Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Зөөвч-Овоо төслийн хэрэгжүүлэгч Бадрах энержи ХХК-ийн /хуучнаар АРЕВА Майнс ХХК/ олборлолтын технологи, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа. 1997 онд МУ-д геологи хайгуулын алжаа эхлүүлсэн Орано Майнинг компанийн охин компани болох Кожеговь ХХК-ийн геологичид 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлснээр энэ төслийн суурь тавигджээ. Одоогоор ТЭЗҮ хийгдэж, туршилтын...

28,528 görüntüleme • 3 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

Хүрлээ.Д profil fotoğrafı
Хүрлээ.Д3 yıl önce

@lucky_mgl Энэ төслийг явуулчихмаар бна шүү. Нөгөө сөөнгө дурак мэт багахан шиг садаа болоосой.

Э.Даваа profil fotoğrafı
Э.Даваа3 yıl önce

Хэдэн эсэргүйцэгч нэртэй мөнгөний малнуудыг хол байлгахад анхаараарай🙏🙏🙏

A.Tsolmon profil fotoğrafı
A.Tsolmon3 yıl önce

Наад төслөө нэг амжилттай хэрэгжүүлж, хуурамч эх орончдоос хамгаалж баймаар байна. Захын алиалагч гадны хөрөнгө оруулалтруу дайрч орж доромжилдог улсад хэн ч хөрөнгө оруулахгүйээ. Одоо энэ эх оронч нэр зүүсэн новшнуудаа цэгцэлмээр юм...

Itgel profil fotoğrafı
Itgel3 yıl önce

Зөвхөн шар нунтаг экспортлоод зогсохгүй, 2-3 томоохон АЦС зоригтой барьж, эрчим хүчний хомсдлоос бүрэн гарах ёстой. Улмаар цахилгаан автомашины импортын татварыг тэглэж, улмаар шатахууны хамаарлаас бүрэн салах хэрэгтэй.

BoldMN profil fotoğrafı
BoldMN3 yıl önce

Үнхээр амжилт хүсье худлаа шантаачин нинжа нарын хандыг дарж байх хэрэгтэй амжилт

Enkhbat Batmunkh profil fotoğrafı
Enkhbat Batmunkh3 yıl önce

Хэн Э/Х найдвартай эх үүсвэртэй байна, түүнд хөгжил дэвшлийн түлхүүр байна.

Tsogt profil fotoğrafı
Tsogt3 yıl önce

Засаг дэмжиж байгааздээ. Элдэв шантаажчингуудыг хол байлгаж туслаарай даа.

Утаат хотын иргэн profil fotoğrafı
Утаат хотын иргэн3 yıl önce

Энэ төслийг гадны гар хөлүүдээс сайн хамгаалж заавал хэрэгжүүлээрэй. Амжилт

Puujee profil fotoğrafı
Puujee3 yıl önce

Төслөө заавал хэрэгжүүлэх хэрэгтэй шүү сайдаа

Itgel profil fotoğrafı
Itgel3 yıl önce

Гэрээ хийхдээ АЦС заавал бариулах заалт оруулах хэрэгтэй, гүйцээ.

