Loading video...

Video Failed to Load

Go Home

Иргэн Та “Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд оруулах боломжтой. нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд...

91,918 views • 2 years ago •via X (Twitter)

10 Comments

Sainbileg.Ts's profile picture
Sainbileg.Ts2 years ago

Би энэ сонсгол орж ярих зүйл маш их бна сайдаа!!! ШтайнколeХХКний 3сая тн нүүрсний хулгай, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдсэн, залиллангийн мөнгөний мөрийг мөрдөөд олохгүй байгаа шалтгаан, татварын өр нь 2023онд9.6 тэрбум төгрөг болсон байхад...

Sandagaa's profile picture
Sandagaa2 years ago

Хамтраад байх юм байхгүй хамгийн том хулгайч Ч.Хүрэлбаатарыг шалгаад хорих зориг байна уу сайдаа

HiMarS's profile picture
HiMarS2 years ago

Оффтэйк Гэрээг бүхэлд нь ил болго. ҮАБЗ дээр энэ гэрээний протоколыг нийтэд ил болго Тэгэж байж Нүүрсний хэрэг тодорно. Тэрнээс хэдхэн хүн тойрч яриад ямар ч нэмэргүй.Гөлөг төөрүүлэх л жүжиг болно!

erka's profile picture
erka2 years ago

Хэхэ..гаалиас мэдээллээ аваад ТТ амтай тулгаад л гараад ирэх бусуу...иргэдийн мэдээлэл ямар юм баыхав тэгс гээд хаагдах юм байна

sukhee's profile picture
sukhee2 years ago

Та үнэхээр шударга хүн бол Хүрэлбаатар сайдыгаа хулгайч гэдгийг мэддэг юм чинь одоо түүнийгээ нотлоод илрүүлчхээд дараа нь нүүрснийхээ хулгайн сонсголоо хийчих. Тэгвэл Оюунэрдэнэ та 2-г шударга ёс тогтоохын төлөө үнэхээр явж байна гэж итгэе.

Batbayar's profile picture
Batbayar2 years ago

40 их наяд хулгай хийсэн гээд нүдээ цавчихгүй яриад байсан @dorjkhand_t @Naidalaa 2оосоо мэдүүлэг аваад явчихаачээ 😂😂

Энхсайхан's profile picture
Энхсайхан2 years ago

Нэг л юм тодорхой. Энэ том хулгайг тэр чигээр нь илрүүлээд шийтгэнэ гэвэл танай нам чинь сүйрнэ. Намын эрх ашгаараа оролдчих цөстэй хүү та нар дунд байхгүй дээ. Улсаа хохироогоод ярьж шоудаж байгаад л алга болно биз

mijee bini's profile picture
mijee bini2 years ago

Өмнөх ХБы сонсгол хийгээд ямар үр дүнд хүрсэнийг тайлагна хэн буруутав ямар арга хэмжээ авав.

Ulziitsetseg's profile picture
Ulziitsetseg2 years ago

odoo sarniad humuusiin handlaga uur boltson , yag haluun deeree ch bur commentoor huvurch bsn shuu za daa tegeed oroi n 76 ehlel jolooch teeverlegch gd heden davhar butetstei mafia um chn yah um bol doo barilgiin hed heden hun lav holbootoi l um bilee

Гүн's profile picture
Гүн2 years ago

@Unuboldnyamaa Энэ хулгайтай тэмцэж ямар хулгайч шоронд суув

Related Videos

Та нар маань анхаарах хэрэгтэй нэг асуудал бас дүйвээн дундуур гүйчих гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ухаа худаг” ордын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан. Та хэд сонссон л байх. Гэтэл өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно. Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна. Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсоныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа” л гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худаг аа л та бүхэн хянаж шалга аа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна. Тэр нь шударга шүү дээ🙂‍↕️

Ч.Лодойсамбуу

36,998 views • 11 months ago

Нүүрсний гэрээ-2 ✅Нүүрсийг 10 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 36 их наядын алдагдалтай байж мэдэхээр хэтэрхий хямдаар 16 жилийн турш зарахаар нууц гэрээ байгуулсан байж магад тул асууж шалгахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч асан Н.Энxбаяр бүх гишүүдэд ирүүлсэн. ✅Үнэн бол маш ноцтой асуудал тул холбогдох байгууллагуудад мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Гэвч нууцалсан тохиолдолд ирүүлэхгүй байх хэмээн Д.Ганбат гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна. ✅Шаардагддаг багагүй бичиг баримтыг боловсруулж дуусаад маргаашнаас 32 гишүүний гарын үсэг цуглуулахад бэлэн болсон. ✅ Ерөнхий хэлэлцээр УИХ-аар батлагдсан үйл явцын талаарх мэдээллийг хүргүүлж байна. ✅2024 оны 12.27-нд УИХ -аас Засгийн газарт Хил холболт….ттой холбоотой хэлэлцээр байгуулах ерөнхий чиглэл өгсөн тогтоол гарсан. ✅УИХ-ын Чуулган 1.24-нд завсарласны дараа 1.27-нд Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж хэлэлцээрийн төслийг батлуулсан юм билээ. Энэ байнгын хорооноос бусад гишүүд мэдээгүй гээд байгаа нь ортой л гэсэн үг. ✅Тэр 1.27-ны өдрийн байнгын хороодын хурлын тэмдэглэлийг уншихад гишүүд нь болох Д.Энхтүвшин, Д. Ганбат, Б.Энхбаяр нар хулгай явах нь гэж эсэргүүцэж байсан байна.

Жудагийн Баярмаа🇲🇳

28,679 views • 1 year ago