正在加载视频...

视频加载失败

Ийм дуу гарсан байна шүү цаана чинь! 😂 Dankh Ain’t Easy-2026 hit цомгоос..

10,739 次观看 • 4 个月前 •via X (Twitter)

7 条评论

Эва Мишээл 的头像
Эва Мишээл4 个月前

@bayar_ya9911 👍😂

Nami 的头像
Nami4 个月前

@bayar_ya9911 😁😂

UNUR 的头像
UNUR4 个月前

@adoraadora10 ккк

! Bayas ™ 的头像
! Bayas ™4 个月前

@AmarmendD уджаашшш

Nami 的头像
Nami4 个月前

@AmarmendD Сая л сонслоо хэхэ

enkhbat 的头像
enkhbat4 个月前

Одоо нянгар, самраа гээд бүгдэд нь ийм дуу хийвэл таарна.

Bat 的头像
Bat4 个月前

@ShagdarjavB Яг шүү. 100

相关视频

Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг өргөн мэдүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд зөвхөн 1XBET платформоор 16.6 сая ам.доллар гадагш ямар ч хяналтгүй гарсан байна. Энэ бол нэг айлын биш, олон зуун өрхийн амьдрал, ирээдүй нурж буйг илтгэнэ. УИХ дахь ажлын хэсэг спортын бооцоот буюу “төлбөрт таавар”-ыг үлдээх тухай санал гаргажээ. Яг амьдрал дээр спортын бооцоот тоглоом нэрийн цаана цахим мөрийтэй тоглоомын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байгаа нь ил байна шүү дээ. Хуулийг “сайн судалъя” нэрээр 7 хоног, магадгүй хэдэн сараар хойшлуулж болно оо. Энэ хооронд залуус нь амьдралаа алдсаар, арга хэмжээ авах ёстой төрийн албан хаагчид нь хууль, эрх зүйн орчингүй байсаар байна гэдгийг ойлгоорой. Цахим мөрийтэй тоглоом бол зүгээр нэг "зугаа", "тоглоом", "хобби" биш. Энэ бол олон хүний амьдралыг сорж буй далд тахал юм шүү. Энэ тахлыг дарж, иргэдээ хамгаалах нь Засгийн газрын үүрэг. Бид энэ зарчмаасаа нэг ч алхам ухрахгүй.

Uchral Nyam-Osor

11,890 次观看 • 1 年前

Залуу нас ийм гоё. Энэ залуус удахгүй амьдралд нухлагдаад хэзээ ч ингэж гоёж гангалж амжихгүй болох ч юм билүү? Тэр охин нэг их удахгүй трикогоо биен тамирын өмдөөр солино. Хүүхдүүд, өр зээл гээд битүү асуудалтай амьдрал тун удахгүй тэднийг живүүлнэ. Тэрнээсээ өмнө залуу насандаа ингэж аз жаргалтай, хотын гудамжаа чимж алхах нь юу нь буруу юм? Гэхдээ энэ залуус миний дээр бичсэн шиг уйтгартай, гунигт амьдралыг хэзээ ч битгий үзээсэй. Насан туршдаа яг энэ бичлэг дээр байгаа шигээ аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн, ганган дэгжин алхаж, амьдрах болтугай. Аанай л миний үеийн амьдрал нь хэзээ мөдгүй дуусах гэж байгаа хөгшин новшнууд олон юм хуцсан байна. Дүү нар минь залуу нас чинь л та нарыг чимдэг юм шүү. Хүссэнээрээ амьдарч байгаа чинь үнэхээр сайхан харагдаж байна. Энд сөрөг коммэнт бичсэн биен тамирын өмднөөс өөр сонголтгүй болчихслн, заан шиг хөлтэй ажума нарыг битгий тоо!

Оюуннар☀️

20,907 次观看 • 5 个月前

📌ХУЛГАЙ БА БОЛОМЖ: Сүүлийн 10 жилд гарсан 124.6 ИХ НАЯД төгрөгийн “ТОП-10” хулгайн мөнгөөр 283 ЦАХИЛГААН СТАНЦ барих боломжтой байв‼️ 2016 оноос хойш төрд гарсан шигшмэл 10 хулгай шүү. Үүний цаана ил болоогүй, зуун саяын хэмжээтэй хулгай зөндөө бий. ‼️Өнөөдөр Чойжоо сайд ц/с барих мөнгө байхгүй гэж байна лээ. V станц, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд бүгд зээлээр баригдана. Гэтэл бид 10 жилд 126.4 ИХ НАЯД төгрөгөө авлигчдад алджээ. Өөрөөр хэлбэл, бид мөнгөгүй биш мөнгөтэй гэсэн үг. Дээр нь нэмээд гэрэл асааж унтраадаг, бүтэхгүй станцуудын нэрийг барьж нөгөөг нь зогсоодог дотоодын хорлогчид. Эрчим хүчний тусгаар тогтнолыг нь санаатай алдагдуулж хорлодог гадны хорлогчдын гарт бид бүх боломжоо алдаж, өнөөдөр хүртэл хохирлоо. Эрчим хүчний салбарыг төрийн хараат байдлаас нь салгахгүй бол энэ зовлон дуусахгүй. Үнийг нь зах зээлийн зарчимд шилжүүлье ‼️ Одоо бүгдээрээ асуудлыг өөрөөр харъя. Эрүүл дүгнэлт хийгээд ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛОО олж авцгаая‼️

