Loading video...

Video Failed to Load

Go Home

Л.Оюун-Эрдэнэ ЕС-н боловсролд эргэлзэгч А.Ундраа гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурахаа мэдэгдлээ.

19,968 views • 1 year ago •via X (Twitter)

6 Comments

odko odko's profile picture
odko odko1 year ago

Энэ муу авгай цагтаа Монгол улсад Олон улсын цөмийн хаягдал булшлах хууль санаачлаад явж байсан хүний сүг ш дээ.

sam ganbaa's profile picture
sam ganbaa1 year ago

Ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоно, баялгын сан хэрэггүй, 34, 50 хувь улсад авч болохгүй гэжээлээшдээ

batuuk's profile picture
batuuk1 year ago

Америкт боловсрол эзэмшээд улсдаа авилгаар цөмийн хаягдал булах гээд явж байсан бузар авгай

CrispyBull's profile picture
CrispyBull1 year ago

Big changes for SHIB: 🔥 Burn rate explodes, Kusama steps down, and uncertainty looms. What’s next for the meme coin king? 👀🚀🐶🐕 #SHIB #ShibaInu #Crypto #SHIBArmy #Altcoins #Blockchain #CryptoNews

Bayana Jadamba's profile picture
Bayana Jadamba1 year ago

Дэмжиж бнаа

Г.Гүнээ 🌏's profile picture
Г.Гүнээ 🌏1 year ago

Энэ их балиар авгай

Related Videos

Та нар маань анхаарах хэрэгтэй нэг асуудал бас дүйвээн дундуур гүйчих гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ухаа худаг” ордын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан. Та хэд сонссон л байх. Гэтэл өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно. Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна. Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсоныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа” л гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худаг аа л та бүхэн хянаж шалга аа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна. Тэр нь шударга шүү дээ🙂‍↕️

Ч.Лодойсамбуу

36,998 views • 11 months ago

#Үндсэн_хуулийн_хулгай Ардын нам бол Ардынх бус Авлигачдын нам болоод удаж байгаа. ЗГ-ыг огцруулах бол нэг хэрэг. Харин шударга ёс, зарчим, ёс суртахуун гэж бас өөр хэрэг. 5 жил 125 их наядыг үрчихээд, 1 ч цахилгаан станц бариагүй, Авлига, Хэвлэлийн эрх чөлөө, Бизнес хийхүй, Засгийн төсвийн үр ашиг…гэх мэт бүх индексийг ухрааж, дээр нь Ардчилсан Монгол Улсыг Авторитар дэглэмтэй улсын тоонд оруулсан, дээрээс нь бөөн авлига, хулгай, мөн нисдэг тэрэг унадаг хүүхдийн тансаглалын асуудалтай, иргэдээ Ялаа гэсэн Ерөнхий сайд асан Оюун-эрдэнийг “засаг тогтвортой байх ёстой, алтан сайхан Ерөнхий сайд минь, алтан сайхан төсөв минь” хэмээн авч үлдэхээр улайрч байсан УИХ-ын гишүүд “3 сар болсон ЕС-аа “Бузрын дээд тул огцруулна” гээд 180 хэм эргэчихээд, гарын үсэг зурсан. Атлаа, Төрийн ББХ-н дээр “огцруулахгүй” гээд кноп дарчихаад, түүгээрээ ҮХ-ийн 43.1, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.3-ыг зөрчиж санал хураалгалаа. Засаглалын, ҮХ-ийн хямрал жинхэнээсээ нүүрлэлээ.

