正在加载视频...

视频加载失败

Логик муутай л юм яриад байх шиг. Комментуудыг нь харсан барилгын компани 3 өрөө байр дулаан зогсоолтой нь санал болгосон юм байна. Гэтэл энэ айл манай хашаанд 5 айл амьдардаг 2 өрөө 5 байр өг гэж байсан гэнэ. Дараа нь 2 өрөө 3 байр өг гэж бас жаахан буулгасан...

14,267 次观看 • 17 天前 •via X (Twitter)

24 条评论

ЗМ 的头像
ЗМ17 天前

Буулгаад сайхан 8 нэрийн дэлгүүр бариад л 5 байрныхаа мөнгийг олно шдээ

Erdenechuluun 的头像
Erdenechuluun17 天前

Өөр хүн худалдаж аваад л юу юм гэхээс дээврийн хар цаасаа ч төмрөөр сольж чадахгүй навсгар байшинтай айл худлаа л даа.

Пүрэвдоржийн ЭНХБОЛД 的头像
Пүрэвдоржийн ЭНХБОЛД17 天前

@Thebay_57 өөрр хүн авах гэхээр 5 байрны мөнгөө нэхэх байхдаа тэ😇

ЗМ 的头像
ЗМ17 天前

@erdenechuluun_n Тэгийшдээ шуналтай мал зданууд

Zolboo 的头像
Zolboo17 天前

Ганцаараа үлдээд шатааж хийх гэж бгаад баларчээ хахахаха шунал ихэдвэл ийм л юм болно.

Sukhchuluun 的头像
Sukhchuluun17 天前

Нийтийн эрх ашгийг үл тоосон хувиа хэт хичээсэн шунал нь тулсан яг л Монгол хүний муухай зан одоо энэ айл руу ус дулаан цахилгаан өгөх шаардлагагүй УБ хотод амьдрана гэдг нь хотын хууль журам нэгдсэн төлөвлөлтийг сахин биелүүлнэ л гсн үг

Davaa-Ayush Tsend 的头像
Davaa-Ayush Tsend17 天前

өө тгд тохиролцоод явсан нь дээр бсан юм даа, одоо энд тгд тоглоомын талбай эсвэл ногоон байгууламж хийнэ гд төлөвлөгөөнд тусчихсан бга бхдаа

Ц. Баярсайхан 的头像
Ц. Баярсайхан17 天前

энэ хавиар яг ийм байдалтай хэд хэдэн хашаатай айл бий. одоо ч тэгээд газар нь үнэ цэнэгүй болж байна даа.

Улаан жамсран 的头像
Улаан жамсран17 天前

Газар хэзээ ч үнэ цэнээ алдахгүйшдээ иргэний газрыг барилгийн компаниуд төртэй нийлж дээрэм шахуу хийж авдаг нь бодит үнэн болчихсон жишээ зөндөө бий

❄️❄️❄️ 的头像
❄️❄️❄️17 天前

Энэ газар нь удах тусам их үнэд хүрэх бх даа.

Altangerel 的头像
Altangerel17 天前

Удахгүй үнэлгээ нь тэрбум давна. Юун 3 өрөө байр?

Bathuuborhuu 的头像
Bathuuborhuu17 天前

Бүх юм цаг хугацаатай байдаг.

Идо 的头像
Идо17 天前

B1-дээ граш, 1 давхартаа дэлгүүр CU-тэй дээрээ 2-3 давхартаа амьдарч ажиллаж болох объект барьчихвал байраар сольсноос ашигтай юм бна.

Би 的头像
Би17 天前

одоо байшин баръяаа төвийн шгум өгөхгүй, барилга хоорондын зай гээд зөвшөөрөл өгөхгүй бизээ. энүүгээрээ байх, эсвэл хүүхдийн тоглоомын талбай болгоод хандивлавал таарна

Batnyam 的头像
Batnyam16 天前

@tuugii999 Шуналаа гэж ккк

Мөнхжин 🇲🇳🇺🇦 的头像
Мөнхжин 🇲🇳🇺🇦17 天前

яваандаа хожно2, богд арын тэндэх 1давхаруудыг буулгаад орон сууц барьхад хэдэн 1давхарууд үлдсэн, тэд бол хожсон, зарим н хүссэнгээ давуулж авсан, зарим н бүүр үйлчилгээний олон давхар баригдахад үйлчилгээний талбай авсан, түрүүлж зарсан хэд бол граш ганц 2 орон сууцтай л үлдсэн

Nyamdavaa Yondonjamts 的头像
Nyamdavaa Yondonjamts17 天前

Цаг хугацааны хүчин зүйл байгаа байхаа

Shinebayar Davaakhuu 的头像
Shinebayar Davaakhuu17 天前

Газар нь бж бвал яваандаа дэлгүүр ч юм уу 2 3 давхар үйлчилгээний юм барьчихвал дээр блгүй дээ. 20 30 жилийн дараа нь энэ дээр бж гэж бодох биз.