Г.Лхагвадорж UBN.MN

12,967 次观看 • 8 个月前

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний ​​амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.

Badral Badral

13,017 次观看 • 1 年前

ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР Өнөөдрийн дүр зураг сонирхолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна. Үзүүлэлтүүд үнэхээр сайн. Гэхдээ нэг асуултыг хэн ч тавьсангүй: ❓ Энэ амжилтын үндэс суурийг хэн тавьсан бэ? “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх 2010, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны Концессын гэрээний хүрээнд 630 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр: -Уурхай босгосон, -Баяжуулах үйлдвэр байгуулсан, -Дэд бүтэц, цахилгаан, төмөр зам шийдсэн, -Машин механизм, эргэлтийн хөрөнгө бий болгосон, -Гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай, өртэй, түүхий эдээ ч олборлох чадамжгүй үйлдвэрийг бэлэн экспортлогч, ашигтай компани болгож чадсан. 🤥Харин дараа нь юу болсон бэ? Концессын гэрээгээр Кью Эс Си компани 30 жилийн хугацаанд ажиллах ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулагчийн хууль ёсны итгэл, гэрээний тогтвортой байдлыг үл харгалзан төр “нийтийн эрх ашиг” гэх ерөнхий ойлголтын дор нэг талын шийдвэр гаргаж “булааж” авсан. Өнөөдөр төр нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр, хувийн хэвшлийн бий болгосон суурин дээр ашигтай ажиллаж, экспорт өсгөж, валютын нөөцөд хувь нэмэр оруулж байгаадаа талархаж байна. Харин хохироод үлдсэн хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нь хаалганы цаана суусаар л байна. Эдийн засгийн хэллэгээр үүнийг “asset appropriation with zero capital injection” гэдгээр хэлж болох юм. Гэхдээ увайгүй аргаар шүү. Зүйрлэж хэлбэл: “Бусдаар байрандаа засвар хийлгэчихээд, дараа нь хөөж гаргангуутаа засварын зардал хэмнэсэндээ баярлах, сайн зассанд нь сэтгэл ханамжтай байх явдал” ⁉️Үнэхээр сайн үр дүн мөн үү? Хэрэв гэрээний дагуу үргэлжилсэн бол өнөөдөр 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр бариад ашиглалтад орж байх ёстой байлаа. Гэтэл энэ алдагдсан боломжоо, баяр мэт тэмдэглээд сууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар үүнийг нийтийн ашиг сонирхолыг хангаж төрд авлаа гэж нэрлэж байгаа нь хачирхалтай. Хэний ямар ашиг сонирхол юм бэ? Бид одоо зөвхөн баяжмал экспортолж байгаа биш, дотоодын ган үйлдвэрлэлээр импортыг орлож, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийн эхлэл цэг байх байлаа . Гэтэл, Төр өнөөдөр “үр дүнтэй, бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах” үүрэг өгч байна. Гэтэл боломжит цаг хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихөөд байгаа нь хэнд ашигтай байна вэ? Хөрөнгө оруулагчийг уландаа гишгээд, бүтээсэн суурийг нь авчихаад, гарсан үр дүнг нь өөрийн мэт хараад баярлаж зогсох нь бодлогын ялалт биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагч нарт өгч буй хамгийн аюултай дохио: “Барь. Хөрөнгө оруул. Ашигтай болго. Дараа нь бид авна.” Ийм жишгээр маргааш хэн Монголд урт хугацааны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ логикоор гангийн үйлдвэртэй болох “найдвартай арга” нь: Дахиад хувийн хэвшлээр бариулчихаад, ашигтай ажиллах үед нь дахин “нийтийн эрх ашиг” гэж нэрлээд хураагаад авах байх. Энд надад бол сайн үр дүн огт харагдахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй, бид аль хэдийнээ ийм болгочихсон байсан юм. Хайран цаг хугацаа 😡

Шижир Энхбаяр

35,458 次观看 • 7 个月前