正在加载视频...

视频加载失败

Инжийн чансаа охин үрийнх нь амьдралын чансаатай холбоотой учир Өвөр Монголчууд хадмын газар очиж байгаа охиноо хүнээс дор явуулахгүй гэж чадлынхаа хэмжээнд инж сайн өгдөг. Нутгийн ах эгч охиндоо суух байр, унах машин,60 хонины дээр 1 сая юуань бэлгэнд өгчээ.

20,487 次观看 • 2 年前 •via X (Twitter)

10 条评论

Mongol 的头像
Mongol2 年前

Даанч нэг хүнтэй суухаар нь учиргүй бүгд уйлаад байхаар нь гайхаад байсан юм. Хамаг юмыг нь бэлдэж өгч их ядраад уйлдаг юм байна.

Borjigon Saraa 的头像
Borjigon Saraa2 年前

🤣🤣🤣

Dorjgotov Tumen-Ulzii 的头像
Dorjgotov Tumen-Ulzii2 年前

Энэ ч монгол ёс биш шүү хятадууд ингэдэг байх ядуу мөнгөггүй айлын охидууд тэгээд инжгүй гээд хүнтэй суухгүй гэсэн үг үү зайлуул 50 жилийн дараа өвөрмонголчууд мин бүгд хятад болох нь тодорхой юм бна

Хувилгаан багш 的头像
Хувилгаан багш2 年前

Бараг л бүх юмыг нь бэлдээд өгчихлөө наад залуус чинь ажил хийх сурах хүсээгүй залхуу болохым байна даа зк

Comedian zagas 的头像
Comedian zagas2 年前

Ene Mongol yos uu Hyatad yos uu

Munkhbat Baatar 的头像
Munkhbat Baatar2 年前

Манайхан юу ч өгөхгүй, нөгөөдүүл нь Со визэнд оочерлоод л😜

Bajii 的头像
Bajii2 年前

хүү жаргах юм бишүү🤣

Batumongke 的头像
Batumongke2 年前

Бэрийн ээж бол додигор, урамтай сайхан байна шүү.

batbold 的头像
batbold2 年前

ямар том инж вэ

Монгол жиргээч 🐦 的头像
Монгол жиргээч 🐦2 年前

Урдаас 2 дохоо авбал 🤷‍♂️😜

相关视频

Монгол улсад шатахуун хомсдоод байгаа нь Дундговийн засаг дарга С.Мөнхчулуун Дундговийн замаар жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай холбоотой гэнээ. 🧐 Ийм юманд итгэх эрүүл ухаантай хүн байх уу? Аймгийн ард иргэдийг юу ч мэдэхгүй, мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэж доромжилж байгаа хэрэг үү? 1-рт: аймгийн шатахуун түгээх станцуудад 1 төрлийн шатахуун агуулах 20-тонноос дээш багтаамжтай сав байхгүй учир жин тонн хэтрүүлсэн буюу 50000 тонн шатахуун ачсан машин аль нэг ШТС-д шатахуун хүргээд, тал ачаатай цааш явах боломжгүй. Иймд бүгд жин тонндоо тааруулж ачиж ирдэг. Тиймээс жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байх нь шатахуун хомсдохтой ямар ч хамаагүй. 2-рт: Шатахууны хомсдол ганц Дундговь аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд болж байгаа асуудал. Дөнгөж өчигдөрхөн Улаанбаатар хотод шатахууны хомсдол, дараалал үүссэн тухай мэдээллүүд сошиалд гарч эхлэсэн, мөн бусад аймгуудад шатахуун хомсдолтой хэвээр байгаа. Манай аймгийн улсын чанартай замаар зөвхөн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдын шатахуун болон Өмнөговь аймгийн зарим сумдруу шатахуун тээвэрлэгддэг. Тиймээс шатахууны хомсдол нь жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай ямар ч хамаагүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Л.Мөнхбаясгалан гишүүн зориудаар улс төржив үү? эсхүл дэргэд нь хамт яваа нөхөд нь буруу ойлголт өгөв үү? Өөрөө иргэдийн адил шатахуунд очерлодог, шатахууны хомсдлыг мэдэрч байгаа хүн бол зөвхөн Дундговийн асуудал биш гэдгийг гадарламаар юм даа.

Самданнямын Мөнхчулуун

24,913 次观看 • 8 个月前