正在加载视频...

视频加载失败

Л.Ану-Үжин: Х.Нямбаатар татвар төлөгчдийн 1 их наяд төгрөгөөр тоглочхоод өөрөө Токиод зугаалаад явж байгаа нь маш том доромжлол...

11,622 次观看 • 3 个月前 •via X (Twitter)

0 条评论

暂无评论

原始帖子的评论将显示在这里

相关视频

Сүүлийн үед Улаанбаатар хотод ардаа улсын дугааргүй автомашин хөдөлгөөнд их оролцож байна. Энэ нь ямар нэг гэмт хэрэг үйлдээд зугтахад илрүүлэх хугацаанд нөлөөлөх аюултай. Мөн барилгын талбайгаас гарч байгаа том оврын тэрэгнүүд хотын гол гудамж, замыг бохирдуулж эвдэж байгаа. Яармаг орчмын барилгууд баригдах явцад том тэрэгнүүд замын даац хэтрүүлж, Нүхтийн замыг эвдэлсэн. Эвдэлсэн замыг нь өнгөрсөн зун нийслэлээс нөхөж, шинэчилсэн. Барилгын компаниуд ашгаа олчихдог атлаа ямар ч норм дүрэмгүй барилга барьж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр засдаг байж болохгүй. Мөн Яармагийн айлуудын зэвтэй усны асуудал байна. Одоог хүртэл барилга барьсан компаниуд нь шийдэж өгөөгүй. Өнгөрсөн онд нийслэлээс 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилсэн. Заасан хугацаанд зэвтэй усны шугамаа солихгүй бол барилга барих үйл ажиллагааг нь зогсооно.

Х.Нямбаатар

18,089 次观看 • 1 年前

Маш түүхий, дутуу дүрэм журам гаргах юм. Сурроныг А ангилал жолооны үнэмлэхээр жолоо барьдаг байж огт болохгүй. Асар их муу үр дагавартай. Япон шиг цахилгаан мото, мопедийн төрлийн ангилал гаргах хэрэгтэй. Мопедийн төрлийн ангилалд тусгай баримталдаг дүрэмтэй, шалгууртай байх хэрэгтэй. Ялангуяа Монголд мопедийг жолоодохдоо үнэмлэх шаардлагагүй байгаа нь маш буруу. Бусад тээврийн хэрэгсэлтэй хамт замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас зайлшгүй англилал бий болгох хэрэгтэй. Жишээ нь Японд мопед гэсэн ангилал байгаа. -30км хурдаас хэтрүүлж болохгүй (Суррон дээр бас тэгэж км хурд зааж өгөх зайлшгүй шаардлагатай), -Машин дундуур сүлжиж явж болохгүй, -Суналдаж явж болохгүй, -Хот хоорондын замаар зорчихгүй, -Эргэлт дээр бусад автомашинтай хамт зэрэгцэж эргэхгүй (сохорт бүст харагдахгүй харагдац муу учраас осол их гардаг учраас -Зайлшгүй касктай жолоодох... Гэх мэт Судалгаагүй дутуу юм хийхээр муу үр дүн дагуулдаг талтай.

Kizuna 🇲🇳

15,753 次观看 • 1 年前

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг байгууллага. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдал цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!

inews.mn

19,466 次观看 • 1 年前

Өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөлд боловсролын салбарын томилгоог хэт их төвлөрүүлэх агуулга орж ирж байна. Би 2017 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоотой холбоотой асуудлыг одоо үйлчилж байгаа түвшинд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд орон нутагт төрийн ажил явуулахад хамтарч, ойлголцож, дэм болж ажилладаг хүмүүс. Сая Л.Энх-Амгалан сайд нэг алхаад агентлагтай болсон. Одоо хоёр алхаад бүх томилгоог төвлөрүүлэх асуудал ярьж байна. Ер нь салбарын сайд нарын үндсэн ажил томилгоо, аж ахуйн ажил гэхээс илүүтэй салбарынхаа бодлогыг томъёолдог чиглэл рүү л явмаар байна. Бид ДНБ-ээ өсгөж, эдийн засгаа өөд татахгүй байж яаж тэр бага, дунд ангиас нь хүүхдүүддээ англи хэл заалгах юм. Бид бүгд мэдэж байгаа. IELTS-ийн 7.5 оноотой хүн орон нутагт очоод сая төгрөгөөр англи хэлний багш хийхгүй шүү дээ. Бидний өнөөдрийн дэвшүүлж байгаа зорилт заавал эдийн засагтайгаа уялдах ёстой. Тэгэхгүй тунхагласан, бэлгэдлийн шинж чанартай заалтууд нэмээд, одоо явж байгаа тогтолцоог үндсээр нь өөрчлөөд, бүх томилгоог яам руугаа төвлөрүүлж байгаа асуудал нь өөрөө боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

Х.Нямбаатар

20,074 次观看 • 3 年前

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,216 次观看 • 9 个月前