Жудагийн Баярмаа🇲🇳

21,547 views • 11 months ago

‼️ЕС асан Л.Оюун-Эрдэнэ үнэнтэйгээ нүүр тулж, бодит амьдрал мэдэхээ байтлаа вакумжсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн баахан парламентын дархлаа ярихаар нь хаан болсон ч парламентыг дарангуйлж болохгүйгээ оройтсон ч гэсэн ухаарчээ гэж ойлголоо.🤔 ✅Парламентын гишүүний хувиар вакумжсаныг нь шүүмжилтэл миний нэрийг мартан өөр улс төрчийн нэрээр дуудталаа сүрхий бантаж, баахан загнаж билээ. Маргаашаас нь миний эсрэг зохион байгуулалттайгаар иргэдээс яриа авах, өдөр бүр лайв, хэвлэлийн хурал хийлгэх (бүр миний зурагтай самбар, баннэр, плакаттай) сошиалаар гүтгэлэг, харлуулалт тараах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт ажиллагаа үерийн ус шиг л бууж билээ. Үр хүүхэд рүү минь орж, хань ижил, ах дүүг минь хүртэл АТГ-д шалгуулах зэргээр эрчимжсэн. ✅ Ер нь бол 2024 оны намар Ган татлагат гүүр, Төрийн ордны шинэ байр, 18 тэрбумын ваучер зэрэг 14 Мега үлгэр бүхий алдагдалтай төсвийн эсрэг акц хийснээс эхлээд, 2025 оны хоёрдугаар сард Лодойсамбуу гишүүний ЕС-ыг огцруулах бичигт 3 хан билүү гишүүн зурсны хамгийн эхнийх нь болсноос хойш намайг 👉 тэмбүү өвчтэй 👉 хэн нэгэн компанийн төлөөлөл, 👉 хэн нэгэн улс төрчийн гар хөл, 👉 луйварчин, хулгайч 👉мөнгө угааж баяжигч болгон харагдуулах гүтгэлэг, харлуулалт эрчээ авч, өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж…😢 ‼️Гэхдээ нэг зүйл маш тодорхой. 15 давхрын ажиллагаа хорлонтой бөгөөд дарамттай ч, хулгайн их мөнгөөр гүтгэлэг, харлуулалтыг хурдан тарааж болох ч үнэнийг удаан нууж, үүрд дарах ямар ч боломжгүй!!

Жудагийн Баярмаа🇲🇳

14,419 views • 6 months ago

➡️Ноднин өдийд Ерөнхий сайд юу ч юм бүү мэд Элбэгдорж, Зоригийн хэргээс болж байгаа гэж их ярьдаг байснаа чуулганы нээлт дээр шахам давтахаар нь би ч бас “Авлигын индекс чинь 2015 оноос тогтмол буурч байхад та дандаа л Элбэгдоржоос…, бараг Зоригийн хэргээс… боллоо гэх юм “гэж шүүмжилж хаясны дараахнаас л Элбэгдоржийн шээс гэх контент явж эхэлснээс хойш яг 10 сар болж байна. ➡️Төсөв эсэргүүцээд тэмбүүтэй болсон. ➡️ За тэгээд л Баярцогт, Оджаргалын тэжээвэр, Мега төсөл, Баялгийн сан, Хөрөнгө хураах хуулийг гацаагч, No war-ынх, үндэсний өв соёлыг эсэргүүцэгч, гадны гар хөл, жагсаал санхүүжүүлэгч, зохион байгуулагч, том охин нь өөр хүний хүүхэд, биеэ үнэлэгч, 50 байр зарагч, мөнгө угаагч, луйварчин…гээд л гүтгэлэг хөвөрч л байна. ➡️ Би гарын үсэг зурж, өндөр дээд албан тушаал хашин авлига, тендер авч, сан тонож байгаагүй, мөн 1 ч хүнээс 1 ч төгрөг хулгайлж, луйвардаж үзээгүй, цаашид ч тэгэхгүйгээ бат мэддэг тул хэнээс ч айлгүй хэлье гэснээ хэлдэг! Ядаж аавынхаа занг нэвт авчихаж! ➡️Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа, танай давхрынхан юу ч сэдэж, яаж ч гүтгээд би айж дуугүй болдог хүн биш ээ!!!

Жудагийн Баярмаа🇲🇳

46,288 views • 1 year ago

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,361 views • 1 year ago