит цаг хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихөөд байгаа нь хэнд ашигтай байна вэ? Хөрөнгө оруулагчийг уландаа гишгээд, бүтээсэн суурийг нь авчихаад, гарсан үр дүнг нь өөрийн мэт хараад баярлаж зогсох нь бодлогын ялалт биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагч нарт өгч буй хамгийн аюултай дохио: “Барь. Хөрөнгө оруул. Ашигтай болго. Дараа нь бид авна.” Ийм жишгээр маргааш хэн Монголд урт хугацааны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ логикоор гангийн үйлдвэртэй болох “найдвартай арга” нь: Дахиад хувийн хэвшлээр бариулчихаад, ашигтай ажиллах үед нь дахин “нийтийн эрх ашиг” гэж нэрлээд хураагаад авах байх. Энд надад бол сайн үр дүн огт харагдахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй, бид аль хэдийнээ ийм болгочихсон байсан юм. Хайран цаг хугацаа 😡

Шижир Энхбаяр

35,451 views • 7 months ago

‼️ЕС асан Л.Оюун-Эрдэнэ үнэнтэйгээ нүүр тулж, бодит амьдрал мэдэхээ байтлаа вакумжсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн баахан парламентын дархлаа ярихаар нь хаан болсон ч парламентыг дарангуйлж болохгүйгээ оройтсон ч гэсэн ухаарчээ гэж ойлголоо.🤔 ✅Парламентын гишүүний хувиар вакумжсаныг нь шүүмжилтэл миний нэрийг мартан өөр улс төрчийн нэрээр дуудталаа сүрхий бантаж, баахан загнаж билээ. Маргаашаас нь миний эсрэг зохион байгуулалттайгаар иргэдээс яриа авах, өдөр бүр лайв, хэвлэлийн хурал хийлгэх (бүр миний зурагтай самбар, баннэр, плакаттай) сошиалаар гүтгэлэг, харлуулалт тараах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт ажиллагаа үерийн ус шиг л бууж билээ. Үр хүүхэд рүү минь орж, хань ижил, ах дүүг минь хүртэл АТГ-д шалгуулах зэргээр эрчимжсэн. ✅ Ер нь бол 2024 оны намар Ган татлагат гүүр, Төрийн ордны шинэ байр, 18 тэрбумын ваучер зэрэг 14 Мега үлгэр бүхий алдагдалтай төсвийн эсрэг акц хийснээс эхлээд, 2025 оны хоёрдугаар сард Лодойсамбуу гишүүний ЕС-ыг огцруулах бичигт 3 хан билүү гишүүн зурсны хамгийн эхнийх нь болсноос хойш намайг 👉 тэмбүү өвчтэй 👉 хэн нэгэн компанийн төлөөлөл, 👉 хэн нэгэн улс төрчийн гар хөл, 👉 луйварчин, хулгайч 👉мөнгө угааж баяжигч болгон харагдуулах гүтгэлэг, харлуулалт эрчээ авч, өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж…😢 ‼️Гэхдээ нэг зүйл маш тодорхой. 15 давхрын ажиллагаа хорлонтой бөгөөд дарамттай ч, хулгайн их мөнгөөр гүтгэлэг, харлуулалтыг хурдан тарааж болох ч үнэнийг удаан нууж, үүрд дарах ямар ч боломжгүй!!

Жудагийн Баярмаа🇲🇳

14,419 views • 6 months ago