Tsogoo Baasanjav 的头像
Tsogoo Baasanjav17 天前

Жоохон онцгүй л юм болж. Гэхдээ 10 жилийн дараа 5 байрны үнэ хүрэх бх аа.

M.Munkh 的头像
M.Munkh11 天前

Одоо энэ айлын газрыг хэн ч авах хэрэггүй болжээ. 🤦🏻‍♂️

Erdenebulgan Baatar 的头像
Erdenebulgan Baatar8 天前

Газар нь үнатэй,коммунистууд газрыг 3 өрөө байртай дүйцэхүйц үнэтэй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг

Damdinsuren Bat-Orshikh 的头像
Damdinsuren Bat-Orshikh8 天前

Шуналтаж солиорч их шантаач хийсэн байлгүй. Бусад нь нүүгээд л явцан байнадаг. Өө тэгий тэгий гээгүй л харагдаж бндаа

Монгол харх 的头像
Монгол харх17 天前

Gui tegeel endee ingeel amidarna biz dee... Oilgosongui harin ooriin chine yariag

Леонидас 的头像
Леонидас16 天前

ингээд орхичих хэрэгтэй

相关视频

Эрэгтэй хүн ч бас нэг шийдсэн бол хэдэн хүүхэдтэй хичнээн асуудал байлаа ч бүгдийг хаяад эргэж харахгүй явж чаддаг..! Манайхан бүх зүйлийг эмэгтэй талаас нь хараад байдаг ч амьдрал дээр бүх зүйл хоёр талтай, эмэгтэйчүүдийн хэт дэврүүн зан эрх дураар өссөн хүмүүжил хэт аминч хайр халамж шаардах байдал нь гэр бүлгийн харилцааг төвөгтэй болгож олон залуусын салах шалтгаан болдог юм шиг.. Би ч гэлтгүй олон эрчүүд л тийм мэдрэмжийг авч байсан байх, зүгээр л бүхнийг хаяад явчихмаар тийм үе амьдралд байдаг л юм, харин үр хүүхэд л энэ бүхний уучлал тэвчээрийн шалтгаан нь юм билээ.. Гэр бүл салсан найз нөхөд, дүү нарын үгийг сонсохоор зарим нь яг энэ шиг одоо ч хайртай гэхдээ л хамт амьдрахгүй гэдэг, сонсхоор бас л тарамаа авдаг юм шиг байгаан, үнэхээр болж бүтэхгүй бол хүний өсөж хүмүүжсэн хүмүүжил зан чанар өөрчлөх боломжгүй зүйлийг өөрчлөх гэж биесээ зовоож амьдарлаа үрж байхаар эртхэн салаад учраа олсон нь зөв юм шиг.. Зандаа игэж хүндлүүлж сайнаар дурсагдаж байна гэдэг сайн аав сайн л хань байж..

Gaanaa

45,263 次观看 • 27 天前

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 次观看 • 1 年前

4,5 сая дагагчтай Дэлхийгээр аялдаг блоггер нөхөр Монгол улсад ирээд явахдаа Багануур, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл гээд газруудаар аялаад буцаж.. Блогийг нь 4 сая орчим хүн үзэж. За ёстой хэцүүхэн л үзэж дуусгалаа, маш их ичлээ🫣 Жишээ нь энэ Эрдэнэтэд буудалд буусан хэсгээ буудалд буух хамгийн хэцүү нь энэ байлаа гээд тэр буудал доторх байгаа байдалд сэтгэл дундуур байгаагаа хэлж цагаан хэрэглэлд хүрч чадахгүй сэжиглэж хувцастайгаа унтаж байна гэх зэргээр ярьж байгааг нь сонсоод ёстой ёоо яаанаа л боллоо🤧 Бас тэр Хөвсгөлд очоод энэ нуур, эвдэрсэн том усан онгоцыг л үзэх гэж 3 өдөр явсан юм уу гээд халаглаж байгаа зэрэг бол ёстой уйлах инээх хоёрын голоор л байх шиг болно лээ.. Энэ блогийг үзсэн хүн Монголд лав ирэхгүй, батаараа шүү 🫣😆 Дарга нар сошиалаар л аялал жуулчлал гээд л сүр, сүр юм яриад байдаг үнэндээ амьдрал дээр үнэхээр тэс өөр байгааг анхаарч үзээсэй!