Benzer Videolar

ГЕРМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНГОЛ УЛСАД САНУУЛГА ИРҮҮЛЭВ Энэ бол энгийн нэг бизнесийн маргаан биш. Энэ бол хөрөнгө оруулагчийн итгэлийг урвуулан ашиглаж, түүнийг дээрэмдэж, шударга ёсыг гутаасан түүх юм. Герман Улсын хөрөнгө оруулагч Монгол улсад сайн санааны үндсэн дээр, итгэл өвөрлөн, хөрөнгө оруулахаар орж ирсэн. Гэвч тэрбээр хамгаалалт биш, харин хууран мэхлэлт, хориг саад, олон жилийн турш шийдэгдээгүй хохирлыг амссаар ирлээ. Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарсан хэдий ч шийдвэрийн бодит хэрэгжилт хангагдаагүй хэвээр байсаар байна. Шийдвэр хэрэгжихгүй бол хууль дээдлэх ёс үгүй болдог. Энэ бол нэг хөрөнгө оруулагчийн, нэг өмчийн, нэг маргааны асуудал биш. Энэ бол Монгол Улс хариуцлагатай байж, шударга ёсыг хамгаалан, олон улсын хөрөнгө оруулагчдын үнэнч, найдвартай орчин байж чадах эсэхийг шалгасан бодит сорилт юм. “Бату Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Батзаяа Улаанбаатар хотын Зайсан дахь томоохон орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор Герман хөрөнгө оруулагч Флориан фон Тухерт хандсан юм. “Герман Монгол Пропертийз” ХХК Монгол улсад их хэмжээний хөрөнгө оруулахаар тодорхой бизнес төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төслийн санхүүжилтийг герман тал бүрэн хариуцаж. харин “Бату Констракшн” ХХК газар эзэмших эрх болон холбогдох орон нутгийн зөвшөөрлүүдийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байна. Эхэндээ бүх зүйл хууль ёсны мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ түүний цаана ноцтой зөрчил, эргэлзээ хэдийнэ үүссэн байлаа. Төслийн хэрэгжилтийн төгсгөлийн шатанд “Бату” газар эзэмших зөвшөөрлөө сунгаагүй бөгөөд үүний улмаас талуудын харилцаанд ноцтой ан цав сууж эхэлсэн ба харилцаа доройтохтой зэрэгцэн төслийг булаан авах, хөрөнгө оруулагчийг шахан гаргах, мөн санхүүжүүлэгч талыг хохироох зорилготой ажиллагаа өрнөсөн. Ноён Батзаяа Байгаль орчны сайд асан эцгийнхээ улс төрийн нөлөөг зэвсэг болгон ашиглаж газрыг хувийн ашиг хонжоо олохын тулд булаан авч, хууль ёсны хөрөнгө оруулалтыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болгон хувиргасан. Энэ бол ёс зүйн өчүүхэн алдаа биш, энэ бол шударга хэлцэл, хууль ёсны хөрөнгө оруулалтын эсрэг улс төрийн нөлөөг зэвсэглэн ашигласан увайгүй үйлдэл. Хууль дээдэлсэн аль ч тогтолцоонд ийм үйлдлийг нэн даруй шалгаж, бүрэн хариуцлага тооцож, ял шийтгэл хүлээлгэх ёстой. Монгол Улсад бодитой эрх зүйн хамгаалалт хангагдаагүй тул “Герман Монгол Пропертийз” ХХК Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхэд арбитрын журмаар нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй болсон. Арбитрын ажиллагаа ид үргэлжилж байх үед “Бату Констракшн” ХХК нь хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл, оролцоо, мэдэгдэлгүйгээр нууц үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэрээр “Хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор “Глобал Бридж Констракшн” компанийг төсөлд татан оролцуулж, дуусаагүй барилгуудыг “Глобал Резиденс” нэрээр дахин бүртгүүлсэн нь хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төслийн хяналтыг өөртөө шилжүүлэн авах зорилготой алхам байсан гэх үндэслэлтэй.. Энэ бол бизнес түншүүдийн энгийн зөрчил биш. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хөсөр хаяж, хууль ёсны хамтын ажиллагааг санаатайгаар нураасан, луйврын цэвэр жишээ юм. Герман хөрөнгө оруулагч төслийг бүрэн санхүүжүүлж, эрсдэл, ачааллыг дангаараа үүрсэн байхад “Бату Констракшн” болон “Глобал Бридж Констракшн” нар түүний хөрөнгөөр бий болсон төслийн хөрөнгийг завшин, хяналтыг булаан авахыг оролдсон байна. “Бату” энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, “Глобал Бридж Констракшн” түүнд санаатайгаар нэгдэхдээ хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл байгаагүйг, төсөл маргаантай байгааг, мөн “Бату” хууль зөрчиж байгааг мэдсээр атал уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Энэ бол ил цагаан, ёс зүйгүй хуйвалдаан байлаа. Тэд үүнийг зүгээр нэг бичиг цаасны маргаан мэт харагдуулахыг оролдсон бөгөөд “Бату” болон “Глобал” дуусаагүй барилгуудын бүртгэлийг ашиглан төслийн хяналтыг хууль бусаар шилжүүлж, хөрөнгө оруулагчийг төслөөс шахан гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй, тэд танхай этгээдүүдийг оруулан, тэднээр барилгын цоож цуургыг солиулж, сүрдүүлэг, эмх замбараагүй байдлаар дамжуулан төслийн хяналтыг хүчээр булаан авсан. Ийнхүү хөрөнгө оруулагчийн эрх ноцтойгоор зөрчигдөж, түүний хууль ёсны байр суурь үгүй болсон бөгөөд түүний итгэлийг хамтрагч нь өөрийн ашиг сонирхолд ашигласан байна. Тэд энэ хэрэгт хөрөнгө оруулагчийг хууль ёсны ашиг хүртэх эрхээс нь салгах зохион байгуулалттай ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн хуйвалдааны шууд хамсаатнууд болсон юм. Монгол улсад шийдвэр гүйцэтгэл авлигаас болж гацаанд орсон. Энэ хэрэг зөвхөн төсөлд оролцсон аж ахуйн нэгжээр хязгаарлагдахгүй, уг хэрэгтэй холбогдсон Шүүхийн сахилгын хорооны даргаар ажиллаж байсан этгээд маргаантай хөрөнгөн дэх нэг орон сууцыг хахууль хэлбэрээр авсан гэж үзэх үндэслэл байна. Энэ бол өчүүхэн зөрчил огт биш, харин ил тод илэрч буй авлигын шинжтэй ноцтой үйлдэл юм. Тогтолцоо нь шударга байдал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах үүрэгтэй атал маргаантай хөрөнгөтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнууд нөлөөнд автдаг тохиолдолд шударга ёсны үндэс өөрөө ганхаж байна гэсэн үг. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор нөлөөлөлд автах нөхцөл бүрдвэл шүүх нь эрхийг хамгаалах чиг үүргээ алдаж, харин ч эрх зүйн зөрчлийг өөгшүүлэх хэрэгсэл болж хувирна. Тогтолцоо нь хууль ёсны шийдвэрийг биш, буруутай этгээдүүдийг хамгаалж эхлэхэд шударга ёс үхдэл болж хувирдаг нь жам. Талуудын хооронд үүссэн маргааны хохирол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн санхүүгийн алдагдал биш, энэ бол Монгол Улсын нэр хүндэд учирч буй ноцтой хохирол юм. Энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. Хэвлэл мэдээлэл, хууль зүйн шинжээчид, бизнесийн хүрээнийхэн, хөрөнгө оруулагчид бүгд ажиглаж байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн ашиг олох боломжийг эрэлхийлдэггүй, тэд өөрсдийн эрхийн хамгаалалт, гэрээний биелэлт, авлигын шийтгэл, дарамт, сүрдүүлгээс ангид байх боломжоо баталгаажуулахыг хүсдэг. Хууль ёсны хөрөнгө оруулагчдыг хамгаалж чадахгүй, эсвэл хамгаалахыг ч хүсэхгүй улс орны нэр хүнд дэлхийд ноцтойгоор унаж, хөрөнгө оруулагчдын итгэл бүрмөсөн алдарна. Хэрэв асуудал үргэлжилбэл, олон улсын шүүхэд хандах ажиллагаа явагдаж, ICSID болон бусад олон улсын хэрэг үүсэх нөхцөл бүрдэх бөгөөд маргаан сунжрах тусам Монгол улсад гарах хохирол улам ихсэж, энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдын бус Монголын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ хэрэгт хууль бусаар оролцсон хүмүүс хариуцлагаас мултарч байхад ямар ч улс хөгжинө гэж үгүй. Шударга хөрөнгө оруулагч олон жил тэмцэх ёсгүй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг цөөн хэдэн хүний үйлдлээс болж хөгжих бүрэн боломжтой Монгол Улсын ирээдүй гацах ёсгүй.Энэ бол ард иргэдийн чадамжийн асуудал биш, хууль бус үйлдэлтэй тэмцэхгүй, хуулийг шударгаар, хатуу хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гашуун үр дагавар юм. Европын орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад өнөөдөр ч хөрөнгө оруулахад бэлэн хэвээр байна. Герман улс уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орон, харин Европын Холбоо бол дэлхийн хамгийн том, хүчирхэг эдийн засагтай улсуудыг нэгтгэсэн төв билээ. Монгол Улс хөгжил, шударга ёсыг зэрэг авч явах бүрэн боломжтой. Гагцхүү хуурч мэхлэх, саад хийх, эрх мэдлээ урвуулан ашиглах, шударга хөрөнгө оруулагчдыг үргээдэг хуулийн хэрэгжилтийн доголдлыг даруй зогсоох шаардлагатай. Хэрэв Монгол Улс шийдвэртэй алхам хийж чадвал хөрөнгө оруулагчдын итгэлийг саргээж, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн үүдийг нээж чадна. Харин арга хэмжээ авахгүй бол шударга ёс бүрмөсөн алдагдаж, авлига шийтгэлгүй үлдэж, авлигачид ял завшдаг орон гэсэн хатуу мессеж дэлхий нийтэд түгэн тархах болно. Редакцын бус нийтлэл