NaNa

87,620 次观看 • 1 年前

‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь… Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж. Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх. Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна. Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулна уу ‼️Баттөмөрийн ЭНХБАЯР Ж.Сүхбаатар П.Сайнзориг Temuujin Kh Ч.Лодойсамбуу Tsogtgerel Odon Тогмидын ДОРЖХАНД

Г.Лхагвадорж UBN.MN

14,745 次观看 • 4 个月前

5 настай охинтойгоо Гандангаас УБ каб дуудаад Элизабет хотхон гэсэн мэдэхгүй гэхээр нь Хоме плаза ороод заая гэсэн мэдэхгүй уб кабд удаагүй гэхээр нь өө настай хүн байна гээд тоосонгүй зза Шинэ гүүр давна гэсэн мэдэхгүй гэв за тэгвэл явж л бай заагаад л явж байя гэлээ тэгсэн хаа хамаагүй бүр урагшаа вогзал давхичихлаа яасын ах төвөөр явна гэсэн Тэр элизабетыг чинь би мэднээ мэдэлгүй яадын товчлоод орчихно гэснээ колонк др зогсоод бинзенгүй гэнэ тэхээр нь зза гээд тоосонгүй утасаараа оролдоод юм ч дугарсангүй (Ер нь дугарвал зандраад аймар ах байсан тэхээр нь аль болох дугай хүүхэдтэйгээ юм үзээд юу ч дугарахгүй яваад байлаа)Колонк др очерлож бхад нөгөө хүлээж бгаа хүн маань та 2 яав гээд ведио хийхээр нь бинзен хийж бна гэсэн чинь үйлчлүүлэгч нтрээ авахаас өмнө хийчихдэггүймуу гээд утасны цаанаас хэлж бна тэгсэн шууд орилоод л дайрчихсан би өөиийнхөө машинд бинзен хийж бна муусайн новшнуудаа энэ тэр гээд тэгээд тэр хүн маань ч уурлаад би за яахсын бэ настай хүнтэй гээд тасалсын за тэгээд Элизабетруу юун товчлох талын нэгээр тойроод Минт др ирээд буу гэлээ үгүй ээ аймар хүйтэн бна хүүхдээ дааруулчихна км энэ тэр яахуу яг л хүргээд өг би заагаад Локэйшн гаргаад өгөе гэсэн орилчихсон би сүүлдээ тэвчээр алдагдаад баргийн хүнтэй хэрэлддэггүй хүн чинь хэлэлцэж хэрэлдэхийн завсар хүргүүллээ!Замдаа аймар давхиа л орилоо л хүн дайрчих гээд ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг настай хүн энэ тэр гэж бодож болдоггүйн бналээ шүү!!!!!!!!!!!Охид эмэгтэйчүүд болгоомжтой бгаарай.Нилээн орилоод юм авч шидэх гээд бгаа юм шиг гар хуруугаа савчуулаад бхаар нь бичлэг гаргаад ирсэн хамаагүй зөөлөрч бгаа нь энэ охин маань аймар айсан ёстой муухай ах орж суунгуут л аймар эвгүй нь мэдэгдэнэ Дугараачгүй хүнтэй ингэж бгаа юм чинь

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

34,915 次观看 • 1 年前

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 次观看 • 1 年前

“Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээллийг сошиалаас харлаа. Ц.Гарамжавыг Хөгжлийн банктай холбоотойгоор барьж хорьж байгаа юм бол Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой биз дээ. Асуудал дууссан үед нь, огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсөн энэ үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу? Covid-19 цар тахлын 2 жилийн дараа эдийн засаг өсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Хувийн хэвшлийнхэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 80 хувийг бий болгодог. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт огт хэрэггүй. Хориг саад багатай байж эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болно. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу?

Khurelbaatar Chimed

75,329 次观看 • 2 年前