Budragchaa Serdamba

13,436 görüntüleme • 1 ay önce

Эрдэнэс оюу толгой компани Оюутолгой төсөлд хяналт тавих чадавхыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилтийг Оюутолгой ХХК-аас 2021-2024 онуудад авсан. Энэ санхүүжилтийг намайг авсан мэтээр худал ташаа мэдээлэл зориудаар тараах ажил хэдийн эхэлсэн. Холбогдох тайлбарыг орууллаа. Би хувьдаа 1 төгрөг ч аваагүй, хувийн ашиг хонжоо хайж ажиллаагүй билээ. Жич: 20 сая ам.долларын зарцуулалт хариуцаж, гарын үсэг зурж гүйлгээ хийж байсан Эрдэнэс оюу толгой ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат өнөөдрийг хүртэл Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 🇲🇳 төлөөлж ажиллаж байна. Засгийн газар итгэл үзүүлж ажиллуулж байхыг бодоход зориулалтын бус санхүүжилт олгоогүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн болуу. Хариуцсан хүнээс нь тодруулахгүй надтай холбоод худал мэдээлэл тарааж буй нь улс төрийн зорилготой, Рио Тинтод үйлчилдэг эрх ашиг юм.

Solongoo Bayarsaikhan

32,428 görüntüleme • 4 ay önce